| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/170 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/170
2023 5 15 2023/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төгөлдөрийн яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2225006110186 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Д.Энь;
2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг наадмын талбайн ойролцоогоос “Iphone7” загварын гээгдэл гар утсыг олж авч, бусдын өмчлөлийн гар утас гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас Б.Х350.000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр, хохирогч Б.Х “Iphone7” загварын гар утсанд суулгасан аппликейшн ашиглаж түүний Хаан банкны данс бүхий интернэт банкинд нэвтрэх эрхээр нь хууль бусаар нэвтэрч, гар утасны дугаараар нэвтрэх нууц үг болон гүйлгээний нууц үгийг сэргээж, мэдээллийг нь өөрчилж кибер орчинд хууль бусаар халдсан,
“Хаан банкны интернэт банк” үйлчилгээ ашиглан хохирогч Б.Х Хаан банкны данснаас 2.100.000 төгрөгийг Л.Лхагвасүрэнгийн эзэмшлийн Хаан банкны данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлсэн, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Д.Энь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
иргэн Б.Х “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Цэнгэлдэх хүрээлэнд болсон шоу дээр явж байгаад “Iphone7” загварын гар утсаа гээчихсэн байна, 9 дүгээр сарын 11-ний өдөр нь симээ сэргээгээд Хаан банкныхаа дансаа шалгатал 2.100.000 төгрөг 5876064596 дугаарын данс руу шилжүүлсэн байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
цахим хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,
хохирогч Б.Х Хаан банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 23 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ- ОРХ/4529 дугаартай “Iphone7” загварын гар утасны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 31-34 дэх тал/,
хохирогч Б.Ххохирол 2.450.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 69 дэх тал/,
Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/852 дугаартай;
“...Дн Э/РД; /-ын эзэмшлийн Хаан банкны 5127150471 тоот данс руу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 700.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 620.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 917.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 950.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн.” талаарх лавлагаа /хавтаст хэргийн 77-79 дахь тал/,
Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 22/706 дугаартай;
“...Л.Л /РД;......../-ын эзэмшлийн Хаан банк дахь 5876064596 тоот данс руу 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2.100.000 төгрөгийн орлогын гүйлгээ Б.Х эзэмшлийн Хаан банкны .................. тоот харилцах данснаас хийгдсэн.” талаарх лавлагаа /хавтаст хэргийн 81-86 дахь тал/,
Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 23/296 дугаартай;
“...харилцагч Б.Х нь Хаан банкны интернэт банк ашигладаг, 2020 оны 9 дүгээр сарын 04-нд анх нээлгэсэн, нэвтрэх нууц үгийг 2022 ны 9 дүгээр сарын 11-нд, гүйлгээний нууц үгээ 2022 оны 9 дүгээр сарын 12-нд сольсон.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
хохирогч Б.Х “...Би Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг наадмын талбайд тоглолт үзэх гээд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн орчимд очсон бөгөөд өөрийн гар утсыг үүрч явсан цүнхнийхээ урд талын халаасанд хийсэн байсан, тоглолт үзэж байгаад 00 цагийн орчимд гар утсаа үзэх гэтэл цүнхний урд талын халаасанд байхгүй болсон байхаар нь ойр орчмоор болон явсан газруудаараа хайж үзээд олоогүй, маргааш нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн ................... дугаарын гар утас руугаа залгахад нэг эмэгтэй хүн аваад “...“Үйлчилгээний төв”-ийн урд талд хүрч ирээд утсаа авчих ирэхээс чинь өмнө утсаар чинь хүнтэй ярих гэсэн юм, утасныхаа нууц үгийг хэлээд өгөөч” гэхээр нь итгээд “9990” гээд хэлээд өгчихсөн чинь миний утсыг унтраачихсан, тэгээд ямар нэгэн холбоо барилгүй алга болсон. Би 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн сим картыг Орхон аймгийн Мобиком ХХК-ийн салбар дээр очиж шинээр сэргээн авч, Хаан банкны интернэт банкны аппликейшн ашиглан өөрийн данснаасаа мөнгө авах гэсэн чинь нэвтрэн орж болохгүй байхаар нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр утасныхаа дугаараараа өөрийн эзэмшдэг Хаан банкны дансныхаа интернэт банкны аппликейшны шинэ нууц үгийг сэргээж нэвтрэн ороход 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр миний дансанд байсан 2.100.000 төгрөгийг 5876064596 дугаартай данс руу шилжүүлэн, нууцаар авсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орой 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг наадмын талбайн орчмын газраас хар өнгөтэй “Iphone7” загварын гар утас асаалттай, нууц кодтой байхаар нь гар утсыг авч маргааш нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гар утас руу хүн залгахыг нь хүлээж байгаад залгахаар нь танихгүй эгчийг гуйж гар утсыг авахуулж үг заан өгч “...“Үйлчилгээний төв” дээр ирээд гар утсаа авчих, хүлээж байх хооронд нэг хүнтэй чиний утсаар чинь ярих хэрэгтэй байна, нууц кодоо хэлчих” гэж яриулахад гар утасныхаа нууц кодыг “9990” гэж хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би гар утсыг оролдон үзэж байгаад мессеж руу нь ороход Хаан банкны дансны үлдэгдэл нь 2.100.000 орчим төгрөг харагдсан тэгээд надад мөнгөний хэрэг гарсан байсан болохоор тухайн хүний интернэт банкны аппликейшн рүү нэвтрэн орж утасных нь дугаараар нууц үг болон гүйлгээний нууц үгийг дахин шинээр үүсгэн авч нэвтрэн орсон, би https://coolhand.cam гэдэг покер тоглоомын цахим хаяг руу орж тухайн гар утсанд байсан 95599377 дугаараар нь Наки гэдэг нэртэй шинэ хаяг нээж /нууц үгийг нь мартсан гэх/ Б.Х эзэмшдэг буюу миний нэвтрэн орсон Хаан банкных нь дансыг тус хаягтай холбож цахим тоглоомын сайтад байх нэг өрөө рүү орж өрөөний данс цэнэглэдэг хүний дансыг тус цахим тоглоомын чатнаас нь авч Б.Х интернэт банкыг ашиглаж өрөөний данс цэнэглэдэг хүний 5876064596 дугаартай данс руу “Hakuu” гэсэн утгатайгаар 2.100.000 төгрөгийг шилжүүлж “Hakuu” гэх хаягийг автоматаар 2.100.000 төгрөгөөр цэнэглүүлсэн. Гүйлгээний утга дээр нь хаягтайгаа адилхан нэртэй хийхэд автоматаар тус хаяг цэнэглэгддэг юм. ...2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хаягтайгаа холбосон байсан өөрийн эзэмшдэг Хаан банкны 5127150741 дугаартай данс руу 700.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 620.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 917.000 төгрөгийг тус тус татан авч өөрийн хувийн хэрэгцээнд мөнгийг ашиглаж дуусгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Энь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 2.450.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, шүүгдэгч Д.Э оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Дын Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацагааар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннаймдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ