Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

 

   2023         4              10                                2023/ШЦТ/131

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,     

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгч Л.Хнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Л.Х холбогдох эрүүгийн 2325000000079 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Л.Хнь 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 31-10 тоот гэртээ,

иргэн Д.Мхулгайлах зөрчил үйлдэж олж авсан хохирогч А.Бэзэмшлийн “Redmi-9А” загварын гар утсанд Худалдаа хөгжлийн банкны аппликейшн суулгаж, гар утасны дугаараар нь нууц үгийг сэргээх, мэдээллийг нь өөрчлөх, Худалдаа хөгжлийн банкны .................. данс руу нь хууль бусаар нэвтрэх зэргээр кибер орчинд хууль бусаар халдсан,

мөн тус данснаас 4.900.000 төгрөгийг иргэн М.Дэзэмшлийн Хаан банкны 5023490297 данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Л.Х“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч А.Б“...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-12-36 тоот гэртээ ажлын газрын хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, манай гэрт найз Өлзийбаяр нь М гэх залуутай хамт ирж архи уусан, би орой 19.00 цаг өнгөрч байхад сэрэхэд Өлзийбаяр үлдэж, бусад хүмүүс нь явцгаасан байсан. Тэгээд 20.00 цаг өнгөрч байхад утсаа хайгаад олоогүй, ...2023 оны 1 дүгээр сарын 06-ны орой 22.00 цаг өнгөрч байхад Солонгос улсад байдаг Түмэндэлгэр гэх хүн 6.000.000 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкны 407197557 данс руу хийсэн гэдгийг нь мэдээд дансаа шалгатал данснаас 4.900.000 төгрөг алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

“....Би “Redmi-9А” загварын гар утас болон 4.900.000 төгрөгийг эргүүлэн хүлээн авсан тул ямар нэгэн санал, хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

гэрч Б.Өын “...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр...М гэх хүнтэй хамт Согоот багт оршин суудаг Болдбаатарын гэрт 18 цагийн үед нэг шил архи аваад очиход Телеберь, Сүхбаатар, Бгурав байсныг би санаад байгаа юм. ...Мхамт тавуулаа архи уусан бөгөөд Бунтчихсан, би бас архи, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглээд унтчихсан байсан. ...өглөө сэрээд Б“утсаа олохгүй байна” гэхээр нь гараад ирэх байлгүй гэж бодоод тоогоогүй орхичихсон. Тэгээд бид хоёр өглөө 7 цагийн үед гэрээс нь хамт гарсан бөгөөд би гэртээ харьсан, гэтэл Бзалгаад “Мгөөс утас асуугаад өгөөч, гадын хүн тэр байсан” гэхээр нь би хоол идчихээд М4-5-д байдаг гэрт очоод “утас нь алга болчихсон байна, авсан бол өгчих” гэсэн чинь “би аваагүй” гэсэн, Болдбаатарын данснаас мөнгө алдагдсан гэдгийг нь 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

гэрч Б.Дын “...2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 6 цаг 09 минутад Худалдаа хөгжлийн банкны .............. данснаас миний Хаан банкны ..........дансанд 2.900.000 төгрөг, 6 цаг 13 минутад Худалдаа хөгжлийн банкны ...............данснаас 2.000.000 төгрөг орж ирсэн байна. ...“Ноён пүл нь...гадаадад байгаа хүн рүү койн шилжүүлэх гэсэн юм, чи эхлээд над руу найзын хүсэлт явуулчих, чиний coinbub баталгаажсан байвал шилжүүлж тус болооч, би чамд 5-6 сая төгрөг шилжүүлэх гэж байгаа юм, тэр мөнгөөр койн худалдаж аваарай, би чамд 200.000 төгрөг өгьегэж бичихээр нь би өөрийн Хаан банкны .................... дансаа явуулсан, гэтэл “Ноён пүл” нь “жаахан байж байгаад дансаа шалгаарайгэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны дансаа шалгахад .......................данснаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 4.900.000 төгрөг миний дансанд орсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Л.Хын яллагдагчаар өгсөн “...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-10 дугаар байрны 3 дугаар орцны подвалд байрлах оёдлын газартаа очиход ээж Н, нөхөр нь болох М хоёр байж байсан, намайг орсон чинь Д.М ах гар утас олсон, кодыг нь тайлаад өгөөч гэхээр нь би гэрт очоод болъё гэж хэлээд орой Шанд багийн 3-10 тоот гэртээ хариад гар утсыг харахад дэлгэц дээр нь Худалдаа хөгжлийн банкны 6.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн мессеж ирсэн байсан, тэгээд кодыг нь тайлахын тулд 2023 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 4 цагаас эхлэн базаж, форматлан гар утсанд нь байсан Мобикомын дугаар дээр нь Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны эрх шинээр үүсгэж, интернэт банк руу нэвтрэн ороход Бгэдэг хүний данс байсан, дансанд нь 6.000.000 орчим төгрөг байхаар нь 4.700.000 төгрөгөөр нь “USDT койн худалдаж авахаар фэйсбүүкээр Д гэх хүнтэй чатаар холбогдож, тус хүний данс руу 2.900.000 болон 2.000.000 төгрөгөөр тус тус хоёр удаагийн гүйлгээ хийж нийт 4.900.000 төгрөгийг шилжүүлсэн, 200.000 төгрөгийг Дад урамшуулал гээд өөртөө ав гэж хэлсэн, 4.700.000 төгрөгөөр койн худалдаж авахаар Даар дамжуулуулж өөр данс руу шилжүүлсэн, гэхдээ би койноо худалдан авч чадаагүй. Койн авч чадаагүй шалтгаан нь Д надтай чаталж байхдаа өөрийгөө “цагдаа байна, яагаад их хэмжээгээр нь мөнгө шилжүүлээд байна, чамайг шалгуулна.” гэж хэлэхээр нь би өөрийнхөө постоо устгаад “Ноён пүл” нэртэй хаягаа мөн устгасан...мөнгө олох гээд хүний данс руу хууль бусаар нэвтрэн орж, мөнгийг нь авчихсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

иргэн А.Б“...2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ “Redmi-9А” загварын гар утсаа алдаж, интернэт банкнаасаа 4.900.000 төгрөг алдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Худалдаа хөгжлийн банкны АТМ-ын хуулга /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Л.Хаас “Redmi-9А” загварын гар утсыг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-9, 10-11 дэх тал/,

“Redmi-9А” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

“Redmi-9А” загварын гар утсыг хохирогч А.Б хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ- ОРХ/5494 дугаартай; “...“Redmi-9А” загварын гар утасны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 1 дүгээр сарын байдлаар 300.000 /гурван зуун мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

Л.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64, 68 дахь тал/,

Б.Дын эзэмшлийн Хаан банк дахь данс руу 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 2.900.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ 407197557 харилцах данснаас хийгдсэн банкны хуулга баримт /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

А.Бэзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга баримт /хавтаст хэргийн 80 дахь тал/,

Б.Д, Л.Хнарын харьцсан чат /хавтаст хэргийн 85-110 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Л.Хмэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Л.Х гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Л.Хнь 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 31-10 тоот гэртээ, иргэн Д.Мхулгайлах зөрчил үйлдэж олж авсан хохирогч А.Бэзэмшлийн “Redmi-9А” загварын гар утсанд Худалдаа хөгжлийн банкны аппликейшн суулгаж, улмаар гар утасны дугаараар нууц үгийг нь сэргээх, мэдээллийг нь өөрчлөх, Худалдаа хөгжлийн банкны 407197557 тоот данс руу нь хууль бусаар нэвтрэх зэргээр кибер орчинд хууль бусаар халдсан,

мөн тус данснаас 4.900.000 төгрөгийг иргэн М.Дэзэмшлийн Хаан банкны 5023490297 тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

          хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч А.Б“...манай гэрт найз Өлзийбаяр нь М гэх залуутай хамт ирж архи уусан. ...2023 оны 1 дүгээр сарын 06-ны орой 22.00 цаг өнгөрч байхад Солонгос улсад байдаг Түмэндэлгэр гэх хүн 6.000.000 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкны 407197557 данс руу хийсэн гэдгийг нь мэдээд дансаа шалгатал данснаас 4.900.000 төгрөг алдагдсан байсан.” гэх,

гэрч Б.Өлзийбаярын “...Мхамт тавуулаа архи уусан...өглөө сэрээд Б“утсаа олохгүй байна” гэхээр нь гараад ирэх байлгүй гэж бодоод тоогоогүй орхичихсон. ...М4-5-д байдаг гэрт очоод “утас нь алга болчихсон байна, авсан бол өгчих” гэсэн чинь “би аваагүй” гэсэн, Болдбаатарын данснаас мөнгө алдагдсан гэдгийг нь 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр мэдсэн.” гэх,

гэрч Б.Дын “...2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 6 цаг 09 минутад Худалдаа хөгжлийн банкны 407197557 данснаас миний Хаан банкны 5023490297 дансанд 2.900.000 төгрөг, 6 цаг 13 минутад Худалдаа хөгжлийн банкны 407197557 данснаас 2.000.000 төгрөг орж ирсэн байна. ...би өөрийн Хаан банкны дансаа шалгахад 407197557 данснаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 4.900.000 төгрөг миний дансанд орсон байсан.” гэх,

Л.Хын өөрийнх нь өгсөн “...гар утсыг харахад дэлгэц дээр нь Худалдаа хөгжлийн банкны 6.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн мессеж ирсэн байсан, тэгээд кодыг нь тайлахын тулд 2023 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 4 цагаас эхлэн базаж, форматлан гар утсанд нь байсан Мобикомын дугаар дээр нь Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны эрх шинээр үүсгэж, интернэт банк руу нэвтрэн ороход Бгэдэг хүний данс байсан, дансанд нь 6.000.000 орчим төгрөг байхаар нь 4.700.000 төгрөгөөр нь “USDT койн худалдаж авахаар фэйсбүүкээр Д гэх хүнтэй чатаар холбогдож, тус хүний данс руу 2.900.000 болон 2.000.000 төгрөгөөр тус тус хоёр удаагийн гүйлгээ хийж нийт 4.900.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлгүүд,

Л.Х“Redmi-9А” загварын гар утсыг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Redmi-9А” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Дын эзэмшлийн Хаан банк дахь данс руу 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 2.900.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ 407197557 харилцах данснаас хийгдсэн банкны хуулга баримт, А.Бэзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга баримт,  Б.Д, Л.Хнарын харьцсан чат зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу бүрмөсөн зарцуулсан үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг.  

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон зэрэг цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд хувь хүн, аж ахуй нэгж болон Улсын мэдээллийн сүлжээний аюулгүй байдал нь уг гэмт хэргийн объект байх бөгөөд гэмт этгээд санаатайгаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан аливаа идэвхитэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг онцлогтой.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг дүгнэвэл;

шүүгдэгч Л.Хнь иргэн Д.Мхулгайлах зөрчил үйлдэж олж авсан хохирогч А.Бэзэмшлийн “Redmi-9А” загварын гар утсанд хууль бусаар халдаж, Худалдаа хөгжлийн банкны аппликейшн суулгаж, гар утасны дугаараар нь нууц үгийг сэргээх зэргээр мэдээллийг нь өөрчилж, данс руу нь нэвтэрч данснаас нь 4.900.000 төгрөгийг иргэн М.Дэзэмшлийн Хаан банкны ......................... тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлж авсан үйлдэл нь кибер орчинд хууль бусаар халдах мөн хулгайлах гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Х “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн “кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна,

түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч А.Б учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

          Иймд шүүх шүүгдэгч Л.Х “кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгч Л.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Л.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 26.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.Хын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч “...шүүгдэгч Л.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, нийт хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргаж,  

шүүгдэгч Л.Хөөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна.” гэсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.  

Шүүх шүүгдэгч Л.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Хатанбаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хзорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүгдэгч Л.Хнь хохирогч А.Бт “Redmi-9А” загварын гар утсыг хүлээлгэж өгснөөс гадна учруулсан хохирол 4.900.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Шүүгдэгч нь хохирогч А.Б “Redmi-9А” загварын гар утсыг хүлээлгэж өгснөөс гадна учруулсан хохирол 4.900.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Л.Х бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,  

шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Лжийн Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Шүүгдэгч Л.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

          мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, шүүгдэгч Л.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ