| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/110 |
| Огноо | 2023-05-12 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч Э.Алтанцэцэг,шүүгдэгч Ч.*******,түүний өмгөөлөгч Д.*******чимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2336000000077 дугаартай, 178/2023/0101/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЙ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар 2967 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс бага насны хүүхэд буюу 1 нас 4 сартай Г.*******-Эрдэнийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2-р хуудас/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-13-р хуудас/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 14-20-р хуудас/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 27-33-р хуудас/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 34-36-р хуудас/
- Мөрдөгчийн магадлагаа / хэргийн 37-40-р хуудас/
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 42-50-р хуудас/
1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...******* сумаас Ч.*******ын 2967 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр Ж. унаж “Хүжийн хөтөл” хүртэл явж цасанд суусан.Машин цасанд суугаад гарахгүй болохоор манай нөхөр машинаас бууж цас малтаж байтал Ч.******* ар талын суудлаас урагш суудал дамжиж жолоочийн суудал дээр суугаад машиныг гэнэт ухрааж хөдөлгөсөн. Тухайн үед машин асаалттай байсан.Би буух уу гээд хаалга онгойлгоход манай нөхөр “чи хэрэггүй, нялх хүүхэдтэй байж” гэж хэлсэн.Би хаалгаа хаахдаа дутуу хаасан юм шиг байгаа юм. Машиныг огцом хөдөлгөхөд манай охин Г.*******-******* бид хоёр машинаас унасан. Ч.******* машин ухрааж хүүхэд дайрчихаад машины хаалга онгойлгож өгөхгүй дотроосоо түгжсэн байсан.Манай нөхөр жолооч талын цонхыг доош дарж байгаад хүү Г., амь хохирогч Г.*******-******* бид гурвыг оруулж, өөрөө цонхоор орж машин барьж явсан... гэх мэдүүлэг / хэргийн 54-55-р хуудас/
Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би машинаа асаалттай орхиод бууж машины дугуй доорх цасыг гараараа холдуулж байтал Ч.******* “ урд дугуй хөдөлж байна уу, хараадах “ гэж хэлээд хойш ухарсан.Тэгтэл машины зүүн урд хаалга онгойж манай эхнэр М. охин Г.*******-******* хоёр хаалгаар унаж, миний охин дайрагдаж, эхнэр М. машины хаалганд чирэгдээд гараад ирсэн. Би сандраад охиноо ээжид нь авч өгчихөөд машин ухраад байхаар нь гүйж очоод жолооч талын хаалгыг онгойлгох гэтэл Ч.******* машины хаалгыг дотроос нь түгжчихсэн.Тэгэхээр нь жолооч талын хаалганы шил хагас нээлттэй байхаар нь дээд талын хар хүрээг нь хагалж шилийг доош дарж онгойлгоод хаалга онгойлгох гэсэн боловч онгойхгүй болохоор нь цонхоор нь орж Ч.*******ыг татаж эсрэг талын суудалд суулгаад буцаж гарч эхнэр хүүхдүүдээ суулгаад машиныг барьж сумын төв рүү явсан.Суман дээр ирээд эмнэлэг дээр ирэхэд охин Г.*******-******* өнгөрсөн байсан... гэх мэдүүлэг/ хэргийн 76-78-р хуудас/
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүргэн Мөнхбаярын хамт мотоциклиор гэр лүүгээ явж байтал мотоциклийн хойт дугуй хагарсан.Тэгээд цаашаа явж Д.Энхболдын гэрт очиж Ж.той утсаар яриад олгой хаймар захичихаад байж байтал ирэхгүй удаад байхаар нь дахиж залгахад Ж. “эмнэлэгт ирсэн байна, наашаа алхаж бай, урдаас чинь машин явууллаа” гэж яриад утсаа тасалсан... гэх мэдүүлэг / хэргийн 92-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Оогий ах машиныг ухраагаад ээж дүү хоёрын сууж байсан талын хаалга онгойж ээж дүү хоёр газарт унасан. Машин эхлээд манай дүүг дайраад дараа нь ээжийг дайраад доод талд нь зогссон. Манай ээж дүүг тэврээд жолоочийн эсрэг талын суудалд суусан байсан. Би арын суудалд суусан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 95-96-р хуудас/
1.3. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны 38 дугаартай ...Ч.*******ын биенээс авсан гэх цусанд 4.8 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 116-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний 15 дугаартай... амь хохирогч Г.*******-Эрдэнийн цогцост шинжилгээ хийснээс 16-20 орчим цагийн өмнө нас барсан байх боломжтой. Амь хохирогч Г.*******-******* нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан...гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 122-123-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
1.4.Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл: Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цасанд суугдсан 2967 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг огцом ухраах явцад жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан М. бага насны охин Г.*******-******* нар машинаас унаж, улмаар машиныг ухраахдаа Г.*******-Эрдэнийг дайрч амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн
зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэж, мөн дүрмийн 3.7а-д “согтууруулах ундаа, ....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.7.а-д заасныг тус тус зөрчсөний улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарчээ.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас бага насны хүүхэд болох Г.*******-Эрдэнийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шинжийг хангаж байна.
2.3. Шүүгдэгч Ч.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д согтуурсан үедээ заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 150-р хуудас/ ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 152-р хуудас/,мал тооллогын баримт / хэргийн 153-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 154-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 156-р хуудас/ оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрч Н.*******ын өгсөн...Ч.******* дунд сургуулиа төгсөөд ******* их сургуулийн эрх зүйн ангид элсэн 1 жил суралцаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас гарсан.Эцэг эхээс 8-уулаа, айлын отгон хүүхэд, 2009 онд зүрхний хагалгаанд орсон, даруу төлөв зантай, ажилч хичэээнгүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг / хэргийн 142-р хуудас/
Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.д дансаар нь 2,000,000 төгрөг шилжүүлж өгсөн.Хавар ноолуур гарахаар бас мөнгө төгрөг өгөхөөр тохирсон... гэх мэдүүлэг / хэргийн 138-139-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* аймгийн ******* сумын ******* багт эцэг эхийн хамт мал маллаж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 төгрөгний хохирол төлсөн, 8,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулж наториатаар батлуулсан байдал тогтоогдож байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:”...Шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх санал, дүгнэлт
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******чимэг “...шүүгдэгч Ч.******* хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан боломж олгож, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх санал тус тус гаргасан байна.
3.1. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэг агуулгаар тодорхойлж хуульчилж байсан.
Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай тодорхойлсон.
Хүний амь нас хохироосон гэмт хэргийн хувьд хохирол нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх гэх ойлголт үүсэхгүй. Харин энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсантай холбогдуулан гарсан оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, амь хохирогчийн гэрээгээр болон хуулиар бусдын өмнө хариуцвал зохих үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь хууль хэрэглээний тогтсон ойлголт юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөлүүд хангагдсан гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3.3. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,000,000 төгрөгний хохирол төлсөн үлдсэн 8,000,000 төгрөгний хохирлыг 2023 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.6- 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 1(нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form