Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/165

 

 

  2023          05            09                                 2023/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,      

улсын яллагч Ж.Б,  

шүүгдэгч Б.М, өмгөөлөгч Я.Э,

шүүгдэгч Г.П, өмгөөлөгч Д.Н,   

шүүгдэгч М.Ч, өмгөөлөгч Б.Д,  

шүүгдэгч А.Д, өмгөөлөгч З.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.М, А.Д, М.Ч, Г.П нарт холбогдох эрүүгийн 2125000000053 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

 

шүүгдэгч Б.М, Г.П нар Б.Дбүлэглэн;

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрээс Б.Мухаа халзан зүсмийн нэг тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн нэг тооны шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Д, М.Ч, Б.М нар бүлэглэн;

2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрээс С.Гулаан халзан, хар тарлан, шар тарлан, хар цоохор зүсмийн дөрвөн тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.М “...Намайг Д, П нартай хулгай хийсэн гэж буруутгасан, тухайн үед би Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас ирээд эхлээд Г.П ахын гэрт очиход машинаа янзалж байсан, би П ахад “ганц пиво уух уу, би айлын мал маллаж байгаад ирлээ” гэж хэлсэн, П ахтай хамт гараад Д руу залгаж “хаана байна вэ, ганц, нэг пиво уух уу” гэхэд “тэгье” гэсэн. Тэгээд бид гурав “Хастай” ууланд очсон, бүрий болж байхад авсан пивоо ууж дууссан, хөдлөх гээд байж байхад эсрэг талаас машин гарч ирсэн, би П ахыг “зогсоорой” гэж хэлсэн. П ах зогсоогүй, “та яагаад зогсохгүй байгаа юм” гэхэд “ах нь жолооны эрхээ хасуулсан, тиймээс зогсож болохгүй байна” гэж хэлсэн. Түүнээс биш хулгай хийсэн зүйл байхгүй, Чбид хоёр хулгай хийх гээд Дийг дуудсан зүйл байхгүй, энэ хэрэгт Д ямар ч хамааралгүй, ЧД нь “машинаа зармаар байна” гэж хэлж байсан, Ч эхнэр нь өөрийн найзын хамт байсан, Дийг дуудаж машиныг нь зарах гээд очсон. Дийн машинаас Чбид хоёр хивсний үйлдвэрийн цаана буусан, би тэнд хутга, сүхээ бэлдсэн байсан юм, Чулуунбаатартай хамт хулгай хийсэн нь үнэн. Би Дийг байсан гэж худал мэдүүлэг өгсөн нь миний буруу, Д тухайн үед “цэцэрлэгийн хүүхдээ авна” гээд явсан.” гэв.

шүүгдэгч А.Д “...Б.М үнэн мэдүүлсэн, би энэ хулгайн хэрэгт огт оролцоогүй. Би хүүхдээ авах гээд Чболон Ч эхнэр, эхнэрийнх нь найз, Б.М гээд дөрвөн хүнийг машинаасаа буулгасан. Би энэ хүмүүсийг “Төгөл” худалдааны төвийн ойролцоогоос аваад Хивсний үйлдвэрийн ойролцоо буулгасан, замын уулзвар дээр цагдаа байхаар нь би уулзвар дээр очоогүй, учир нь надад жолооны үнэмлэх байгаагүй, тэгээд би гэр рүүгээ явсан.” гэв.

шүүгдэгч Г.П “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч М.Ч “...М эхлээд “Д ахыг хэрэгт хамт чирье, хэрэв баригдвал Д гэж хэлээрэй” гэж хэлсэн, би анх хулгайн үхэр гэж мэдээгүй, Б.М намайг “айлын хашаанд үхэр байгаа тэрийг туугаад аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би “энэ хулгайн үхэр юм уу” гэж асуухад “биш, хэрэв баригдвал Д гэж хэлээрэй” гэсэн. Намайг “...“Дийг байсан” гэж хэлэхгүй бол чи өөрөө явна шүү” гэсэн, тэгэхээр нь би арга ядаж анхнаасаа Д ахыг явсан гэж мэдүүлсэн. Миний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд үнэн, зөв.” гэв.

шүүгдэгч Б.М, Г.П, Б.Д нар бүлэглэж, хохирогч Б.Молон тооны малыг хулгайлсан гэмт хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.М“...2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үхэрнүүдээ Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 41-10 тоот эзэнгүй, өвс ихтэй хашаанд оруулаад хаалгыг төмөр утсаар бэхлэж үлдээгээд бэлтгэлдээ явсан, найз Баянбатад үхэр хашсан хашаагаа зааж өгөөд “үхрээ орой гаргаж аваарай” гэж хэлсэн. Манай найз Б“Шанд багийн 41-10 тоот хашаанд очоод үхрээ авах гэтэл хашааны хаалга онгорхой, үхэрнүүд байхгүй байна” гэж надруу гар утсаараа хэлсэн, найз Бүхэрнүүдээ гэр хорооллоор хайгаад олоогүй. ...Шанд багийн баруун талын “Хас”-тай уулын баруун тал буюу морь барианы талын хэсэгт явж байтал уулан дээр бараан өнгийн зүйл харагдахаар нь яваад очтол манай хоёр шүдлэнг ногтолж уясан байдалтай, хоёр залуу машины гэрэлд харагдаад, манай найзыг хараад шууд зугтаад цаад талд нь байсан саарал өнгийн “Toyota pruis” загварын тээврийн хэрэгсэлд суугаад зугтахаар нь араас нь хөөж байгаад замдаа цагдаа болон надад мэдэгдэж улмаар уг тээврийн хэрэгслийг шахан зогсоож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн, машин дотор гурван залуу...согтууруулах ундаа хэрэглэсэн...машины дугаар нь 9251СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. ... гомдолтой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/,

гэрч Ц.Б“...Өнөөдөр өглөө найз Мөнхбат үхрүүдээ тосч авсан, өдөр түүнтэй уулзсан чинь “үхрүүдээ тосч аваад явж байсан чинь өөрсдөө нэг эзэнгүй хашаа руу орчихоор нь гадна талаас нь хаалгыг нь төмөр утсаар уячихлаа, хүн л тэр уяаг нь тайлахгүй бол гарахгүй байх шүү, найз нь орой бэлтгэлтэй, чи орой очоод тэр хашаанаас гаргаад цааш нь туучихаарай” гэж хэлсэн. Орой 18 цагийн орчим...М үхэр хийсэн хашаанд очиж үхрээ гаргах гэсэн чинь манай үхрүүд байхгүй байсан, тэгэхээр нь тэр хавийн гудамжаар хайгаад явсан боловч олдоогүй, ...Гэр хорооллоос гараад морь бариа руу явж байхад гэр хорооллын цаад талд “Хас” тэмдэгтэй уулын цаад тал руу явж байхад найз Э“энэ урд талын энгэр дээр хоёр гурван хар юм байна, энд байшин байсан юм уу” гэж хэлсэн. ...бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явсан чинь хоёр эрэгтэй хүн нэг, нэг үхэр хөтлөөд, ...уяагаар уячихсан явж байсан. Цаад талд нь “Toyota pruis-11” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан, тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг харсан чинь манай хоёр шүдлэн үхэр байсан, тэгэхээр нь найз нартаа “энэ манай үхрүүд байна шүү дээ, хурдан оч” гээд хурдаа нэмэх үед нөгөө хоёр залуу хөтөлж явсан хоёр үхрээ хаяад цаашаа гүйгээд нөгөө зогсож байсан машинд суугаад хөдлөөд явсан. ...Зугтаасан машин нь 92-51СЭҮ улсын дугаартай “Toyota pruis-11” загварын машин байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

гэрч Б.Б“...2021 оны 1 дүгээр сарын 20-ны орой 18 цаг 20 минутад үхэр байгаа газар очсон тэгтэл хашаа хоосон байсан, тэр хавиар хэсэг хайж байгаад...Булган аймаг Бугат сум “Дархад хөтөл” гэх газар луу явж байтал уулын энгэрт нэг том юм хөдлөөд байсан, дөхөөд очтол хоёр үхэр, хоёр хүн байсан шууд үхрээ хаяад машиндаа суугаад зугтаасан. Манай найз “манай үхэр мөн байна, араас нь хөөгөөрэй” гэж хэлээд араас нь нэлээд хол 12км газар хөөгөөд барьж авсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,

гэрч Б.Энхболдын “...Б, Бхоёртой хамт Бүхэр байгаа гэх...17 дугаар сургуулийн урд талын гудамжны урагшаа харсан эгнээний зүүн талаасаа хоёр дахь хашаанд очсон. ...тэр хашаанд Бүхрүүд байгаагүй, ...Гэр хорооллоос баруун тийш гараад морь бариа руу “Хас” тэмдэгтэй уулын цаад тал руу явж байхад замын урд талын энгэр дээр хоёр, гурван хар юм хөдлөөд байх шиг харагдсан, ...бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо урдуудаад явсан чинь машины гэрэлд хоёр эрэгтэй хүн, хоёр үхэр холбоод, ...уяагаар уячихсан явж байсан, тэр хоёр залуугийн цаад талд нь “Toyota pruis-11” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг хараад манай найз Б“манай хоёр шүдлэн үхэр байна, хурдан яваарай” гэсэн, нөгөө хоёр залуу хөтөлж явсан хоёр үхрээ хаяад цаашаа гүйгээд нөгөө зогсож байсан машинд суусан чинь машин шууд хөдлөөд гэр хорооллын зүгт зугтаасан. ...тэр машин дээр яваад очсон чинь гурван залуу байсан, тэр залуучуудын машинд шуудай, даавуу зэрэг эд зүйл байсан. Замаас гараад замын урд талын толгой өгсөөд уруудах үед машины гэрэлд нэг нь цоохор дээлтэй, нөгөөдөх нь дээгүүрээ саарал өнгийн ноосон цамтай хоёр эрэгтэй хүн холбож уясан хоёр үхрийг хоёр талаас нь нэг, нэгээр нь хөтлөөд явж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Г.Пгийн яллагдагчаар өгсөн “...Би үхэр мал аваагүй, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны оройн 17 цагийн үед М манай гэрт орж ирээд “гэрт хүргээд өгөөч, ганц пиво уучихъя” гэж хэлэхээр нь хүргэн Боргилын “Toyota pruis-11” загварын машиныг унаад Мийг суулгаад Шанд баг руу гэр лүү нь явсан. Тэгтэл Их залуу багийн байрны хажуу талын модны захын зам дээрээс үл таних дээлтэй залууг М миний машинд суулгасан тэгээд бид гурав цугтаа Яргуйт багийн арын “Хас”-тай ууланд гарч 2.5л савтай пиво уусан, уруудаад явж байтал урдаас машины гэрэл гараад миний машины хажуугаар цайвар өнгийн жижиг тэрэг зөрөөд гараад явснаа миний машины араас эргэхээр нь би “цагдаа юм болов уу” гэж бодоод явсан чинь миний араас нөгөө машин дагаад яваад байсан. Миний араас удаан хугацаагаар дагаад яваад байхаар нь би машинаа зогсоотол уг машинаас 3-4 залуучууд бууж ирээд...“юу болоод байна” гээд асуухад “та нар мал хулгай хийсэн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140 дэх тал/,

“...Б.М надаас “ах аа, та намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйж манай гэрт ирэхээр нь би охиныхоо машинаар хүргэж өгөх зуураа хоёр ширхэг 2.5л пиво ууснаас өөрөө ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/,

          Б.Мийн яллагдагчаар өгсөн “...Би П ахын гэрт ахтайгаа ганц пиво уух гэж очсон, тэгээд “ууланд гарч агаартай газар пиво ууя” гэж хэлээд Их залуу багийн түлээний захын засмал замаас Дэлгэр ахыг аваад бид гурав “Хас”-тай ууланд гарч 2.5л савтай пиво хувааж уусан, бид нарыг байж байтал өөдөөс машин ирсэн, тэгээд бид нар машинтайгаа хөдөлсөн бид нарын араас жижиг машин дагасан хэсэг явж байгаад бид нар зогссон тэгтэл уг машинаас эхлээд жолооч нь, хойд талаас нь гурван залуу бууж ирсэн. Дэлгэр ахыг тухайн залуучууд “10 хоногийн өмнө хоёр бяруугаа алдсан, чамаас өөр хэн авдаг юм” гээд татаж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/,

          “Далайван Аудит” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02/02-03 дугаартай; “...үнэлгээнд хамрагдсан хоёр тооны шүдлэн үхэр нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 1.600.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан  /1 дэх хавтаст хэргийн 67-71 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч Г.Билгүүний 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай; “...Шинжилгээнд тэнцсэн “Зураг №31 зам дээр байх гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн “Б.Мөнхдэлгэр” гэсэн шошготой гутлын баруун хөлийн гутлын улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, өсгийн хэсэгт байх шруфны байрлал зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн “Зураг №32 зам дээр байх гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн “Б.Д” гэсэн шошготой гутлын улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, өсгий, өлмий болон нум хэсгийн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 75-78, 79-83 дахь тал/,

Ц.Б“...Булган аймаг Бугат сум “Дархадын хөтөл” гэх газарт малын бэлчээрээс зүс таних хүмүүс үхэр авах гээд байна” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 18.50 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,

          Булган аймаг Бугат сум “Дархадын хөтөл” гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-17, 18-19 дэх тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 41-10 тоот хашаанд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-21, 22-26 дахь тал/,

          уяанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 27, 28 дахь тал/,

          92-51СЭҮ улсын дугаартай “Toyota pruis-11” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29, 30-31 дэх тал/,

          Г.П, Б.М, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан гэх гутлыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 38-43 дахь тал/,

          гэрч Ц.Баянбатаас гаргаж өгсөн гар утасны бичлэгтэй хуурцаг, шүүгдэгч Б.М, Г.П, Б.Д нараас хураан авсан гурван хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн уяа, улбар шаргал өнгийн уяаг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

         

          шүүгдэгч А.Д, М.Ч, Б.М нар бүлэглэж, хохирогч С.Голон тооны малыг хулгайлсан гэмт хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

          хохирогч С.Г“…Би 2021 оны 3 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед...аав, ээж рүүгээ залгаж ярихад “бараан захын хажуу талын “МТ” ШТС дээр хүрээд ир” гэхээр нь шууд очсон, аав, ээж хоёр “Бадралын хүү Энхбаатар түрүүн бид хоёр луу яриад, танай үхрийг хэн харж байгаа вэ, энд гурван танихгүй хүмүүс гэрийн чинь ойролцоогоос туугаад явж байна гэхээр нь одоо очлоо гэж хэлээд араас нь дагаж явсаар байгаад энд хүрээд ирлээ, цагдаа нарт хэлчихсэн, энгийн хувцастай цагдаа нар дагаж байгаа, та нар хол байж байгаарай.” гэсэн, ... Цэцэрлэгт хүрээлэнгийн урд дэнжийн уулын ард манай дөрвөн үхрийг хар, саарал хувцастай хоёр хүн туугаад баруун зүгт Уртынгол багийн нутаг дэвсгэрийн чигт явж байсан. ...бүрэнхий болох үед дахиад ярихад “нэг үхрийг минь харсаар байгаад нядлуулчихсан байна” гээд сэтгэл нь хямарчихсан уйлж байсан ба “чи ирээд хэрэггүй, бид хоёр одоо гэрлүүгээ явлаа, өглөө ирж учрыг нь олъё” гэсэн. ...4 дүгээр сарын 01-ний өглөө ажилд явахаас өмнө хэрэг болсон газрыг очиж үзэхэд миний нэг үхрийг алчихсан, гурван үхрийг өөр хашаанд хашчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

          гэрч С.С“...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр...дөрвөн үхрээ хашаанаасаа гаргаад гол руу явуулаад, 16 цагийн үед манай урд талын гудамжинд байдаг хөрш Энхбаатар над руу залгаад “танай үхрийг хоёр хулгайч туугаад явж байна, танай хүүхдүүд хаана байгаа юм, танай үхэр хариулгатай байгаа юу” гэсэн, 17 цагийн үед “Н” агуулах худалдааны урдуур төв зам дагуу 100 айл тал руу хоёр хүн ээлжлээд туугаад явж байсан, хар өнгийн хувцастай, саарал өнгийн куртиктэй хоёр залуу байсан. ...би өөрийнхөө гар утсаар 95343419 гэсэн дугаартай цагдаа руу хоёр удаа залгатал гар утсаа авахгүй байхаар нь Баагий гээд залуугийн гар утсаар залгатал цагдаа залуу “үхрээ цохиулчихлаа” гэж байсан тэгэхээр нь үхэр байгаа газар яваад очтол хашаанд гараж дотор үхэр маань газар сарвайгаад хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 42 дахь тал/,

          гэрч Б.Б“...дулааны сүлжээний турбаны дундуур дунд эргэм насны дэлдэн чихтэй туранхай шар залуу яваад байхаар нь энэ хүн үхэр тууж явсан залуу мөн байх гээд хараад байж байтал “Н” агуулах худалдааны зүүн талаар саарал ноосон цамцтай 170см орчим өндөртэй эрэгтэй хүн, хар савхи мэт куртиктэй 168 орчим см өндөртэй эрэгтэй хүн хоёр гарч ирээд дөрвөн үхрийг нийлүүлэн тууж эхэлсэн ба хар савхин куртиктэй залуу нь үхрүүдийг үргэлжлүүлэн тууж, саарал цамцтай нь 30 орчим метрийн хойно дагаж явсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/,

          гэрч Б.Э“...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр...Санжжамцын хар үнээг үл таних, саарал куртиктэй эрэгтэй хүн чулуугаар шидээд зам хөндлөн туугаад явж байсан, би “танил хүн нь бэлчээж байгаа юм байлгүй” гэж бодчихоод байж байтал 5-10 минутын дараа харахад хар үхрийг туугаад явж байсан саарал куртиктэй 40 гаруй насны, жижгэвтэр биетэй, дэлдгэрдүү чихтэй эрэгтэй хүн Санжжамц ахын дөрвөн үхрийг нийлүүлээд “Н” худалдааны төвийн зүг рүү замын урд талаар буюу төвийн шугамны урдуур туугаад явж байсан. ...би найзыгаа дагуулаад машинтай араас нь очиход “Н” худалдааны төвийн урд талд Санжжамц ахын дөрвөн үхэр байсан, тууж явсан эрэгтэй хүн нь байхгүй байсан. ... “Н” худалдааны төвийн хажуугаас хоёр хүн алхаж гарч ирээд анх үхэр тууж явж байсан саарал куртиктэй хүнтэй шүргэлцэж зөрөөд хар савхин куртиктэй нь үхэр лүү очиж үхрүүдийг бөөгнүүлэн наадмын талбайн зүг туугаад явж эхэлсэн, саарал куртиктэй эрэгтэй хүн урд нь гарч нилээд зайтай алхаж байгаад 100 айл худалдааны төвийн орчмоос алга болчихсон, харин саарал цамцтай эрэгтэй хүн нь нэг хэсэг зайтай ганцаараа алхаж байгаад “Горьдлого”-ын урд талаас хар савхин куртиктэй залуутай нийлж наадмын талбайн урдуур, цааш жалгаар тууж явсаар Уртынгол багийн гэр хороолол дунд ирээд саарал ноосон цамцтай нь хашаа давж хаалга онгойлгон дөрвөн үхрийг айлын хашаанд оруулж хашсан. ...Тэр хоёр залуу хашаа руу дөрвөн үхэр тууж оруулчихаад буцаагаад хоёр үхэр /хар үнээ, хар алаг бяруу/ гаргаж явуулсан, араас нь ахиад  нэг үхэр /улаан үнээ/ гаргаж явуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

“...үхэрнүүд ямар нэгэн хариулгагүй замын урд талд бэлчиж байсан. ... “Н” агуулахын хажуу талаас гарч ирсэн хоёр залуу яах аргагүй замын урд бэлчиж байсан дөрвөн тооны үхрийг тууж авч явсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97 дахь тал/,

“...“Н” худалдааны төвөөс тууж явсан хоёр хүний нэг нь саарал ноосон цамцтай, нөгөө нь хар өнгийн савхин куртиктэй хүн байсан. ...анх нэг тооны үхрийг зам хөндлөн гаргаж байсан хүн сүүлийн хоёр хүнээс өөр байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

          гэрч Б.Түмэндэмбэрэлийн “...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр... Энхбаатар гэх хүн залгаад “дөрвөн тооны үхрийг хоёр үл таних залуу туугаад явж байна” гэж хэлсэн, ...Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нар болох ахлах мөрдөгч, хошууч А.Хосбилэг, мөрдөгч дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, дэслэгч Ч.Мөнх-Эрдэнэ, дэслэгч М.Ганчагт нарыг дуудан үхэр тууж авч явсан газрыг хайж эхэлсэн. Бид нар Уртынгол багаар үхэрнүүдийг тууж явсан хоёр хүнийг хайж явсаар Баянзамын 12 дугаар гудамжинд байх хашаанд очиход хашаан дотор дутуу баригдсан байшин байсан, ...эрүүгийн мөрдөгч Ч.Мөнх-Эрдэнэ бид хоёр хашааг давж орон дутуу баригдсан байшин руу гэрлээ тусгахад дутуу баригдсан байшин дотроос хоёр эрэгтэй хүн гарч зугтсан, бид нар уг хоёр эрэгтэй хүний араас хөөж нэг залууг нь барьж авч, нөгөө залуу нь хаашаа гүйсэн нь сайн харагдахгүй алга болсон. ...Бидний барьж авсан залууг Чгэх залуу байсан бөгөөд зугтсан залуугийн талаар асуухад “Мөнхдэлгэр гэх хүн зугтсан” гэж хэлсэн. Бид нар Чулуунбаатарыг дагуулан дутуу баригдсан байшингийн хажууд очиход газар нэг тооны үхэр хэвтэж байсан, гэрэл тусган харахад цусалж алсан үхэр байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

М.Чын яллагдагчаар өгсөн “...би дөрвөн тооны үхрийг хулгайн мал гэж мэдээгүй, Д ахыг гуйгаад байхаар нь тусалж тууж өгсөн. ...ямар учиртай, хэний мал туугаад явж байгаа гэдгийг асууж мэдэлгүйгээр Дэлгэрэхтэй хамт дөрвөн тооны үхрийг туугаад наадмын талбайн ойролцоо ирж Д ах руу залгахад “...“Танил” захын урагшаа гэр хороолол руу туугаад аваад ир” гэсэн, ...Уртынголын Дэнж рүү явдаг сайжруулсан замаар 3-4 гудамж яваад байдаг газарт очиход Дэлгэрэх миний урдаас гарч ирээд намайг “гудамжны үзүүрт байж бай” гээд өөрөө дөрвөн үхрийг нэг хашаа руу тууж оруулж хаалгыг нь хаачихаад намайг “наад үхэрнүүдээ харж байгаарай” гээд өөрөө “хойшоо айл руу орж ус уучихаад ирье” гэж яваад алга болчихсон. ...саарал өнгийн машинтай Д ах, Дэлгэрэх хоёр гарч ирээд үхэр байгаа хашаа руу Дэлгэрэх гартаа сүх, уяа, хоёр ширхэг хутга бариад орсон, араас нь Д ах машинаа гудамжны үзүүрт байрлуулчихаад явж орсон.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

“...яг үнэндээ гурван үхрийг тууж гаргачихаад буцаж ирээд хашаанд ороход М намайг “урд, хойд хашааны хүмүүсийг харж бай, би энэ үхрийг цохиодохъё” гэхээр нь би хашаан дотор хүн хараад байж байтал М үхрийг Д ахад утсаар захиж авч ирсэн сүхээр цохиж унагаад үхрийг хутгаар цусалчихсан, тэгээд байж байтал цагдаа нар ороод ирэхээр нь М бид хоёр ертөнцийн зүгээр урд зүг рүү хашаа даваад зугтсан. М цаашаа зугтаад гүйгээд явсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/,

“...Хивсний зүүн талд замын хойд талдаа дөрвөн тооны үхэр байсан бөгөөд Д ах “нөгөө үхрүүд чинь энд байна” гээд машинаа унтраагаад зогссон. Би үхрүүдийг ганцаараа туугаад “Н” агуулахын ойролцоо ирж байхад Д ах над руу утсаар залгаж “хойноос чинь хүн дагаад байх шиг байна, үхрүүдээ орхичихоод “Н” агуулахын автомашины зогсоол дээр хүрээд ир” гэсэн. ...би тууж явсан дөрвөн тооны үхрээ тосгоны Хивсний үйлдвэрийн орчмоос Уртынгол багийн үхэр цохисон гэр хорооллын хашаа хүртэл тууж явсан. ...Б.Мтэй үхэр тууж явсан болохоос түүнийг “үхэр нядлаад өгөөч” гэж дуудсан асуудал огт байхгүй, би уг хоосон хашаа, байшинг огт мэдэхгүй...хутга, сүх, олсыг Д ах саарал өнгийн “Sonata-6” загварын машинтайгаа авч ирж Мийг машиндаа суулгаж байгаад өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

“...А.Д намайг таксинд явж байхад таксины зогсоол дээр ирээд “ахыгаа харж үзээч, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн малын хулгайн хэрэгт яваагүй гээд хэлээд өгөөч, ах нь хоёр жаахан хүүхэдтэй, эхнэр эмнэлэгт хэвтсэн” гэж байсан. Би Дид “хоёр жаахан хүүхдийг чинь бодоод тэгье дээ” гэж хэлээд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Даваацэрэнд мэдүүлэг өгөхдөө “А.Д үхэр хулгайлахад хамт яваагүй” гэж мэдүүлэг өгсөн, ...М бид хоёр үхрээ туугаад Уртынгол багийн ойролцоо хашаан дотроо хоёр байшинтай эзэнгүй хашаанд очсон. М хашааг нь давж ороод хаалгыг онгойлгосон, араас А.Д ах ирээд сүх, хутга, мяндас зэргийг өгчихөөд яваад өгсөн, ... М үхрээ цохиж унагаасан, намайг “хүн харж байгаарай” гэсэн. ...Тухайн үед А.Д саарал өнгийн нимгэн куртиктэй, доогуураа түрийтэй гуталтай, би дээгүүрээ хар өнгийн савхин куртиктэй, доогуураа жинсэн өмдтэй, пүүзтэй явж байсан. Би хүн хараад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 154-156 дахь тал/,

 

шинжээч эмч Ж.Должмаагийн “...миний хяналтанд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол оноштойгоор М.Ч гэх өвчтөн эмчлүүлдэг, хэрэг хариуцах болон үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/,

Б.Мийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байж байхад миний хадам ах Доор дамжуулан танилцаж байсан Чгэх залуу над руу утсаар залгаад “хаана байгаа юм, би самранд яваад ирлээ хоёулаа уулзъя” гэж дуудсан, ...Д ах над дээр ирээд намайг авч, Чдээр Уртбулаг багийн орчим очсон. ...Ч“Говил баг руу найз охиных руугаа явлаа” гээд явсан, би тэгэхээр нь унаанд суугаад гэртээ очоод байж байтал 17 цагийн орчим над руу “манай ах хөдөөнөөс хэдэн үхэр авч ирсэн, би тэрийг нь туугаад явж байна, чи найздаа нэг үхэр нядлаад өгөөч” гэхээр нь би “за хаана очих юм” гэхэд намайг Уртынгол багийн “Жаст ойл” ШТС дээр дуудсан. Би тэнд нь яваад очиход Чганцаараа дөрвөн тооны үхэр туугаад ирж байсан, “миний ахын хоосон хашаа энд байгаа” гээд нэг хашааны гадна очоод хашааг давж орж хаалгыг дотроос нь онгойлгоод дөрвөн тооны үхэрнүүдээ оруулсан. ...Би харанхуй болмогц Ч үлдээсэн улаан халзан үнээг Ч бариулж байгаад цохиод, хутга аваад цусалтал хашаа даваад энгийн хувцастай цагдаа нар ороод ирсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

“...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгоны 5-13 тоот хашааны гадна байсан иргэн С.Гдөрвөн тооны үхрийг хулгайлсан хэргийн талаар огт мэдэхгүй. ...орой 19 цагийн үед Чзалгаад “манай ахын үхрийг би туугаад явж байна, нэг үхэр гаргаад өгөөч 50.000 төгрөг өгье” гэсэн, Ч “хаана юм” гэж асуухад “эмээ, өвөөгийн дэлгүүрийн хажууд худаг байгаа, тэнд хүрээд ир” гэхээр нь би ганцаараа очиход Чэмээ, өвөөгийн дэлгүүрийн хажуу талын худагаас гарч ирсэн, “энд үхэр байгаа” гэж хэлээд танихгүй хашааруу оруулсан. ...тухайн үед сүх хутга, шуудай зэрэг зүйлс байсан, Чөөрөө бэлдсэн байх, ...Д үхэр гаргахад байгаагүй, ямар нэгэн оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

А.Дийн яллагдагчаар өгсөн “...Би энэ хэргийг үйлдээгүй, ...тухайн цаг хугацаанд би Орхон аймагт гэртээ байсан, Булган аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байсан юм, ...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чнад руу өдөр 14 цагийн үед холбоо бариад “та Мийг авч ирээд өгөөч, М 17 дугаар сургуулийн тэнд зогсож байгаа, би 5 дугаар микрт байна” гэж хэлэхээр нь хорооллын 17 дугаар сургууль ороод Мийг суулгаад 5 дугаар микрийн 5-1-р байрны зогсоол дээр ирэхэд Чтэнд байсан, энэ үед би Ч “хаашаа явах гэж байгаа юм” гэж асуухад “...“Төгөл дээр манай эхнэр, найзтайгаа зогсож байгаа, бид хэдийг Хивсний үйлдвэр дээр хүргээд өгөөч” гэж хэлсэн, би Төгөл ороод тэд нарыг аваад машиндаа суулгаад Хивсний урд талд очиж буулгаад буцаад ганцаараа явсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

иргэн Төрмөнхөөс “...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянтал 12 дугаар гудамжинд эрэгтэй хүн үхэр туугаад явж байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянтал 12 дугаар гудамжны дугааргүй хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 21-22, 24 дэх тал/,

          хулгайд алдагдаж, цохиулсан үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 25-26, 27-30 дахь тал/,

          “Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02/02-25 дугаартай “...хар цоохор бяруу 1.000.000 төгрөг, хар тарлан хээлтэй үнээ 2.500.000 төгрөг, улаан халзан хээлтэй үнээ 2.500.000 төгрөг, шар тарлан үнээ 2.700.000 төгрөг, нийт үнэлгээ 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт үнэлгээ 8.700.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /2 дахь хавтаст хэргийн 100-105 дахь тал/,

         

          шүүгдэгч М.Мийн;

          иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар 1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/, 

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/,

          урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлох,

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 102-107 дахь тал/,

          Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын эхний нүүр хэсгийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 237 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 27-37 дахь тал/,

          Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 188-192 дахь тал/,

          С.СХаан банкны дансанд хохирол 500.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 244 дэх тал/,

          Н.Ганчимэгийн Хаан банкны дансанд хохирол 800.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 245 дахь тал/,

          С.ГХаан банкны дансанд хохирол 50.000 төгрөг төлсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 186 дахь тал/,

          Б.МТөрийн банкны дансанд хохирол 10.000 төгрөг төлсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 187 дахь тал/,

 

          шүүгдэгч А.Дийн;

          иргэний үнэмлэхийн хуулбар /4 дэх хавтаст хэргийн 79 дэх тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,

          урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлох,

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

          Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 91-100 дахь тал/,

Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2392 дугаартай тогтоолоор, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг баримтлан, элдээгүй үлдсэг 10 сар 4 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн тухай тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 101 дэх тал/,

          Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 105-109 дэх тал/,

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 111-116 дахь тал/,

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 122-133 дахь тал/,

 

          шүүгдэгч Г.Пгийн;

          иргэний үнэмлэхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/,

          Б.МТөрийн банкны дансанд хохирол 10.000 төгрөг төлсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 188 дахь тал/,

 

          шүүгдэгч М.Чын;

          иргэний үнэмлэхийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/,

          Орхон аймгийн БОЭТ, шинжээч Ж.Должмаа, Л.Бүдсүрэн, С.Энхмаа нарын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “...М.Ч сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол зан төрхийн өөрчлөлттэй. ... хэрэг хариуцах чадвартай.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал/,

          Орхон аймгийн БОЭТ, шинжээч Ж.Должмаа, Л.Бүдсүрэн, С.Энхмаа нарын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “...М.Ч сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй. ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

          урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлох,

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

          А.Сарангэрэлийн Хаан банкны дансанд хохирол 500.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 242 дахь тал/,

          С.ГХаан банкны дансанд хохирол 400.000 төгрөг төлсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 190 дэх тал/,

          С.ГХаан банкны дансанд хохирол 400.000 төгрөг төлсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 191 дэх тал/,

 

          Эрүүгийн 2125000000053 дугаартай хэрэгт Цагдаагийн газрын мэдүүлэг авах 4 дугаартай өрөөний камерын бичлэг бүхий хуурцаг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан сүх, хутга, олсыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3 дахь хавтаст хэргийн 105 дахь тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 34 дугаартай, “яллагдагч Б.М нарт холбогдох 2125000000136 дугаартай хэргийг яллагдагч Б.Д, Н.П, Б.М нарт холбогдох 2125000000053 дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /2 дахь хавтаст хэргийн 15 дахь тал/,

          Эрүүгийн 2125000000053 дугаартай хэргээс Б.Дод холбогдох хэргийг тусгаарласан прокурорын тогтоол /4 дэх хавтаст хэргийн 197 дахь тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэргүүдэд хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн Б.М, Г.П, А.Д, М.Ч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.М, Г.П нар бусадтай бүлэглэж;

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрээс Б.Мухаа халзан зүсмийн нэг тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн нэг тооны шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.М“...найз Б“Шанд багийн 41-10 тоот хашаанд очоод үхрээ авах гэтэл хашааны хаалга онгорхой, үхэрнүүд байхгүй байна” гэж надруу гар утсаараа хэлсэн, ...Шанд багийн баруун талын “Хас”-тай уулын баруун тал буюу морь барианы талын хэсэгт явж байтал уулан дээр бараан өнгийн зүйл харагдахаар нь яваад очтол манай хоёр шүдлэнг ногтолж уясан байдалтай, хоёр залуу машины гэрэлд харагдаад, манай найзыг хараад шууд зугтаад цаад талд нь байсан саарал өнгийн “Toyota pruis” загварын тээврийн хэрэгсэлд суугаад зугтахаар нь араас нь хөөж байгаад замдаа цагдаа болон надад мэдэгдэж улмаар уг тээврийн хэрэгслийг шахан зогсоож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.” гэх,

гэрч Ц.Б“...М үхэр хийсэн хашаанд очиж үхрээ гаргах гэсэн чинь манай үхрүүд байхгүй байсан, ...“Хас” тэмдэгтэй уулын цаад тал руу явж байхад манай найз Э“энэ урд талын энгэр дээр хоёр гурван хар юм байна, энд байшин байсан юм уу” гэж хэлсэн. ...бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явсан чинь хоёр эрэгтэй хүн нэг, нэг үхэр хөтлөөд...явж байсан. Цаад талд нь “Toyota pruis-11” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан, тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг харсан чинь манай хоёр шүдлэн үхэр байсан.” гэх,

гэрч Б.Б“...Булган аймаг Бугат сум “Дархад хөтөл” гэх газар луу явж байтал уулын энгэрт нэг том юм хөдлөөд байсан, дөхөөд очтол хоёр үхэр, хоёр хүн байсан шууд үхрээ хаяад машиндаа суугаад зугтаасан.” гэх,

гэрч Б.Энхболдын “...бид нар 17 дугаар сургуулийн урд талын гудамжны урагшаа харсан эгнээний зүүн талаасаа хоёр дахь хашаанд очсон. ...тэр хашаанд Бүхрүүд байгаагүй, ...“Хас” тэмдэгтэй уулын цаад тал руу явж байхад замын урд талын энгэр дээр хоёр, гурван хар юм хөдлөөд байх шиг харагдсан, ... бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо урдуудаад явсан чинь машины гэрэлд хоёр эрэгтэй хүн, хоёр үхэр холбоод, ... уяагаар уячихсан явж байсан, ...Замаас гараад замын урд талын толгой өгсөөд уруудах үед машины гэрэлд нэг нь цоохор дээлтэй, нөгөөдөх нь дээгүүрээ саарал өнгийн ноосон цамтай хоёр эрэгтэй хүн холбож уясан хоёр үхрийг хоёр талаас нь нэг нэгээр нь хөтлөөд явж байсан.” гэх мэдүүлгүүд,

          “Далайван Аудит” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02/02-03 дугаартай; “...үнэлгээнд хамрагдсан хоёр тооны шүдлэн үхэр нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 1.600.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан,

Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч Г.Билгүүний 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

          Булган аймаг Бугат сум “Дархадын хөтөл” гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

          уяанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 27, 28 дахь тал/,

          92-51СЭҮ улсын дугаартай “Toyota pruis-11” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29, 30-31 дэх тал/,

          Г.П, Б.М, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан гэх гутлыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

 

          шүүгдэгч А.Д, М.Ч, Б.М нар бүлэглэж;

2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрээс С.Гулаан халзан, хар тарлан, шар тарлан, хар цоохор зүсмийн дөрвөн тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

          хохирогч С.Г“…2021 оны 3 дугаар сарын 31-ний орой...аав, ээж хоёр “Бадралын хүү Энхбаатар түрүүн бид хоёр луу яриад, танай үхрийг хэн харж байгаа вэ, энд гурван танихгүй хүмүүс гэрийн чинь ойролцоогоос туугаад явж байна гэхээр нь одоо очлоо гэж хэлээд араас нь дагаж явсаар байгаад энд хүрээд ирлээ, цагдаа нарт хэлчихсэн, энгийн хувцастай цагдаа нар дагаж байгаа, та нар хол байж байгаарай.” гэсэн, ...Цэцэрлэгт хүрээлэнгийн урд дэнжийн уулын ард манай дөрвөн үхрийг хар, саарал хувцастай хоёр хүн туугаад баруун зүгт Уртынгол багийн нутаг дэвсгэрийн чигт явж байсан. ...бүрэнхий болох үед дахиад ярихад “нэг үхрийг минь харсаар байгаад нядлуулчихсан байна” гээд сэтгэл нь хямарчихсан уйлж байсан...4 дүгээр сарын 01-ний өглөө ажилд явахаас өмнө хэрэг болсон газрыг очиж үзэхэд миний нэг үхрийг алчихсан, гурван үхрийг өөр хашаанд хашчихсан байсан.” гэх,

          гэрч С.С“...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр...17 цагийн үед “Н” агуулах худалдааны урдуур төв зам дагуу 100 айл тал руу хоёр хүн ээлжлээд туугаад явж байсан, хар өнгийн хувцастай, саарал өнгийн куртиктэй хоёр залуу байсан. ...цагдаа залуу “үхрээ цохиулчихлаа” гэж байсан тэгэхээр нь үхэр байгаа газар яваад очтол хашаанд гараж дотор үхэр маань газар сарвайгаад хэвтэж байсан.” гэх,

          гэрч Б.Б“...дулааны сүлжээний турбаны дундуур дунд эргэм насны дэлдэн чихтэй туранхай шар залуу яваад байхаар нь энэ хүн үхэр тууж явсан залуу мөн байх гээд хараад байж байтал “Н” агуулах худалдааны зүүн талаар саарал ноосон цамцтай 170см орчим өндөртэй эрэгтэй хүн, хар савхи мэт куртиктэй 168 орчим см өндөртэй эрэгтэй хүн хоёр гарч ирээд дөрвөн үхрийг нийлүүлэн тууж эхэлсэн ба хар савхин куртиктэй залуу нь үхрүүдийг үргэлжлүүлэн тууж, саарал цамцтай нь 30 орчим метрийн хойно дагаж явсан.” гэх,

          гэрч Б.Э“...“Н” худалдааны төвийн хажуугаас хоёр хүн алхаж гарч ирээд анх үхэр тууж явж байсан саарал куртиктэй хүнтэй шүргэлцэж зөрөөд хар савхин куртиктэй нь үхэр лүү очиж үхрүүдийг бөөгнүүлэн наадмын талбайн зүг туугаад явж эхэлсэн, саарал куртиктэй эрэгтэй хүн урд нь гарч нилээд зайтай алхаж байгаад 100 айл худалдааны төвийн орчмоос алга болчихсон, харин саарал цамцтай эрэгтэй хүн нь нэг хэсэг зайтай ганцаараа алхаж байгаад “Горьдлого”-ын урд талаас хар савхин куртиктэй залуутай нийлж наадмын талбайн урдуур, цааш жалгаар тууж явсаар Уртынгол багийн гэр хороолол дунд ирээд саарал ноосон цамцтай нь хашаа давж хаалга онгойлгон дөрвөн үхрийг айлын хашаанд оруулж хашсан.” гэх,

          гэрч Б.Түмэндэмбэрэлийн “...Би 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр... Энхбаатар гэх хүн утсаар залгаад “дөрвөн тооны үхрийг хоёр үл таних залуу туугаад явж байна” гэж хэлсэн, ...эрүүгийн мөрдөгч Ч.Мөнх-Эрдэнэ бид хоёр хашааг давж орон дутуу баригдсан байшин руу гэрлээ тусгахад дутуу баригдсан байшин дотроос хоёр эрэгтэй хүн гарч зугтсан, бид нар уг хоёр эрэгтэй хүний араас хөөж нэг залууг нь барьж авч, нөгөө залуу нь хаашаа гүйсэн нь сайн харагдахгүй алга болсон. ...Чулуунбаатарыг дагуулан дутуу баригдсан байшингийн хажууд очиход газар нэг тооны үхэр хэвтэж байсан, гэрэл тусган харахад цусалж алсан үхэр байсан.” гэх,

          М.Чын яллагдагчаар өгсөн “...би дөрвөн тооны үхрийг хулгайн мал гэж мэдээгүй, Д ахыг гуйгаад байхаар нь тусалж тууж өгсөн. ...тэр үедээ ямар учиртай, хэний мал туугаад явж байгаа гэдгийг асууж мэдэлгүйгээр Дэлгэрэхтэй хамт дөрвөн тооны үхрийг туугаад наадмын талбайн ойролцоо ирж Д ах руу залгахад “...“Танил” захын урагшаа гэр хороолол руу туугаад аваад ир” гэсэн, ...Д ах, Дэлгэрэх хоёр гарч ирээд үхэр байгаа хашаа руу Дэлгэрэх гартаа сүх, уяа, хоёр ширхэг хутга бариад орсон, араас нь Д ах машинаа гудамжны үзүүрт байрлуулчихаад явж орсон...тэр хоёр намайг дуудаж “гурван үхрийг буцаагаад тууж явуулчихаад хүрээд ир” гэсэн.” гэх мэдүүлгүүд,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянтал 12 дугаар гудамжны дугааргүй хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хулгайд алдагдаж, цохиулсан үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

          “Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02/02-25 дугаартай “...хар цоохор бяруу 1.000.000 төгрөг, хар тарлан хээлтэй үнээ 2.500.000 төгрөг, улаан халзан хээлтэй үнээ 2.500.000 төгрөг, шар тарлан үнээ 2.700.000 төгрөг, нийт үнэлгээ 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт үнэлгээ 8.700.000 төгрөг.” гэсэн үнэлгээ зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь энэ гэмт хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Шүүгдэгч Б.М, Г.П нар Б.Дбүлэглэн;

Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрээс Б.Молон тооны мал хулгайлсан гэмт хэрэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байхад прокурор яллах дүгнэлтдээ “2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр” гэж бичсэнийг дурьдах нь зүйтэй.

          “Мал хулгайлах” гэмт хэрэг бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэгээс гадна энэ гэмт хэргийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаарддаггүй онцлогтой.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн хувьд тогтоогдсон үйл баримтаар;

шүүгдэгч Б.М, Г.П нар бусадтай бүлэглэж, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрээс Б.Мхоёр тооны үхрийг хулгайлсан,

шүүгдэгч А.Д, М.Ч, Б.М нар бүлэглэж, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрээс С.Гулаан халзан, хар тарлан, шар тарлан, хар цоохор зүсмийн дөрвөн тооны үхрийг хулгайлсан буюу бусдын олон тооны малыг хулгайлан амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хохироож байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүх “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч Б.М, А.Д, М.Ч, Г.П нарыг гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч Б.М, А.Д, М.Ч, Г.П нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримталсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т гэмт хэрэг хамтран үйлдсэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд багтааж хуульчилсан тул давхардуулан зүйлчлэх шаардлагагүй юм.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан бөгөөд төрийн хамгаалалтад байдгийн баталгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлахыг хориглож, хууль зөрчсөн гэм буруутай этгээдийн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон байна.  

Шүүх шүүгдэгч Б.М, А.Д, , Г.П, М.Ч нарыг “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Б.М оргож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, удаа дараа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн.” зэргийг нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 7 жил хорих ял,

шүүгдэгч А.Д, М.Ч, Г.П нарт тус тус 2 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг “...өмнөх хэргүүддээ хүлээх эрүүгийн хариуцлагаа хүлээсэн байхад ямар үзэмжээр 7 жил хорих ял санал болгож байгаа нь ойлгомжгүй байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч З.Баттулга “...ар гэрийн ахуй амьдрал, мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэгт холбогдсон  байдлыг тус тус харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага хэмжээний хорих ялыг оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Г.Пгийн өмгөөлөгч Д.Н “...гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч М.Чын өмгөөлөгч Б.Долгорсүрэн “...хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг. 

Гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хуульзүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг, гэтэл шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Д, Г.П нар нь гэм буруугаа хүлээн огт зөвшөөрөөгүй бөгөөд шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Г.П, Б.Д нартай бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч Б.М, А.Д, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлэхээр хуульчилж,

уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заажээ.  

          Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Мэд 4 /дөрөв/ жил хорих ял, шүүгдэгч А.Дид 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял, шүүгдэгч Г.Пд 2 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Чт 1 /нэг/ жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П, М.Ч нарт оногдуулсан хорих ялаас тэдний цагдан хоригдсон 24 хоногийг хасаж,

шүүгдэгч Г.Пгийн 1 жил 11 сар 6 хоногийн хорих ял, шүүгдэгч М.Чын 11 сар 6 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг тус тус хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П, М.Ч нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэж болно гэснийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэн шүүгдэгч М.Чт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн болно.

Харин шүүгдэгч Б.М, А.Д нар нь бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн боловч шүүгдэгч нар нь урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан баримт хэрэгт авагдсан байх тул тэднийг дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 

шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Бусад асуудал;

хохирогч Б.Мөнхбат нь хулгайлагдсан хоёр үхрийг биет байдлаар нь буцаан авсан бөгөөд үнэлгээ хийлгэсний зардалд нэхэмжилсэн 30.000 төгрөгийг шүүгдэгч Б.М, Г.П, Б.Д нар төлж барагдуулсан,

харин хохирогч С.Ганзориг хар цоохор бяруу, хар тарлан хээлтэй үнээ, шар тарлан үнээгээ буцаан авсан бөгөөд шүүгдэгч нар М.Чулуунбатар, Б.М нар нь улаан халзан хээлтэй үнээний үнийг төлсөн тухай 2 дахь хавтаст хэргийн 242, 244, 245 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 186, 190, 191 дэх талуудад авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн болон улбар шаргал өнгийн уяа, нэг ширхэг сүх, нэг ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст,

хураан авсан гэх мах тус шүүхэд ирээгүйг дурьдаж, 150кг үхрийн махыг устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгаж,

шүүгдэгч Г.П, Б.М, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх 3 хос гутлыг шүүгдэгч нарт буцаан олгож,

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  

шүүгдэгч Б.М 198 хоног, шүүгдэгч А.Д 5 хоног, шүүгдэгч Г.П, М.Ч нар тус тус 24 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж,

шүүгдэгч Г.П, М.Ч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч Б.М, А.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Д “...эхнэр хаяад явсан, би 2-6 насны гурван хүүхдүүдтэйгээ амьдардаг.” гэж тайлбарлаад, Булган аймаг Хангал сум 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 05/20 дугаартай “...иргэн Авирмэд овогтой Д ам бүл 4, тус багт 2-6 насны 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг нь үнэн болно.” тодорхойлолтыг гаргаж өгсөн  бөгөөд хүүхдүүдэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох болон үүнтэй холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар сумын засаг дарга хэрэгжүүлэх тул шийтгэх тогтоолын хувийг түүнд хүргүүлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Бн М, Б овогт Ан Д, Б овогт Гн П, Б овогт Мн Чнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Мийг 4 /дөрөв/ жил хорих ялаар, шүүгдэгч А.Дийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч Г.Пг 2 /хоёр/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Чыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, А.Д нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Мийн цагдан хоригдсон 198 хоног, шүүгдэгч А.Дийн цагдан хоригдсон 5 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Пд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч М.Чт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Пгийн цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногоор,

шүүгдэгч М.Чын цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногоор тус тус тооцсугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаанд,

шүүгдэгч М.Чыг 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож,

мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П, М.Ч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П, М.Ч нарт авсан цагдан хорих таслан сэригийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч  Б.М, А.Д нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн болон улбар шаргал өнгийн уяа, нэг ширхэг сүх, нэг ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст,

хураан авсан гэх мах тус шүүхэд ирээгүйг дурьдаж, 150кг үхрийн махыг устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгаж,

шүүгдэгч Г.П, Б.М, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх 3 хос гутлыг шүүгдэгч нарт буцаан олгож,

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ