| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00374/И |
| Дугаар | 00415 |
| Огноо | 2019-08-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 00415
| 2019 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 153/ШШ2019/00415 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2/30 айлын орон сууцны 24 тоотод оршин суух, Тайж овогт Н-ийн Т / /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2/36 айлын орон сууцны 6 тоотод оршин суух, Данжин овогт Ч-ийн Э / /-т холбогдох,
2,160,000 /хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 153/2019/00374/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Т миний бие нь 2018 оны 4 дүгээр сарын 30-нд Ч.Э, хүү Аззаяа нарт 2,600,000 төгрөг ХААН банкнаас өөрийн нэр дээр бизнесийн шуурхай зээлийг 16 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэй авч банкны хүүгээр нь өгч зээлийн гэрээ байгуулан баталгаажуулсан юм. Банкны хуваарийн дагуу сарын бүрийн 20-нд 250,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч хугацаанд нь төлөхгүй нэхэл дагалтай хэрүүл маргаантай төлсөөр 2018 оны 10 сар, 2019 оны 4, 5, 6 сарын зээлийг одоо болтол төлөөгүй би өөрөөсөө чадан ядан төлж явна. Банк надаас нэхэж би өрөнд орж гэр оронд ч оронд ч хэрүүл маргаан үүсэж таагүй явсаар даралт ихсэж тархинд цус харваж сар гаруй болж хэвтэн урт хугацааны эмчилгээ шаардлагатай болж эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирч явна.
Иймд Ч.Эаас зээлийн үлдэгдэл 1,350,000 төгрөг гэрээний дагуу 4 сар 120 хоногийн алданги 810,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөгийг гаргуулж банкны өр яаралтай төлүүлж өгнө үү гэжээ.
Зохигчоос 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Н.Тгийн нэхэмжлэлтэй, Ч.Эт холбогдох 2,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:
1.Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,160,000 төгрөгөөс харилцан тохиролцсоны үндсэн дээр 1,500,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Тд төлөхийг хүлээн зөвшөөрлөө.
2.Нэхэмжлэгч Н.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,160,000 төгрөгөөс 660,000 төгрөгийг Ч.Эаас гаргуулахаас татгалзаж эвлэрч байна.
3.Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.
4.Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Т нь Ч.Эт холбогдуулан 2,160,000 /хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Тд төлөхөөр, нэхэмжлэгч Н.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас 660,000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагч Ч.Энхбаяраас гаргуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Тгийн 2019 оны 6 дугаар сарын 28, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрүүдэд Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,550+12950=49,500 төгрөгнөөс 24,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 24,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 49,500 төгрөгийн тал хувь болох 24,750 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Тд олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Ч.Энхбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Тгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Энхбаярт холбогдох, 2,160,000 /хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Тд төлөхөөр, нэхэмжлэгч Н.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас 660,000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагч Ч.Энхбаяраас гаргуулахаас татгалзан зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Тгийн 49,500 төгрөгнөөс 24,750 /хорин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 24,750 /хорин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 24,750 /хорин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Тд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Энхбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ