Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

 

   2023         5            16                                  2023/ШЦТ/173

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,    

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000211 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Б.Э нь,

2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг “Гок гарден” хотхоны 5а байрны 41 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үл ялих шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Хтолгой руу нь олон удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

иргэн Д.Х“...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Э нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар доромжлон, зодож цохисон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

түүний өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2, 3 дахь тал/,

хохирогч Д.Ххохиролд 1.600.000 төгрөг төлснийг нотлох банкны баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

зөрчлийн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд /хавтаст хэргийн 10-15 дахь тал/,

хохирогч Д.Х, шүүгдэгч Б.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

хохирогч Д.Х“...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад гэртээ ирсэн, гэтэл хамтран амьдрагч Б.Э согтуу байсан бөгөөд хөргөгч доторх эд зүйлсийг гаргаж шидлээд хөглөрүүлчихсэн, жижиг өрөөний хаалгыг, мөн жижиг өрөөний шкафны хаалгыг цөм цохичихсон байсан, тэгээд “үхнэ” гээд гартаа хутга барьчихсан, дээлийнхээ бүсийг полкон дээрээс уячихсан байхаар нь би хэрүүл хийлгүй түүнийг аргадсан, “надаас яагаад зугтаагаад байгаа юм, хаагуур яваад байгаа янхан бэ” гээд уурлаад байсан. ...Эг усанд оруулаад хоол өгөөд унтуулах гэж байтал жижиг өрөөний хаалгыг эвдчихсэн байхыг би мэдсэн, түүнд “яагаад эвдчихэв” гэтэл уурлаад намайг том өрөөний ор луу чирч өргөж шидсэн, би айгаад хашгиртал нүүр, шанаа хэсэг рүү гараараа олон удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

          “...бид хоёр учраа ололцоод буцаад хамт амьдрах болсон, намайг хот руу авч явж эмчид үзүүлсэн, мөн шкафны болон жижиг өрөөний хаалгануудыг шинээр худалдан авч засаж өгсөн. Мөн надад эмчилгээ, эвдсэн эд зүйлсийн төлбөр гэж миний Хаан банкны данс руу 1.600.000 төгрөг шилжүүлж өгсөн, ...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Б.Эгийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр би ганцаараа явж байтал хөдөөний байрын хоёр хүн таараад “Төгөл гарден”-ыг асуухаар нь би зааж хүргэж өгсөн, ...хоёр хүн намайг “архи уух уу” гэж хэлсэн, би тэр хоёр хүний хамт “Төгөл гарден”-ны гадаа 0.5л гурван шил архи, мөн 1л монгол архи хувааж уусан. Ингээд би согтчихсон бөгөөд нэг мэдсэн чинь гэртээ орж явсан, гэртээ ороод нойл орчихоод буцаад гарахдаа нойлын шалны ирмэг дээр бүдрээд толгойгоороо жижиг өрөөний хаалгыг мөргөсөн юм. ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 312 дугаартай; “...Д.Хбиед духны зүүн хэсэг, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн чихний ар тал, чамархай хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цус хуралтууд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. Духны зүүн хэсэг, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн чихний ар тал, чамархай хэсгийг хамарсан цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд 1.600.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд хохирогчийн “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Бн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эзургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ