| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0158/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/164 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/164
2023 5 09 2023/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000190 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч А.Бнь,
2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Б” ресторанаар үйлчлүүлж байхдаа, хохирогч Б.Сбие засах өрөөнд мартаж гээгдүүлсэн “Iphone11pro” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч А.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
иргэн Б.С“...2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Уртбулаг багт байрлах “Б” лоунжд үйлчлүүлж байгаад “Iphone11pro” загварын гар утсаа “00”-д тавиад мартаж гарсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Орхон аймаг Уртбулаг баг “Б” лоунжийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 8-11 дэх тал/,
“Б” лоунжийн 2 давхарын ариун цэврийн өрөө луу харсан хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авсан хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,
хохирогч Б.С“...2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “Б” лоунжид гэр бүлийн найзуудаараа орсон, нэлээн сууж байгаад найз Өнөржаргалын хамт бие засах өрөө орсон. Би өөрийнхеө “Iphone11pro” загварын гар утсаа өмдний арын халаасанд хийсэн байсан, бие засах өрөөнд ороод утсаа тавиур дээр тавих гэснээ болиод арын бочки дээр тавиад бие засчихаад гарахдаа гар утсаа мартаад гарсан. Суудал дээрээ очоод гар утсаа санаад буцаад бие засах өрөө рүү ороход нэг эмэгтэй байхаар нь “уучлаарай гар утсаа орхиод гарчихсан байна, утсаа авах гэсэн юм” гэхэд уг эмэгтэй “00”-с гарч ирээд “энд ямар ч утас байхгүй байна” гэсэн. ...камерын бичлэгийг шүүж үзэхэд миний араас орсон өндөр, нам хар өнгийн хувцастай хоёр эмэгтэй байсан ба заалаар тэр хоёр эмэгтэйг хайсан боловч олоогүй, хэсэг хугацааны дараа тэр хоёр эмэгтэй “Б” караокены 2 давхрын голын ширээн дээр хоёр залуугийн хамт сууж байхаар нь очиж уулзаад “түрүүн “00”-д ороод утсаа мартаад гараад явчихсан байна, харсан зүйл байна уу” гэхэд тэр хоёр эмэгтэй “ямар ч утас хараагүй” гэсэн. Маргааш өглөө нь миний араас бие засах газар орсон гэх хоёр эмэгтэйн нэг болох Б гэх хүн рүү утсаар яриад “өчигдөр та хоёрын өмнө “00”-д ороод гарсан, та хоёр миний гар утсыг өгчих” гэж хэлтэл тэр хүүхэн уурлаад “ямар сонин юм бэ, бид хоёр аваагүй, чи тэр цагдаадаа хэл, би хүний утас хулгай хийдэггүй, багш хүн” гээд уурлаад утсаа тасалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
“...хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие гээгдүүлсэн гар утсаа хүлээж авсан, надад ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч О.Ун “...Бын цүнхэн дотор IPhone утас дуугарсан, Б...утсаа аваагүй, уг утас нь дуугараад байсан, энэ үед Б сандал дээрээсээ босоод “миний даралт ихсээд байна, гарч даралтны эмээ аваад ирье” гэж хэлээд цүнхээ аваад гарсан, ...бид нар ширээн дээрээ сууж байтал үл таних хоёр эмэгтэй ирээд “уучлаарай, түр уулзаж болох уу” гэж асуухад нь “болно” гэж хэлээд Б бид хоёр босоод уг хоёр эмэгтэйгийн хамт лоунжны текний ойролцоо очиж зогссон, энэ үед махлаг эмэгтэй нь “би та хоёрын өмнө “00” орсон юмаа, “00”-д гар утсаа мартчихсан байна, та хоёр авсан уу, энэ “00”-руу бид нарын дараа та хоёроос өөр хүн ороогүй, би утсаа мартсан байна, авсан бол гаргаад өгөөч” гэж хэлэхэд нь би “миний орсон “00”-д гар утас байгаагүй, яг одоо шалгаад нэгжээд үзээрэй, би суудлаасаа босоогүй” гэж хэлсэн, Б “гар утас байгаагүй, нэгж, нэгж” гэж хэлсэн, уг хоёр эмэгтэй цагдаа дуудсан гэж хэлээд цааш нь явчихсан, ...би хамгийн сүүлд Бын гар утсыг цагаан сараар тэдний гэрт очихдоо харсан, тухайн үед Б “Samsung” загварын утастай байсан, лоунжид орсон өдөр Бын цүнхэн дотор “Iphone” утас дуугарч байхаар нь би дотроо Быг “гар утсаа сольсон юм байхдаа, утсаа яагаад авахгүй байгаа юм бол” гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
А.Бын яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 08-ны орой нөхөр Дамдинсүрэн найз Гантулга, түүний эхнэр Заяа нарын хамт “Б” лоунж орсон, ороод шар айраг уугаад суусан. Хэсэг хугацаанд сууж байгаад Заяагийн хамт “00”-руу бие засахаар орсон, бие засаад босох үед “00”-ын цаасны тавиур дээр нь ягаан өнгийн гэртэй гар утас байхаар нь уг утсыг бариад гарсан. Ширээн дээр очиж суугаад “00”-ын өрөөнөөс олсон гар утсаа өмсөж явсан пальтоны халаас руу хийсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн “...“Iphone11pro” загварын гар утас 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,
А.Б“Iphone11pro” загварын гар утсыг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, “Iphone11pro” загварын гар утсыг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай баримтыг хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд “...хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие гээгдүүлсэн гар утсаа хүлээж авсан, надад ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бад прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, улмаар ялаас чөлөөлөх прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, шүүгдэгч А.Быг эрүүгийн хариуцлагаас буюу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял эдлэхээс чөлөөлж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Б” лоунжийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ан Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч А.Быг чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Б” лоунжийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ