Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 00393

 

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2019/00393

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, эмэгтэй, Алтан шаргал даагаанхан овогт Б-ийн С / /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2019/00355/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар оролцлоо

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.С 1964 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1984 онд хөдөлмөрийн дэвтэр нээлгээд ажил хийж эхэлсэн. Цалингийн карт нь хавтаст хэрэгт авагдсан баримттай таарч байгаа. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан бүх тушаалууд таарч байгаа. Иймд Б.Сийг Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн үйлчлэгчээр, 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Цалингийн цэсийг харсан. Тухайн үед зах зээлийн нийгэмд шилжсэн байсан үе байсан болохоор хүмүүс орж гараад байдаг байсан. Цалингийн цэс дээр Б.Сийн нэр бичигдээгүй байгаа ч гэсэн нийгмийн даатгалын дэвтэр тамга тэмдэгтэй, ямар нэгэн баллаж сохолсон зүйлгүй нотариатаар баталгаажуулсан байгаа. Нийгмийн даатгалын дэвтэр болон тушаалууд дээр хэзээ орж гарсан нь тодорхой бичигдсэн байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийг үнэлж үзнэ үү. Тушаалыг өөр хүний нэр дээр гаргаад цалинг Б.Ст олгоод байсныг үгүйсгэх аргагүй. Б.С нь тасралтгүй ажиллаж байсан учраас нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилтийг хийсэн. 7,8 дугаар сард цэцэрлэг амардаг....Б.Стэй холбогдож цалингийн картын талаар асуугаагүй. Нэхэмжлэгч би хүний оронд ажиллаж байсан гэсэн тайлбарыг хэлдэг.гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Б.Сийг Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн үйлчлэгчээр, 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С нь Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 809 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаартай Ажилд түр авах тухай тушаалын хуулбар, Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай Ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймаг дахь улсын багшийн дээд сургуулийн ректорын 1988 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай Түр ажилчин томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай Түр ажилчин томилох ба ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаартай Түр ажилчин томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны даргын 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны даргын 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай Түр ажилчин томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн цалингийн картуудад үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Ст холбогдох Ховд аймгийн Зэрэг сумын Цэрэглэг-яслийн 1990, 1991, 1992, 1993 онуудын Цалингийн картын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-17, 18-22, 34-35, 37-40 дүгээр тал/

Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай Түр ажилчин томилох тухай тушаалын 2 дахь заалтад ....Д.Уламбаяр жирэмснийхээ амралтыг 1992 оны 01 дүгээр сарын 14-наас эхлэн авсан тул оронд нь Б.Сийг, уг тушаалын 5 дахь заалтад Сувилагч хүмүүжүүлэгч Д.Алтанцэцэг өвчтэй тул 1992 оны 01-р сарын 17-наас 26-ныг хүртэл 8 хоног Б.Сийг ажиллуулсугай гэх бичвэртэй байх ба уг тушаалаас нэхэмжлэгч Б.С нь тус цэцэрлэгт Д.Уламбаяр эсвэл Д.Алтанцэцэг нарын хэнийх нь орон ажилласан нь тодорхойгүй байв.

Иймээс 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхээс Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн цалингийн картуудад үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Ст холбогдох Ховд аймгийн Зэрэг сумын Цэрэглэг-яслийн 1990, 1991, 1992, 1993 онуудын Цалингийн картын хуулбар зэргээс үзэхэд Д.Уламбаяр гэх хүний цалингийн картад Б.Сийн нэр бичигдсэн байх тул Ховд аймгийн Зэрэг сумын Цэрэглэг-яслийн Б.Ст холбогдох 1992 оны цалингийн картыг үндэслэн нэхэмжлэгчийн Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосон болохыг дурдав.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тул Б.С нь Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Алтан шаргал даагаанхан овогт Батаагийн С /ПЕ64032801/-ийн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Б.С нь Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ