| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/152 |
| Огноо | 2023-04-28 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/152
2023 4 28 2023/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч Л.Анарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Л.А холбогдох эрүүгийн 2325000000147 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Л.Ань;
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Эийг удаа дараагийн үйлдлээр буюу 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 16-б тоот гэртээ “салж явах гэлээ” гэх шалтгаанаар хоолойг нь боож, өмсөж байсан хувцсыг нь урж, биед нь халдсан,
2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 16-б тоот гэртээ “архи уулгасангүй” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь алгадсан,
2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Орхон аймаг Баян- Өндөр сум Шанд баг 25-13 тоот иргэн Н.Дийн байшинд “хүнд мөнгө зээлдээгүй” гэх шалтгаанаар цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг Бугат сумын нутаг хөдөө гэртээ “маргаан үүсгэсэн” шалтгаанаар нүүр хэсэгт нь алгадаж зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Л.А“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Э“...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөрхамт авга Н.Дэлгэрмаагийн гэрт очсон, ...эгчийнх нь гэрээс гарах гэж байхад над руу Аийн найзын эхнэр Лхамаа залгаад “мөнгө зээлэх үү” гэж асуусан, би “уучлаарай мөнгө зээлэх боломжгүй” гэж хэлсэн. Тэгэхэд А“чи мөнгө зээл гэж хэлээ биз дээ” гэж уурлаж “п***а минь” гэж хэлээд...над руу орилоод, миний зүүн талын хөлийн шилбэ хэсэгт гурван удаа өшиглөсөн, би зөрүүлээд Аийн бэлхүүс хэсэгт нэг удаа, хоёр хөлний шилбэ хэсэг рүү 6-7 удаа өшиглөсөн. Миний хөл мэдээ алдаж босож чадахгүй байхаар нь би гар утсаа гаргаж ирээд цагдаа руу залгах гэхэд утас барьж байсан гар, зүүн гарын долоовор хуруу руу өшиглөж хурууг гэмтээсэн, би гар утсаа авах гэж доошоо тонгойход хоёр удаа өшиглөчихөөд гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
“...2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “салаад явна” гэхэд уурлаж намайг зодож, хүзүү хэсэгт боосон ором үүсэж миний уруулын дотор буйл хэсэг язарсан, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар нь “гэрээс гаргахгүй” гэхэд уурлаж, миний нүүр хэсэгт алгадаж, боосон тэгэхэд миний уруулын дотор талын буйл язарсан, 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний хөл хэсэгт өшиглөж, хөл хөхөрч зулгарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
“...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг Бугат суманд гэртээ байх үедээ надтай маргалдаж зүүн хацарт алгадаж, намайг хөлөөрөө хавсарч газар унагаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
гэрч Б.Эийн “...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр АЭийг цохиж зодохыг нь хараагүй, намайг гэрт байхад Э гэрийн гадаа орилоод байхаар нь гайхаад гараад юу болсон талаар асуухад “би чамайг шоронгийн хадаас болгоно” гэж хэлээд орилоод гэрээс холдоод алхаад явчихсан. ...Тухайн өдөр А ажил хийж байхад нь Э хажууд нь оччихоод “намайг тоохгүй байна” гэж хэлээд уурлаад, хэрүүл үүсгээд байсан, Эийг орилоод байхаар нь гэрээс гараад харахад “нүүр рүү нь мангасдаад түлхсэн” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
гэрч Б.Лийн “...Э 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр... манай гэрт зүүн талын хацар нь хавдчихсан ирсэн, юу болсон талаар нь асуухад “Агэр бүлийнхээ хүмүүсийн хажууд намайг алгадсан” гэж хэлж байсан. ...“А зодуулаад хөхөрсөн” гэж хэлээд хөхөрсөн газруудаа харуулж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч Ё.Бийн “...2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Амартүвшин, Бямбаа, Тэмка, М гэх найзуудынхаа хамт хуурай ах Ариунтөгсийн гэр болох Булган аймаг Бугат сум руу явах замд байрлах гэрт очиж уулзаж тэндээ 2.5л дөрвөн пиво уусан. Тэгээд байсан газраасаа хөдөлж Орхон аймаг руу орж ирэхэд Анамайг “гэрт хамт очъё” гэж хэлэхээр нь би хамт 23 цагийн орчим гэрт нь 2.5л нэг том пиво авч очсон. ...Намайг унтаж байхад хүмүүс орилоод байхаар нь сэрээд хартал Э, Ахоёр том өрөөнийхөө буланд зогсчихсон хоорондоо маргалдаад байх шиг байсан, би босож Э, Ахоёрыг “хоорондоо муудалцахаа боль” гэж хэлж салгачихаад ширээнийх нь хажуу талд сандал дээр суухад...АЭийн хоолойг боогоод байсан, дахиж салгахад Ань Эийнхээ цээж хэсгээрээ өмссөн хувцаснуудыг урж нүцгэн болгосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
гэрч Н.Дэлгэрмаагийн “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байхад дүү А, Э нар ирээд хоол унд идэж байгаад хоорондоо мөнгөнөөс болж муудалцаад байсан. ...Эийн утас дуугарч Э “би мөнгө зээлж чадахгүй болчихлоо” гэхэд Ауурлаж Эийн хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн, Э А нэг удаа өшиглөж хэл амаар доромжлоод байсан, Абосож ирээд Эийн хөл хэсэгт 3-4 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Л.Асэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Э “мөнгө зээлэх боломжгүй” гэж хуурай ах Шүхэртэд хэлсэн, тэрнээс нь болж “хүнд худлаа яриуллаа” гэж бид хоёр хоорондоо маргалдаж над руу хуруугаараа чичээд байхаар нь хальт өшиглөж хурууг нь оносон, ...хоёр хөлний шилбэ хэсэгт нь 5-6 удаа өшиглөчихөөд гараад явчихсан. ...2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хоорондоо маргалдаж, нэг удаа алгадаж, цамцнаас нь барьж хоолойг нь шахаж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
“...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хөдөө өвөлжөөний хөрзөн хуулж байхад Э нь “чи намайг тоохгүй байна” гэж хэлээд надтай маргалдахаар нь “би энд ажилтай байна” гэж хэлээд цааш явсан, тэгээд дуусчихаад хоол идчихээд сууж байхад Э “хашаагаа барья” гэж надад 2-3 удаа хэлсэн, тэгэхээр нь би хэсэг сууж байгаад гарч хашаагаа янзалж байхад Э миний араас гарч ирээд “чи надаар 2-3 удаа хэлүүллээ” гэж уурлаад, орилоод байхаар нь би гарынхаа алгаар зүүн талынх нь хацар хэсэгт алгадсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай; “...1.Б.Эбиед хоёр гарын бугалга, зүүн гарын шуу, баруун гуя, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хоёр гарын бугалга, зүүн гарын шуу, баруун гуя, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
иргэн Б.Э“...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Л.Аэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44, 55 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 64-66 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Л.Ас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Л.Аг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Л.Ань гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Эийг удаа дараагийн үйлдлээр буюу 2023 оны 1 дүгээр сарын 25, 2023 оны 2 дугаар сарын 17, 2023 оны 3 дугаар сарын 05, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд хоолойг нь боох, хувцсыг нь урах, нүүр хэсэгт нь алгадах, цохих, өшиглөх зэргээр байнга зодсон, 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.Э“...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр...над руу уурлаж “п***а минь” гэж хэлээд...орилоод миний зүүн талын хөлний шилбэ хэсэг рүү өшиглөсөн, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр...уурлаж намайг зодож...хүзүү хэсэгт боосон ором үүсэж миний уруулын дотор буйл хэсэг язарсан, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр...миний нүүр хэсэгт алгадаж намайг боосон, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр...зүүн хацарт нэг удаа алгадаж, хавсарч унагаасан.” гэх,
гэрч Б.Эрдэнэзоригийн “...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр...Эийг орилоод байхаар нь гэрээс гараад харахад “нүүр рүү нь мангасдаад түлхсэн” гэж ярьж байсан.” гэх,
гэрч Б.Лн “...Э 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр... манай гэрт зүүн талын хацар нь хавдчихсан ирсэн, юу болсон талаар нь асуухад “Агэр бүлийнхээ хүмүүсийн хажууд намайг алгадсан” гэж хэлж байсан.” гэх,
гэрч Ё.Бн “...2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр...АЭийн хоолойг гараараа боогоод байсан, ...Эийнхээ цээж хэсгээрээ өмссөн хувцаснуудыг урж нүцгэн болгосон.” гэх,
гэрч Н.Дн “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр...Э А нэг удаа өшиглөж хэл амаар доромжлоод байсан, Абосож ирээд Эийн хөл хэсэгт 3-4 удаа өшиглөсөн.” гэх,
Л.Асэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр...хальт өшиглөж хурууг нь оносон, ...хоёр хөлний шилбэ хэсэгт нь 5-6 удаа өшиглөчихөөд гараад явчихсан. ...2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хоорондоо маргалдаж, нэг удаа алгадаж, цамцнаас нь барьж хоолойг нь шахаж байсан. ...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр...гарынхаа алгаар зүүн талынх нь хацар хэсэгт нэг удаа алгадсан.” гэх мэдүүлгүүд,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай; “...Б.Эбиед хоёр гарын бугалга, зүүн гарын шуу, баруун гуя, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна.
Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж,
хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг.”,
5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
“Байнга зодсон” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид тооны хувьд гурав ба түүнээс дээш удаа халдсан, энэ үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байхыг хэлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь халдлагад өртөгч /хохирогч/-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “байнга” зодсон гэх шинжийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдлийг тооны хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдсэнийг хамааруулан ойлгох бөгөөд энэхүү үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээс гадна уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд,
өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан биемахбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.
Шүүгдэгч Л.Ань гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Эийг 2023 оны 1 дүгээр сарын 25, 2023 оны 2 дугаар сарын 17, 2023 оны 3 дугаар сарын 05, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд хоолойг нь боох, хувцсыг нь урах, нүүр хэсэгт нь алгадах, цохих, өшиглөх зэргээр зодсон,
2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн биед хоёр гарын бугалга, зүүн гарын шуу, баруун гуя, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул түүнийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Аөөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл хийсэн бөгөөд гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Аүйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн үндсэн шинжүүдийг хангасан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Л.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Л.Аг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг 10 сарын хугацаагаар тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хязгаарлах.” гэсэн,
шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Л.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоож,
Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Л.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй боловч хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүйгээс гадна хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан “надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлгийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Лийн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Л.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан, шүүгдэгч Л.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А 9 /ес/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннаймдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ