| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/91 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/91
2023 оны 04 сарын 24 2023/ШЦТ/91 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2330000720077 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Мон Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг “Дэлийн ” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* 2022 оны 03 дугаар сард ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт иргэн *******ы итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс 3 тооны адууг бусдад зарж борлуулан завшиж, 3,520,300 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ахын адууг хариулдаг байсан. Би хүнд төлөх байсан өрөө өгөх гэтэл адуугаа олоогүй юм. Тэгээд түүний 3 гүүг мөнгөний оронд гэдэг хүнд өгсөн. ******* ах суманд байсан болохоор мэдээгүй. Надад гомдолгүй гэсэн байгаа. Би ******* ахтай 2023 оны 5 дугаар сарын 1-ээс 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цалингаа авахгүй ажиллаж хохирлоо төлж дуусгана гэж тохиролцсон...гэв.
Эрүүгийн 2330000720077 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ийн: Би 2022 оны эхээр ******* сумын мал махны ченж хийдэг гэх хүнд 3 тооны бүдүүн адуу өгнө гэж хэлээд 500,000 төгрөгийг өөрийн дансаар, 1,000,000 төгрөгийг нь бэлнээр нийт 1,500,000 төгрөг авсан юм. Уг мөнгийг хэрэглээндээ зарцуулаад дууссан. 2022 оны 03 дугаар сарын дундуур 3 бүдүүн адуугаа авна гэж сайхан гэж хүнийг цагаан өнгийн ачааны машинтай явуулсан байсан. Тэгээд би адуундаа яваад өөрийнхөө адууг олоогүй юм. Тухайн үед би гэх хүний адууг харж байсан, түүний бор азаргатай адуунаас цагаан гүү, бор гүү, хүрэн гүү зэрэг 3 гүүг барьж өгөөд ачиж явуулсан. Тэгтэл хэд хоногийн дараа ах намайг адуунаас нь гүү барьж өгснийг мэдсэн байсан. Би ирэхээр нь хэлэх гэж байсан чинь манайхаар ороогүй яваад хүнээс сонссон байсан. Би хэний адуунаас барьж өгч байгаагаа хэлээгүй.Надад ы гүүнүүдийг захиран зарцуулах эрх байхгүй. Би ы гүүнүүдийг бусдад өгч байгаа талаараа түүнд хэлээгүй...гэх мэдүүлэг /хэргийн 49-50-р хуудас/
- Хохирогч *******ы: 2022 оны 3 дугаар сарын 10-ны үед манай адуучин ******* нь миний адуунаас 3 тооны гүү хүнд мөнгөний оронд өгсөн байсан. Би уг адууг өгснийг мэдээгүй байж байтал, манай ахын хүү Будбилиг нь “та хүнд адуу өгсөн юм уу, таны нэг гүү гэдэг айлын адуунд холбоотой байна” гэж хэлсэн. Би Будбилигийг хэлснээс хойш 2-оос 3 хоногийн дараа гэдэг айлын адуугаар очоод ортол улаан гүү холбоотой, хажууд нь цавьдар гүү дагаж явж байсан. Би гэдэг хүнтэй уулзаад “миний 2 гүү яагаад энд байгаа” талаар асуухад “ ******* гэх хүн гэдэг хүнээс мөнгө аваад оронд нь өгсөн. Би 3 гүү авч ирсэн. Одоо 2 гүү нь адуунд байгаа. Нэг халтар гүүг нь Улаанбаатар хот руу ачуулсан” гэж байсан. Тэгээд би ирж уулзаад “яагаад адуу өгсөн талаар” асуухад “би хүнд мөнгөний оронд өгсөн юм, танд хэлэх гэсэн айгаад хэлж чадаагүй, хоёулаа дараа нь учир зүйгээ олно, би танд төлж өгнө. Цагдаад битгий хэлээрэй” гээд гуйгаад байхаар нь хэлээгүй. Миний дээрх 3 гүү нь бүгд зөв талын гэр гуянд сартай бундан тамгатай адуунууд байсан..Бид 2 амаар тохирч адуу хардаг юм. Миний адууг 2020 оноос хойш харж байгаа. Би уг хүнд сарын 800,000 төгрөг өгдөг. Харин өвлийн идэшний адуу үхэр 2 цалингаас нь гадуур өгдөг. Одоо болтол ******* нь миний 3 гүүний төлбөрийг төлөөгүй байгаа. Надаас авах цалингаасаа суутгуулж төлнө гэж байсан. Одоо надаас 2023 оны 01 дүгээр сарын цалин авсан. Түүнээс хойш 2, 3 дугаар сарын цалингаа аваагүй байгаа. Үүнээс өмнөх цалингаа бүгдийг нь авсан байгаа. Одоо надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. Харин авсан 3 гүүнийхээ төлбөрийг барагдуулбал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 7-8-р хуудас/,
- Гэрч *******ы: 2022 оны 03 дугаар сарын сүүлээр тус сумын 7 дугаар багийн иргэн ******* залгаад “ирж адуугаа ав, би адуугаа хураачхаад байна” гэхээр нь би Ороо худаг гэх газраас ахынхаа Хино маркийн машинаар *******ийн адуу хураасан байсан “Дэлийн ын” урд талд байхад нь очсон юм. Тэгэхэд ******* нь адуугаа хураасан байсан бөгөөд надад бор гүү, халтар гүү, цавьдар гүү зэрэг гурван гүүг барьж өгсөн. Дээрх гурван гүү нь бүгд тамга байхгүй байсан. Би тамга дарсан үгүйг нь хараад олохгүй байгаа юм. 2021 оны хэдэн сард өгснийг мэдэхгүй байна. Тус сумын иргэн С. гэдэг мал мах худалдан авдаг хүнд манай ах ******* нь адууны мөнгө гэж өгсөн гэсэн. Тэгээд тэр өгсөн мөнгөний оронд гэдэг хүн нь ******* гэдэг хүнд мөнгийг нь өгөөд *******аас манай ах оронд нь адуу авсан юм. Тэр мөнгөний оронд ирж байгаа адуу учир би очиж авсан юм. Гурван гүү нь бүгд бүдүүрсэн 7 наснаас дээш настай гүүнүүд байсан. Би уг гурван гүүг аваад удаагүй нэг гүүг нь Улаанбаатар хот явуулсан бөгөөд үлдсэн хээр гүү, бор гүү хоёр нь одоо болтол манай адуунд байгаа. Би уг гүүг ******* ахтай хамт очиж авсан. Тухайн үед ******* нь адуун дээрээ ганцаараа байсан...гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/,
- Гэрч *******ийн: 2022 оны 03 дугаар сарын сүүлээр би малын эрэлд явж байгаад гэдэг айлын адууны хажуугаар өнгөрсөн чинь холбоотой адуу харагдсан юм. Тэгээд яагаад адуу өдийд холбосон талаар гэх хүнээс асуухад “ саяхан ******* гэх хүний малчин гэх хүнээс мөнгөний оронд авсан юм” гэж хэлсэн. Тэгээд би ямар учиртай адуу мөнгөнд өгсөн талаар ******* ахын утас руу залгаад “та адуу хүнд өгсөн юм уу?, айлын адуунд холбоотой гүү чинь байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хэргийн 22-23-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2302035 дугаартай “...3 тооны адууны зах зээлийн үнэлгээ 3,520,300 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 29-р хуудас/,
- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 хуудас /
- *******ийн Төрийн банк, Хаан банкны дансны хуулга /хэргийн 54-60 хуудас /
- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 63,65 хуудас/
- ******* аймгийн ******* сумын 7-р багийн Засаг даргын 2023.03.20-ны өдрийн 1/18 дугаартай тодорхойлолт /хэргийн 64 хуудас/
- Шүүгдэгч *******ийн “******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн овогтой /*******/ миний бие тус сумын 7 дугаар багийн иргэн овогтой гэх хүний малыг харж байсан бөгөөд тухайн хүний адууг харж байх хугацаандаа 3 тооны адууг бусдад зарж борлуулсан бөгөөд үүний улмаас хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд ******* гэх хүний 3 тооны адууны хохирлын мөнгө болох 3.200.000 төгрөгийг төлж чадаагүй тул уг төлбөртөө ******* гэх хүний адууг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цалингүй ажиллахаар баталгаа гаргав” гэх баталгаа зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сард ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт иргэн *******ы итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс нас гүйцсэн бор, халтар, цавьдар 3 гүүг бусдад зарж борлуулан завшиж, 3,520,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “.. ахын адууг хариулдаг байсан. Би хүнд төлөх байсан өрөө өгөх гэтэл адуугаа олоогүй юм. Тэгээд түүний 3 гүүг мөнгөний оронд гэдэг хүнд өгсөн. ******* ах суманд байсан болохоор мэдээгүй. Надад гомдолгүй гэсэн байгаа. Би ******* ахтай 2023 оны 5 дугаар сарын 1-ээс 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цалингаа авахгүй ажиллаж хохирлоо төлж дуусгана гэж тохиролцсон...” гэх,
хохирогч *******ы “...2022 оны 3 дугаар сарын 10-ны үед манай адуучин ******* нь миний адуунаас 3 тооны гүү хүнд мөнгөний оронд өгсөн байсан. Би уг адууг өгснийг мэдээгүй байтал манай ахын хүү Будбилиг нь “та хүнд адуу өгсөн юм уу, таны нэг гүү гэдэг айлын адуунд холбоотой байна” гэж хэлсэн. Би гэдэг айлын адуугаар ортол улаан гүү холбоотой хажууд нь цавьдар гүү дагаж байсан. нь “******* гэх хүн гэдэг хүнээс мөнгө аваад оронд нь өгсөн. Би 3 гүү авч ирсэн. Одоо 2 гүү нь адуунд байгаа. Нэг халтар гүүг нь Улаанбаатар хот руу ачуулсан” гэж байсан. Тэгээд би ирж уулзаад асуухад “би хүнд мөнгөний оронд өгсөн юм, танд хэлэх гэсэн айгаад хэлж чадаагүй, хоёулаа дараа нь учир зүйгээ олно, би танд төлж өгнө. Цагдаад битгий хэлээрэй” гээд гуйсан ” гэх,
гэрч *******ы “2022 оны 03 дугаар сарын сүүлээр тус сумын 7 дугаар багийн иргэн ******* залгаад “ирж адуугаа ав, би адуугаа хураачхаад байна” гэхээр нь би Ороо худаг гэх газраас ахынхаа Хино машинаар “Дэлийн ын” урд очиход ******* нь адуугаа хураасан байсан бөгөөд надад бор гүү, халтар гүү, цавьдар гүү зэрэг гурван гүүг барьж өгсөн. Дээрх гурван гүү нь бүгд тамга байхгүй байсан” гэх,
гэрч *******ийн “...2022 оны 03 дугаар сарын сүүлээр би малын эрэлд явж байгаад гэдэг айлын адууны хажуугаар өнгөрсөн чинь холбоотой адуу харагдсан. гэх хүнээс асуухад “саяхан ******* гэх хүний малчин гэх хүнээс мөнгөний оронд авсан юм” гэж хэлсэн. Тэгээд ******* ахын утас руу залгаад “та адуу хүнд өгсөн юм уу, айлын адуунд холбоотой гүү чинь байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2302035 дугаартай “...3 тооны адууны зах зээлийн үнэлгээ 3,520,300 төгрөг...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу хохирогч *******д учирсан эдийн хохирлыг тогтоолгохоор “Линзийн өгөөж” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй хийгээд “Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2302035 дугаартай:“...3 тооны адууны зах зээлийн үнэлгээ 3,520,300 төгрөг ” гэх дүгнэлтийн талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******ы өөрт нь итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан малаас 3 тооны адууг өрөндөө өгч завшсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******ийн гэм буруугийн талаар “Шүүгдэгч ******* 2022 оны 03 дугаар сард ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт иргэн ы итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс 3 тооны адууг бусдад зарж борлуулан завшиж 3.520.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон. Шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хохирогч д 3520300 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулах талаар хохирогч тай харилцан тохиролцсон байна. Шүүгдэгч ийн бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан малыг идэвхтэй үйлдлээр завшиж хохирогч д 3.520.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй ” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “******* тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруугийн хувьд маргах юм байхгүй. Тэрээр хохирогч *******тай амаар харилцан тохиролцож малыг нь малладаг. Хор хохирлын хувьд түүнтэй харилцан тохиролцож цалин хөлснөөсөө суутгачихаар тохирсон”, шүүгдэгч *******аас “Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
4. Хууль зүйн ойлтоор “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд хамаарах юм.
Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд иргэн *******тай цалин хөлсөө харилцан тохиролцон түүний малыг хариуцан маллаж, өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд түүний хувьд малын эзэн *******ы зөвшөөрөлгүйгээр малыг бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ.
Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******ийн, хохирогч *******аас итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс нас гүйцсэн 3 тооны адууг хүнээс авсан мөнгөний өрөндөө өгч завшиж 3.520.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлээс бусдад 3.520.300 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.
5. Хэргийн баримтаар шүүгдэгч *******ийн 2022 оны 03 дугаар сард ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт иргэн *******ы итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс 3 тооны адууг бусдад зарж борлуулан завшиж, 3,520,300 төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдсон, прокуророос түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч *******ы эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн итгэмжлэн хариуцаж, маллаж байсан адуунаас 3 адууг бусдад өгсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
7. Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах, өр төлбөрөө дарах зорилгоор хохирогч *******ы итгэмжлэн хариуцуулсан малыг өрөндөө өгч завшин хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эд хөрөнгөд 3.520.300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирлыг төлсөн нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь шүүхэд ирүүлсэн хохирогч *******, ******* нарын хамтран зөвшөөрч гарын үсэг зурсан “...******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн овогтой /*******/ миний бие тус сумын 7 дугаар багийн иргэн овогтой гэх хүний малыг харж байсан.Тухайн хүний адууг харж байх хугацаандаа 3 тооны адууг бусдад зарж борлуулан, үүний улмаас хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд ******* гэх хүний 3 тооны адууны хохирлын мөнгө болох 3.200.000 төгрөгийг төлж чадаагүй тул уг төлбөртөө ******* гэх хүний адууг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цалингүй ажиллахаар баталгаа гаргав” гэх баталгаа, баримтаар нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч *******д учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2302035 дугаартай дүгнэлтээр “3 тооны адууны зах зээлийн үнэлгээ 3,520,300 төгрөг” гэж тогтоосон болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Бат-Оргилоос “ Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирол төлбөр төлөхөө тохиролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр барагдуулахаа илэрхийлж хохирогчтой тохиролцсон, эхнэр 3-н хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй ажилтан, эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Үйлчлүүлэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Хор хохирлын хувьд хохирогч тай харилцан тохиролцож малыг нь маллаж итгэл алдахгүй цаашид малыг нь маллах тухайгаа илэрхийлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангаж байгаа учир хорих ял оногдуулахгүй 6 сарын хугацаагаар тэнцэж өгнө үү..” гэх саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсон, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрхэд хамаарах хийгээд хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзнэ.
Иймд шүүх прокурорын гаргасан саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс гаргасан “*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй 6 сарын хугацаагаар тэнцэх ” гэх санал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нийцээгүй тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт ийн ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд ялтан *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* нар “ хохиролд *******ы адууг 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цалингүй маллаж ажиллахаар тохиролцсон ” болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН