| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00367/И |
| Дугаар | 00397 |
| Огноо | 2019-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00397
| 2019 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2019/00397 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, эрэгтэй, Балдан овогт Н-ын Х / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 153/2019/00367/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Адууч нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Адууч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Х нь 1964 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Б.Нянгар гэдэг хүнээс гарсан. Б.Нянгар манай эцгийн төрсөн дүү нь байгаа. Б.Нянгар гэдэг хүн нь мэдрэлийн хууч өвчтэй хүн байсан учраас манай эцэг Н.Хг 3 настайгаас нь эхлээд авч өсгөсөн. Н.Х сургуульд сурч байгаагүй, цэрэгт яваагүй. 1993 онд гэр бүл болсон боловч эхнэр нь нас барсан. Н.Х нь 1997 оноос манай гэр бүл тоонд тоологдож байгаа. Одоо Н.Х нь малчнаар тэтгэврийн насанд хүрсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох гэж байгаа. Иймд Н.Хг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Цэргийн алба хаагаагүй....Манай нутгийнхан болон гэрийнхэн Н.Хг Сүхээ гэж дууддаг.Овог нэрээ өөрчлүүлж байгаагүй. Анх төрөхөд нь Х гэж бүртгүүлсэн боловч Сүхээ гэж дууддаг. Манай эцэг хэлэхдээ төрсний бүртгэл дээр нь Х гэж бүртгэсэн байдаг гэж хэлж байсан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Адууч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Н.Хгийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Х нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1980-1981, 1984-1988, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн 126/002703 дугаартай лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 114 дугаартай Н.Хг цэргийн алба хаагаагүй гэх албан бичиг, гэрч Ө.Цэдэнбалын ....Би 1973 оны 6 дугаар сард Ховд аймгийн Манхан сумын 8-н жилийн дунд сургуулийн 7 дугаар анги төгсөөд МХЗЭвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчин болсон. Ингээд 1976-1979 онуудын хооронд цэрэгт явсан. 1979 оны 7 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад нэгдэл тартал шуудан зөөгч, аж ахуйн эрхлэгч, тоо бүртгэгч, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байсан....Н.Хгийн гэрийн нэрийг Сүхээ гэдэг юм. Иргэний үнэмлэхний нэрийг нь Х гэдэг юм. Манай нутгийнхан Сүхээгийн хоёр нэрийг хоёуланг нь мэднэ. Гэхдээ ихэнхи хүмүүс нь Нянгарын Сүхээ гэж дууддаг юм. Нянгарын төрсөн ах Ядмаа нь Хг 3 настай байхад нь өргөж аваад өсгөөд өдий хүргэсэн. Н.Х нь сургуульд суугаагүй, цэрэгт яваагүй....Н.Х буюу Сүхээ нь 16 насанд хүрээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад авга ах Балдангийн Ядмаа, бэр эгч Нусгайн Хандсүрэн нарын хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Энэ хүн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл тартал буюу 1992 он хүртэл малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Я.Банзраагийн ....Би 1972-1975 онуудад цэргийн алба хаасан. 1975 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад нэгтэл тартал малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тараад Баясгалант амьдрал компани болоход малчнаар ажиллаж байсан....Н.Хг нутгийн олон түмэн Сүхээ гэж дууддаг юм. Х гэдэг нь албан ёсны нэр нь байгаа юм. Н.Х нь нагац ах Ядмаагийндаа амьдардаг байсан юм. Нагац ах нь өнгөрөөд Ядмаагийн хүү Адуучийнд байгаа. Н.Х нь сургуульд сураагүй, цэрэгт яваагүй хүн байгаа юм. Н.Х нь багаасаа л нагац ах Ядмаатай хамт адуу маллаж байсан юм. Тэгээд л Н.Х нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Уг нь бол хар багаасаа л мал малласан хүн байгаа юм. Н.Х нь нэгдэл тараад компани болоход Баясгалант амьдрал компанид ажиллаж байсан байх шүү. Нэгдэлд тасралтгүй малчнаар ажилласан хүн байгаа юм.... гэх мэдүүлэг, гэрч Ө.Цэдэнбалын ажиллаж байсан байдлыг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2017/00543 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Я.Банзраагийн ажиллаж байсан байдалд хамааралтай Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1981, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-11, 18, 19, 32-34, 35-37, 38-43, 44-45, 52-53 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Адууч шүүх хуралдаанд гаргасан ....Манай нутгийнхан болон гэрийнхэн Н.Хг Сүхээ гэж дууддаг.... гэх тайлбар, гэрч Ө.Цэдэнбалын ....Н.Хгийн гэрийн нэрийг Сүхээ гэдэг юм. Иргэний үнэмлэхний нэрийг нь Х гэдэг юм. Манай нутгийнхан Сүхээгийн хоёр нэрийг хоёуланг нь мэднэ. Гэхдээ ихэнхи хүмүүс нь Нянгарын Сүхээ гэж дууддаг юм....Х.Хгийн авга ахынх нь нэрийг Ядмаа гэдэг. Ядмаагийн эхнэрийн нэрийг Н.Хандсүрэн гэдэг юм. Сүхээ гэдэг чинь Хг өөрийг нь хэлж байгаа юм. Хгийн гэрийн нэрийг Сүхээ гэдэг гэж хэлсэн шүү. Ядмаа чинь Х буюу Сүхээг хүн болгосон хүн байгаа юм.... гэх мэдүүлэг, гэрч Я.Банзраагийн ....Н.Хг нутгийн ард түмэн Сүхээ гэж дууддаг. Ээжийнх нь нэрийг Нянгар гэдэг байсан....Хандсүрэн гэдэг чинь Ядмаагийн эхнэр нь байгаа юм. Ядмаа нь ээжийнх нь төрсөн ах байгаа юм. Хгийн нагац ах нь байгаа юм. Хг өсгөсөн хүн чинь Ядмаа байгаа юм. Сүхээ гэдэг чинь Хг хэлж байгаа юм.... гэх мэдүүлэг зэргийг үнэлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1980-1981, 1984-1988 онуудын 70 дугаар дансанд Сүхээ гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав. /хх-ийн 32-34, 35-37 дугаар тал/
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1980 оны 70 дугаар дансанд нэхэмжлэгчийн цалин хөлс нь 11 дүгээр сараас бичигдсэн байна.
Иймд Н.Хгийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 12-15 дугаар хуудсанд авагдсан иргэн Я.Банзраа, Ө.Цэдэнбал нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Балдан овогт Нянгарын Х /ПЖ64053014/-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ