| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0124/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/134 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/134
2023 4 12 2023/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.Дд холбогдох эрүүгийн 2125002450123 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Од дөл” ХХК-д туслах тогооч ажилтай, ам бүл 2, аавын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 40-7-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Бэсүд овогт Баярын Д /РД; ФБ00222890/,
Шүүгдэгч Б.Д нь;
2021 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны гадаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 3.38гр цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны гадаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 3.8672гр цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Дгийн “...болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг хүсэж байна. Би тухайн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Д” лоунжид барменээр ажиллаж байсан юм, ажил тарах үеэр танилууд орж ирсэн, тэгээд бид хамтдаа гараад би “Ж” хүнсний дэлгүүр орж том савтай “Сэнгүр” пиво худалдан авсан, өвсөө ороогоод бэлдсэн байсан ч цагдаа ирэхээр нь өвсөө шидчихсэн юм, хэрэглээд үзвэл сэтгэл санаа зүгээр болох байх гэж бодсон. Өвсийг 4 дүгээр сард хэрэглэсэн, дараа нь 7 дугаар сард хэрэглэж үзэхэд таалагдаагүй. Би энэ хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлаагүй, харин энэ хооронд ажлаасаа гараад гэрэл зураг, оёдол эсгүүрийн сургалтанд суусан юм. Мөн төрсөн өдрөөрөө цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хугацаандаа их зүйлийг ойлгож, ухаарлаа, миний ухамсар шал өөр зүйл буюу итгэл үнэмшлээр кодлогдсон, би дахин хоригдмооргүй байна, надад хорихоос өөр хөнгөн ял өгнө үү, ер нь бол энэ зүйлд их дургүй.” гэв
2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнө “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн тухайд,
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
гэрч П.Б“...Би 2021 оны 7 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт дэд ахлагч Н.Гантулга, ахлагч Д.Даваажаргал нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас “Хүрэнбулаг багийн 4-16-р байрны 2 дугаар орцны орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуучууд хоорондоо маргалдаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна.” гэсэн дуудлагын дагуу очиход архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дөрвөн эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй хоёр эмэгтэй хүмүүс цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, урдаас хэрүүл маргаан хийсэн үйлдэлд нь шалгахад дээрх хүмүүс нь мансуурсан байж болзошгүй, нүд нь улайсан байдалтай байсан. ...алба хаагч нарын хамт ойр орчимд үзлэг шалгалт хийхэд Е-баримтны цаасанд боодолтой, мөн бор шаргал өнгийн гялгар уутанд боодолтой өвс мэт ногоон өнгийн ургамал дээрх 5 хүний сууж байсан сандалны хажуу талаас олдсон тул жижүүрийн шуурхай албанд мэдэгдэн, хүмүүсийг нь Орхон аймаг дахь Цагдаагийн газарт авч ирсний дараа Д гэх иргэнээс Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Гтестэр ашиглан шээсээр нь шинжилгээ авахад нэг зураастай мансууруулах төрлийн бодис илэрч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
гэрч Ц.Т“...2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны гадаа найз Уянгалянхуагийн хамт сууж байхад замын цаана нэлээн олон залуучууд хоорондоо муудалцаж, зодолдож байсан. ...бид хоёр явах гэсэн чинь цагдаа нар ирээд “та хоёрын сууж байсан сандлын ойролцоогоос өвс олдсон, тэгэхээр байж бай, цуг цагдаа руу явна” гээд бид хоёрыг машинд цуг суулгаад аваад явчихсан, бид хоёрын сууж байсан сандлын цаана орцны хажуу талын хогийн савнаас олдсон гэж цагдаа нар ярьж байсан. ... махлагдуу, жижигхэн бор царайтай, цүнх үүрчихсэн залуу тэр хавиар яваад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
гэрч Д.Чн “...Би 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр...“Д” лоунжоор үйлчлүүлж байхдаа Б.Дтай таарч нар жаргах үеэр тус лоунжаас Б.Дгийн хамт гарч, пиво уухаар болж Зэст багт байдаг танктай хөшөөний хажуу талаар явахад зүс мэддэг Э, Б нар хэсэг эрэгтэй хүүхдүүдийн хамт байж байсан, уг залуучуудтай юм яриад сууж байхад Б.Д пиво худалдан авахаар болж хажуу талд байсан “Ж” дэлгүүр лүү ганцаараа орж том савтай пиво бариад гарч ирсэн. Тэгээд бид нар пиво ууж байгаад Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны гадаа би танихгүй охидуудтай маргалдаад байж байхад Б.Д над дээр ирж болиулаад зогсож байхад цагдаа нар маргалдсан охидуудын хамт Б.Д бид хоёрыг цагдаа дээр авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Б.Дгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Д” лоунжид барменээр ажиллаж байхад Ч гаднаас орж ирээд...бид хоёр 22 цагийн орчимд гарч хамт явж байгаад “Ж” хүнсний дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай дээр Чийн дүү нар гээд нилээд олон банди нар байсан бөгөөд нэгнийх нь “төрсөн өдөр гээд сууж байна” гэсэн, би “төрсөн өдрийн бэлэг” гээд “Ж” хүнсний дэлгүүр орж том савтай “Сэнгүр” пиво худалдан авсан, Е-баримтаа өөртөө авч дэлгүүрээс гарч ирээд дүү нарт пиво өгөхдөө “Е-баримт уншуулах хүн байна уу, би ашигладаггүй” гэхэд нэг нь авсан. Тэгээд бөөнөөрөө Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны гадна сууж байхдаа пиво уусан, тухайн үед Ч согтолт ихтэй байсан, хүмүүстэй маргалдаж зодоон гаргаад байсан болохоор цагдаа нар ирэхэд хамт байсан хүүхдүүд зугтаагаад явахад Ч бид хоёр үлдсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар Ч бид хоёрын биед үзлэг хийхэд ямар нэгэн асуудалгүй байсан болохоор Чийг авч үлдээд, намайг “яв” гэхээр нь алхаад явж байтал араас цагдаа дуудаж “хүрээд ир” гэхээр нь явж очиход бид нарын байсан орчмын газраас “өвс олдсон, цагдаагийн газар очиж шалгуулна” гэж цагдаагийн газар авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/,
Б.Дд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 63, 64 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3631 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Д /ФБ00222890/ 2021.07.17” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Д /ФБ00222890/ 2021.07.17” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. 2.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67-68, 69 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3633 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн НӨАТ-ын баримтын цаасанд ороосон ургамал мэт зүйл, шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. 2.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. 3.4.НӨАТ-ын баримтын цаасанд ороосон ургамал мэт зүйлийн цаастай жин нь 1.9132 грамм, цэвэр жин нь 1.6621 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.5362 грамм болов. Шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 1.9540 грамм, цэвэр жин нь 1.1509 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.0992 грамм болов.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 73-74, 75-76 дахь тал/,
Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн шинжээч нарын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “...Магадлуулагч Б.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед сэтгэц, мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан. ...өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. ...өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөө тусган авах чадвартай, мөн хэрэг хариуцах чадвартай. ...болсон үйл явдлыг зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ...мансуурлын шинж тэмдэг илрээгүй. ...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдэд хамааралгүй байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТ-ийн хамгаалалтын цагдаа П.Б“...Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-16-р байрны 2 дугаар орцны үүдэнд мансууруулах төрлийн бодис, өвс хэрэглэсэн байж болзошгүй хүмүүс байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 14 дэх тал/,
түүний илтгэх хуудас /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Б.Дгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22, 23 дахь тал/,
Е-Баримтын цаасанд ороосон 2.1гр жинтэй болон шар өнгийн гялгар уутанд ороосон 2.3гр жинтэй нунтаг зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24, 25 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Ж” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26, 27-29 дэх тал/,
Цагдаагийн ахлах ахлагч П.Бгарган өгсөн 2.1гр жинтэй, НӨАТ-ын баримтанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2.3гр жинтэй шаргал өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 32 дахь тал/,
“Ж” дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Б.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 99 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 101-113 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 115 дахь тал/ зэрэг,
2021 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн тухайд,
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
гэрч Г.Т “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 22 цаг өнгөрч байхад Д над руу залгаад “уулзах зав байна уу, тус болооч ах “Тенбантин” гэх эмийг эмийн сангаас аваад өгөөч, аав уудаг юм” гэж над руу залгаж байсан. Би тухайн үед Дг өөрөө хэрэглэж мансуурах гэж надтай ярьсан гэж бодсон, тэгээд “Оюут баг Технологийн сургуулийн гараж руу явж ахаасаа мөнгө авна” гээд гаражийн ойролцоо бид хоёр явж байсан чинь цагдаагийн машин байхаар нь буцаад явсан. Тухайн үед Д ахтайгаа утсаар ярьсан чинь “2-11 дүгээр байрны гадаа байж бай” гэхээр нь бид хоёр 2-11 дүгээр байрны гадаа зогсож байсан чинь цагдаагийн алба хаагч ирээд бид хоёрыг шалгах үед Д өвсөө унагааж гишгэсэн байсныг анзаараад өвстэй байсныг мэдсэн. ...Дг мансууруулах төрлийн ургамал хэрэглэдэг гэдгийг нь бол мэднэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 160 дахь тал/,
гэрч О.Ж “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Оюут баг 2-11 дүгээр байрны гадна танихгүй хоёр залуу сэжиг бүхий санагдахаар нь очиж шалгалтын ажиллагааг явуулахад Г.Т болон Б.Д гэдэг хоёр залуу байж байсан бөгөөд Б.Д өөрийнхөө өмссөн хувцасныхаа халааснаас нэг зүйл газарт унагаасан, эрүүгийн мөрдөгч М.Г түүний унагаасан цэнхэр, цагаан эрээн өнгийн гялгар ууттай зүйлийг хураан авч, дараагаар нь тус хоёр залууг Цагдаагийн газарт авч ирээд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Б.Д гэдэг залуугаас газар юу хаясан талаар тодруулахад “мэдэхгүй минийх биш, газар л байсан шүү дээ” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дахь тал/,
Б.Дгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр салхилаад явж байсан чинь 22.00 цаг өнгөрч байхад Г.Т 2-11 дүгээр байрны гадаа таарсан, тэгээд уулзаад сууж байсан. Би мансууруулах төрлийн ургамал, эм бэлдмэл, түүхий эдийг хэрэглэж байгаагүй, огт хэрэглэдэггүй. Би 2-11 дүгээр байрны гадаа ганцаараа явж байхдаа тухайн байрны урдаас гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл олж авсан, тухайн өвсийг задлаад харахад кинон дээр гардаг өвс байсан, түүнийг сонирхоод НӨАТ-ын баримтын цаасанд ороож татаж үзсэн, хоолой хорсоод байхаар нь хаясан. Г.Т ахтай 2-11 дүгээр байрны гадаа уулзаад сууж байсан чинь цагдаагийн ажилтан ирээд шалгах үед миний доор ууттай хаясан өвс байсан...би маш их айж сандарсан байсан учраас “энэ минийх биш” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 190 дэх тал/,
“...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны гаднаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 3.38гр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. Би Т ахтай утсаар холбогдож, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны гадна тамхилан салхилах зорилгоор уулзахаар болж оройны 21 цагийн орчимд бид хоёр 2-11 дүгээр байрны урд талд тамхи татан алхан явж байхад би газраас баглаатай, жижигхэн ууттай зүйл олж сониуч зан хөдлөөд задлан үзэхэд кинон дээр гардаг мансууруулах өвстэй адилхан харагдахаар нь амны тамхи шиг цаасанд ороож галаар асааж тамхи шиг амаараа татахад хоолой хорсгож, онцгүй мэдрэмж өгөхөөр нь газар хаяад удалгүй байж байтал Цагдаагийн хоёр алба хаагч ирж бид хоёрын биед үзлэг хийж цагдаа дээр авч ирсэн. Би ууттай өвсийг тамхиа хаяхдаа зэрэг газар хаясан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 199-200 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Золжаргалын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2752 дугаартай; “...1.2.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар уутанд хийж ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 3.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.38 грамм байсан ба буцах үеийн цэвэр жин нь 3.28 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 184-185, 186 дахь тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Жийн “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны гадаа Баяр овогтой Д нь биедээ хориглосон мансууруулах төрлийн ургамал мэт зүйл авч явж байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 147 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны орцны гаднаас цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар ууттай ургамал мэт зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 148 дахь тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Жийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 149 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны орцны гаднаас хураан авсан цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар ууттай 5.3гр ургамал мэт зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 151, 152 дахь тал/,
2021 оны 4 дүгээр сарын 21-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны гаднаас хураан авсан цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар ууттай 5.3гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 158 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч нараас, мөн Б.Дгаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Б.Дг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны гадаа, мөн 2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны гадаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
гэрч Г.Тийн “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр...цагдаагийн алба хаагч ирээд бид хоёрыг шалгах үед Д өвсөө унагааж гишгэсэн байсныг анзаараад өвстэй байсныг мэдсэн. ...Дг мансууруулах төрлийн ургамал хэрэглэдэг гэдгийг нь бол мэднэ.” гэх,
гэрч О.Жамбаагийн “...Б.Д өөрийнхөө өмссөн хувцасныхаа халааснаас нэг зүйл газарт унагаасан, эрүүгийн мөрдөгч М.Гтүүний унагаасан цэнхэр, цагаан эрээн өнгийн гялгар ууттай зүйлийг хураан авч, дараагаар нь тус хоёр залууг Цагдаагийн газарт авч ирээд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.” гэх,
гэрч П.Б“...2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнө...алба хаагч нарын хамт ойр орчимд үзлэг шалгалт хийхэд Е-баримтны цаасанд боодолтой өвс мэт ногоон өнгөтэй ургамал, бор шаргал өнгийн гялгар уутанд боодолтой өвс мэт ногоон өнгийн ургамал дээрх 5 хүний сууж байсан сандалны хажуу талаас олдсон тул жижүүрийн шуурхай албанд мэдэгдэн, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт авч ирсэн. Цагдаагийн газарт ирсний дараа Д гэх иргэнээс Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Гтестэр ашиглан шээсээр нь шинжилгээ авахад 1 зураастай мансууруулах төрлийн бодис илэрч байсан.” гэх,
гэрч Ц.Т“...цагдаа нар ирээд “та хоёрын сууж байсан сандлын ойролцоогоос өвс олдсон, тэгэхээр байж бай, цуг цагдаа руу явна” гээд бид хоёрыг машинд цуг суулгаад аваад явчихсан, бид хоёрын сууж байсан сандлын цаана орцны хажуу талын хогийн савнаас олдсон гэж цагдаа нар ярьж байсан.” гэх,
Б.Дгийн өөрийнх нь өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр... 2-11 дүгээр байрны гадаа ганцаараа явж байхдаа тухайн байрны урдаас гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл олж авсан, тухайн өвсийг задлаад харахад кинон дээр гардаг өвс байсан, түүнийг сонирхоод НӨАТ-ын баримтын цаасанд ороож татаж үзсэн, хоолой хорсоод байхаар нь хаясан. Г ахтай 2-11 дүгээр байрны гадаа уулзаад сууж байсан чинь цагдаагийн ажилтан ирээд шалгах үед миний доор ууттай хаясан өвс байсан...амны тамхи шиг цаасанд ороож галаар асааж тамхи шиг амаараа татахад хоолой хорсгож, онцгүй мэдрэмж өгөхөөр нь газар хаяад удалгүй байж байтал Цагдаагийн хоёр алба хаагч ирж бид хоёрын биед үзлэг хийж цагдаа дээр авч ирсэн.” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Зын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2752 дугаартай; “...Цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар уутанд хийж ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн.” гэх,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Ц2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3631 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Д /ФБ00222890/ 2021.07.17” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна.” гэх,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Ц 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3633 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн НӨАТ-ын баримтын цаасанд ороосон ургамал мэт зүйл, шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.” гэх дүгнэлтүүд,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Жн “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны гадаа Баяр овогтой Д нь биедээ хориглосон мансууруулах төрлийн ургамал мэт зүйл авч явж байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл,
Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны орцны гаднаас цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар ууттай ургамал мэт зүйл хураан авсан тухай тэмдэглэл,
Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны орцны гаднаас хураан авсан цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар ууттай 5.3гр ургамал мэт зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Е-Баримтын цаасанд ороосон 2.1гр жинтэй болон шар өнгийн гялгар уутанд ороосон 2.3гр жинтэй нунтаг зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
2021 оны 4 дүгээр сарын 21-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-11 дүгээр байрны гаднаас хураан авсан цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар ууттай 5.3гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай,
Цагдаагийн ахлах ахлагч П.Бгарган өгсөн 2.1гр жинтэй, НӨАТ-ын баримтанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2.3гр жинтэй шаргал өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хадгалах” гэдгийг уг бодисыг санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж, хадгалахыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “үргэлжилсэн үйлдлээр, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмЖий дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөртөө дүгнэлт хийж байгаа хувийн байдал, бие хүн болж төлөвшихөд нь ах, эгч нар нь тусалж байгаа зэргийг нь харгалзан хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмЖий хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор,
мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгч Б.Дгийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
шүүгдэгчид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ж” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шинжилгээнээс үлдсэн жин нь 3.28 грамм 1.5362 грамм, 1.0992 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б Дг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд түүний 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг оруулан тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д нь хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын ага хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ж” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.5362гр хэмжээтэй НӨАТ-ын баримтын цаасанд ороосон ургамал мэт зүйл, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.0992гр хэмжээтэй шаргал өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 3.28гр хэмжээтэй цэнхэр, цагаан өнгө хосолсон гялгар ууттай ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ