Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Бхолбогдох Ж.Б дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус аймгийн Жаргалант сумын нутаг Баянбулагийн ам гэх газарт нутаглах өөрийн гэртээ иргэн С.Зулзаяатай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өмсөж явсан цамцны захаар боож гэрээсээ чирч гарган толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нө хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус аймгийн Жаргалант сумын нутаг Баянбулагийн ам гэх газарт нутаглах өөрийн гэртээ иргэн С.Зулзаяатай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өмсөж явсан цамцны захаар боож гэрээсээ чирч гарган толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нө хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн Ж.Б дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч С.Зулзаяагийн өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг сумын Баянбулаг багийн нутаг "Баянбулаг" гэх газарт хаваржиж байгаа ба 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би хонио хариулж яваад бэлчээр дээр Баянмөнхтэй нэг шил архи хувааж уугаад 15 цагийн орчимд гэртээ ирсэн тэгсэн манай эхнэр Мөнх-Оюун надад Батсүхийн эхнэр утсаар ярьсан сумын төв оруулаад өг гэж байна гэсэн тэгээд эхнэр бид хоёр Батсүхийн гэрт машинтайгаа очоод гэрт нь ороход гэрийн эзэн Батсүх орон дээрээ хэвтсэн байдалтай утсаараа оролдоод байж байсан би тэгэхээр нь Батсүхийг чи хүн орж ирж байхад нохой орж ирж байгаа шинжтэй бодоод гэж би хэлсэн чинь Батсүх нь босож ирээд миний өмсөж байсан хувцасны захаар боогоод гэрээс чирч гаргаад газар толгойгоор мөргүүлээд нүүр лүү хөлөөрөө хоёр удаа өшиглөж гэмтэл учруулсан би тэгэхээр нь Батсүхийг боль гэж хэлсэн тухайн үед би ухаан алдсан байсан тэгээд Батсүх манай гэрт орий гээд гэрт нь ороод би баруун гартаа зурагтын удирдлага бариад Батсүхийн зурагтыг хагална гэж хэлсэн чинь Батсүхийн эхнэр Оюука зурагт хагаллаа гэсэн тэгтэл Гаднаас Ганцогт гэх хүн орж ирсэн Ганцогт намайг зурагтыг хагал чи гэж хэлээд галын дэгээ төмөр авч ирээд миний толгой, нуруу, гуяанд цохиж зодоод мөн хажуугаас Батсүх хоёр гар барьж байсан. Би тэр үед болиоч ээ Ганцогтыг болий гэсэн тэр үед Ганцогт нь чамайг ална гээд цохиж зодоод байсан хажууд нь байсан манай эхнэр Мөнх-Оюун болиоч гэж хэлсэн тэр хоёр манай эхнэрийг чи цаашаа зайл гээд намайг цохиж зодож байгаад арай гэж салаад би гэрээс гарсан гэрийн гадаа газарт байсан мотоциклийн төмөр араа, кумлятор зэргийн хоёрт гартаа бариад та нарыг ална гээд хашиграад тэгтэл манай эхнэр Мөнх-оюун намайг боль гээд намайг аваад гэр лүү харьсан тэгээд би цагдаагийн байгууллагад хадсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,

Гэрч С.Сайнбаярын өгсөн:...“2022 оны 02 сарын 25-ны өдөр Ганцогт нохойндоо хоол өгех гээд гарсан би гэрийн гадаа байж байсан юм Батсүхийн гэрийн гадаа нохойн хоолны сав байсан юм нохойн хоол өгчихөөд Батсүхийн гэрт хүмүүс орилоод байхаар нь орсон юм байна л ээ би араас нь яваад очтол Ганцогт миний өмнөөс Батсүхийн гэрээс гараад ирсэн гарч ирэхдээ зүүн хөмсөг нь цус гарсан байдалтай би юу болов гээд асуутал их ууртай Ганцогт их ууртай яваад өгсөн би юу болов гээд Батсүхийн гэрлүү орох гэсэн өөдөөс Зулзаяа нь гарч ирээд Догсомын шээш та нарыг бүгдийг нь ална гээд орилоод гараад ирсэн, гартаа мотоциклийн араа бариад намайг гэр тойруулаад хөөгөөд эхэлсэн, тэгсэн Ганцогт гэрээс гарч иртэл Зулзаяа нь Догсомын шээшийг ална гээд Ганцогтруу явахаар нь би араас очоод тэвэрээд авсан архи уусан үедээ хүнд дийлдэхгүй, өмнө нь Зулзаяа нь намайг цохиж зодож байсан юм би тийм учраас айгаад зугаатсан юм, ахиад цохиулчих байх гэж айсан юм. Ингээд Зулзаяа нь машиндаа суугаад яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

Гэрч Д.Ганцогтын өгсөн:...гэртээ ороод байж байтал хүмүүс шуугалдаад эхлэхээр нь гэрээс гартал манай эхнэр Баяраа, Батсүх нар нь гэр тойроод гүйж байсан Зулзаяа нь гартаа мотоциклийн акумльятор, жижиг араа хоёр бариад бугдийг чинь ална гээд хөөгөөд гүйж байсан би Зулзаяа хүрээд ир гээд дуудсан чинь над дээр хүрээд ирсэн ирээд муудалцаж хэрүүл маргаан хийгээгүй би Зулзаяагын гартаа барьж явсан мотоциклийн акумльятор, жижиг араа хоёр гараас авсан тэгээд Зулзаяагийн эхнэрийг нөхөрөө аваад яв гэж хэлсэн Зулзаяа нь эхнэрийн хамт машиндаа суугаад яваад өгсөн ийм зүйл л болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Гэрч Э.Оюунтуяагийн өгсөн:...манай галын дэгээ төмрийг аваад Зулзаяагийн хөл бөгс хэсэг рүү нь 2-3 удаа цохиод тэгтэл Зулзаяа боли ахаа гэж хэлээд гэрээс гараад мотоциклийн арханы төмөр, кумлятор бариад ална гэж хашигирч байгаад Зулзаяагийн эхнэр нь машинд нь суулгаад аваад гэр лүүгээ явсан юм. Манай нөхөр Батсүх Зулзаяаг цохиж зодсон зүйл байхгүй харин Ганцогт ах Зулзаяаг галын төмөр дэгээ төмрөөр 2-3 удаа гуя бөгс хэсэгт нь цохисон юм.” гэх мэдүүлэг  /хх-ийн 35 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 154 дугаартай “1.С.Зулзаяагийн биед дух ясны цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны зөрүү бага хугарал, таславчны мурийлт баруун дээд 1-р шүдний булгарал духанд зулгаралт зүүн нүдний дотор булан зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад 5% нөлөөлнө” талаарх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 198 дугаартай “1.Д.Ганцогтын биед зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл  байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” талаарх дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 629 дугаартай “1.2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. С.Зулзаяагийн биед учирсан хамар ясны зөрүү багатай хугарал, таславчны мурийлт баруун дээд 1-р шүдний булгарал духны зулгаралт зүүн нүдний дотор булан, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дух ясны цөмөрсөн хугарал мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” талаарх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/,

Шинжээч Л.Бямбатуяагийн өгсөн: “Иргэн С.Зулзаяагийн биед учирсан дух ясны мөгөөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны зөрүү бага хугарал таславчны мурийлт баруун дээд 1-р шүдний булгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар тал/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-78 дугаар тал/,

Шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 25-нд хамаатны ах Зулзаяа гэдэг хүн 12 цаг байхад өөрийн машинтайгаа эхнэр Мөнх-Оюуны хамт манайд ирсэн, Зулзаяагийн нэг ишиг манай хонинд байсныг уяад үлдсэн байсан, тэр ишигээ ирж аваараай гэсэн, тэр хоёр ишгээ авахаар манайд ирсэн юм байна лээ, эхнэр нь гэрт орж надад хандан Зулзаяа согтуу байна, чи аваад үлдээдэх, би сумын төв орох хэрэгтэй байна гэж хэлсэн, тэгээд байж байтал нөхөр Зулзаяа нь машинаасаа буугаад манайд согтуу орж ирсэн, орж ирээд суухаар нь манай эхнэр цай хийж өгөөд сууж байсан, би гэрийн зүүн талын орон дээр хүүхдээ унтуулаад хүүхдийнхээ хажууд хэвтэж байсан, намайг хэвтэж байтал Зулзаяа ах над руу хандан чи ямар том болчихсон юм бэ, гэхээр нь яав юу болов ах өдрөөр хаанаас архи олоод уучихваа гэтэл, би хаанаас ч архи ууна, архи уухаа чамаар заалгахгүй гээд танайд архи байна уу гэж асуухаар нь би манай архи байхгүй, цагаан сараар өгдөгөө өгсөн, уудгаа уусан одоо надад юм байхгүй гэтэл Зулзаяа ах чи ямар том болцон бацаан бэ, би чамайг эрүүл ч ална согтуу ч ална гээд над руу босоод ирсэн, тэгтэл манай эхнэр урдуур нь ороод Зулзаяаг боль гээд хорьсон, тэгэхээр нь би босоод гутлаа өмсөөд орон дээр сууж байсан, тэгээд дахиад над руу хандан чамайг ална гээд чанга орилоод байхаар нь хүүхэд сэрээд орилоод байсан, тэгээд би Зулзаяа ахыг гарья гэсэн, тэгтэл гарахгүй байсан, тэгэхээр нь би хоёр гарыг нь ард нь холбож бариад гэрээс гадагшаа гарсан, гэрээс гартал намайг ард дагзаараа хойшоо миний толгой руу мөргөсөн, мөргөхөөр нь би нэг гарыг нь тавьсан чинь гараа надаас авах гээд тавингуут хүчиндээ урагшаа унаад гэрийн хаяаны манаасны шороо мөргөөд уначихсан, тэгээд уначихаад босоод иртэл нь хамарнаас нь цус гарчихсан байсан, хамарнаас нь цус гарсан байхаар нь цус гарчихлаа ш дээ гэж хэлтэл миний өөдөөс чи авгайтайгаа нийлээд намайг зодчихлоо гэж хэлсэн, тэгээд дахиад босож ирээд над руу дайрахаар нь би хоёр гарыг нь солбиж бариад дээр нь гараад суучихсан, дээр нь гараад суусан чинь Зулзаяа ах больё гэхээр нь дээш татаж босготол танайд орж цай ууя гэхээр нь гэрт орж дахин цай хийж өгтөл аягатай цайг манай эхнэр лүү аягатай цайгаа аягатай нь цуг дэвсгэр лүү шидчихсэн, тэгэхээр нь хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдээ аваад гараад явчихсан, гадаа байж байтал Ганцогт ах баруун хойд талаас нохойны хоол өгөх гээд гэрийн урд руу явж байсан, би гэрийнхээ хойно мод хагалаад байж байтал гэрт дотор юм пижигнээд дуугараад байхаар нь ортол Зулзаяа, Ганцогт ах хоёр барилцаад заамдалцаад авсан байхаар нь би дундуур нь ороод Ганцогт ахын заамдсан байсан гарыг нь салгаад автал арагшаа болох хүчиндээ Зулзаяа манай гэрийн ширээ ор хоёрын дунд зааг руу ширээ, орны толгой Догсомын шээсээ гээд Ганцогт ахын аавын нэрийг дуудаад би чамайг ална шүү мөргөөд унах шиг болсон. Тэгээд гэрээс Ганцогт ах гарах гэтэл Зулзаяа араас нь гээд орилсоор нь Ганцогт ах орж ирээд нарийн төмөр барьж ирээд Зулзаяагийн бүдүүн гуяан дээгүүр 2-3 удаа цохьсон, би тухайн үед энэ хоёрыг салгах гээд голд байсан, тэр хоёрыг салгаад Ганцог ах гараад явсан, тэгээд Зулзаяа манай гал голомт зуухийг авч шидэх гээд гараараа бариад байсан, дотор нь халуун гал нь зогсож тулж байсан юм, тэгээд манай эхнэр та намайг доромжлоод байгаа юм уу гээд тэр хоёр гэрт үлдсэн, би бага хүүхдээ аваад гэрээс гараад яваад өгсөн. Тэгтэл гэрээс гараад үхрийн пингийн араар зугтаагаад явж байтал гартаа мотоциклийн аккумлятор барьчихсан, нөгөө гартаа мотоциклийн бөөрөнхий арзгар хөтлөгч араа барьчихсан манай авга эгч Сайнбаярыг гэр тойруулаад ална пиздануудыг гээд хөөж байсан, тэгээд Сайнбаяр эгч урдаас нь тулаад бариад барьж явсан зүйлийг нь салгасан, тэгээд эхнэр нь машиндаа суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 202-203 дугаар тал/,

Шинжээч Л.Бямбатуяагийн өгсөн: “Хохирогч С.Зулзаяагийн биед үүссэн хамар ясны багатай хугарал таславчийн мурийлт баруун дээд 1-р шүдний булгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” талаарх дүгнэлт /хх-ийн 205 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүгдэгч Ж.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Зулзяаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ж.Б нь бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг “Булангийн ам” гэх газарт ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 36 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч С.Зулзаяад 3.400.000 төгрөгийг эмчилгээний зардалд нь төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Зулзаяад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэх, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний өгсөн хүсэлт/хх-ийн 225 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн Ж.Б дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бэд оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Бэд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ДЭЛГЭРМӨРӨН