| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00402/И |
| Дугаар | 402 |
| Огноо | 2019-11-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* гудамж, ******* тоотод оршин суух Ц.А /РД:**********/
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух******* Э.Т /РД:**********/-гээс
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: Би 2016 оны 11 дүгээр сард Э.Ттэй танилцаж хамтран амьдрах болсон. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Т.Х төрсөн. Хүүгээ төрснөөс хойш Э.Т өөр хүнтэй болж тусдаа амьдрах болсон. ...Иймд Э.Тгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Э.Тгээс хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг шаардсан.
Хариуцагч Э.Т нэхэмжлэлд дурдсан үйл баримт, шаардлагад маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Ц.А нь тус дүүрэгт оршин суудаг учраас өөрийн оршин суугаа газрын шүүхэд тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т нийцсэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Т.Х нь нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Э.Т нарын дундаас төрсөн, хүүхэд захиргааны журмаар эцэг тогтоолгож гэрчилгээ авсан байна.
Хүүхдийн эцэг Э.Т нь хүүхдийг төрсөнөөс хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хүүхэдтэй нэг дор амьдарч тэжээн тэтгэх боломжгүй болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.870 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 35.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.8., 100 дугаар зүйлийн 100.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Тэмүүлэнгийн Хасуг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Т /РД:**********/-гээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Аы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.870 /гучин таван мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 35.870 /гучин таван мянга найман зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ