Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 13

 


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0040/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** холбогдох 201609000642 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***  /РД:***/, *** суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, шүдний техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагнал, урьд:
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлжээ. 

Шүүгдэгч *** нь 2016 оны 11 дүгээр сарын 18-нд эхнэр ***г зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…эхнэр бид хоёр хэрэг гарахаас өмнө хоорондоо маргаантай байсан. Тэр өдөр би архи уусан байсан болохоор эхнэртэйгээ хэрэлдээд эхнэрийнхээ чих рүү нь алгадсан. Миний алгадсанаас болоод эхнэрийн чихний хэнгэрэг нь цоорсон. Хардалт болон жижиг асуудлаас болж хэрүүл гардаг, би өмнө нь эхнэртээ хааяа гар хүрчихдэг байсан. Эхнэрээ Саран эмнэлэгт 292000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлсэн, одоо 1 сарын сүүлээр хагалгаа хийлгэнэ. Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бид 


хоёр эвлэрч байгаа. …маш их харамсаж, гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу, хөнгөн ял оноож өгнө үү.” гэх мэдүүлэг,  
    
-Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хэргийн 6-12/, 

-Хохирогч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би  ***тай 2004 оноос хойш амьдарч байгаа, бага насны 2 хүүхэдтэй. 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. 2011 оноос *** байранд оршин сууж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 18-нд Залуучууд театрт шинэ жүжгийн нээлт болсон. Би жүжгийн нээлтэнд оролцож байсан. Жүжгийг үзэхээр миний төрсөн эгч ***Улаанбаатар хотоос, мөн бас нэг эгч *** Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас ирсэн байсан. Намайг ажил дээрээ байхад миний нөхөр ***ажил дээр ирээд элдэв зүйл яриад байсан. Тэгээд жүжгийн нээлт дууссаны дараа би гэр рүүгээ очоогүй эгчийнхээ хүүхдийнд хотоос ирсэн эгч ***гийн хамт очсон. Тухайн үед нөхөр ***ыг согтуу байсан учир гэртээ очих юм бол хэрүүл маргаан болох байх гэж бодоод эгчтэйгээ хамт хүүхдийнд нь очсон. Тэгээд шөнө 02 цаг болох үед нөхөр ***ыг унтаж амарсан байх гэж бодоод гэртээ ирсэн чинь нөхөр ***унтаж байснаа сэрээд босч ирсэн. Тэгээд “чи надаас сална гэл үү, салвал үхэж байж салаараа” гээд намайг үсдэж аваад өшиглөөд бараан шанаа руу цохьсон. Тэгээд 2 хүүхэд сэрсэн. Гэтэл хоёр хүүхдээ аваад зайл гээд гэрээс хөөж гаргасан. Тэгээд буцаж оруулсан, тэгээд унтчихсан. 2016 оны 11 дүгээр сарын 19-нд өглөө ***сэрээд гараад явсан хэсэг хугацааны дараа орж ирсэн. Ирэхээр нь “би явлаа” гэсэн чинь миний малгай утас зэргийг надад өгөөгүй. Тэгэхээр нь би гэрийнхээ утсаар эгч рүүгээ яриад Улаанбаатар хотод байдаг эгчтэйгээ хот руу явсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 23-нд Дархан гэртээ ирсэн. Дарханд ирээд гэртээ ороогүй байна. 
…зүүн мөр, цээжний зүүн хэсэг баруун зүүн гар, баруун хөлний шилбэний гадна талд зэрэг газруудад хөхөрч зөөлөн эд гэмтсэн. Мөн зүүн талын чих сонсгол муудсан. Чихнээс шар шингэн гоожих болсон. Одоо хөвөнгөөр таглаад явж байна. 
…Надад олон удаа гарч хүрч зодож байсан. Эрүүл үедээ зүгээр байдаг, согтохоороо зодож гар хүрдэг. 2006 онд намайг зодож баруун чихний хэнгэрэг цоолсон. Түүнээс хойш баруун чихний сонсгол муудсан. Эмнэлэгт үзүүлж эмчлүүлэхгүй явсаар энэ оны намар 9 сард үзүүлэхэд баруун чихний хэнгэрэг бүтэн цоорсон байна гэсэн. Тэгээд нөхүүлж хагалгаа хийлгэх гээд ажил төрөл амжихгүй явсаар өдийг хүрч байна. Хагалгаа хийлгэхээс өмнө 7 хоног эмнэлэгт хэвтэх ёстой гэсэн. 
…Би Цагдаагийн газарт хандаж байгаагүй. 2016 оны 7 дугаар сарын 31-нд нөхөр согтуу ирээд намайг 2 хүүхэдтэй гадаа хөөж гаргасан. Тэгээд эгч аав нар над руу ирсэн. Тэгээд цагдаа дуудаж өгч явуулсан. Гэтэл орой нь буцаад гараад ирчихсэн сууж байсан. Тэгээд тухайн үед зодоогүй ч гэсэн шөнөжин агсам тавиад унтуулаагүй. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажил дээр 55 жилийн ойн концерт эхлэх гэж байхад нөхөр согтуу ирээд намайг барьж авч зодоод ажлын хүмүүс рүү дайраад тэгээд цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд орсон. Маргааш нь ирээгүй, нөгөөдөр нь ирээд 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд мөн согтуугаар намайг зодсон. 
…Намайг хардаад байдаг юм. Намайг сална гэснээс болж сүүлийн үед бүр зан ааш нь ширүүн догшин болсон.
…*** нь 2016 оны 12 дугаар сарын 15-нд нада эмчилгээний зардалд гарсан 300000 төгрөг өгсөн. Одоо ***аас нэхэмжлэх төлбөр мөнгө байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14-16/, 

-“…***гийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны шинэ урагдал, баруун бугалга, зүүн мөр, зүүн шилбэний цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2016 оны 11 дүгээр сарын 18-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1268 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34/, 

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 36-39/, 

-Хохирогч ***гийн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хэргийн 63/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2016 оны 11 дүгээр сарын 18-нд эхнэр ***г зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хэргийн 6-12/, хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Надад олон удаа гарч хүрч зодож байсан. Эрүүл үедээ зүгээр байдаг, “…***гийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны шинэ урагдал, баруун бугалга, зүүн мөр, зүүн шилбэний цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2016 оны 11 дүгээр сарын 18-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1268 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *** нь урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялтай байна” гэж заасны дагуу тооцож үзэхэд шүүгдэгч Б.Эрдэнэчулууны ялтай байдал дуусаагүй байна.

Хэдийгээр хохирогч ***“гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх боловч шүүгдэгч Б.Эрдэнэчулууны ялтай байдал дуусаагүй байх тул хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. 
Иймд шүүгдэгч ***ий хувийн байдал, хохирогч ***ямар нэгэн гомдол саналгүй байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ын ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ***ын ***д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***д анхааруулсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Я.ТУУЛ