Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

 

  2023         04            10                                  2023/ШЦТ/130

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,   

улсын яллагч Н.Д,  

шүүгдэгч С.Ннарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, С.Н холбогдох эрүүгийн 2225007260015 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

 

Шүүгдэгч С.Ннь;

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 19-9 тоот хашаанд аав С гэрт “утсаар яриулсангүй, гутлаар цохилоо” гэсэн шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч М.Болорсолонгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.Н“...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

насанд хүрээгүй хохирогч М.Б“...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр...өвөө С гэрт ээжийн төрсөн эгч Д, ээж Д, ээжийн төрсөн дүү Ннар байсан, ээжийн төрсөн дүү Нзүүн талын орон дээр согтуу унтаж байгаад босож ирээд “гар утсаараа нэг яриулаач” гэсэн, би “миний гар утсанд нэгж байхгүй” гээд хэлсэн, “энэ шивтэр угаасаа яриулахгүй” гэж хэлсэн, “та яахаараа намайг дандаа хэл амаар доромжилдог юм” гээд зүүн орны дэргэд миний хажууд байсан гучин зургаан размерийн хавар, намрын хар өнгийн жаахан өсгийтэй богино түрүүтэй гутал аваад баруун гараараа Нлуу шидсэн. ...Нбосож ирээд “чи муу яахаараа надруу гутал шиддэг юм, п***а минь” гээд...гараараа нүүрлүү нэг удаа цохисны дараа түрүүтэй хар өнгийн том гутлаа гартаа барьж байгаад нүүр, толгой хэсэг рүү нэг удаа цохисон, ...Нгутлаа өмсөж байгаад намайг сандал дээр нүүрээ гараараа дараад уйлаад суусан байдалтай байхад миний нүүрлүү өшиглөсөн. ...намайг өшиглөсний дараа амнаас цус садарсан, миний толгойтой үснээс хоёр гараараа зулгаагаад байсан. Ээж Д дундуур ороод салгасны дараа шүд өвдөж эхэлсэн, Ннь намайг зодчихоод гараад явсан. ...миний хамар, дээд талын буйл хавдаж томорсон, зүүн нүдний зовхи, хөмсөгний доод хэсэгт том хавдаж, хөхөрсөн, шүдээ унасан байсныг тухайн үед мэдээгүй. Буйлнаас цус гараад байхаар нь толинд харж байгаад гараараа тэмтэрч үзсэн чинь дээд зүүн нэгдүгээр шүдний тал нь буйлруугаа зоогдсон байсан, зоогдсон шүдээ тэмтэрч байсан чинь хугарсан шүдний тал нь унаад ирсэн. Маш их гомдолтой байна, миний дээд зүүн нэгдүгээр шүд хугарсан, хамгийн багаар бодоход “нэг шүд залгаж нөхүүлэхэд 600.000 төгрөг болно” гэсэн, би энэ мөнгийг нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

“...Нах “чи муу яахаараа над руу гутал шиддэг п***а вэ” гээд босож ирээд гараараа миний нүүр лүү хоёр удаа цохисон, урт түрийтэй гутлаараа миний толгой рүү нэг удаа цохисон, гуталтай хөлөөрөө намайг сандал дээр сууж байхад миний нүүр лүү нэг удаа өшиглөхөд би газар унасан, намайг үсдэж босгосон бөгөөд энэ үед манай ээж дундуур орж салгасан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би шүдээ янзлуулж чадаагүй, угаасаа Нах ажилгүй, архичин учраас түүнд мөнгө, төгрөг байхгүй. Хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэнэ, гомдолтой байна. Би тухайн явдлаас хойш Улаанбаатар хотод авга эгчийндээ байгаа бөгөөд дахин нааш, цааш явж чадахгүй, би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

гэрч С.Дгийн “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би аав С гэрт байсан, тухайн үед аавынд би, манай төрсөн эгч Д бага насны хоёр хүүхэдтэйгээ, миний охин Б, дүү Ннар байсан. ...Нбаруун талын орон дээр зурагт үзээд хэвтээд, Б нь Н орны толгойн орчим сандал дээр сууж байсан. ...Б нь Н “архичин минь худлаа шалтаг гаргаж гарч архиа уух нь уу” гэж хэлсэн, Норноосоо босож ирээд “чи нагац ахыгаа архичин гэлээ” гээд уурласан, Б “хохь чинь” гэж хэлээд гутал аваад Нлуу шидсэн, Н хамраас цус гарсан, Нуурлаад Болорсолонгын үснээс нь зулгаагаад гараараа нүүр лүү нь цохиж байсан, би босож очоод Нэргүйбаатарыг салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

С.Н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аав С гэрт эгч Д, нагац дүү Б, нагац эгч Д болон түүний бага насны хоёр хүүхдийн хамт зургуулаа байсан юм. Би дүү Бд “гар утсаараа нэг яриулаач” гэтэл “чадахгүй ээ, архичин минь” гэж хэлсэн, тэгээд Б намайг гутлаар нэг удаа цохисон бөгөөд миний хамраас цус гарсан, миний уур хүрч “чи ганц ахыгаа цохидог хэн бэ” гээд түүний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. ...Би тухайн үед халамцуу байсан юм, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би түүнд эмчилгээний төлбөр, мөнгө өгөөгүй, надад түүнд өгөх мөнгөний боломж байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 54 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 883 дугаартай; “...1.М.Ббиед дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхинд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

иргэн М.Б“...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн орчим манай ээжийн дүү Нархи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж, намайг зодсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

зөрчлийн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд /хавтаст хэргийн 2-14 дэх тал/,

хохирогч М.Бнь “2006 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн... гэмт хэрэгт хохирох үедээ 16 нас 7 сар 28 хоногтой байсан.” гэсэн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

хохирогч М.Биргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/,

С.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/,

С.Нэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолын,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолын,

Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, С.Нэргүйбаатараас, гэрч нараас мөн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Нэргүйбаатарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч С.Ннь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 19-9 тоот хашаанд аав С гэрт “утсаар яриулсангүй, гутлаар цохилоо” гэсэн шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч М.Болорсолонгыг зодож,

эрүүл мэндэд нь “зүүн нэгдүгээр шүдний хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

насанд хүрээгүй хохирогч М.Б“...Нбосож ирээд “чи муу яахаараа надруу гутал шиддэг юм, п***а минь” гээд...гараараа нүүрлүү нэг удаа цохисны дараа түрүүтэй хар өнгийн том гутлаа гартаа барьж байгаад нүүр, толгой хэсэг рүү нэг удаа цохисон, ...Нгутлаа өмсөж байгаад намайг сандал дээр нүүрээ гараараа дараад уйлаад суусан байдалтай байхад миний нүүрлүү өшиглөсөн. ...намайг өшиглөсний дараа амнаас цус садарсан, миний толгойтой үснээс хоёр гараараа зулгаагаад байсан. ...миний хамар, дээд талын буйл хавдаж томорсон, зүүн нүдний зовхи, хөмсөгний доод хэсэгт том хавдаж, хөхөрсөн, шүдээ унасан байсныг тухайн үед мэдээгүй. Буйлнаас цус гараад байхаар нь толинд харж байгаад гараараа тэмтэрч үзсэн чинь дээд зүүн нэгдүгээр шүдний тал нь буйлруугаа зоогдсон байсан, зоогдсон шүдээ тэмтэрч байсан чинь хугарсан шүдний тал нь унаад ирсэн.” гэх,

гэрч С.Дгийн “...Б нь Н “архичин минь худлаа шалтаг гаргаж гарч архиа уух нь уу” гэж хэлсэн, Норноосоо босож ирээд “чи нагац ахыгаа архичин гэлээ” гээд уурласан, Б “хохь чинь” гэж хэлээд гутал аваад Нлуу шидсэн, Н хамраас цус гарсан, Нуурлаад Болорсолонгын үснээс нь зулгаагаад гараараа нүүр лүү нь цохиж байсан.” гэх,

С.Н өөрийнх нь өгсөн “.намайг гутлаар нэг удаа цохисон бөгөөд миний хамраас цус гарсан, миний уур хүрч “чи ганц ахыгаа цохидог хэн бэ” гээд түүний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 883 дугаартай; “...М.Ббиед дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч С.Нгэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч С.Н насанд хүрээгүй хохирогч М.Бэсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгч С.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргасан болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.  

Шүүх шүүгдэгч С.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Н насанд хүрээгүй хүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нэгдүгээр шүдний хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, удаа дараа гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байсан хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 883 дугаартай дүгнэлт болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийн /20 хоног x 8 цаг = 160 цаг/ нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанаас өмнө насанд хүрээгүй хохирогч М.Бболон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.Б“...надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 20 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт С Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 160 цагийг хасаж, эдлэх ялын хэмжээг 560 /таван зуун жар/ цагийн хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч С.Н оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ