Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00389

 

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00389

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 17-06 тоотод оршин суух, Боржигон овогт Д-ын Д / /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн Шинэ дулааны доод талын задгайд оршин суух, Д-ын Ц / /,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 13-09 тоотод бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн Шинэ дулааны доод талын задгайд оршин суух, Боржигон овогт П-ийн Н / / нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019  оны 6 дугаар сарын 04-ний өдөр 153/2019/00296/и индекстэй иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Далхжавын Д нь элэгний хорт хавдар болон бөөрны хүнд хэлбэрийн өвчтэй бөгөөд группт байдаг. Мөн хүний асаргаанд олон жил болж байна. Миний асаргааны мөнгийг миний терсөн дүү Далхсүрэнгийи Пидаа, түүний эхнэр Пүрэвхүүгийн Н нар авдаг. 2018 оны 02 дугаар сард цагаан сараар миний группыг барьцаалан 750.000 төгрөгийн зээлийг банкчаас авч эдгээр хүмүүст өгсөн. Тухайн мөнгийг Далхсүрэнгийн Пидаа, түүний эхнэр П-ийн Н нар удахгүй хэд хоногийн дотор буцааж егнө гэсэн боловч одоо болтол надад өгөхгүй байна.

Би одоогоор байнгын асаргаа сувилгаа хийлгэж, эм тариа хэрэглэх шаардлагатай бөгөөд сар бүр авдаг тус групын 250,000 төгрөгөөрөө болгодог байсан

Одоо дээрх 750,000 төгрөгийг Далхсүрэнгийн Пидаа, Пүрэвхүүгийн Н нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчоос 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.Ц, П.Н бид нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлага болох 750,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хувааж төлөхийг хүлээн зөвшөөрлөө.

Нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 750,000 төгрөгөөс 450,000 төгрөгөөс татгалзаж байна.

Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Далхжавын Ц бөгөөд Пидаа гэдэг нь миний хоч нэр юм гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь П.Н, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Н, Д.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хуваан нэхэмжлэгч Д.Дд төлөхөөр, нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Пидаа нь Далхжавын Цгийн хоч нэр болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШЗ2019/01062 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Д нь зээлийн гэрээний үүрэг 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Н, Д.Ц нараас 300,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9,650 төгрөгийн тал хувь болох 4,825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч П.Н, Д.Ц нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлтэй, П.Н, Д.Ц нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Н, Д.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хуваан нэхэмжлэгч Д.Дд төлөхөөр, нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаас татгалзан зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШЗ2019/01062 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Д нь улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Н, Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 9,650 төгрөгийн тал хувь болох 4,825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Н, Д.Ц нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  С.ОЮУНЖАРГАЛ