Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 17

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны  “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Гансувд

Улсын яллагч Б.Ичинхорол 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд, Д.Ганхуяг

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч О.Ганхуяг, И.Ганбат,  Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т, Г.З нарыг оролцуулан    

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т, Г.З  нарт холбогдох эрүүгийн 201611000331 тоот эрүүгийн хэргийг  2016 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн  Хэрлэн суманд 2000 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт амьдардаг, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн Дахилтын 12-10 тоотод оршин суух  /Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг, 28-112 тоотод оршин суудаг/ энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял  шийтгэлгүй, бие эрүүл Э.Т  /РД: ЖЮ00262939/

Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн Хэрлэн суманд 2001 оны 03 сарын 07-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын  хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн СМУ-гийн 3-р байрны ** тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Ерөнхий боловсролын Шинэ-Хөгжил сургуулийн 11 дүгээр ангийн Б бүлэгт суралцдаг  байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял  шийтгэлгүй, бие эрүүл  Г.З  /РД: ЖЮ01230719/

 Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т  нь Г.З-тай бүлэглэн 2016 оны 07 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дугаар багийн 9-р байрны гадна байсан Н.Эрдэнэбаатарын эзэмшлийн Ланд крузейр маркийн, 88-77 ДОР улсын дугаартай авто машинд нэвтрэн орж Эзер /Acer/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Сони маркийн зургийн аппарад 1 ширхэг, Улаан шонхор тамхи 1 блок, цүнх 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, дуу хураагуур 1 ширхэг, утасны зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, хаалганы түлхүүр 5 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, модем 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 760000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Насанд хүрээгүй шүүгдэгч  Г.З  нь  Э.Т-тэй бүлэглэн 2016 оны 07 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багийн 9-р байрны гадна байсан Н.Эрдэнэбаатарын эзэмшлийн Ланд крузейр маркийн, 88-77 ДОР улсын дугаартай авто машинд нэвтрэн орж Эзер /Acer/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Сони маркийн зургийн аппарад 1 ширхэг, Улаан шонхор тамхи 1 блок, цүнх 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, дуу хураагуур 1 ширхэг, утасны зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, хаалганы түлхүүр 5 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, модем 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 760000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т  шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Миний үйлдсэн хэрэг бүгд үнэн зөв бичигдсэн байна. Үйлдсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн гэжээ.

            Насанд хүрээгүй шүүгдэгч .Э.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд нойр хүрэхгүй байхаар нь З-тай цуг гадуур явж байхад Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багийн 9,11-р байрны урд талд машины хаалга татаж явж байхад Ланд крузейр 80 маркийн машины хаалга онгойсон юм. Тэгээд Золбаяр бид хоёр машин дотор ороод  “Acer” маркийн нөөт бүүк цүнхтэйгээ болон хятад гар утас, жи мобелийн модем, нэг блок улаан шонхор тамхи, саарал цүнх байхаар нь авчихсан юм. Өглөө босоод Тэмүүжин  “Acer” маркийн нөөт бүүк, цүнх болон  хятад гар утас, жи-мобелийн модем зэрэг эд зүйлийг авч явсан. Харин нэг блок улаан шонхор тамхийг дөрвүүлээ хувааж аваад гэр, гэр лүүгээ явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

                         

            Насанд хүрээгүй шүүгдэгч Г.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Миний ярьсан зүйл бүгд үнэн гэжээ.

            Насанд хүрээгүй шүүгдэгч  Г.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэнгис гадуур явж байгаад ирье гээд намайг дагуулаад гарсан. Тэнгис бид хоёр 9-р байрны хажууд зогсож байсан Ланд крузейр 80 маркийн машины хаалгыг бид хоёр татаж үзэхэд түгжээтэй байхаар нь цааш явж байхад Тэнгис цонх нь онгорхой байна гэж дуудахаар нь яваад очиход Тэнгис гар багтахгүй байна гэж хэлээд борооны хаалтыг нь хагалсан. Тэнгис чиний гар нарийхан юм чинь гараа оруулаад онгойлго гэсэн. Би гараа оруулаад тохойноос илүү орохгүй байхад Тэнгис миний гарыг түлхэж байгаад хаалгыг онгойлгосон. Би хайрцагтай улаан шонхор тамхи байхаар нь авсан. Тэнгис ар талд байсан цүнхтэй эд зүйлсийг  нь аваад  явах гэхэд урд талын суудал дээр цүнхтэй нөөт бүүк байхаар нь Тэнгис аваад машинаас буугаад 60-р байрны үүдэнд суугаад 2 цүнхтэй зүйл байхаар нь доторхийг нь үзтэл нөөт бүүк болон цэнэглэгч, жи-мобелийн модем, 2 гар утас, дуу хураагуур, 2 систа машины цэнэглэгч, том чихэвч, түлхүүрүүд, машины бичиг баримтууд байсан  гэх мэдүүлэг. /хх-ийн 87/

             Хохирогч Нинагийн Эрдэнэбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Зүүн цементэн гүүрний тэнд явж байгаад гадаад паспортоо авсан байна уу гээд хүрэн өнгийн цүнхээ хайсан чинь байхгүй байсан. Хүрэн өнгийн цүнх маань хуучин болохоор 5000 төгрөг, машины цэнэглэгчтэй мр 15000 төгрөг, сони маркийн дуу хураагуур 100000 төгрөг, утасны зөөврийн цэнэглэгч 30000 төгрөг, гадаад паспорт 40000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 500 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2 машиных нэг нь 10000 төгрөг, 5 түлхүүр нэг нь 2000  төгрөгөөр үнэлнэ. Би урьд нь өгсөн тайлбар дээрээ алдсан эд зүйлээ дутуу үнэлсэн байна. Самсунг маркийн нугастай гар утсыг 260000 төгрөг, жи мобелийн модем 40000 төгрөг, машины хаалганы борооны хаалт 1 ширхэг нь 50000 төгрөгөр үнэлнэ  гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42/

            Насанд хүрээгүй гэрч Мөнхбатын Мөнхжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Дээвэр дээр байхад Э.Т, Г.З  хоёр нойр хүрэхгүй байна гадуур явж байгаад ирье гээд гараад явсан. Харин Тэмүүжин бид хоёр дээвэр дээр утсаараа юм үзээд байж байхад удалгүй Золбаяр, Тэнгис хоёр ирээд цүнхтэй нөөт бүүк олчихлоо гэж хэлсэн. Би тэр цүнхэн дотор юу байсныг мэдээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 137/

            Насанд хүрээгүй гэрч Энхбаярын Тэмүүжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... дээвэр лүү гараад байж байхад Э.Т, Г.З  хоёр нойр хүрэхгүй байна гадуур явж байгаад ирье гээд гарсан. Мөнхжин  бид хоёр дээвэр дээр утсаараа юм үзээд байж байхад удалгүй Золбаяр, Тэнгис хоёр дээвэр дээр гарч ирсэн. Тэр хоёр ирэхдээ цүнхтэй нөөт бүүк олчихлоо гэж хэлсэн. Тэнгис цүнхэн дотор байсан хэрэгцээтэй юмыг аваад хэрэгцээгүй эд зүйлсийг нь хаячихгүй юу  гэж хэлэхээр нь бид хэд цүнхнээс нь хэрэгцээтэй эд зүйлсийг нь аваад хэрэггүй бичиг баримт зэрэг зүйлсийг нь дээврээс хаясан. Бид нөөт бүүк, гар утас, боодолтой улаан шонхор тамхи зэрэг зүйлсийг аваад гэртээ байлгахаар болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 139/

            Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 33/

            Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 38-39/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 43-44/

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 сарын 29-ний өдрийн 163 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 71-74/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97,99/

            Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107,109/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 126, 130/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 127, 131/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 129, 133/

            Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн Засаг даргын шүүгдэгч Э.Тэнгисийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 168/

            Шүүгдэгч Г.Золбаярын хувийн байдлыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 169-174/

            Дорнод аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтууд

            Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг дахин хүмүүжүүлэх талаар хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ зэрэг нотлох баримтууд болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т  нь Г.З-тай бүлэглэн 2016 оны 7 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багийн 9-р байрны гадна байсан хохирогч Н.Эрдэнэбаатарын эзэмшлийн Ланд крузейр маркийн, 88-77 ДОР улсын дугаартай авто машинд нэвтрэн орж Эзер /Acer/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Сони маркийн зургийн аппарад 1 ширхэг, Улаан шонхор тамхи 1 блок, цүнх 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, дуу хураагуур 1 ширхэг, утасны зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, хаалганы түлхүүр 5 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, модем 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 760000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Насанд хүрээгүй шүүгдэгч  Г.З нь Э.Т-тай бүлэглэн 2016 оны 7 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багийн 9-р байрны гадна байсан хохирогч Н.Эрдэнэбаатарын эзэмшлийн Ланд крузейр маркийн, 88-77 ДОР улсын дугаартай авто машинд нэвтрэн орж Эзер /Acer/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Сони маркийн зургийн аппарад 1 ширхэг, Улаан шонхор тамхи 1 блок, цүнх 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, дуу хураагуур 1 ширхэг, утасны зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, хаалганы түлхүүр 5 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, модем 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 760000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Эрдэнэбаатарийн мөрдөн байцаалтад өгсөн “Зүүн цементэн гүүрний тэнд явж байгаад гадаад паспортоо авсан байна уу гээд хүрэн өнгийн цүнхээ хайсан чинь байхгүй байсан. Хүрэн өнгийн цүнх маань хуучин болохоор 5000 төгрөг, машины цэнэглэгчтэй мр 15000 төгрөг, сони маркийн дуу хураагуур 100000 төгрөг, утасны зөөврийн цэнэглэгч 30000 төгрөг, гадаад паспорт 40000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 500 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2 машиных нэг нь 10000 төгрөг, 5 түлхүүр нэг нь 2000  төгрөгөөр үнэлнэ. Би урьд нь өгсөн тайлбар дээрээ алдсан эд зүйлээ дутуу үнэлсэн байна. Самсунг маркийн нугастай гар утсыг 260000 төгрөг, жи мобелийн модем 40000 төгрөг, машины хаалганы борооны хаалт 1 ширхэг нь 50000 төгрөгөр үнэлнэ  гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/, насанд хүрээгүй гэрч М.Мөнхжингийн мөрдөн байцаалтад өгсөн “удалгүй Золбаяр, Тэнгис хоёр ирээд цүнхтэй нөөт бүүк олчихлоо гэж хэлсэн. Би тэр цүнхэн дотор юу байсныг мэдээгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 137/, насанд хүрээгүй гэрч Э.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн “удалгүй Золбаяр, Тэнгис хоёр дээвэр дээр гарч ирсэн. Тэр хоёр ирэхдээ цүнхтэй нөөт бүүк олчихлоо гэж хэлсэн. Тэнгис цүнхэн дотор байсан хэрэгцээтэй юмыг аваад хэрэгцээгүй эд зүйлсийг нь хаячихгүй юу гэж хэлэхээр нь бид хэд цүнхнээс нь хэрэгцээтэй эд зүйлсийг нь аваад хэрэггүй бичиг баримт зэрэг зүйлсийг нь дээврээс хаясан. Бид нөөт бүүк, гар утас, боодолтой улаан шонхор тамхи зэрэг зүйлсийг аваад гэртээ байлгахаар болсон гэх мэдүүлэг /хх-ийн 139/ болон хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 27/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 28-30/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 33/, эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 43-44/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 сарын 29-ний өдрийн 163 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-74/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр хангалттай батлагдан тогтоогдож байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т, Г.З  нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 760000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд, Д.Ганхуяг нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаж мэтгэлцэээгүй, шүүгдэгч нарын байдлыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол болох 760000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд  сайн дураараа  нөхөн төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т-ийн 2016 оны 10 сарын 28-ны өдрөөс 12 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.З нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Э.Т-ийн ЖЮ00262939 регистрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, шүүгдэгч Г.З-ын ЖЮ01230719 регистрийн дугаартай төрсний гэрчилгээ зэргийг  буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч  Э.Т-ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4480000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчидийн 22-р гудамжны 23 тоотод байрлах 700 м2 газрыг  битүүмжилсэн, шүүгдэгч Г.З-ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 2380000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Орчлонгийн 1-р гудамжны ** тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

             Шүүгдэгч Э.Т, Г.З  нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

            Дорнод аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус гаргасан “насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т, Г.З  нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүд, гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг дахин хүмүүжүүлэх талаар хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ болон шүүгдэгч нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, шүүгдэгч нарын хувийн зан чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан насанд хүрээгүй шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т, Г.З  нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т, Г.З нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих  ялаар  шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан Э.Т, Г.З   нарын эдлэх 2 жил, 6 /зургаа/  сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Э.Т-ийн цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар ялтан Э.Т, Г.З   нарт тус бүр  2 /хоёр/  жил, 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэднийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч нарт үүрэг болгосугай.

6. Ялтан Г.З  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, ялтан Э.Т, Г.З  нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг  тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Э.Т-ийн ЖЮ00262939 регистрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, ялтан Г.З-ын ЖЮ01230719 регистрийн дугаартай төрсний гэрчилгээ зэргийг буцаан олгосугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар ялтан Э.Т-ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4480000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчидын 22-р гудамжны 23 тоотод байрлах 700 м2 газрыг  битүүмжилсэн, ялтан Г.З-ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс  2380000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Орчлонгийн 1-р гудамжны 22 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э.Т, Г.З  нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Т, Г.З   нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ