| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00177/И |
| Дугаар | 00262 |
| Огноо | 2019-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 00262
| 2019 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2019/00262 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Жадик хуланбай овогт Т-ны А / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00177/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Т.А, гэрч Т.Ахаат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөрханы А миний бие 1969 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт Төмөрханы 5 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1978 онд 1 дүгээр ангид орж 1986 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын сан хөмрөгт Ховд аймгийн Мянгад сумын Тариа бригадын 1986-1994 оны 70 дугаар данс байхгүй тул миний бие Т.Ад лавлагаа олгох боломжгүй болсон учраас ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон.
Одоо тэтгэвэрт гарах гээд шүүхээр ажилласан жилээ тогтоолгох гэж байна. 1994 оноос хойш Давшилт компани тарсан. Түүнээс хойш хувиараа ногоо тарьж байгаа.
Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ногоочноор, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Т.А шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ногоочноор, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодуурлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.А нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ногоочноор, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн өдрийн 410 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай Илгээлтийн эздийг хувиарлан томилох тухай тушаалын хуулбар, 902 дугаартай нэгдлийн гишүүнийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс олгосон өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч А.Тодгусын ....Би 1981 оны хавар Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч ногоочин болсон. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад ногоочноор 1991 он хүртэл ажилласан. Нэгдэл тараад хувиараа өдийг хүртэл ногоо тарьж амьдарч байна....Т.А нь Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуулийг 1986 онд төгссөн. Тэгээд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад ногоочноор ажилд орж, нэгдэл тартал ажилласан. Одоо ч гэсэн ногоо тарьж байгаа. Бид нар өвөл нь бордоогоо татаад, бригадын даргаас хий гэсэн ажил бүхнийг хийдэг байсан. Т.Аийн аавынх нь нэрийг Төмөрхаан гэдэг.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 84 дугаартай лавлагаа, гэрч Т.Ахаатын шүүх хуралдаанд өгсөн ....Т.А нь 1986 онд хөдөө аж ахуйн илгээлтээр гарч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор нэгдэл бүрэн тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 8, 17-19, 29-30, 31, 34-45 дугаар тал/
Хавтаст хэргийн 6-7, 9-11 дүгээр хуудсанд авагдсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын хуулбар, нэхэмжлэгчийн алдарт эхийн 2 дугаар одонгийн үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн алдарт эхийн 1 дүгээр одонгийн хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаартай албан бичиг зэрэг нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан А.Тодгусын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жадик хуланбай овогт Төмөрханы Аийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ногоочноор, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ