Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр

          Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2322000000066 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Энэржи ХХК-д Дампын операторч ажилтай, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******гийн 6-6 тоотод оршин суух урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж   байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Равжир овогт *******ын ******* /РД:*******/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг “” 1-03 тоотод 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө иргэн Х.ийг зодож нүүрэн тус газарт өшиглөж тархи доргилт, дух, доод уруулын доод, доод уруулын дотор саластад үүссэн шарх, доод уруулын дотор саласад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

            Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой ******* аймгийн ******* сумын төвд байх аав *******ын гэрт очиход аав ******* нэг танихгүй хүнтэй  хамт хоёулаа  байсан. Тэгсэн аавтай цуг байсан гэх хүн “хаанахын ямар хулгайч ороод ирэв ээ” гэхээр нь миний уур хүрээд цээж рүү нэг удаа өшиглөсөн чинь миний өөдөөс өндийхөөр нь дахиад 2 удаа нүүрэнд нь өшиглөсөн. Тэгээд би гадагшаа гараад явсан. Би бага зэргийн согтолттой байсан. Намайг гэрт ороход “хаанахын ямар хулгайч ороод ирэв ээ” гэхээр нь миний уур хүрээд өшиглөсөн. 2007, 2022 онуудад шүүхээр ял шийтгүүлж байсан. Цэргээс ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад одоо Өмнөговь аймгийн “Энержи Ресурс” ХХК-д дампын оператор ажил хийдэг. Хөгшин хүнийг зодож цохисондоо маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

           Хохирогч Х.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ******* сумын 5 дугаар багийн нутаг сумын төвд байх өөрийн танил *******ын гэрт 2023 оны 02 дугаар сарын 16-ны орой ирсэн. Тэгээд найз *******ын хамтаар гэрт нь архи уусан. Тухайн үедээ нэлээд халамцуу, найз ******* гэртээ газар унтаад би гэрийнх нь зүүн хойд талын орон дээр унтаж байтал гэрт нэг хүн орж ирээд намайг орон дээрээс татаад миний аав яагаад газар унтаад чи яагаад орон дээр унтаж байгаа юм гэсэн. Орны урд газар буугаад сууж байтал нүүрэн тус газарт хэд, хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл ******* сэрээд “чи яагаад хүн зодож байгаа юм” гээд нөгөө хүнд хэлж байсан. Тэгтэл нөгөө залуу гараад явсан юм. Харин ******* бид 2 гэрт нь хоноод өглөө сэрээд байж байтал нөгөө намайг зодсон гэх залуу орж ирээд ах аа намайг уучлаарай би өчигдөр архи уучихсан байсан гэж хэлсэн. Харин тэр үед нь цагдаа нар ирээд би цагдаагийн хэсэг дээр ирж сумын цагдаа намайг эмнэлэгт дагуулан очиж баруун хөмсөгний дээд хэсэг болон уруулын доод хэсэг дотор хэсэгт нь нийлээд 11 оёдол тавьсан. Би энэ асуудлаас болж цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон юм. Би ******* гэх хүнтэй цэргийн найзууд, өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Тэр хүн ******* сумын ******* гэх хүний хүүхэд гэсэн. Миний биед баруун хөмсөг уруулын доод хэсэг болон цээжний баруун хэсэгт хөндүүрлэн өвдөж байна. Өөр ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Намайг хөлөөрөө өшиглөсөн. Би хэдэн удаа цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед миний хиймэл шүд хугарч унасан байсан. Намайг зодох үед ******* байсан. Харин зодсоны дараа гэрт нь нэг хүн орж ирсэн. Тэр хүнийг танихгүй өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/

          Хохирогч Х.ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “*******т зодуулаад миний хиймэл шүд хугарсан байсан. Хохирол болох 100.000 төгрөг өгөөд тэр мөнгөөр би шүдээ наалгасан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

        Гэрч Д.Төмөрдагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Бид ******* аймгийн төвөөс ******* суманд ирсэн. Тэгээд ******* ахын аавын гэрт очсон. Тухайн үедээ би машинд унтаж байсан. Сэртэл би машинд ганцаараа байсан машинаас буугаад *******ын аавын гэрт ортол нэг хөгшин хүн байсан. Тэгээд бид нар гараад явсан. *******ын аавын гэрт нөгөө зодуулсан гэх хүн, мөн *******, нар байсан. Өөр ямар хүн байгаагүй. Би машинд унтаж байгаад сэрээд гэрт ортол нэг хүн зодуулсан байдалтай байсан. Бид нар *******ын аавын гэрээс гараад өөр газар очиж хоносон. Харин өглөө нөгөө зодуулсан гэх ах сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн оёдол тавиулсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн15/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бид ******* аймгийн төвөөс ******* сумын төвд ирсэн.  Дундговиос би *******ын машиныг жолоодож ирсэн. Би жолоо барьж байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ******* суманд *******ын аавын гэрийн гадаа ирээд зогстол ******* түрүүлээд орсон. Би араас нь ортол “аав байна уу” гэж ******* асуусан. Гэтэл гэрийн зүүн орон дээр унтаж байсан хүн сэрээд “ямар хулгайч ороод ирэв ээ” гэсэн. Тэгтэл *******ын аав нь орны урдуур доош хараад унтаж байсан. ******* аавыгаа сэрээх гэтэл зүүн орон дээр байсан хүн “ямар хулгайч орж ирээд хүн асуугаад байгаа юм” гээд босоод газарт суусан. Тэр үед ******* очоод “би аавындаа орж ирж болдоггүй юм уу, чи юу хийгээд байгаа пизда вэ” гээд нүүр рүү нь өшиглөх шиг болсон. Харин дараа нь нөгөө хүний нүүр нь цус болсон байдалтай байсан. Тухайн үед ******* 2 удаа цохисон. Гэтэл аав нь босч ирээд “чи яаж байгаа юм, аав шигээ хүн зодлоо” гээд *******ыг загнасан. Тэгээд ******* аавдаа өгөх гэж байсан архиа задлаад уугаад явсан юм. Бид нар өөр айлд очиж хоносон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Гэрт зодуулсан хүн болон *******ын аав 2 байсан. Хамт ирсэн машинд унтаж байгаад араас орж ирсэн. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлээгүй, өглөө босонгуутаа эмнэлэгт үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн17/

          ******* аймгийн шүүх шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаартай:

           1. Х.ийн биед тархи доргилт, дух, доод уруулын доод, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Дээрх гэмтлүүд тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий  хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.

          5. Тархи доргилт, дух, доод уруулын доод, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн чамархайд зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн чамархайд үүссэн зулгаралт гэмтэл үзлэг хийхээс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

        ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-54/

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-61/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Х.  нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө бусдад зодуулсны  улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, дух, доод уруулын доод, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн чамархайд зулгаралт” гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Хохирогч Х.ийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, дух, доод уруулын доод, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн чамархайд зулгаралт” гэмтлийг шүүгдэгч Б.******* 2023 оны 02 сарын 16-ны шөнө  ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг 01-03 тоотод  байх өөрийн аав *******ын гэрт хохирогчийн нүүрэн тус газар нь өшиглөх үйлдлээр учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч            Х.ийн: “Би ******* сумын 5 дугаар багийн нутаг сумын төвд байх өөрийн танил *******ын гэрт 2023 оны 02 дугаар сарын 16-ны орой ирсэн. Тэгээд найз *******ын хамтаар гэрт нь архи уусан. Тухайн үедээ нэлээд халамцуу, найз ******* гэртээ газар унтаад би гэрийнх нь зүүн хойд талын орон дээр унтаж байтал гэрт нэг хүн орж ирээд намайг орон дээрээс татаад миний аав яагаад газар унтаад чи яагаад орон дээр унтаж байгаа юм гэсэн. Орны урд газар буугаад сууж байтал нүүрэн тус газарт хэд, хэдэн удаа өшиглөсөн. ...баруун хөмсөгний дээд хэсэг болон уруулын доод хэсэг дотор хэсэгт нь нийлээд 11 оёдол тавьсан. ... Тэр хүн ******* сумын ******* гэх хүний хүүхэд гэсэн. Миний биед баруун хөмсөг уруулын доод хэсэг болон цээжний баруун хэсэгт хөндүүрлэн өвдөж байна. Өөр ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Намайг хөлөөрөө өшиглөсөн. Би хэдэн удаа цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед миний хиймэл шүд хугарч унасан байсан.” гэх,

            Гэрч Д.Төмөрдагвын:  “... *******ын аавын гэрт нөгөө зодуулсан гэх хүн, мөн *******, нар байсан. ... өглөө нөгөө зодуулсан гэх ах сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн оёдол тавиулсан гэж байсан.” гэх,

            Гэрч Б.ын: “... Би араас нь ортол “аав байна уу” гэж ******* асуусан. ...******* аавыгаа сэрээх гэтэл зүүн орон дээр байсан хүн “ямар хулгайч орж ирээд хүн асуугаад байгаа юм” гээд босоод газарт суусан. Тэр үед ******* очоод “би аавындаа орж ирж болдоггүй юм уу, чи юу хийгээд байгаа пизда вэ” гээд нүүр рүү нь өшиглөх шиг болсон. Харин дараа нь нөгөө хүний нүүр нь цус болсон байдалтай байсан. Тухайн үед ******* 2 удаа цохисон. ...Тухайн үедээ эмнэлэгт үзүүлээгүй, өглөө босонгуутаа эмнэлэгт үзүүлсэн.” гэх мэдүүлгүүд болон хохирогч Х.ийн эрүүл мэндэд “тархи доргилт, дух, доод уруулын доод, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн чамархайд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

           Шүүгдэгч Б.*******ын хохирогч Х.ийн нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, доод уруулын доод, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн чамархайд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирчээ. Хохирогч Х. нь мөрдөн байцаалтын шатанд “100.000 төгрөг өгөөд тэр мөнгөөр би шүдээ наалгасан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж /хх-10/ мэдүүлсэн байх ба шүүх хуралдаанд оролцохгүй гомдолгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт/ шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

          Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.д 100.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* урд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Равжир овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Равжир овогт *******ын *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.д 100.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    З.УУГАНБАЯР