| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00352/И |
| Дугаар | 00388 |
| Огноо | 2019-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 00388
| 2019 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2019/00388 | ******* сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт Л-ийн Ц / /-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5-0 тоотод оршин суух, Шаа бээс овогт Х-ийн П / /-д холбогдох,
зээлээр худалдан авсан өвсний үнэ 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2019/00352/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Хандхүү овогтой П нь 2019 оны 01 дүгээр сард 77 ширхэг пресс өвсийг нэг ширхэгийн 7,000 төгрөгөөр тооцон Л.Ц надаас зээлээр худалдан авсан бөгөөд уг 77 ширхэг пресс өвсний үнэ 539,000 төгрөгийг 3 хоногт багтаан өгнө гэж тохиролцон авч явсан хэдий ч одоог хүртэл дээрх мөнгийг өгөхгүй чирэгдүүлж байна.
Иймд хариуцагч Х.Поос 539,000 төгрөг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Тогтох овогтой Ганчимэг нь Мобиком корпораци ХХК-тай байгуулсан 40269457 тоот гэрээний үлдэгдэл 359,177 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна.
....Миний бие Л.Ц нь тус шүүхэд хандаж хариуцагч Х.Поос 539,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч Х.П 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 539,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц нь Х.Пид холбогдуулан зээлээр худалдан авсан өвсний үнэ 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Х.П нэхэмжлэлийн шаардлага болох 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,820 төгрөгийн тал хувь болох 8,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,410 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Поос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,410 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Л.Цд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Цэвээндарийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Пид холбогдох, зээлээр худалдан авсан өвсний үнэ 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Х.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 539,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Цэвээндарийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,820 /арван зуун мянга найман зуун хорь/ төгрөгийн тал хувь болох 8,410 /найман мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,410 /найман мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Поос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,410 /найман мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Л.Цд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ