Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 00259

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2019/00259

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт оршин суух, Илжгэд овогт Б-ийн Ж / /-д холбогдох

Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 386,000 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 3,179,000 /гурван сая нэг зуун далан есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 153/2019/00229/и индекстэй иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзанханд, хариуцагч Б.Ж нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Б.Ж нь 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр сум хөгжүүлэх Бөс барааны дэдгүүр ажиллуулах төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 3.000.000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно.

Зээл зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.

Иргэн Б.Ж нь энэ хугацаанд 400.000 төгрөг төлж одоо үндсэн зээлийн 2,600,000 төгрөг, хүү 386,000 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 3,179,000 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү....гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзанханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 386,000 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 3,179,000 төгрөгийг Б.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн гэв.

Хариуцагч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 386,000 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 3,179,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дотор төлж барагдуулахаар эвлэрсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь Б.Жд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 386,000 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 3,179,000 /гурван сая нэг зуун далан есэн мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Ж нь сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 386,000 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 3,179,000 /гурван сая нэг зуун далан есэн мянга/ төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзанханд, хариуцагч Б.Ж нар эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баянжаргал нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2/171 дугаартай албан бичгээр О.Жавзанхандад итгэмжлэл олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзанхандад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 17 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзанханд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 65,814 /жаран таван мянга найман зуун арван дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Жгээс 3,179,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65,814 төгрөгийн тал хувь болох 32,907 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Жд холбогдох, Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 386,000 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 3,179,000 /гурван сая нэг зуун далан есөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ж нь сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 386,000 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 3,179,000 /гурван сая нэг зуун далан есэн мянга/ төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзанханд, хариуцагч Б.Ж нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 65,814 /жаран таван мянга найман зуун арван дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Жгээс улсын тэмдэгтийн хураамж 65,814 төгрөгийн тал хувь болох 32,907 /гучин хоёр мянга есөн зуун долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ