| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/02602/И |
| Дугаар | 102/ШШ2019/02860 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2019/02860
| 2019 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2019/02860 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ҮЗ /РД:/-д холбогдох,
4 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улсын Их Хурлын /цаашид УИХ гэх/ 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажилласан. Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ-ны тогтоолоор 6 жилийн хугацаагаар томилж, мөн УИХ-ны тогтоолоор чөлөөлдөг. УИХ-аас томилдог байгууллагын гишүүнийг УИХ өөрөө чөлөөлөх шийдвэр гаргаагүй байхад Үндэсний зөвлөлийн дарга нь миний бүрэн эрхийн 6 жилийн хугацаа дууссан гэж үзэн, Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцуулахгүй, мөн надад cap болгон тогтмол олгодог мөнгөн урамшууллыг олгоогүй. УИХ-аас Үндзсний зевлөлийн гишүүнийг чөлөөлөх хүртэл Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагдана. УИХ нь намайг Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр тогтоолын 2 дугаар заалтад “Энэ тогтоолыг 2019 оны 4-р сарын 19-ний өдреөс эхлэн хзрэгжүүлсүгэй” гэж заасан нь өмнөхийг нотолж байгаа. Энэ нь аливаа байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй бөгөөд залгамж шинж чанартай байх зарчимд нийцэж байгаа.
Миний бие 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл буюу УИХ-ын тогтоолоор чөлөөлөгдөх хүртлээ Үндэсний Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж, үүргийг бүрэн биелүүлж ирсэн. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Үндэсний зөвлөлийн гишүүний ажиллах баталгааг хуульчилсан бөгөөд энэ баталгаа Үндэсний зөвлөлийн гишүүн чөлөөлөгдөх хүртэл хугацааны баталгаа. Эдгээр баталгаанд Үндэсний зөвлөлийн гишүүнд МҮОНРТ-ийн тухай хуулийн дагуу Үндэсний Зөвлөлийн хурлын шийдвэрээр cap болгон олгодог мөнгөн урамшуулал багтдаг. Гэтэл Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол гараагүй байхад Үндэсний зөвлөлийн гишүүний хуулиар олгогдсон баталгаагаар хангахгүй байх нь хууль бус үйлдэл. Иймд Үндэсний Зөвлөлийн гишүүн миний 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртлэх, нэг сарын 700 000 төгрөг бөгөөд нийт 7 сарын урамшуулал 4 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнд Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн үндсэн ажлынх нь цалин, түүнтэй адилтгах бусад орлогын дунджийн 40 хувиас хэтрэхгүй хэмжээний урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээ, олгох журмыг Үндэсний зөвлөл батална хэмээн заасан. Энэ заалтыг үндэслэн Үндэсний зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот тогтоолоор баталсан “МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох журам”-ын 3-т Үндэсний Зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүний cap тутмын урамшууллыг тухайн гишүүн өмнөх хуралд бүрэн оролцсон бол, мөн эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцоогүй бол энэ тухай эмнэлгийн
албан ёсны магадлагааг Үндэсний зөвлөлийн даргад ирүүлсэн бол, мөн МҮОНРТ-ийн ажлаар гадаад, дотоодод явсан бол урамшуулал олгох тухай тодорхойлолтыг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга гаргаж ОНРТ-ийн санхүүд cap бүрийн эхний 10 хоногт багтаан гаргаж өгнө гэж заасан байна. Түүнчлэн, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зааснаар Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд нэр дэвшсэн хүмүүсийг УИХ хэлэлцэж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилдог. Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ-ын тогтоолоор чөлөөлөх тухай болон тогтоол гартал бүрэн эрхийн хугацаа хэвээр үргэлжлэх тухай хуулийн заалт байхгүй бөгөөд 6 жилийн хугацаагаар шууд дуусгавар болж байхаар зохицуулсан.
Иймд УИХ-ын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолоор томилогдсон гишүүн Л.Пийн бүрэн эрхийн 6 жилийн хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон байна. УИХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Үндэсний зөвлөлийн нэр бүхий гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсныг баталгаажуулж, шинэ гишүүдийг томилсон. Чөлөөлөгдсөн Үндэсний зөвлөлийн гишүүн Л.П нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш хуралдаанд оролцоогүй, бүрэн эрхийн хугацаа дууссан байх тул урамшууллыг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжиллийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.П хариуцагч ҮЗхолбогдуулан урамшуулал 4 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс УИХ-аас чөлөөлөөгүй байхад хуульд заасан 6 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр урамшуулал олгоогүй нь үндэслэлгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртлэх, нэг сарын 700 000 төгрөг, нийт 7 сарын урамшуулал 4 900 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хуульд заасан 6 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул урамшуулал олгох үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнд Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн үндсэн ажлынх нь цалин, түүнтэй адилтгах бусад орлогын дунджийн 40 хувиас хэтрэхгүй хэмжээний урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээ, олгох журмыг Yндэсний зөвлөл батлахаар заажээ.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Пийг Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсон байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр түүнийг Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн байна.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу Үндэсний зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор зөвлөлийн гишүүний сар тутмын урамшуулалыг 700 000 төгрөгөөр тогтоож, мөн зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоор зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох журмыг 1 дүгээр хавсралтаар баталсан байна.
Журмын 1.1-д зааснаар уг журам нь зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох харилцааг зохицуулсан байх бөгөөд журмын 3.3-т Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргын тодорхойлолтыг үндэслэн ОНРТ-ийн санхүүгийн алба гишүүдэд сар бүрийн 25-ны өдрийн дотор урамшуулал олгохоор заасан байна.
Нэхэмжлэгчид 2018 оны 10, 11, 12 дугаар сар, 2019 оны 01, 02, 3, 4 дүгээр сарын буюу нийт 7 сарын урамшуулал 4 900 000 төгрөгийг хариуцагч олгоогүй үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Yндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд энэхүү хугацаа нь мөн зүйлийн 21.8-д зааснаар УИХ-аас Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилсоноор эхлэхээр байна. Харин мөн хуульд Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссанаар чөлөөлөх талаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа түүнийг гишүүнээр томилсон 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлж 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид урамшуулал олгоогүйг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хуульд заасан Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн 6 жилийн хугацаа дуусгавар болсноос хойш 7 сарын дараа УИХ-ын тогтоолоор түүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн нь дээрх хугацааны урамшуулал олгох үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох урамшуулал 4 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг баримтлан хариуцагч ҮЗхолбогдох урамшуулал 4 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Пийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН