Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

 

  2023         4             12                                   2023/ШЦТ/132

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б, 

улсын яллагч Т.Т,

хохирогч О.С,

шүүгдэгч А.Мнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн А.М холбогдох эрүүгийн 2325000630065 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч А.Мнь 2022 оны 1 дүгээр сард Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-11-47 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч О.Смаргалдан улмаар биед нь халдаж, ягаан өнгийн “Nike” брэндийн цамцных нь хоолой болон мөр хэсгийг урсан,

2022 оны 3 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5 дугаар байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч О.Сийн хавирган тус газарт гараараа цохисон,

2022 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-11-47 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч О.Смаргалдан хоолойг нь боож,  “Colombia” брэндийн ноосон цамцных нь хоолой хэсгийг урсан,

2022 оны 9 дүгээр сард Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-11-47 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч О.Смаргалдан нүүр хэсэгт нь гараараа цохисон,

2022 оны 12 дугаар сарын эхээр сард Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-11-47 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч О.Смаргалдан хоолойг нь боож, угзарч татан, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн гуяны гадна доод хэсэг, хоёр гарын сарвуу, зүүн доод зовхины зөөлөн эдийн цус хуралт” бүхий гэмтэл учруулсан,

2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-11-47 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч О.Смаргалдаж, плажны энгэрээс нь татан доош нь дарж хэвлий хэсэгт гараараа хэд, хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.М“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч О.С “...би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, дээрх зүйлүүд бүгд болж байсан. А.М ээж нь 500.000 төгрөг өгсөн, баримтаар 1.000.000 төгрөг гарсан, гэхдээ эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй, дахин мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй, нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж байна. Цаашид энэ хүнтэй хамт байх хүсэлгүй байна.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч О.Сийн “...2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байтал хамтран амьдрагч А.Мнад руу удаа дараа залгаад “төрсөн өдрийг чинь тэмдэглэе, чамд бэлдсэн юм хэвээрээ, уулзъя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед А.М“найзтайгаа цуг явж байна” гээд 88884758 дугаараас над руу залгаж, тэр найзтайгаа ирж намайг гэрээс авсан, А.Мандаа, М найз гэх залуу бид гурав А.М гэрт орсон. Тэгээд шампанск задалсан бөгөөд тэр найз нь удалгүй түрүүлээд явчихсан, найзыгаа явсны дараа Мнь над руу ойртохоор нь би “цаашаа бол” гээд гараараа түүнийг нэг удаа цохичихсон, гэтэл уурлаад миний плажны энгэрээс татаж байгаад доош нь дарж, гараараа хэд, хэдэн удаа элэгдэж цохисон.

...2022 оны 12 дугаар сарын эхээр М гэрт байхад хүмүүс ирсэн архидаж байсан бөгөөд би түүнд “энэ хүмүүсээ явуул” гэтэл миний хоолойг боогоод байсан, маргааш өглөө нь миний зүүн нүд, зүүн гуя хөхөрчихсөн байсан. ...миний биед учирсан зүүн хөх, баруун гуя, хэвлий, бүсэлхийд учирсан гэмтлийг А.Мнамайг гараараа олон удаа элэгдэж цохихдоо учруулсан. 2022 оны 12 дугаар сарын эхээр болсон явдлыг түүний хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй найз нь харсан, би тэднийг танихгүй, мөн нэрийг нь мэдэхгүй.

...2022 оны гуравдугаар сар байсан шиг санагдаж байна, ...тухайн үед 1-5 дугаар байрны гадаа Мминий хавирга руу цохиж байсан.

...2022 оны 1 дүгээр сард, би яг өдрийг нь санахгүй байна, тухайн үед М гэрт байхад бид хоёр маргалдаад намайг гараараа цохиж, миний цамцнаас татаж урж байсан. Тэр үед намайг хэдэн удаа хаашаа цохисныг санахгүй байна, ямар ч байсан тухайн үед миний ягаан өнгийн бэлтгэлийн “Nike” брэндийн цамцны хоолой болон мөрийг урж байсан, намайг цохиход миний зүүж байсан нүдний шил хугарсан. Тухайн үед нарны шилийг 250.000 төгрөгөөр, ...цамцаа 170.000 төгрөгөөр авч байсан.

...2022 оны 5 билүү 6 дугаар сард М гэрт бид хоёр бас маргалдаад миний хоолойг боосон, өмсөж байсан “Colombia” брэндийн ноосон цамцыг татаж хоолойг нь урсан.

...2022 оны 9 дүгээр сард М гэрт байхад бид хоёр бас маргалдсан бөгөөд миний нүүр лүү цохиход зүүж байсан шилний нэг талын гуя хугарч байсан, 80.000 төгрөгөөр авсан нарны шил байсан юм. Миний эмчилгээний зардалд 700.000 төгрөг гарсан, би түүнийг нэхэмжилнэ, ...гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

“...Мбид хоёр хоорондоо учраа ололцоод эвлэрчихсэн, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би түүнээс эмчилгээний зардал, мөнгө нэхэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

“...Би цамц, нүдний шилнүүдийн төлбөр болох 483.000 төгрөг, эм тарианы зардалд гарсан 916.620 төгрөгийг нэхэмжилнэ, би “еbarimt”-уудаа уншуулаад хаячихсан, М гаргасан асуудлаас болж би Баян-Өндөр Мед хувийн эмнэлэгт 7 хоногт хэвтсэн бөгөөд миний үе мөч өвдөж, даралт ихсэж, нойргүй болоод хэвтсэн. Би түүнд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

гэрч Б.Ц“...2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймагт очоод нэг компанид ажилладаг байсан А.Мгэх залуугийн гэрт нь буюу 3 дугаар микрт байрлах орон сууцанд уулзсан. ...А.Мнайз охин руугаа “би чамайг өдөржингөө хүлээлээ” гээд хоорондоо маргалдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

гэрч Б.Э“...2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Мтэр хүүхнийгээ нэг удаа мангастсан гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

гэрч“...одоогоос 7 хоногийн өмнө Саранчимэгтэй уулзахад “сая төрсөн өдрийнхөө орой М цохиулсан, одоо шүүх, цагдаа болсон гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

А.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр би найз Цэрэнжаргалын хамт өөрийн хамтран амьдрагч Саранчимэгийг гэрээс нь авч, өөрийнхөө гэрт авч ирсэн. Тухайн өдөр Саранчимэгийн төрсөн өдөр байсан учир би нэг шил архи, нэг ширхэг нобарыг дэлгүүрээс авч гэртээ орсон, гэрт ороод шампанск буудуулсан бөгөөд удалгүй Цэрэнжаргал яваад өгсөн, ...Саранчимэг бид хоёр үлдэж би нөгөө архиа уусан. ...би тэр архийг бүгдийг нь уучихсан юм. Тэгээд согтуу байсан учир юунаас болсныг нь мэдэхгүй, нэг мэдсэн чинь Саранчимэг бид хоёр маргалдаж, гараараа хэвлий хэсэг рүү нь цохиж байсан. ...Би дүгнэлттэй танилцсан, түүний биед учирсан гэмтлүүдийг би цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны хавар шиг санагдаж байна, тухайн үед О.С согтуу надад агсан тавиад тэгээд бид хоёр зууралдаж байгаад би түүний цамцыг урж байсан, гэхдээ санаатай ураагүй. Нүдний шилний тухайд бол би хугалж эвдээгүй, харин 2022 оны зун амралтын газарт байхад О.Сийн нүдний шилний нэг нь алга болчихсон. ...Бид хоёр учраа ололцоод эвлэрчихсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 31-32 дахь тал/,

“...түүнийг зодож цохисноо хүлээн зөвшөөрч байна, ...би түүнийг гэрээсээ гаргах гээд татаж байгаад цамцыг нь урж байсан...зодож нүдний шилийг нь хагалаагүй ... манайд ирээд агсраад байхаар нь түүнийг нэг удаа алгадахад нүдний шил нь хугарч, нүүр нь хөхөрч байсан. Би хохирогчийн нэхэмжлэлийг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,

“...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, одоогоор мөнгө, төгрөг өгөөгүй байгаа бөгөөд надаас нэхсэн зүйл алга. Гэхдээ би ажилд орохоороо цалингаа аваад барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 106 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 98 дугаартай; “...1.О.Сийн биед зүүн шуу, тохой, бугалга, зүүн хөх, баруун тохой, баруун болон зүүн гуя, хэвлий, бүсэлхий, хоёр гарын сарвуу, зүүн доод зовхинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Зүүн гуяны гадна доод хэсэг, хоёр гарын сарвуу, зүүн доод зовхины зөөлөн эдийн цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

зөрчлийн хэрэг нээн шалгасан баримтууд /хавтаст хэргийн 2-9 дэх тал/,

А.Мэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36, 56 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 66-68 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ- ОРХ/5989 дугаартай; “...“Nike” брэндийн ягаан өнгийн эмэгтэй цамц 119.000 төгрөг, эмэгтэй хүний нарны шил 175.000 төгрөг, эмэгтэй хүний “Colombia” брэндийн цамц 119.000 төгрөг, эрэгтэй хүний нарны шил 70.000 төгрөг, нийт 483.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 89-91 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн А.М-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч А.М гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч А.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч О.С, гэрч Б.Цэрэнжаргал нарын мэдүүлгүүдээс гадна гэрч Б.Э“...2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Мтэр хүүхнийгээ нэг удаа мангастсан гэж ярьж байсан.” гэх,

гэрч Э.М“...одоогоос 7 хоногийн өмнө Саранчимэгтэй уулзахад “сая төрсөн өдрийнхөө орой М цохиулсан, одоо шүүх, цагдаа болсон гэж ярьж байсан.” гэх,

А.М өөрийнх нь өгсөн “...түүнийг зодож цохисноо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 98 дугаартай; “...О.Сийн биед зүүн шуу, тохой, бугалга, зүүн хөх, баруун тохой, баруун болон зүүн гуя, хэвлий, бүсэлхий, хоёр гарын сарвуу, зүүн доод зовхинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

зөрчлийн хэрэг нээн шалгасан баримтууд, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ- ОРХ/5989 дугаартай үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна.

Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж,

хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг.”,

5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

“Байнга зодсон” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид тооны хувьд гурав ба түүнээс дээш удаа халдсан, энэ үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байхыг хэлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь халдлагад өртөгч /хохирогч/-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “байнга” зодсон гэх шинжийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдлийг тооны хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдсэнийг хамааруулан ойлгох бөгөөд энэхүү үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээс гадна уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд, өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

          Шүүгдэгч А.Мнь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Сийг байнга буюу 2022 оны 1 сар, 2022 оны 5 дугаар сараас 6 сарын хооронд, 2022 оны 9 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 2022 оны 3 дугаар саруудад зодсон, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон хохирогчийн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч А.М “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

          Шүүгдэгч А.Мөөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл хийсэн бөгөөд гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч А.М үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн үндсэн шинжүүдийг хангасан,

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч А.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч А.М “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, нийт арван хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргаж,

хохирогч О.С нь “...прокурорын гаргасан шийдвэр зөв байна.”,

шүүгдэгч А.Мнь “...харамсаж байна, анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг харгалзан хөнгөн ял өгнө үү.” гэсэн болно.

Шүүх шүүгдэгч А.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоож,

Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.  

Шүүх шүүгдэгч А.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй боловч хохирогч О.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй бөгөөд түүний шүүх хуралдааны үед өгсөн “...А.М ээж нь 500.000 төгрөг өгсөн, баримтаар 1.000.000 төгрөг гарсан, гэхдээ эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй, дахин мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй, нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж байна.” гэснийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 21 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт А-ийн М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан, шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, эдэлбэл зохих ялын хэмжээг 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ