Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 22

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0056/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000616 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** /РД:***/,  *** өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-1999 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 281 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял, 
-2000 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж, нийт 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ***нь 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ***тоотод байх ***ийн гэрт архидан согтуурч байхдаа хохирогч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гэрээс нь гарч, хашааны гадна хохирогч ***ыг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
    

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool- Bat-Enh 98.1.docx
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ажлаараа орчихоод ажил байхгүй гэхээр нь харих гэж яваад *** ах, *** ах, *** нартай дэлгүүрийн урд тааралдсан. Ингээд “уулзаагүй удсан байна, бүгдээрээ айлд очъё” гээд ***д очиж архи уусан. Гэтэл *** архи нэхээд ширээ цохиж аваад байхаар нь дэлгүүр гарч архи авчихаад ирэхэд учир зүггүй цохих гээд дайраад байсан. Ингээд гэрийн эзэн “гарцгаа” гэхээр нь өлгүүрээс хувцсаа аваад гарахад *** ирээд цохисон. Түүнээс хойш сайн санахгүй байна. Ямар ч байсан зууралдаад, зодолдоод байсан.
…архи ууснаас болж ийм хэрэг явдал боллоо. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.”гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр байсан санагдаж байна. Би тухайн өдөр гадуур явж байгаад би өмнө нь *** гэж найзаасаа 10000 төгрөг зээлж авсан байсан учир зээлсэн мөнгөө буцааж төлөх гэж *** руу залгахад тэрээр надад “зах дээр явж байна, зах дээр хүрээд ирээч” гэсэн. Тэгээд би “Шинэ-Орчин” худалдааны төвийн гадаа найз ***тай уулзаад би түүнд 1 шил 0.75л архи захаас авч өгөөд явж байхад *** гэж дууддаг найзтайгаа таарсан. Ингээд бид гурав миний авсан архийг захын гадаа хувааж уучихаад тосгоны зургаагийн буудалд байдаг *** гэж найзынхаа гэрт очих гээд захаас алхаж явж байгаад зургаагийн буудлын орчимд явж байгаад миний зүс таних *** гэж залуутай таарсан. Тэгээд бид 4 нийлээд зургаагийн буудлын дэлгүүрээс 1 шил архи аваад ***ийн гэрт очоод авсан архиа хувааж уусан санагдаж байна. Түүнээс хойш би болсон хэргийн талаар юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт ухаан ороод сэрсэн чинь баруун чихнийхээ хойд талд оёдол тавиулсан, баруун чихний урд хэсэг мөн оёдол тавьсан, баруун чихний дэлбээ хэсэгт оёдол тавьсан. Толгой нэг л хөндүүр орсон байдалтай маш их өвдөж байсан. Түүний дараа намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад миний найз *** эхнэрийнхээ хамт намайг эргэж ирээд чи манай гэрт байж байгаад ***тэй маргалдаад зодолдсон гэж хэлсэн.  
…миний баруун чих урд хойд хэсгээрээ урагдаж оёдол тавиулсан. Толгой хэсэгтээ битүү гэмтэл авсан. Би ***эд зодуулсны улмаас миний толгой эргэж унах гээд байдаг болсон. 
…намайг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад *** ирээд эмнэлэгийн 10 хоногийн эмчилгээний зардал болох 300000 төгрөгийг төлсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэгээд бид гурав зургаагийн буудлын гадаа ирэхэд *** зүс таних *** гэж залуу таараад ***, ***, *** гурав намайг гадаа үлдээгээд дэлгүүр ороод 1 шил архи авч гарч ирээд бид дөрөв ***ийн гэр рүү явсан. Ингээд бид нар ***ийн гэрт ороход *** гэж залуу гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд бид нарыг архиа хуваагаад уугаад байж байхад гаднаас ***ийн эхнэр нь гээд эмэгтэй орж ирээд бид нарыг гэрт архи уулаа гээд хөөсөн. Тэгээд бид нар ***ийн гэрээс гараад би тухайн үед архи уусан байсан учир салхинд цохиулаад юу ч мэдээгүй тасарсан байсан. Нэг мэдсэн чинь ***ийн хашааны гадаа цагдаа, эмнэлэгийн ажилчид ирчихсэн байж байсан юм. Тэгээд би ухаан ороод ***ыг *** зодсон талаар мэдсэн. Би тухайн үед гадаа гараад тасарчихсан байсан учир ***, *** нар яг юунаас болоод гадаа гараад маргалдсан талаар мөн зодолдсон талаар нь мэдээгүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-Гэрч Д.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тухайн үед зодоон болох үед байгаагүй. Намайг ***ийн гэрт байхад ***, *** хоёр зодолдсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 16/, 
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад манай найз *** гаднаас зүс таних ***, үл таних 2 залуутай манай гэрт  1 шил архи бариад ороод ирсэн.  Дээрх хүмүүс манай гэрт авч ирсэн 1 шил архийг нь хувааж уусан. Тэгээд бид нар архиа хуваагаад ууж байхад *** хамт орж ирсэн миний танихгүй залуутай хоорондоо архи авч өг гээд маргалдаад байсан санагдаж байна. Тэр үед надтай цуг хамтран амьдардаг *** гэж эмэгтэй орж ирээд ***ыг хамт явж байсан залуутайгаа маргалдаад байхаар нь *** манай гэрт байсан хүмүүсийг бүгдийг нь хөөгөөд гаргасан. Тэгээд би байшингийнхаа цонхоор харсан чинь манай гэрийн хашааны гадаа *** газар уначихсан манай гэрт хамт маргалдаад байсан залуу нь түүний дээр гарчихсан байхаар нь би хамтран амьдарагч ***гийн хамтаар *** дээр очоод түүний дээр суусан байсан залууг салгааж байж байхад тухайн залуу газраас жижиг хутга юм уу төмөр барьчихсан над руу дайраад байхаар нь би зугтаагаад яваад өгсөн. Тэр үед *** намайг зугтаагаад яваад өгөх үед гэр рүү орсон санагдаж байна. Тэгээд би нилээн зайнаас ***ыг зодсон залууг ажиглаад байж байсан чинь тухайн залуу өөрийнхөө дээгүүрхээ тайлж газар хаясан хувцасаа аваад яваад өгсөн. Харин *** зодуулсан байдалтай манай хашааны гадаа сууж байхаар нь *** эмнэлэгт дуудлага өгсөн санагдаж байна. 
…Яг зодож байхыг нь хараагүй. Би ***гийн хамтаар ***ыг газар уначихсан байдалтай нөгөө залуу нь дээр нь гарсан байхад нь яваад очиход ***ы нүүр амнаас цус гарчихсан нөгөө залуу дээр нь сууж байсан. 
…Би тухайн залууг ***ы дээр гарчихсан байхаар нь салгасан чинь тухайн залуу газраас жижиг хутга юм уу төмөр аваад намайг цохих гээд байхаар нь би зугтаагаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,  

-Гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр байсан санагдаж байсан. Би тухайн өдөр гадуур явж байгаад ***ийн гэрээр яваад ороход ***, миний зүс таних ***, *** гэж хүмүүстэй мөн үл таних 2 хүнтэй нийлээд архи хуваагаад ууж байсан юм. Ингээд байж байхад тэр үед *** нилээн согтсон байдалтай, хамт сууж байсан хүмүүсээ өдөж хоргоогоод уйлаад байсан. Тэгэхээр нь би ***, ***г мөн хамт явж байсан 2 залуутай нь ***ийн гэрээс хөөгөөд гаргасан. Удаагүй би ***ийн байшингийн цонхоор харсан чинь *** хамт явж байсан үл таних 1 залуутайгаа зодолдоод дээр доороо ороод ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь би ***ийн хамт хашааны гадаа гараад очиход ***, хамт явж байсан үл таних залуутайгаа дээр, доороо ороод ноцолдоод байсан. Тэгэхээр нь тоолгүй ***ийн гэр рүү яваад орсон чинь харин *** зодолдож байгаа хүмүүсийг салгах гээд хашааны гадаа үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 18/

-“…***ы биед гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал, чихний дэлбэн, чамархай, духны хэсгийн шархнууд, зүүн нүдний зовхины цус хуралт, цус алдалтын дараах цус багадал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1192 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 23/,
-“…***ийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна.” гэх 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1297 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/, 
-Эмчилгээний төлбөр төлсөн баримт /хэргийн 39/,
-Хохирогч ***ы өвчний түүх /хэргийн 43-53/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 62/, 
-1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 281 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хэргийн 65-66/, 

-2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хэргийн 68-69/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр *** тоот ***ийн гэрт архидан согтуурч байхдаа хохирогч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, ***ыг зодож  бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …миний баруун чих урд хойд хэсгээрээ урагдаж оёдол тавиулсан. Толгой хэсэгтээ битүү гэмтэл авсан. Би ***эд зодуулсны улмаас миний толгой эргэж унаж гээд байдаг болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би тухайн залууг ***ы дээр гарчихсан байхаар нь салгасан чинь тухайн залуу газраас жижиг хутга юм уу төмөр аваад намайг цохих гээд байхаар нь би зугтаагаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 17/, гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…удаагүй би ***ийн байшингийн цонхоор харсан чинь *** хамт явж байсан үл таних 1 залуутайгаа зодолдоод дээр доороо ороод ноцолдоод байж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18/, “…***ы биед гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал, чихний дэлбэн чамархай, духны хэсгийн шархнууд, зүүн нүдний зовхины цус хуралт, цус алдалтын дараах цус багадал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1192 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 281 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял, 2000 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нийт 3 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар хүндэвтэр  гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “…ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хэргийн 88/ тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ***ийг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** ***эд 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***эд оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн /нэг жил/ хугацаагаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***эд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***эд мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***эд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ