Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00274

 

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00274

Жаргалант сум

 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Алаг адуун овогт Ц-ийн С / /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Урианхай овогт О-ын Н / /-т холбогдох,

бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019  оны 5 дугаар сарын 08-ны өдөр 153/2019/00248/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08440-2017/00017 дугаартай гэрээг Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2018 оны 08 сарын 31-ний өдрийн А/122 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулж газар эзэмшүүлэгчийг төлөөлж Ховд аймгийн Ховд сумын газрын даамал Х.Жанар, газар эзэмшигчийг төлөөлж Ц.С бид гарын үсгээ зурж гэрээ байгуулсан. Улмаар Монгол улс Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000686974 дугаартай гэрчилгээг Алаг адуун овогт Цэнд-Аюушын С, Ховд аймаг, Ховд сумын нутаг дэвсгэр Засаг даргын 2017 оны 08 сарын 31-ний А/122 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 8417000859 дугаар бүхий 9624.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 4-р баг, долоогийн газар гудамж, төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмших гэрчилгээг 2017 оны 08 сарын 31-ний өдөр авсан. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Ховд аймгийн Ховд сумын талбайн хэмжээ 9624 м.кв газрын кадастраа хийлгэж баталгаажуулсан байдаг. Мөн Газрын тухай хуульд заасны дагуу газрын эзэмшсэны төлбөрөө цаг хугацаанд нь төлж барагдуулж, газрын хууль ёсны өмчлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж уг газрыг эзэмшиж, хүнсний ногоо тарьж ашиг шимийг нь хүртдэг байсан.

Хариуцагч О.Н нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд миний хууль ёсны эзэмшлийн газар дээр ногоо тарьж, үр шимийг нь хүртэж байна. О.Н нь миний хууль ёсны өмчлөлийн газар хүнсний ногоо тарьж байгаагаас болж би өөрийн эзэмшлийн газарт ногоо тарьж, хураан авч чадахгүй хохироод байна. Удаа дараа О.Нээс газар чөлөөлүүлэх талаар шаардсан боловч урьдаас хэл амаар доромжилж өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй, дахин ногоо тарьж эхэлсэн байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ашиглах өмчлөх өв залгамжпах эрхтэй. Хувийг өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно хуулийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр баг долоогийн газар, төмс, хүнсний ногооны зориулалттай 000686974 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттайгаар газар эзэмших эрхтэй Ц.Сгийн газрын О.Нийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай....нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохигчоос ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн Ц.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч О.Н бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: Хариуцагч О.Н нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн 7-ын газарт байрлах Ц.Сгийн эзэмшлийн 000686974 дугаарын гэрчилгээтэй ногооны талбайг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд чөлөөлж өгөх, Ц.Сгоос 700,000 төгрөгийг буцааж авахгүйгээр газар ашигласан төлбөрт өгөхөөр....эвлэрч байна. Энэхүү гэрээг талууд хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин маргахгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь О.Нт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Н нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн 7-ын газарт байрлах Ц.Сгийн эзэмшлийн 000686974 дугаарын гэрчилгээтэй ногооны талбайг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд чөлөөлж өгөх, Ц.Сгоос 700,000 төгрөгийг буцааж авахгүйгээр газар ашигласан төлбөрт өгөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч О.Н нар нь эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгнөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Нээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Сд олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч О.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сгийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Нт холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч хариуцагч О.Н нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн 7-ын газарт байрлах Ц.Сгийн эзэмшлийн 000686974 дугаарын гэрчилгээтэй ногооны талбайг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд чөлөөлж өгөх, Ц.Сгоос 700,000 төгрөгийг буцааж авахгүйгээр газар ашигласан төлбөрт өгөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч О.Н нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгнөөс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Нээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ