Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/167

 

 

   2023         5            12                                  2023/ШЦТ/167

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгч Х.М, Ц.Хнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төгөлдөрийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2225007310163 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Х.М, Ц.Хнар нь;

үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, 2022 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Цэцэг” төвийн урд талд хохирогч С.Уүл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд “хуйханд нэг тооны няцарсан шарх, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, баруун бугалга, цээжинд зөөлөн эдэд таван тооны цус хуралт, баруун хацарт нэг тооны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Х.М, Ц.Хнар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

иргэн Г.Г“...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Цэцэг” зочид буудлын баруун талд 2022 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө үл таних дөрвөн залууд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

хохирогч С.Уын “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед найз ГГовил багийн залуус хотхонд уулзсан, уг хотхонд Ганбилэгийн гэр нь байдаг юм. Тэгээд Ганбилэгийн гэрээс орой 19 цагийн үед төв хэсэг рүү орж ирээд “Цэцэг” төвийн гадна талын зогсоол дээр Ганбилэгийн машин дотор 0.5л хэмжээтэй “Соёрхол” архинаас нэгийг уугаад сууж байгаад орой 21-22 цагийн үед “Богд гол” бааранд ороод 0.5л хэмжээтэй нэг шил архи аваад бид хоёр хувааж уусан. Ингээд баар хаах үеэр Ганбилэг бид хоёр баарнаас гараад “Цэцэг” төвийн урд очих үед үл таних гурван залуу зогсож байсан ба тухайн залуучууд бид хоёроос “гал байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэсэн чинь “байлгаач” гэхээр нь “юу” гэсэн чинь цагаан малгайтай, хар өнгийн куртиктэй залуу “юу гэсэн ч яадаг юм” гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон, энэ үед би нүүрээ дараад доош тонгойсон чинь миний өмсөж явсан цамцны малгайгаар толгой дээгүүр ороож байгаад толгой руу хэд, хэдэн удаа өшиглөж, доош тонгойж байх үед нүүр хэсэг рүү өшиглөсөн, ...би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл нүдний шилтэй саарал малгайтай залуу ирээд миний гар утсыг булааж аваад газарт унагааж байгаад дээрээс нь дэвсчихсэн, би “утас өгөөч ээ” гээд газарт байсан гар утсаа авах гээд тонгойсон үед миний толгой хэсэг рүү ямар нэгэн хатуу зүйлээр цохих шиг болсон, яг ямар зүйлээр цохисныг мэдээгүй, би бодохдоо архи, шар айрагны шилээр цохисон юм болов уу гэж бодсон, шил хагарах шиг болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

гэрч Г.Г“...Тухайн өдөр найз Угтахбаярын хамт Богд гол баарнаас гарч ирээд “Цэцэг” төвийн урд байрлуулсан тээврийн хэрэгсэл рүү явж байсан чинь “Цэцэг” төвийн урд талд үл таних 3-4 залуу зогсож байсан, тухайн залуучуудын хажуугаар өнгөрч явсан чинь “гал байна уу” гэж тухайн залуучуудын өндөр нуруутай залуу асуухаар нь “гал байхгүй” гэсэн чинь “байлгачихаач” гэж хэлээд өндөр нуруутай залуу нь Угтахбаярын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон, энэ үед би салгах гэж байтал, нэг залуу нь намайг холдуулсан, Угтахбаяр уг өндөр нуруутай залуутай зууралдаад цааш явсан би намайг салгасан залуутай зууралдаж байгаад Угтахбаярын хажууд очсон чинь Угтахбаяр гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэж байтал түүний гар утсыг намайг салгасан гэх махлаг биетэй залуу булааж аваад Угтахбаярын толгой хэсэг рүү цохисон, үүнээс өмнө нь Угтахбаярыг түрүүлж зодсон гэх залуу архи юм уу пивоны шилээр Угтахбаярын толгой руу цохисон, энэ үед уг шил хагарч Угтахбаярын толгойноос цус гарч байсан. Тухайн залуучуудын хоёр залуу нь Угтахбаярыг зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

гэрч И.Ж“...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн үед найз Хүсэл. М, Ганбат нартай уулзаад “Sugar” хажууд байх караокены газарт ороод дуулж, нэг шил архи уусан...“Цэцэг” төвийн гадна талд очоод М, Хбид нар машинаас буугаад машины хажууд тамхи татаад зогсож байтал үл таних хоёр залуу ирээд “тамхилаач” гэж хэлэхэд нь бид нар тамхи өгөх гэж байтал зодуулсан гэх Угтахбаяр “та нар тамхилахгүй гээд яадаг юм” гэж хэл, амаар доромжилж эхэлсэн, ...Угтахбаяр нь Мийн шанаа хэсэг рүү гараараа цохисон, энэ үед М түүний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, М, Угтахбаяр нар хоорондоо зууралдаж буудлын урд байсан ачааны машины цаагуур орсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Х.Мийн яллагдагчаар өгсөн “...Хбид хоёр л уг залууд гар хүрсэн, Ганбат, Жаргалсайхан нар гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

Ц.Хяллагдагчаар өгсөн “...Тухайн залуутай хамт явсан залуу эхэлж ирээд тамхи асуух үед бид нар тамхи гаргаж өгөх гэж байтал араас нь хамт явж байсан залуу ирээд “та нар тамхилахгүй гээд яах юм” гэж хэлэх үед “ингэж яривал бид нар тамхилахгүй” гэсэн чинь сүүлд ирсэн залуу Мийг түрүүлж цохисон, ингээд зодоон эхэлсэн. ...Мийг түрүүлж цохисны дараа М буцаагаад түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, хоорондоо зууралдаад цааш явсан. Энэ үед би салгах гээд явж байгаад уг залуугийн гар утас газар унасан байхаар нь гар утсыг нь өгөх гэж байтал миний гарыг түлхээд нүүр хэсэг рүү цохиж, миний шилийг хугалахаар нь уур хүрээд гартаа барьж байсан гар утасны хажуу ирмэг хэсгээр түүний толгойны орой хэсэг рүү нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 853 дугаартай;

“...С.Уын биед хуйханд нэг тооны няцарсан шарх, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, баруун бугалга, цээжинд зөөлөн эдэд таван тооны цус хуралт, баруун хацарт нэг тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хуйханд нэг тооны няцарсан шарх, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Шүүгдэгч Х.М, Ц.Хнар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Х.М, Ц.Хнар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн “гомдол, саналгүй.” гэсэн хавтаст хэргийн 139 дүгээр талд авагдсан хүсэлтийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тэдэнд оногдуулж, торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.М, Ц.Хнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Хын М, З овогт Цн Хнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М, Ц.Хнарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.М, Ц.Хнар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М, Ц.Хнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ