| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0142/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
2023 04 27 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Г.А,
хохирогч А.Ц, түүний өмгөөлөгч С.Бн /цахимаар/,
шүүгдэгч Т.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Т.Б холбогдох эрүүгийн 2225003840025 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Т.Бнь;
“Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.9, 40 дүгээр зүйлийн 40.1.5, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11, 4.13, 5.14, 6.2.16 гэсэн хэм хэмжээний актуудыг зөрчсөний улмаас 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогч А.Ц нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Т апартмент” төслийн 8 давхар 40 айлын орон сууцны барилгын 3 дугаар давхраас унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Т.Б“...Манай компанийн барьж байгаа барилга дээр Ц ажиллаж байгаад бэртсэн, бид боломжоороо эмчилгээнд нь тусалж байсан, өчигдөр 5.000.000 төгрөг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.” гэв.
хохирогч А.Ц “...би 2022 оны 5 дугаар сарын дундаас энэ компанийн барилга дээр ажиллаж эхэлсэн, каск өгсөн, өөр зүйл өгөөгүй. Тухайн өдөр Ариунцэцэг намайг “арматурын төмөр тасал” гэсэн юм, бүс өгдөггүй болохоор нь бүс асуугаагүй дээшээ гарсан. Өчигдөр 5.000.000 төгрөг өгсөн, одоогийн байдлаар нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээ хийлгэнэ, гомдолгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн;
хохирогч А.Ц“...Арматурын бригадын даргын эхнэр А дуудаад “гуравдугаар давхарт тагтны арматурын төмөр тайрах, тасдах шаардлагатай байна, чи гарч тасал” гэж хэлсэн. ...би арматурын төмрийг тасдаж байгаад дээд талын хоёр ширхэг төмөр үлдэхээр нь арматур дээр дээш гишгэж гараад зүүн гараа арматур луу оруулаад барьчихсан байсан. Тэгээд үлдсэн хоёрыг нь боож байгаад тасдах гээд байж байтал гар мултраад унах шиг болсон, нэг мэдэхэд газар уначихсан байсан. Надад анхнаасаа бүс надад өгөөгүй, надад бүс байдаггүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
“...Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан, ер нь бүс хэрэглэх шаардлага байсан, анх ажил эхлэх үед бригадын дарга Мөнхбаатар, түүний эхнэр Ариунцэцэг нараас хамгаалах бүс асууж байхад “компани, бригад хоёр хамтран өгнө” гэж байсан, ерөөсөө хамгаалах бүс хэрэглэж байгаагүй болохоор би тухайн осол болох өдөр хамгаалах бүс асуугаагүй. Би тухайн үед хөлийн өлмий дээрээ гишгээд зүүн гараараа арматурын төмрөөс барьж, баруун гараараа боож дуусаад зүүн гараа алдаж, тэнцвэр алдаад уначихсан. ...Миний эмчилгээний зардалд компаниас 2.000.000 төгрөг, бригадаас 100.000 төгрөг өгсөн. ...гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
гэрч Э.Н“...Өглөө 08.00 цагт...ажил эхэлсэн. ...цонхоо суулгахаар болоод Ариунаад хэлтэл Цийг над руу явуулсан. Ц “явахгүй” гэсэн боловч Ариунаа “чи миний тавьсан шаардлагыг эсэргүүцэлгүй явж ажлаа хий” гээд явуулсан. ...Ц цонхны арматурын /Ф-13/ төмөр тасалж эхлээд удаагүй байж байгаад юм унах чимээ гараад эргээд хартал Ц газар унасан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
“...хамгаалах бүсийг бригадууд өөрсдөө гаргаж хэрэглэдэг, гэрээндээ ч заасан байгаа, ...төмрийг Ц ганцаараа тасдаж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
гэрч Ж.Дийн “...2022 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 07.45 цагт өөрийн ажилладаг “Д” ХХК-ийн барьж байгаа “Т” барилга дээр ирээд 08.00 цаг хүртэл ажилд гарах ажилчдад Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилаа өгч, гарын үсэг зуруулаад ажилд гаргасан. ...17.00 цаг өнгөрч байхад “О” барилга руу очоод байж байтал над руу манай компанийн захирал Бзалгаад “барилга дээр ажиллаж байсан хүн уначихлаа, хурдан ир” гэхээр нь “Т” барилга дээр ирэх үед арматурын ажилтан Ц “гурван давхарын тагт дээр цонх суулгах арматурын илүү гарсан төмрийг тайрч байгаад уначихсан” гээд хэвтэж байсан. ...Намайг өглөө зааварчилгаа өгч байхад хамгаалах бүс болон толгой хамгаалах дуулга байсан, гурван давхараас уначихсан байхад нь харахад толгойн хамгаалах дуулга байсан, харин хамгаалах бүс нь байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
гэрч Г.Аийн “...Манай нөхөр Мр ахлуулсан арматурын бригад “Т” нэртэй баригдаж буй орон сууцны барилгад ажиллаж байгаа юм. 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр...ажлын явцад “тагтны хэв зангидах гэтэл доороос гарч ирсэн арматурын төмөр нь уртдаад байна, тасдаад өгөөч” гэж мужааны бригадын Н надад хэлсэн, манай ажилчид доор бэлдцийн талбай дээр байсан бөгөөд Цтэй би гурван давхарт тааралдсан тэгээд Цт “илүү гарсан төмрийг нь тайрчих” гэтэл тэрээр “за, за” гэсэн, удалгүй “Ц уначихлаа” гэхээр нь хартал газар уначихсан байсан. ...Ц манай бригадад туслах хийдэг бөгөөд төмөр тасдах ажил хийдэг, би түүнд “бүсээ зүүгээрэй” гэж хэлээгүй, тухайн үед хамгаалах бүс байхгүй байсан. Манай бригадын хүмүүсийн тухайд өөрсдийн буюу бригадынхаа хамгаалах бүсийг хэрэглэдэг, компаниас өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
гэрч Б.Мын “...Тухайн үед мунь манай эхнэр Ат “төмөр тулаа таслах шаардлагатай байна” гэж хэлэхэд эхнэр маань Цийг “очоод тасдчих” гэж хэлсэн байсан. ...туслахын хийх ёстой ажил мөн бөгөөд тэрээр урд нь ч гэсэн төмөр тайрч байсан, хэн нэг мэргэжил эзэмшсэн хүн хийнэ гэсэн юм байхгүй, ихэвчлэн би өөрөө тайрдаг байсан боловч тухайн үед надад юм хэлээгүй, тэгээд Ц тайрсан байсан. ...Угаасаа дүрэмдээ газрын хөрснөөс дээш 1.5м-ээс дээш зайд бүс хэрэглэх ёстой байдаг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Т.Бын яллагдагчаар өгсөн “...надад танилцуулсан эрхийн дагуу би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 535 дугаартай; “...А.Цбиед бүсэлхийн нэгдүгээр нугаламын нугас гэмтээсэн шахагдаж бяцарсан хугарал, бүсэлхийн нэгдүгээр нугаламын баруун, зүүн талын хөндлөн сэртэн, баруун талын нумын хугарал, бүсэлхийн нэгдүгээр нугаламыг бэхлэн, нумыг авах хагалгааны дараах байдал, цээжний арван хоёрдугаар нугаламын зүүн талын хөндлөн сэртэн болон хоёр талын нум дайрсан хугарал, зүүн гарын шуу ясны далд хугарал, богтос ясны мултрал гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн нэгдүгээр нугаламын нугас гэмтээсэн шахагдаж бяцарсан хугарал, бүсэлхийн нэгдүгээр нугаламын баруун, зүүн талын хөндлөн сэртэн, баруун талын нумны хугарал, бүсэлхийн нэгдүгээр нугаламыг бэхлэн, нумыг авах хагалгааны дараах байдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний арван хоёрдугаар нугаламын зүүн талын хөндлөн сэртэн болон хоёр талын нум дайрсан хугарал, зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Богтос ясны мултрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаартай;
“...1.2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт “Д” ХХК-ийн “Т” апартментын барилга дээр ажиллаж байсан А.Ц нь өндрөөс унаж гэмтсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасан “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.
2.А.Ц нь гэмтсэн үйлдэлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам зөрчигдсөн байна.
3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, ажил олгогч нар хариуцан хангуулах үүрэгтэй.
4.“Д” ХХК-ийн захирал /ажил олгогч/ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 15.2-д заасан “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна”, 15.3-д заасан “ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна”, 17.4-д заасан “ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна”, 26 дугаар зүйлийн 26.2-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага эрсдлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна”, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-д заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/-ын 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан “Хашлагагүй захын хийц сээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно”, 19.4-д заасан “байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ” гэж заасан заалтуудыг зөрчсөн байна.
5.А.Цт 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна.
6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна”, 17.2.1-д заасан “шинээр ажилд орж байгаа иргэний сургалт”, 17.4-д заасан “ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасны дагуу ажилтанг аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй байна.
7.А.Ц нь байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасан заалтыг зөрчсөн байна.
8.Ажил олгогч нь ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт хангалтгүй, өндөрт ажиллаж байгаа ажилтанд хамгаалах бүс өгөөгүй, хамгаалах бүсийг амь олсноос бэхлэх газрыг зааж өгөөгүйгээс осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна.
9.Ажил олгогч болон гүйцэтгэгч нар нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлээгүй. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 15.2-д заасан “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна”, 15.3-д заасан “ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна”, 17.4-д заасан “ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна”, 26 дугаар зүйлийн 26.2-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна”, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-д заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/-ын 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан “Хашлагагүй захын хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно”, 19.4-д заасан “байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ” гэж заасан заалтуудыг зөрчсөн байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын шинжээч Ш.Х, Ц.Ад, Т.Э нарын бүрэлдэхүүнтэй, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63-69 дэх тал/,
иргэн Ж.Д “...манай барилга дээр ажиллаж байсан хүн унаад бэртчихлээ.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Т апартмент” төслийн 8 давхар 40 айлын орон сууцны барилгын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10, 11-12 дахь тал/,
хохирогч А.Цээс гаргаж өгсөн, /10.396+3600+30.300+14.000+35.400 +11.600+100.400+23.100+5500+16.500+19.400+115.100+15.000+10.100+33.500+8500+9600+10.200+23.240+10.000+40.000+22.710+3150+2100+5300+16.000+13.700+10.400+13.000+11.000+8000+10.000/ нийт 660.796 төгрөгийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 43-50 дахь тал/,
Т.Бэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 109, 111 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Т.Балданжамцаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Т.Бг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Т.Б“Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Т апартмент” төслийн 8 давхар 40 айлын орон сууцны барилга дээр ажиллаж байсан хохирогч А.Ц барилгын 3 дугаар давхраас унаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч А.Ц“...би арматурын төмрийг тасдаж байгаад дээд талын хоёр ширхэг төмөр үлдэхээр нь арматур дээр дээш гишгэж гараад зүүн гараа арматур луу оруулаад барьчихсан байсан. Тэгээд үлдсэн хоёрыг нь боож байгаад тасдах гээд байж байтал гар мултраад унах шиг болсон, нэг мэдэхэд газар уначихсан байсан. ...Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан, ...ерөөсөө хамгаалах бүс хэрэглэж байгаагүй болохоор би тухайн осол болох өдөр хамгаалах бүс асуугаагүй.” гэх,
гэрч Э.Н“...Ц цонхны арматурын /Ф-13/ төмөр тасалж эхлээд удаагүй байж байгаад юм унах чимээ гараад эргээд хартал Ц газар унасан байсан.” гэх,
гэрч Ж.Дашзэвэгийн “...компанийн захирал Бзалгаад “барилга дээр ажиллаж байсан хүн уначихлаа, хурдан ир” гэхээр нь “Т” барилга дээр ирэх үед арматурын ажилтан Ц “гурван давхарын тагт дээр цонх суулгах арматурын илүү гарсан төмрийг тайрч байгаад уначихсан” гээд хэвтэж байсан. ... хамгаалах бүс нь байхгүй байсан.” гэх,
гэрч Г.Аийн “...Цт “илүү гарсан төмрийг нь тайрчих” гэтэл тэрээр “за, за” гэсэн, удалгүй “Ц уначихлаа” гэхээр нь хартал газар уначихсан байсан. ...Манай бригадын хүмүүсийн тухайд өөрсдийн буюу бригадынхаа хамгаалах бүсийг хэрэглэдэг, компаниас өгөөгүй.” гэх,
гэрч Б.Мын “...дүрэмдээ газрын хөрснөөс дээш 1.5м-ээс дээш зайд бүс хэрэглэх ёстой байдаг.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 535 дугаартай; “...А.Цбиед бүсэлхийн нэгдүгээр нугаламын нугас гэмтээсэн шахагдаж бяцарсан хугарал, бүсэлхийн нэгдүгээр нугаламын баруун, зүүн талын хөндлөн сэртэн, баруун талын нумын хугарал, бүсэлхийн нэгдүгээр нугаламыг бэхлэн, нумыг авах хагалгааны дараах байдал, цээжний арван хоёрдугаар нугаламын зүүн талын хөндлөн сэртэн болон хоёр талын нум дайрсан хугарал, зүүн гарын шуу ясны далд хугарал, богтос ясны мултрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,
Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаартай,
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын шинжээч Ш.Х, Ц.А, Т.Э нарын бүрэлдэхүүнтэй, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтүүд, мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Т.Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч “Д” ХХК-ийн захирал Т.Бнь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг болон Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/-ын 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан “Хашлагагүй захын хийц сээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно”, 19.4-д заасан “байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ” гэж заасан заалтуудыг зөрчсөний улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Т апартмент” төслийн 8 давхар 40 айлын орон сууцны барилга дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан арматурчин А.Ц 3 дугаар давхараас унаж эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,
хохирогч А.Ц нь тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглээгүй нь гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлсөн гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Т.Быг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Т.Быг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэрэг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.Б үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгж тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүх шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Д” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шүүгдэгч Т.Бнь “...А.Цт 5.000.000 төгрөг төлсөн банкны баримтыг шинээр гаргаж өгснөөс гадна хохирогч А.Ц “өчигдөр 5.000.000 төгрөг өгсөн, одоогийн байдлаар нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээ хийлгэнэ, гомдолгүй.” гэсэн бөгөөд түүний гаргаж хэргийн 43-50 дахь талуудад хавсаргуулсан /10.396+3600+30.300+14.000+35.400 +11.600+100.400+23.100+5500+16.500+19.400+115.100+15.000+10.100+33.500+8500+9600+10.200+23.240+10.000+40.000+22.710+3150+2100+5300+16.000+13.700+10.400+13.000+11.000+8000+10.000/ нийт 660.796 төгрөгийн хохирлын баримтууд нь 5.000.000 төгрөгт багтсан болохыг хохирогч, шүүгдэгч нар нь илэрхийлсэн, энэ талаар маргаагүй тул шүүх эдгээр баримтыг үнэлэхгүй орхисон бөгөөд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Балданжамцаас нэхэмжлэх эрхтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг,
мөн хяналтын прокурор нь яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт яллагдагчийн эцгийн нэрийг “Туваанжав” гэхийг “Туваан” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Тын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын “Д” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хохирогч А.Ц нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Балданжамцаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ