Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 118/ШШ2020/0005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, сумын Засаг дарга Ц.******* хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас *******, С.*******, Ш.*******, Ц. нарт тус бүрд учирсан 223 344 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, С.*******, Ш.*******, Ц., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д., хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Ц., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дугаартай захирамжаар тус сумын багийн Засаг дарга *******, багийн Засаг дарга Ш.*******, багийн Засаг дарга С.*******, багийн Засаг дарга Ц. нарт дээд шатны удирдлагын зүгээс өгсөн ажил, албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Засаг даргын захирамжинд 4 багийн даргыг дээд шатны удирдлагын зүгээс өгсөн ажил, албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн боловч бид удирдлагын зүгээс хэзээ өгсөн, ямар ажил, албан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй сахилгын зөрчил гаргасан болохоо мэдээгүй, энэ талаар захирамжинд тодорхой заагаагүй, мөн сахилгын шийтгэл оногдуулах захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах журмыг хэрэгжүүлээгүй, актын үйлчлэл шууд чиглэж буй ******* сумын багийн Засаг дарга *******, багийн Засаг дарга Ш.*******, багийн Засаг дарга С.*******, багийн Засаг дарга Ц. бид нарыг захиргааны акт гаргах ажиллагаанд оролцох эрхийг хангалгүй, бидэнд огт мэдэгдэлгүй сахилгын шийтгэл оногдуулсан... Иймд Завхан аймгийн ******* сумын багийн Засаг дарга *******, багийн Засаг дарга Ш.*******, багийн Засаг дарга С.*******, багийн Засаг дарга Ц. бид тус сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дугаар захирамжийг хууль бус, сахилгын шийтгэл буруу оногдуулсан гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... надад А/71 дүгээр захирамжийг 9 сарын 7-ны өдөр өрөөндөө байхад өгсөн. Би бүртгэлдээ 9 сарын 7-н гэж бүртгэж авсан байна. ...Тайлангаа би сар бүр гаргаж өгч байсан. Хуучин тайлагнадаг байсан загвараараа гаргаж өгсөн гэв. Бид ажлын төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөний дагуу ажлаа дүгнүүлэхээр хийсэн ажлын тайлангаа 7 сарын 17-нд өгсөн. Төлөвлөгөө чухам хаачсаныг мэдэхгүй байна. Тамгын дарга аас асуухад Засаг даргад байгаа гэж хэлсэн. Бид нар өөрсдөө аймагт хүргүүлдэггүй учраас аймаг руу яагаад хүргэгдээгүйг мэдэхгүй байна. Ер нь бол 8 сард арга хэмжээ аваад 2019 ондоо багтааж бид нарыг гаргах төлөвлөгөө байсан. Торгуулийн арга хэмжээг Засаг дарга өөрөө аваад, 2019 оны 11 сарын 25-нд хурал зарлаж бид нарыг гаргах асуудлыг хэлэлцэхээр хүмүүсийг цуглуулах гэсэн боловч цуглаагүй... Гал түймэртэй тэмцэх талаар 4 багийн Засаг дарга сумын Засаг даргатай хийсэн төлөвлөгөө байдаг. Бид энэ ажлынхаа талаар жилийн ажлын төлөвлөгөөндөө заалт оруулчихаад хагас жилийн ажлын тайландаа энэ талаар хийсэн ажлаа тодорхой тусгаж өгсөн. Энэ бол хийгдсэн ажил. Тусдаа төлөвлөгөөтэй жил бүр шинэчлэгдээд явдаг...гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 9 сарын 13-ны өдөр бичиг хэргийн ажилтан гээс А/71 дүгээр захирамжийг авсан. Тайлангийн хувьд хугацаандаа гаргаж өгч байсан. Ажлын төлөвлөгөөний дагуу хагас жилийн тайлангаа ч өгсөн, жилийн эцсийн тайлангаа ч өгсөн. Тайлан болохгүй байна гээд буцаагаад бид дахиж шинэчилж гаргаж өгч байсан. Яаралтай засварлаад өг гээд бараг тэр өдөр нь Тамгын газрын даргад өгсөн...8 сарын 5-нд би сум дээр байгаагүй, хотод байсан. Тиймээс энэ өдөр надаас тайлан шаардсан зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А/71 дүгээр захирамжийг 9 сарын 4-нд хүлээж авсан. Маргааш нь буюу 9 сарын 5-нд би модонд явах гэж байсан. Захирамжийн талаар би яагаад мэдээгүй гэхээр дарга 9 сарын 6, 7-нд надтай цуг мод хийлцсэн. Тухайн үед надад энэ талаар юу ч дурдаагүй. Тухайн үед би захирамжийн талаар мэдсэн байсан бол яагаад ийм захирамж гарах болсон талаар даргаас асуух байсан. Ингээд захирамжийн талаар мэдээгүй байж байгаад 9 сарын 11-ний өглөө ирээд Тамгын даргатай орж уулзсан. Тэгэхэд Тамгын дарга би захирамжийн талаар огт мэдээгүй, уг нь таньд арга хэмжээ авах ёсгүй байсан байх гэж хэлж байсан. Тэгээд би Засаг даргатай орж уулзсан. Ер нь 2 удаа орж уулзсан. Эхлээд 9 сарын 11-нд ******* даргатай ороод, сүүлд нь бүгдээрээ хамт орсон. Өдрийг сайн санахгүй байна Яагаад сахилгын шийтгэл ногдуулах болсон талаар асуусан. Засаг дарга өөрийнхөө гаргасан захирамжид итгэлтэй байна гэж хэлж байсан. Ямар учраас арга хэмжээ тооцсон талаар харин тайлбарлаж хэлээгүй... Тайлангийн хувьд сар бүр ажлын тайлангаа өгөөд явдаг байсан. Би 2017 оны 4 сарын 13-нд ажлаа авсан. Одоо 2 дахь жилдээ ажиллаж байна...гэв.

Нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...8 сарын 20-доор хот руу явах ямар нэгэн төлөвлөгөө, ажил надад байгаагүй. Би 9 сард эхнэрээ эмчлүүлэх шаардлагатай байсан учраас 9 сарын 9-нд амралтаа аваад хот руу явсан. Намайг гарч явахад дугаарын утаснаас над руу залгаад таньд нэг бичиг өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун бичиг юм бэ? гэхэд мэдэхгүй, захирамж юм шиг байна гэж хэлсэн. Тэгтэл утас тасарсан. Дахиж над руу тийм захирамж гарсан талаар хэн ч хэлээгүй, яриагүй. Тиймээс тухайн үед надад сахилгын шийтгэл ногдуулсан захирамж юм байна гэж би ойлгож мэдээгүй. Би аас гараад 9 сарын 25-нд суманд ирээд 27-ны өглөө захиргаан дээр очоод *******ын өрөөнд ороход тэр захирамжийн асуудал яригдаад би Засаг даргын өрөөнд орж лавласан. Засаг дарга захирамж д байгаа аваагүй юм уу? гэж асуусан. Тэгэхээр нь би аваагүй гэдгээ хэлсэн. Захирамжийг үндсэндээ би өөрөө нэхэж байгаад авсан. Тухайн үед би захирамжийг нэхэж аваагүй бол одоо болтол надад гардуулах байсан юм уу? үгүй юм уу? мэдэхгүй байна... Хагас жилийн тайлангаа 8 сард даргад өгсөн. Жилийн эцсээр ажлаа далан хэдэн хувьтай дүгнүүлж байсан. Яг учир дээрээ манайхан ямар загвараар тайлангаа гаргахаа мэдэхгүй байсан. Зөвхөн багийн дарга нар тайланг хоцроогоогүй, манай сумынхан тэр чигээрээ хоцроосон... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн үндэслэлийн талаар маргаж байгаа. Мөн энэ захирамжийг хэзээ, яаж хүлээлгэж өгсөн, захирамж чиглэж буй этгээдэд хэзээ хэрхэн мэдэгдсэн талаар маргаж байгаа. Нэгдүгээрт, захирамжийг гаргах үйл ажиллагаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн...Багийн Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан учраас эрх зүйн байдлыг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна гэсэн заалт Төрийн албаны тухай хуульд байдаг. Багийн Засаг дарга нар хэдийгээр улс төрийн албан тушаалтан боловч нөгөө талаар төрийн албан хаагч. Энэ журмын дагуу багийн Засаг дарга нарт сахилгын арга хэмжээ тооцохдоо сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг баримталж арга хэмжээ тооцсон нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн асуудал. Гэхдээ төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар баталсан 2019 оны 4 сарын 4-ний 36/32 дугаартай Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ыг хэрэгжүүлэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахын өмнө акт гаргах процессын ажиллагаанууд хийгдэх ёстой. Хэрвээ энэ нарийвчилсан журам байхгүй бол бид Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг барих ёстой. Гэтэл А/71 дүгээр захирамж гарахад журмуудад заасан зүйлүүдийг аль алийг нь баримтлаагүй байна. Захиргааны актын үйлчлэл чиглэсэн, эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болох эдгээр 4 багийн Засаг дарга нарт ямар шийтгэл ногдуулах гээд байгаа, ямар зөрчилд холбогдуулж шалгаад байгаа, энэ зөрчил нь хэрхэн нотлогдож байгаа, яагаад ийм зөрчил гаргах болсон талаар тайлбарыг нь аваагүй, холбогдох нотлох баримтыг нь бүрдүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж ямар нэг байдлаар мэдэгдэлгүйгээр актыг гаргасан байдаг. Энэ журмыг хэрэгжүүлээгүйгээр эдгээр 4 багийн Засаг дарга нарын сахилгын зөрчлийн шинжтэй ямар үйлдэл, эс үйлдэхүйд өөрийг нь холбогдуулж шалгаад байгаа, дээрээс нь сахилгын шийтгэл ногдуулж буй үндэслэлд тайлбар өгөх, шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх, зөрчлийг шалгасан баримттай танилцах эрх нь зөрчигдсөн. Шийдвэрийг гаргаад хэрхэн хүлээлгэж өгсөн гэхээр захирамж гарсан сахилгын шийтгэл ногдуулсан гэдгийг ******* дарга захирамж гардаж авах үедээ мэдсэн. дарга сүүлд нь мэдсэн. Нөгөө хоёр даргад танд сахилгын арга хэмжээ авсан ийм захирамж гарсан байна гэж танилцуулж өгөөгүй. Бичиг өгөх гэсэн юм гэж хэлж өгсөн байдаг. Тэгэхээр өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан юм байна гэдгийг тухайлбал нэхэмжлэгч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Журмыг хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам баримтлаагүй учраас өөрт нь холбогдуулж сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаа талаар мэдээгүй. Мэдсэн даруйдаа Засаг даргатай орж уулзсан байдаг. Хоёрдугаарт, А/71 дүгээр захирамж хэлбэрийн шаардлага хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны акт хэлбэрийн шаардлага хангахыг заасан. Уг хуулийн 40.2.3-т Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах ёстой, мөн хуулийн 40.2.5-д зааснаар захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах хугацааг заах ёстой байсан. Мөн акт гаргах бодит нөхцөл байдлаа тодорхой зааж өгөөгүй. Тухайлбал 4 багийн Засаг дарга хэн нь ямар зөрчил гаргасан талаар тодорхой заагаагүй. Бүгдэд нь дээд шатны удирдлагаас өгсөн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нөхцлийг зааж өгсөн байдаг. Энэ нь хэн гэдэг албан тушаалтны, хэзээ өгсөн, ямар үүргийг яаж биелүүлээгүй талаар заагаагүй. Нэхэмжлэгч нар уг захирамжийг гаргахаас өмнө ямар зөрчил гаргаснаа ойлгоогүй, гаргасны дараа ч ойлгоогүй. Мөн захирамжийг хүлээж аваад гомдол гаргах журмыг захирамжинд зааж өгөх ёстой байсан боловч огт заагаагүй. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар агуулга ойлгомжтой, тодорхой байх ёстой. Гэтэл хэн нь ямар зөрчил гаргасныг тодорхой заагаагүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд гэдэг бичиг хэргийн ажилтан нэхэмжлэгчид захирамжийг 8 сарын 20-ноос 23-ны хооронд танилцуулсан. Хот явж байна, ирээд авъя гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Гэтэл 8 сарын 20-ноос 23-ны хооронд нь хот яваагүй гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу гэрчээр асуугдсан , нарын мэдүүлгүүд, фэйсбүүкийн зарын мэдээлэл зэргээр нотлох боломжтой. Мөн хамгийн нарийвчилсан журам нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хэрвээ сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллага болон шүүхэд гомдол гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Бусад 3 багийн Засаг дарга нар мөн нэхэмжлэлээ хамт гаргасан. Ингээд ******* сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-д заасан захиргааны актын хэлбэрийн шаардлага, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга, хэлбэр ойлгомжтой, тодорхой байх гэсэн шаардлагыг тус тус хангаагүй, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг бүхэлд нь хэрэгжүүлээгүй, алдаатай захиргааны акт юм. Ийнхүү хууль бус алдаатай захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах эрхээр хохирсон. Иймд хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас цалингаараа хохирсон иргэдэд суутгасан цалинг буцаан олгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар удирдлагаас өгсөн ажил үүргийг гүйцэтгээгүй, хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Багийн Засаг даргын ажил үүргийг Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын албан даалгавар, сумын Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээр тусгайлан зохицуулсан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 01 тоот Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар-ын 2.5-д Удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллах, ******* сумын Засаг дарга багийн Засаг дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын болон аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, аймаг сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлнэ, 3.4-т Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, аймаг, сумаас зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээ, шуурхай хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, цаг хугацаанд нь тайлагнана, 3.5-д Аймаг, сумын Засаг даргын захирамжаар батлагдсан графикт мэдээ тайлан, хариутай бичиг, хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хугацаанд нь гаргаж тайлагнана гэснийг багийн Засаг дарга нар хэрэгжүүлээгүй буюу зохих ёсоор хэрэгжүүлээгүй... 2019 оны 02 сарын 02-ний өдрийн А/15 тоот захирамж болох Жендерийн салбар зөвлөл байгуулах тухай ажлын хэсэгт байдаг багийн Засаг дарга Ш.******* тодорхойгүй шалтгаанаар энэ ажилд оролцоогүй, уг зөвлөлийн хуралд огт суугаагүй. 2019 оны 03 сарын 05-ний өдрийн А/25 тоот захирамж болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Хүчирхийлийн эсрэг нэгдье арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт оруулсан боловч бүх нийтийн алхалт болон сургалтыг зохион байгуулсан 2 өдрийн арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, 2019 оны 03 сарын 18-ний өдрийн А/32 тоот захирамжаар Мал, амьтны сэг зэм устгах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг 2019 оны 03 сараас 5 сарын хооронд зохион байгуулахыг багийн Засаг дарга нарт үүрэг болгосон боловч багийн Засаг дарга С.******* нь уг үүргийн дагуу хийсэн ажлын тайлан мэдээгээ тайлагнаагүй хариуцлага алдсан. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 сарын 27-ний 3/69 тоот Үүрэг хүргүүлэх тухай Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.5, 17.2.6 дахь заалтуудын дагуу айл өрх, албаны байгууллага, обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэл цахилгааны утас, байшин барилга, эд хөрөнгөд мэргэжлийн хүнээр шалгалт хийлгэх, зөвлөгөө авах, төрийн албан хаагчид хариуцсан айл өрхүүдээ ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах зөвлөмж хүргүүлэх ажлыг зохион байгуулах, үүрэг чиглэлийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Тамгын газарт 2019 оны 04 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэх тухай хариутай албан бичигт 4 багийн Засаг дарга нар хариу тайлан мэдээлэл ирүүлээгүй. 2019 оны 07 сарын 01-ний өдрийн А/62 тоот Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс томилох тухай захирамжаар сумын Улсын баяр наадмын морины комиссын даргаар багийн Засаг дарга Ц. 07 сарын 04-ний өдөр бэлтгэл ажил хийхдээ сумын төвөөс н ам хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас /морины гараа, бариаг тэмдэгжүүлээгүй, туг зоогоогүй/ морины уралдаан будлиан гарч хэл ам дагуулсан. Мөн өдөр надтай морины барианы газар согтуу таарсан ба өөрт нь амаар сануулж өнгөрөөсөн. Аймгийн Засаг даргын Ард иргэдээ сонсох V, VI аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 сарны 03-ний өдрийн 3/754 тоот Төрийн цогт үйлчилгээг зохион байгуулах тухай, аймгийн Засаг даргын 2019 оны 07 сарын 24-ний өдрийн 1/812 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр , , багууд дээр Төрийн цогц үйлчилгээ багт арга хэмжээг 2019 оны 08 сарын 05-ны өдөр зохион байгуулсан. Уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг ба багийн Засаг дарга нарын ажлын үнэлгээг иргэдийн саналаар гаргадаг. 2019 оны тухайд , багийн дарга нар ажлаа муу хийдэг, айл өрхдөө мэдээлэл хүргэдэггүй гэж тухайн багийн иргэдийн санал асуулгын дүнг үндэслэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын хэлтсээс гаргасан Сумдын багийн иргэдээс төрийн байгууллагууд болон удирдлагуудын ажилд өгсөн үнэлгээ-ний нэгтгэлээр дүгнэгдсэн. Мөн сумын Засаг даргын орлогч даргын 2019 оны 04 сарын 29-ний 3/98 тоот үүрэг даалгаварт , багийн дарга нар хариу мэдэгдэж ажлаа хийгээгүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 сарын 03-ний 3/754 тоот албан бичигт батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу багийн Засаг дарга нарын ажлыг сумын Засаг дарга үнэн зөв, бодитой үнэлж дүгнэн, дүнг 2019 оны 07 дугаар сарын 10-ны дотор төрийн албаны 89-р тогтоолын дагуу албан ёсоор тус тус ирүүлэх шаардлагатай гэж заасан. Манай сум уг үүргийг хоцроосон, аймгаас 08 дугаар сарын 05-ний өдөр өгөөрэй гэсэн боловч 4 багийн Засаг дарга нар хугацаандаа ирүүлээгүй одоо хүртэл ирээгүй байна. Сахилгын арга хэмжээ авсан захирамж мэдэгдсэн талаар: Тухайн үед архив, бичиг хэргийн эрхлэгч Д. нь ээлжийн амралттай байсан тул хөдөө аж ахуйн мэргэжилтэн Д. түүний (2019 оны 08 сарын 12-ны өдрөөс 09-р сарын 09-ний өдөр хүртэл) ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Д. нь байгууллагын дарга, эрхлэгч болон мэргэжилтэн нарт албан бичиг тараасан жагсаалтыг тухайн үед хөтөлсөн байна. Энэ маргаад байгаа 2019 оны Сахилгын арга хэмжээ авах тухай А/71 дүгээр захирамжийг дээрх баримт бичиг тараасан жагсаалтаас харахад түүний 3 дугаарт багийн Засаг дарга Ш.*******т багийн Засаг даргын ажлын өрөөнд нь оруулж танилцуулан биечлэн өгсөн байна. Жагсаалтын 4-т уг захирамжийг багийн Засаг дарга С.*******д танилцуулж биечлэн өгсөн, жагсаалтын 5-д уг захирамжийг багийн Засаг дарга Н. ад утсаар залгаж танилцуулахад хотод байна гэв гэсэн тэмдэглэл байна. Мөн дээрх жагсаалтын 153-т багийн Засаг дарга *******ад уг захирамжийг архив, бичиг хэргийн эрхлэгч Д. нь 2019 оны 09 сарын 13-нд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсан байна, жагсаалтын 6-д уг захирамжийг утсаар танилцуулахад багийн Засаг дарга Ц. нь хот явж байна ирээд авья гэсэн тэмдэглэлүүд хийгдсэн байна. Ингэж албан ёсоор эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй 4 багийн Засаг даргад мэдэгдсэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд: 2019 оны 08 сарын 23-нд багийн Засаг дарга Ш.*******, С.******* нар миний албан өрөөнд А/71 дүгээр захирамжийг барьсан орж ирсэн. Ш.******* нь шүүхэд өгнө, чи муу яагаад арга хэмжээ авч байгаа юм, чи хүний үгээр ажил хийлээ, чиний хийсэн ажил гэж юу байгаа юм гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр дайраад байсан. С.******* нь Засаг даргаа энэ захирамжаа дахиж харж үзэхгүй юм уу гээд байсан. Мөн тэд Ц., ******* нарыг хотоос ирэхээр дахиж уулзанаа, шүүхэд өгнө гээд гараад явсан. Дараа нь 2019 оны 09 сарын 09-ний өдөр ******* миний өрөөнд орж ирээд сахилгын арга хэмжээ авсан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд гараад явсан. 2019 оны 09 сарын 12-нд Ш.*******, С.*******, Н. нар миний ажлын өрөөнд захирамжаа бариад орж ирээд Засаг даргаа та сахилгын шийтгэл ногдуулсан захирамжаа дахиж харахгүй юм уу бид нар шүүхэд хандлаа гээд мөн л хүний үгээр захирамж гаргалаа, хүний үгээр ажил хийлээ гэх мэт болон зүй бус үг хэлээр хандаж дайрч байсан... Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Нэхэмжлэгч талаас Төрийн албаны тухай хуулийн журмыг мөрдөх ёстой байсан. Мөрдөөгүй учраас процессын алдаа гаргасан. Зөрчлийг шалган шийдвэрлээгүй, тайлбар аваагүй гэж сахилгын шийтгэл ногдуулах журмыг яриад байна. Гэтэл энэ тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах журмыг хэрэглэх боломжгүй. Нэхэмжлэгч нар болон сумын Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан. Эдгээр албан тушаалтнуудад төрийн албан хаагч болохынх нь хувьд Төрийн албаны тухай хууль үйлчлэх боловч улс төрийн албан тушаалтных нь хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 сарын 4-ний өдрийн 36/32 тоот тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам үйлчлэхгүй. Энэ журам төрийн жинхэнэ албан хаагч нарт сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой журам. Үүнийг улс төрийн албан тушаалтанд хэрэглэх боломжгүй. Дараагийн асуудал нь багийн Засаг дарга нар ажил үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй талаарх асуудал байгаа. Үүн дээр ажлаа дуусгасан ч асуудал байна. Зарим нь дуусгаагүй ч асуудал байна. Голлож маргаад байгаа зүйл нь төлөвлөгөө, гэрээн дээрээс зарим ажил нь харагдахгүй байгаа юм. Тэр нь хаана байна гэхээр нэхэмжлэгч нарын хуульд заагдсан үүрэг байгаа. Өөрөөр хэлбэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд баг хорооны Засаг дарга нарын бүрэн эрхийг зааж өгсөн. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж байгаа түүнээс эрх эдэлнэ гэсэн заалт биш. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Үүнд Засаг даргын шийдвэр багтаж байгаа. Мөн багийн Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэртээ дээрх ажлуудыг зохион байгуулах ёстой хүмүүс. Гэтэл ажлаа хийгээгүй учраас арга хэмжээ авах талаар Засаг дарга удаа дараа сануулж байсан байдал харагддаг. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.14-д гал түймрээс урьдчилан сэргийлах ажлыг зохион байгуулах гэж байгаа. Энэ ажлыг зохион байгуулахад сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нар, бүх харъяа байгууллага аж ахуйн нэгжүүдийг хийсэн ажлынхаа тайлангаа ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт өөр байгууллагын хэрэгтэй хэрэггүй баримтуудыг өгсөн байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр бусад байгууллагууд нь гал түймрээс урьдчилан сэргийлах ажлыг зохион байгуулсан ажлын тайлангаа өгсөн. Багийн Засаг дарга нар тайлангаа өгөөгүй байгаа асуудал харагдаж байна. Гэх мэтчилэн хуульд заагдсан заавал хэрэгжүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн тайлангийн хувьд багийн Засаг дарга нар тайлан өгсөн байна. Тэр нь шаардлага хангахгүй байсан тул буцсан байна. Тэр явцад Засаг дарга тайлангаа нэхээд яваад байсан. Ингээд 8 сарын 5-ны өдөр ард иргэдээ сонсох аян явагдаж аймгаас ирсэн хүмүүс танай багийн дарга нар тайлангаа өгөөгүй гэдгийг хэлснээр Засаг дарга мэдсэн байна. Энэ байдал нь бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Яагаад гэвэл багийн дарга нарын тайланг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хүлээж аваад Засаг даргад танилцуулж Засаг дарга тайланг нь дүгнээд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлдэг юм байна. Тийм учраас аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн хүмүүс Засаг даргад танай багийн дарга нар тайлангаа өгөөгүй гэдгийг иргэдээ сонсох аяны үеэр хэлсэн байна. Үүнээс үүдээд багийн Засаг дарга нар сумын хэмжээний тайлан гаргах ажлыг хоцроосон байна. Дараагийн асуудал нь хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал байна... Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан учраас бусад гурван нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгаа гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. Засаг даргын А/71 дүгээр захирамж нь 4 адил албан тушаалтанд адилхан сахилгын шийтгэл ногдуулсан боловч захирамжийг мэдэгдсэн танилцуулсан хугацаа өөр өөр байгаа. Захирамжийг хамгийн сүүлд гардаж авсан хүний гардаж авсан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг нийтэд нь тоолох боломжгүй. Шүүхийн практикт нэг нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаан дээр бусад нь нэхэмжлэл гаргадаг практик байхгүй... Магадгүй гэдэг хүн энэ захирамжийг мэдээгүй байж байгаад жилийн дараа мэдсэн бол яах вэ? Бусад 3 нэхэмжлэгч нар үүнээс өмнө захирамжийг мэдсэн, танилцсан, гардаж авсан учраас нэхэмжлэгчтэй хамт нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэгч нар зөрчигдсөн эрхээ мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэлээ 30 хоногийн дотор гаргах ёстой. Тийм учраас нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэдэг байдлаар тайлбарлаж, маргаж байгаа нь үндэслэлгүй байна... 3 нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Энэ нь өөрсдийнх нь тайлбараар нотлогддог. Тухайлбал ******* нэхэмжлэгчийн хувьд 9 сарын 7, 10 сарын 7, ******* нэхэмжлэгчийн хувьд 9 сарын 4, 10 сарын 4, нэхэмжлэгчийн хувьд 9 сарын 13, 10 сарын 13-ны өдрүүдэд аль ч хугацаагаар А/71 дүгээр захирамжийг мэдсэн гардаж авсан гэж үзсэн ч тэдгээр хугацаанаас тоолоход энэ 3 нэхэмжлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх бүрэн дууссан. Мөн ямар нэг байдлаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, тийнхүү сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан ч байхгүй байна. Энэ маргааныг удаашруулсан асуудал нь гэрч эргэлзээтэй мэдүүлгүүд байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох нь нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь тайлбараар нотлогддог учраас дахин тайлбарлах шаардлагагүй. нэхэмжлэгчийн хувьд захирамж гарсан асуудлыг мэдсэн нь хууль сануулж асуусан гэрч мэдүүлэгт байгаа. Захирамжийг мэдсэн болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар буюу юун учиртай захирамж юм бэ? гэж асуусан байдлаар харагдаж байна. Үүнээс гадна 9 сарын 9-ний өдөр үндсэн бичиг хэргийн ажилтан ажилдаа орсон байхад түүний ажлыг давхар хийх боломжгүй байдал харагдаад байгаа юм. Нэхэмжлэгч тайлбарлахдаа 9 сарын 9-ний өдөр хот руу явсан, энэ талаарх холбогдох баримтуудаа хэрэгт хавсаргаж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч гэрч мэдүүлэгт нэхэмжлэгч ийг хот явах гэж байна гэж хэлсэн талаар байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч тухайн өдөр захирамжийг танилцуулахад хот явах гэж байна гэж хэлсэн ч тухайн үед сумд байсан гэсэн үг болж байгаа юм. Шүүх гэрчид хууль сануулж мэдүүлэг авдаг учраас гэрч худал мэдүүлэх боломжгүй. Энэ нөхцөл байдал нь захирамж танилцуулсан баримтаар мөн тогтоогддог. Нэхэмжлэгч нар өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан гэдгийг мэдчихээд шүүхийн байгууллагад хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан боловч хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргаагүй байна. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, Ш.*******, С.*******, Ц. нар нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Сахилгын арга хэмжээ авах тухай А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжийн улмаас хүн тус бүрт учирсан хохирол 223 344 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний А/71 дүгээр захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 2.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, Байгууллагын дотоод журмын 3.3.11 дэх хэсгүүдийг баримтлан багийн Засаг дарга *******, багийн Засаг дарга Ш.*******, багийн Засаг дарга С.*******, багийн Засаг дарга Ц. нарт дээд шатны удирдлагын зүгээс өгсөн ажил, албан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр тэдний албан тушаалын цалинг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал А/71 дүгээр захирамжийн талаар нэхэмжлэгч нар хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан, уг маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан агуулга, хэлбэрийн шаардлага хангаагүй, хариуцагч нь сахилгын зөрчлийг Төрийн албаны хуульд заасан журмын дагуу шалгаж, тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй, захирамжийн талаар зохих ёсоор мэдэгдээгүй... гэх зэргээр маргаж байна.

Хариуцагч тал Нэхэмжлэгч нарын гаргасан зөрчлүүд баримтаар тогтоогдсон, А/71 дүгээр захирамжийг мэдэгдэх, танилцуулах ажиллагаа хийгдсэн, тэд уг захирамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, багийн Засаг дарга нар улс төрийн албан хаагч учраас тэдэнд холбогдолтой сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа төрийн жинхэнэ албан хаагч нарт хамаарах журмын дагуу явагдахгүй ... хэмээн тайлбарлаж байна.

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар багийн Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч байх ба уг хуулийн 4 дүгээр 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө., 48 дугаар зүйлийн 48.3-д ...түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан ...ын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга ...томилох гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас харахад хариуцагч ******* сумын Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар багийн Засаг дарга нарт сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байна.

Багийн Засаг дарга нарын эрх зүйн байдлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан боловч тэдэнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг уг хуулиар зохицуулаагүй тул дээрх харилцаанд Төрийн албаны тухай хуулийн Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулах гэсэн 48 дугаар зүйл бүхэлдээ хэрэглэгдэхээр байна.

Тиймээс дээрх сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх, шийтгэл оногдуулах ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журам-ын дагуу явуулахаар байх тул уг журмыг хэрэглэх шаардлагагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэсгүй байна.

2. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан тухай шийдвэрийн талаарх гомдлыг шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргахаар байна. Уг 30 хоногийн хугацааг нэхэмжлэгч *******, Ш.*******, С.******* нарын тухайд хэтрүүлсэн нь доорх байдлаар тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын 2019 оны А/71 дүгээр захирамжийг тухайн үед архив, бичиг хэргийн ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж байсан гэрч Д.[2] нь нэхэмжлэгч Ш.*******т 2019 оны 08 сарын 22-ны өдөр, С.*******д мөн биечлэн 08 сарын 23-ны өдөр тус тус биечлэн гардуулж өгсөн гэж мэдүүлсэн боловч холбогдох баримт болох Байгууллагын дарга, эрхлэгч болон мэргэжилтэн нарт албан бичиг тараасан жагсаалт-д[3] тэднээр гарын үсэг зуруулаагүй байх тул түүний мэдүүлгийн эх сурвалж болсон дээрх баримтыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөн уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ш.*******, С.******* нарт хариуцагчаас маргаан бүхий А/71 дүгээр захирамжийг 08 сарын 22, 23-ны өдөр тэдэнд танилцуулж гардуулж өгсөн байна гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ш.*******, С.******* нар нь уг А/71 дүгээр захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 07, 11-ны өдрүүдэд хүлээн авсан гэж өөрсдөө тайлбарлаж байна.

Хэрэв нэхэмжлэгч нарын захирамжтай танилцсан гэж тодорхойлсон дээрх өдрүүдээс уг захирамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг тоолбол 2019 оны 10 дугаар сарын 07, 11-ны өдрүүдэд дуусгавар болсон байна.

Харин маргаан бүхий уг А/71 дүгээр захирамжийг дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарт биечлэн танилцуулсан хэмээн хариуцагчаас тодорхойлж буй 2019 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдээс уг 30 хоногийн хугацааг тоолоход 2019 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд мөн дуусгавар болсон байна.

Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагчийн хэн алиных нь тодорхойлсон дээрх хугацаануудаас тоолж үзвэл, маргаан бүхий А/71 дүгээр захирамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч Ш.*******, С.******* нарын тухайд хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг шүүхэд гаргасан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө дээрх 30 хоногийн хугацаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч *******ын тухайд А/71 дүгээр захирамжийг хариуцагч талаас 2019 оны 08 сарын 20-ны өдөр утсаар танилцуулсан гэх боловч ямар дугаарын утсаар хэрхэн танилцуулсан нь тодорхойгүй, Байгууллагын дарга, эрхлэгч болон мэргэжилтэн нарт албан бичиг тараасан жагсаалт-д энэ талаар тэмдэглэгдээгүй учир уг баримтыг үндэслэн захирамжийн талаар зохих ёсоор танилцуулсан гэж үзэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч ******* А/71 дүгээр захирамжийг 9 дүгээр сарын 13-ны өдөр биечлэн гардаж авсан талаараа тайлбарлаж байх ба уг хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолоход түүний хувьд уг хугацаа 10 дугаар сарын 13-ны өдөр мөн дуусгавар болсон байна.

А/71 дүгээр захирамжаар дөрвөн багийн Засаг дарга нарт сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэсэн тул хамтдаа нэхэмжлэл гаргах эсэхээ шийдвэрлэхээр Ц.ийг хотоос ирэхийг нэхэмжлэгч нар хүлээсэн гэх нөхцөл байдал нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.

Нэг захиргааны актаар нэг үндэслэлээр хэд хэдэн этгээдэд чиглэсэн шийдвэрийг гаргаж болох ба энэ тохиолдолд тэдгээр этгээдүүдийг заавал хамтран нэхэмжлэл гаргах, гомдол гаргах ёстой гэж үзэх үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн хэн боловч бусдын нөлөөлөлгүйгээр хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, захиргааны актын талаар маргах боломжтой байна. Иймд ...маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэгч нарын хэн нэгэн нь дээрх 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байхад хангалттай тул нэхэмжлэгч нар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй. Уг тайлбар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаарх хуулийн зохицуулалтыг мэдэхгүй байх, мөн Ц.ийг хотоос ирэхийг хүлээсэн гэх нөхцөл байдлууд нь хүндэтгэн үзэх шалтгаан-д тооцогдохгүй юм.

Иймд нэхэмжлэгч *******, Ш.*******, С.******* нарын ******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 223 344 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Тиймээс тэдэнд хамааралтай цуглуулсан нотлох баримтыг шүүх үнэлэх шаардлагагүй байна.

3. Нэхэмжлэгч Ц. шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: ******* сумын архив, бичиг хэргийн ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж байсан гэх гэрч Д.[4] нь ...маргаан бүхий А/71 дүгээр захирамжийг Ц.******* дугаарын утсаар танилцуулахад хот руу явж байна гэж хэлсэн... хэмээн мэдүүлсэн бөгөөд утсаар ярьсан өдрийг 2019 оны 08 сарын 20-ны өдөр, 2019 оны 08 сарын 23-ны өдөр хэмээн зөрүүтэй мэдүүлж байна.

Харин нэхэмжлэгч Ц. нь ...2019 оны 08 сард хот руу явах шаардлага байгаагүй тул яваагүй, 9 сарын 09-ны өдөр л хот руу явсан, хотод байх хугацаанд дээрх захирамжийн талаар хэн ч надад ярьж тайлбарлаагүй, хотоос ирээд мэдсэн... гэж гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч ...Ц.ийг хотод байх хугацаанд нь Ш.*******, С.******* нар А/71 дүгээр захирамжийн талаар түүнд ярьж хэлсэн байх ёстой, Ц. энэ захирамжийн талаар сумд ирэхээсээ өмнө мэдээгүй байх боломжгүй... гэж маргаж байна. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч Ш.*******, С.******* нарын , дугаарын утасны ярианы дэлгэрэнгүй жагсаалтаас[5] шүүж үзэхэд нэхэмжлэгч Ц. дугаарын утас руу яриа хийгдээгүй байна.

Нэхэмжлэгч Ц. нь 2019 оны 08 дугаар сарын 20-ноос 23-ны хооронд ажлаас чөлөөлөгдсөн, ээлжийн амралтаа эдэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр тушаал[6] болон ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийн[7] дагуу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн, түүнчлэн тэрээр 8 сарын 24, 25-ны өдрүүдэд ******* сумын төв дээр байсан нь гэрч Д. мэдүүлэг[8] болон дээрх баримтуудаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д. ...Ц.той 8 сарын 23-ны өдөр утсаар ярихад хот явж байна гэж хэлсэн... гэх мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нарын 2019 оны 8-9 дүгээр сард эзэмшин хэрэглэж байсан гэх , , , гэх гар утасны дугаарын ярианы мэдээлэл /билл/-ийг шалгах боломжгүй болохыг ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18/1169, 25-ны өдрийн 18/1173 дугаарын албан бичгээр[9] тодорхойлсон тул архив бичиг хэргийн ажилтны үүрэг гүйцэтгэж байсан Д. Ц.той 2019 оны 08 дугаар сарын 20-ноос 23-ны өдрүүдэд ярьсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Харин Ц. нь 09 дүгээр сарын 09-ний өдөр хот руу явсан нь гэрч С. мэдүүлгээр[10], 09 дүгээр 25-ны өдрөөс хойш хотоос ******* суманд буцаж ирсэн нь түүний гэх фэйсбүүк хаягнаас нэртэй бүлэгт өөрийн дугаарын гар утсыг оруулж бичсэн зар мэдээгээр[11] тус тус тогтоогдож байх ба гэрч Д.[12] нь Ц.******* А/71 дүгээр захирамжийг хүлээлгэн өгсөн өдрийг тодорхой мэдүүлж чадаагүй тул Ц.******* А/71 дүгээр захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө танилцуулж гардуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц. тухайд маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн талаар нэхэмжлэл гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.

Иймд маргаан бүхий ******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг зөвхөн нэхэмжлэгч Ц. тухайд үнэлэж дүгнэхээр байна.

Багийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба тухайлбал, 28.1.1-д зааснаар төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байна.

Дээрх албан үүрэгтэй холбогдуулан нь багийн Засаг даргын ажлын байрны тодорхойлолтыг гаргуулахаар шүүх шаардсан боловч ******* сумын Засаг даргын Тамгын газар болон нэхэмжлэгч Ц. нарт байхгүй байна.

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдсөнтэй холбогдуулан багийн Засаг дарга нарын ажлын байрны тодорхойлолт[13] шинээр боловсруулагдсан боловч Төрийн албаны зөвлөлөөр хянаж баталгаажуулж ирүүлээгүй гэх үндэслэлээр уг тодорхойлолтыг 2019 оны тухайд баталгаажуулж амжаагүй талаар, мөн урьд нь хэрэглэгдэж байсан ажлын байрны тодорхойлолт байхгүй, олдохгүй байгаа талаар гэрч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.[14] мэдүүлсэн болно.

Маргаан бүхий ******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжинд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгаврын[15] 2.5-д заасан үүргийг Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нарт даалгасан тул энэ маргаанд хамааралгүй байна.

Мөн Байгууллагын дотоод журмын 3.3.11 дэх хэсгийг үндэслэсэн байх ба ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан тус газрын хөдөлмөрийн дотоод журам[16] /нэр өөр/-ын 3.3.11-д албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр албан тушаал бууруулах, ажлаас халах асуудлыг зохицуулсан тул сахилгын шийтгэлтэй холбоотой маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ...48.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэжээ.

Хариуцагч ******* сумын Засаг дарга нь дээрх хуулийн 48.1-д заасан хэд хэдэн үндэслэлээс ...албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байгаа ба маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжинд заасан уг дээд шатны удирдлагаас өгсөн болон хуулиар хүлээлгэсэн ажил, албан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээ доорх байдлаар дэлгэрүүлж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ц. нь сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс томилох тухай А/62 дугаар захирамжаар хурдан морины комиссоор томилогдон наадмын бэлтгэл ажлыг хийх үедээ архи ууж согтуурсан, морины гараа бариаг тэмдэгжүүлээгүйгээс будлиан гаргасан, Ард иргэдээ сонсох аян, Сумын багийн иргэдээс төрийн байгууллагууд болон удирдлагын ажилд өгсөн үнэлгээ-гээр хангалтгүй үнэлэгдсэн, сумын Засаг даргын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3/98 дугаар албан бичгийн дагуу 7 хоног бүрийн нэг дэх өдрийн шуурхай хуралд оролцдоггүй, 2019 оны хагас жилийн тайланг батлагдсан үзүүлэлт, шаардлагын дагуу огт гаргаагүй гэх зөрчлүүдийг үйлдсэн хэмээн үзэж байна.

Хариуцагчаас дээрх зөрчлүүдийг нэг бүрчлэн шалган тогтоож, баримтаар нотолж чадаагүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 36/32 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.4, 2.6-д ...тухайн зөрчилд холбогдсон албан хаагчаас тайлбар тодруулга авах, шаардлагатай мэдээлийг цуглуулах, гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ баримтанд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл үндэслэл, холбогдох баримт, материалыг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулна гэж заасантай нийцээгүй байх ба энэ нь дээрх журмын 2.7-д заасан шалгалтын материалтай танилцаж тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай хүсэлт гаргах талаарх нэхэмжлэгч Ц. эрхийг зөрчсөн, түүнчлэн түүний хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхолд халджээ.

1. ******* сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/82 дугаар захирамжаар[17] төр засгийн үйл ажиллагаа, сумын цаг үеийн ажлуудыг түргэн шуурхай зохион байгуулах зорилгоор иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх, тэдний санал хүсэлтийг авах, ажлаа тухай бүр тайлагнах, мэдээлэл солилцох зорилгоор байгууллагын дарга, эрхлэгч, мэргэжилтэн нарт шуурхай хуралдааныг долоо хоног бүрийн гаригт 8 цаг 30 минутаас хийж байхаар тогтоож, шуурхай хуралд оролцох албан хаагчдын нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсан байх ба уг жагсаалтад багийн Засаг дарга Ц. нэр багтжээ.

Шуурхай хуралд өөрийн биеэр ирж оролцох талаар сумын Засаг даргын орлогчоос 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3/98 дугаар захирамжаар мөн анхааруулж байсан байна.

Гэвч дээрх А/82 дугаар захирамжийг гарснаас хойш хэдэн удаагийн шуурхай хурал зохион байгуулагдсанаас Ц. хэдэн шуурхай хуралд оролцоогүй болох, тийнхүү оролцох боломжгүй нөхцөл байдал /нэхэмжлэгч бензин тосны хангалтгүйн улмаас долоо хоног бүр хөдөөнөөс орж ирэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа/ байсан эсэхийг хариуцагчаас судалж дүн, шинжилгээ хийж баримтжуулаагүй, уг хурлуудад оролцоогүйгээс ямар үр дагавар учруулсан нь тодорхойгүй байна.

2. Нэхэмжлэгч Ц. нь ******* сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/62 дугаар захирамжаар[18] үндэсний их баяр наадмын хурдан морины комиссын даргаар томилогджээ. Уг захирамжийн дагуу дээрх үүргийг гүйцэтгэх явцдаа буюу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр архи ууж согтуурсан гэж хариуцагч тайлбарлаж байх боловч тухайн үед ажлын цаг үргэлжилж байсан эсхүл дуусгавар болсон эсэх, тийнхүү архи ууснаас тухайн өдрийн ажил тасалдсан эсэх, энэ нь хурдан морины бэлтгэл ажил хангагдахгүй байх нөхцөл болсон эсэх, мөн уг нөхцөл байдал нь баяр наадмын өдрүүдэд хурдан морины уралдааны үеэр будлиан үүсэхэд шууд нөлөөлсөн эсэх, хэр будлиан гарч, ямар үр дагаварт хүргэсэн эсэх талаар баримт цуглуулаагүйгээс дээрх зөрчлийг үйлдсэн гэдгийг шүүхэд баримтаар нотолж чадахгүй байна.

3. Нэхэмжлэгч Ц. нь багийн Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг[19] 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* сумын Засаг даргаар батлуулж, мөн 01 дүгээр сарын 11-ны өдөр 2019 оны гүйцэтгэлийн гэрээг[20] сумын Засаг даргатай байгуулжээ.

Уг гүйцэтгэлийн гэрээний 3.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж, үр дүнг сумын Засаг даргын өмнө хүлээнэ, 3.5-д Аймаг, сумын Засаг даргын захирамжаар батлагдсан графикт мэдээ тайлан, хариутай бичиг, хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хугацаанд нь гаргаж тайлагнана, 6.1-д ...гэрээний хэрэгжилтийн явцыг хагас жилээр 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор... багтаан дүгнэнэ гэж заажээ.

Уг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Ц. нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа хариуцагч сумын Засаг даргын өмнө тогтоосон хугацаанд тайлагнах үүрэгтэй байх ба хагас жилээр буюу 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор ажлаа дүгнүүлэхээр байна. Хагас жилийн ажлын гүйцэтгэлийг тайлагнах, дүгнүүлэх дээрх хугацаатай давхцан багийн Засаг дарга нар хотод сургалтанд хамрагдахаар явах болсонтой холбогдуулан уг тайлан гаргах хугацааг хойшлуулж байсан талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн алин нь хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.

Харин уг тайланг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор гаргаж өгсөн эсэх талаар талууд маргаж байна.

Гэрч Б. нь багийн Засаг дарга Ц.ийг 2019 оны хагас жилийн тайлангаа өгөөгүй, энэ талаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын тайлан мэдээ хийсэн тэмдэглэл[21] гэх баримтаас тодорхой харагдана гэж мэдүүлж[22] байгаа хэдий ч ажил дүгнүүлэх, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардагдах уг хагас жилийн ажлын тайланг хэрхэн гаргах талаар багийн Засаг дарга нарт нэгдсэн ойлголт олгоогүй, зөвлөмж өгөөгүйгээс хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа зурган мэдээлэл бүхий байдлаар гаргаж байсан, уг тайлан нь буцаагдаж байсан /энэ талаар талууд хэн алин нь тайлбарласан, маргахгүй байгаа/, мөн уг тайланг хүлээн авч, ажлыг дүгнэх эрх бүхий албан тушаалтан хариуцагч ******* сумын Засаг дарга тухайн үед гадаад улс руу явсан эзгүй байсан, тайлангаа хугацаанд нь гаргаагүйг ирээд мэдсэн зэрэг үйл баримтаас харахад багийн Засаг дарга нар тайлан мэдээгээ ямар журмын дагуу хэрхэн гаргах нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдалтай байсанд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Багийн Засаг дарга нь Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар баталсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлж дүгнэх журам[23]-ын дагуу хагас жилийн тайлангаа гаргах үүрэгтэй хэмээн хариуцагч тал үзэж байх боловч уг журмаар багийн Засаг даргад шууд үүрэг хүлээлгээгүй, харин сумын Засаг даргын тухайд багийн Засаг даргын ажлыг үнэлж, дүгнэх аргачлалыг тогтоосон байна.

Энэ бүгдээс дүгнэхэд багийн Засаг даргын ажлаа тайлагнах, дүгнүүлэх асуудал нь дан ганц нэг талын үүрэг бус гүйцэтгэлийн гэрээний хоёр тал болох сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарын аль алинд нь хамааралтай байна.

Уг журамд заасны дагуу нэхэмжлэгч багийн Засаг дарга хагас жилийн ажлын тайлангаа ирүүлээгүйгээс ******* сумын Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаа аймгийн хэмжээнд хангалтгүй үнэлэгдсэн эсэх талаар баримт цуглуулаагүй, өөрөөр хэлбэл энэ талаар хариуцагч тал нотолж чадахгүй байна.

Сумдын багийн иргэдээс төрийн байгууллагауд болон удирдлагуудын ажилд өгсөн үнэлгээний нэгтгэл гэх баримтаас харахад багийн Засаг дарга нар төдийгүй, сумын Засаг дарга, түүний орлогч нарын ажил мөн адил 50 хүрэхгүй хувьтай үнэлэгдсэн, сөрөг үндэслэл шалтгаануудыг адилхан дурдагдсан байхад уг баримтыг үндэслэн багийн Засаг дарга нарыг албан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд багийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний улмаас сумын нийт ажил хангалтгүй үнэлэгдсэн гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

Иймд Ц.ийг ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хагас жилийн ажлаа тайлагнаагүй, дүгнүүлээгүй гэх зөрчлийн талаар түүнээс тайлбар аваагүй, шалтгааныг судлан тогтоолгүйгээр сахилгын зөрчил гаргасанд тооцож, А/71 дүгээр захирамжаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрх байдлаар зөрчсөн байна.

Хэрэв хариуцагч нь Ц.******* холбогдох сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам хамааралгүй гэж үзсэн тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах ажиллагааны нийтлэг зохицуулалтыг агуулсан Захиргааны ерөнхий хуулийг заавал хэрэглэх ба уг хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар захиргааны шийдвэр гаргах бүрт нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох, шийдвэрт хамааралтай этгээдийг сонсох, тайлбар авах зэрэг нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-д заасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Хохирол гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ц. нь анх ******* сумын Засаг даргын А/71 дүгээр захирамжийн улмаас өөрт учирсан хохирол 111 672 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа нэмэгдүүлж, 223 344 төгрөгийн хохирол гаргуулахыг хүсчээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, ...ээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-д Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна. гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч ******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн Ц.******* холбогдох хэсгийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгохоор шийдвэрлэж байгаа тул тус сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Ц. 2019 оны 09 болон 12 сарын цалингийн тооцооны хүснэгт[24] болон гэрч Б. мэдүүлгийг[25] үндэслэн Ц. цалингаас суутгагдсан 223 344 төгрөгийг төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 48 дугаар зүйлийн дугаар зүйлийн 48.1.2, 48.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн Ц.******* холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 223 344 төгрөгийн хохирол гаргуулах тухай С.*******, Ш.*******, ******* нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тэдний нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Ц.******* хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас учруулсан 223 344 төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.******* олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын Засаг дарга /Ц./-ээс 35 100 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Ц.******* олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 3 дугаар хуудсанд

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 197 дугаар хуудсанд

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 65 дугаар хуудсанд

[4] Хэргийн 2 дахь хавтасны 145 дугаар хуудсанд

[5] Хэргийн 2 дахь хавтасны 106 дугаар хуудсанд

[6] Хэргийн 2 дахь хавтасны 166, 167 дугаар хуудсанд

[7] Хэргийн 2 дахь хавтасны 170 дугаар хуудсанд

[8] Хэргийн 2 дахь хавтасны 149 дүгээр хуудсанд

[9] Хэргийн 2 дахь хавтасны 135, 137 дугаар хуудсанд

[10] Хэргийн 2 дахь хавтасны 152 дугаар хуудсанд

[11] Хэргийн 2 дахь хуудасны 157 дугаар хуудсанд

[12] Хэргийн 2 дахь хавтасны 142 дугаар хуудсанд

[13] Хэргийн 1 дэх хавтасны 117 дугаар хуудсанд

[14] Хэргийн 1 дэх хавтасны 200 дугаар хуудсанд

[15] Хэргийн 1 дэх хавтасны 39 дүгээр хуудсанд

[16] Хэргийн 1 дэх хавтасны 232 дугаар хуудсанд

[17] Хэргийн 1 дэх хавтасны 44 дүгээр хуудсанд

[18] Хэргийн 1 дэх хавтасны 55 дугаар хуудсанд

[19] Хэргийн 1 дэх хавтасны 227 дугаар хуудсанд

[20] Хэргийн 1 дэх хавтасны 21 дүгээр хуудсанд

[21] Хэргийн 1 дэх хавтасны 76, 2 дахь хавтасны 248 дугаар хуудсанд

[22] Хэргийн 2 дахь хавтасны 139 дүгээр хуудсанд

[23] Хэргийн 2 дахь хавтасны 37 дугаар хуудсанд

[24] Хэргийн 2 дахь хавтасны 1, 3 дугаар хуудсанд

[25] Хэргийн 1 дэх хавтасны 201 дүгээр хуудсанд