Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00079/И |
Дугаар | 00362 |
Огноо | 2019-07-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00362
2019 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2019/00362 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2/80 айлын 78 тоотод оршин суух, Тоос овогт Б-ийн Б / /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 4-28 тоотод оршин суух, Чингаал овогт Ж-ны Э / /-д холбогдох,
үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 1,440,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 10,440,000 /арван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Бид холбогдох 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Ж.Эгийн сөрөг нэхэмжлэлтэй 153/2019/00079/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ж. Этай 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 09- ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр, зээлийн хугацааны эцэст үндсэн зээл, хүүгийн хамт 7,440,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж 6,000,000 (зургаан сая) төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Ж. Э нь тохирсон мөнгөнөөсөө ганц төгрөг ч өгөхгүй байсан бөгөөд гэрээний дагуу мөнгөө нэхэхэд удахгүй өгнө өө гэсэн хариу өгдөг байсан. Ийнхүү өгөлгүй олон сар хэтэрсэн учраас 2018 оны 9 сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандахад Ж. Э нь алданги төлөхгүй шүүхдээ ханд гэсэн тул тохиролцож чадалгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.
Иймд Ж. Эгаас үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 1,440,000 төгрөг зээлийн алданги 3,000,000 төгрөг, нийт 10,440,000 (арван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү.
....Шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж.Э бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрэв.
1.Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн 10,440,000 төгрөгийн шаардлага гаргаснаас 8,500,000 төгрөг болгож эвлэрсэн. Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Б.Бийн 8,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч 4,500,000 төгрөгөнд 2003 оны 7055 улсын дугаартай Honda CR-V маркийн машинаа өгөхөөр, үлдсэн 4,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөгийг, үлдсэн 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө надад төлөхөөр тохиролцсон. Хариуцагч Ж.Э нь сөрөг нэхэмжлэл 2018 оны 03 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Хэрэв эхний 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөгийг төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Бид энэ талаар дахин маргахгүй, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг ойлгож мэдэж эвлэрсэн....Би нэхэмжлэлийн шаардлагаас 1,940,000 төгрөгийг гаргуулахаас татгалзсан....гэв.
Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж.Э бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрэв.
1-рт. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн 10,440,000 төгрөгийн шаардлага гаргаснаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8,500,000 төгрөг болгож, үлдэгдэл 1,940,000 төгрөгөөс татгалзсан.
2-рт. Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Б.Бийн 8,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрөв. 4,500,000 төгрөгөнд 2003 оны 7055 улсын дугаартай Honda CR-V маркийн машинаа өгөхөөр тохиролцов. Үлдсэн 4,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөг, үлдсэн 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хэсэгчлэн төлөхөөр тохиролцов.
3-рт. Хариуцагч Ж.Э нь сөрөг нэхэмжлэл 2018 оны 03 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
4-рт. Хэрэв эхний 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөгийг төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрөв.
5-рт. Энэ талаар дахин маргахгүй, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг ойлгож мэдлээ гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Ж.Эд холбогдуулан үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 1,440,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 10,440,000 /арван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Э нь Б.Бид холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнээс 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөнд тооцон 2003 онд үйлдвэрлэгдсэн 70-55 ХОҮ улсын дугаартай Honda CR-V маркийн автомашиныг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдэгдэл 3,000,000 /гурван сая/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Бид өгөхөөр, Б.Бид холбогдуулан гаргасан 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,940,000 /нэг сая есэн зуун дөчин мянга/ төгрөгийг Ж.Эгаас гаргуулахаас татгалзан, хариуцагч Ж.Э нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөгийг төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж.Э нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ж.Эгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХААН банк дахь 5866075974 дугаартай дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 181,990 төгрөгөөс 106,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 150,950 төгрөгийн тал хувь болох 75,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Эгаас тал хувь болох улсын тэмдэгтийн хураамж 75,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Бид олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Эд холбогдох, үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 1,440,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 10,440,000 /арван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Бид холбогдох 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Ж.Эгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнээс 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөнд тооцон 2003 онд үйлдвэрлэгдсэн 70-55 ХОҮ улсын дугаартай Honda CR-V маркийн автомашиныг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдэгдэл 3,000,000 /гурван сая/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Бид өгөхөөр, Б.Бид холбогдуулан гаргасан 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,940,000 /нэг сая есэн зуун дөчин мянга/ төгрөгийг Ж.Эгаас гаргуулахаас татгалзан, хариуцагч Ж.Э нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөгийг төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж.Э нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ж.Эгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,990 төгрөгөөс 106,515 /нэг зуун зургаан мянга таван зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 150,950 төгрөгийн тал хувь болох 75,475 /далан таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Эгаас тал хувь болох улсын тэмдэгтийн хураамж 75,475 /далан таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Бид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ