Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1219

 

 

 

 

 

МАГАДЛАЛ

2019.12.5                                                        1219

 

 

 

Ц.Ү, Т.Б, Г.Г, А.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч, хохирогч Ц.Ү, Т.Б нарын өмгөөлөгч А.Ганбат,

шүүгдэгч, хохирогч Г.Г, А.Б нарын өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/1537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, А.Б нарын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ү, Т.Б, Г.Г, А.Б нарт холбогдох 1906036151725 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хатгин овгийн Ц.Ү, 1997 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Нарантуул худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто-1” хотхоны 305 дугаар байрны 31 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УЛ97042834/;

2. Боржигон овгийн Т.Б, 1989 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нарантуул худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын бага тойруу гудамжны, 44 дүгээр байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун” хотхоны, 803 дугаар байрны 803 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УУ89120974/;

3. Монгол овгийн Г.Г, 1990 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Нарантуул худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 416 дугаар байрны 75 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЧ90092313/;

4. Даш бэйс овгийн А.Б, 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, Нарантуул худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 2 байрны 51 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УХ91010414/;

Ц.Ү нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд зам дээр ах Т.Бтай бүлэглэн, иргэн Г.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учируулсан,

Т.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд зам дээр дүү Ц.Үтай бүлэглэн, иргэн Г.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд зам дээр А.Бтэй бүлэглэн, иргэн Т.Бг, мөн ганцаараа Ц.Үыг зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан,

А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд зам дээр Г.Гтай бүлэглэн, иргэн Т.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хатгин овогтой Ц.Ү, Боржигон овогтой Т.Б, Монгол овогтой Г.Г, Даш бэйс овогтой А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б, Г.Г нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, А.Б, Ц.Ү нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б, Г.Г, А.Б, Ц.Ү нар нь шүүхээс оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б, Г.Г, А.Б, Ц.Ү нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Б, Г.Г, А.Б, Ц.Ү нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Т.Б, Ц.Ү, Г.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Т.Б, Г.Г, А.Б, Ц.Ү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Г.Г, А.Б нарын өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1537 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолоор А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэлээр шийтгэсэн нь хууль зүйн хийгээд, бодит үндэслэлгүй юм.

Учир нь, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Т.Б, Ц.Ү, Г.Г нарын дунд маргаан өрнөж улмаар зодолдсон гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Шүүх эдгээр этгээдэд хамаарагдах хэргийг хянан шийдвэрлэхдээ А.Бийг дээрх этгээдүүдтэй хамт гэм буруутайд тооцсон байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, түүнчлэн хууль зүйн тодорхой үндэслэлүүдээр А.Б нь гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлогдож байна. Үүнд: Гэрч М.Ууганбаяр нь мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Нарантуул” зах болох ажил дээрээ 19:00 цагийн үед тарах гээд байж байтал Билгүүний утас руу хүн залгаж, лангуугаа хааж, Билгүүн яарсан байдалтай “дагаад гүйгээрэй” гэсэн, ингээд би Билгүүнийг дагаад гүйсэн. “Нарантуул” захын урд байрлах “Шунхлай” колонкоос ертөнцийн зүгээр зүүн тийш хаалттай байдаг хаалганы хажууд очсон. Билгүүн бид хоёрыг очиход 3 хүн зодолдож байсан. Ингээд бид хоёр очиж салгасан. Удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Би тус өдөр 19 цагийн үед ажлаа тараад “Нарантуул” захаас гараад “Баянмонгол” хороолол руу алхаж байтал “Нарантуул” захын зүүн урд байдаг шар хаалганы хажууд хэдэн залуучууд муудалцаж байсан. Ингээд лавлаад сайн хартал хоёр, гурван залуучууд нь зүс таних “Нарантуул” зах дээр ажилладаг залуучууд байсан. Ингээд хоорондоо зодолдоод байхаар нь салгаад, гэр рүүгээ явсан. Тухайн үед Ганбаатар болон зах дээр ажилладаг манай цайны газар орж ирсэн хоёр залуу байсан. Намайг очиход Ганбаатарын хөмсөгнөөс цус гарсан байсан бөгөөд Ганбаатар болон нөгөө талын хоёр залуу хоорондоо барилцаад байсан. Миний зүс таних хоёр залуу салгаад байж байсан” гэх мэдүүлэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. А.Б ямар нэг үйлдэл, эс үйлдэл эсхүл гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй. Хэрэв дээр дурьдсан гэмт хэргийн аль нэг шинж байхгүй бол тухайн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэрэг биш юм.

Тухайн этгээдийн үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой нэг төрлийн гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлагдсан байх ёстой. Мөн хийсэн үйлдэл нь нийгэмд хор аюултай, гэм буруутай байхыг шаарддаг. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Гэтэл миний үйлчлүүлэгч А.Б нь хэн нэгэнд гэм хор, хохирол учруулаагүй төдийгүй гэмт хэргийн үндсэн шинжүүдийг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг зааж өгсөн байдаг. Үүнд:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны үеэр дараах байдлыг нотолно”,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/”,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”,

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны үеэр нотолбол зохих байдал хэмээн заажээ.

Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд эдгээр нотолбол зохих нөхцөл байдлыг нотлоогүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэж нотлох, хангалттай нотлох баримт байхгүй, мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс А.Б нь гэмт хэрэг үйлдээгүй нь харагдаж байна.

Иймд Т.Б, Ц.Ү, Г.Г, А.Б нарт холбогдох 2019/ШЦТ/1537 дугаартай шийтгэх тогтоолын А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

   Шүүгдэгч, хохирогч Ц.Ү, Т.Б нарын өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч миний зүгээс олон удаа хүсэлт гаргасан байдаг. Тухайн гэмт хэрэгт Г.Г, А.Б нарын үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдсон бөгөөд Г.Г тухайн маргааныг үүсгээгүй. Мөн Биндэръяа “Г.Г, А.Б нар нь намайг зодсон” гэж мэдүүлсэн. Иймд А.Бий үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байхгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

   Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Г.Г нь Ц.Ү, Т.Б нартай зодолдож, А.Бийг утсаар дуудсан байдаг бөгөөд А.Б нь “гүйж очоод шууд цохисон” гэх мэдүүлгээр түүний үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

   Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

   Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангажээ.

Ц.Ү нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд зам дээр ах Т.Бтай бүлэглэн, иргэн Г.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Т.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд зам дээр дүү Ц.Үтай бүлэглэн, иргэн Г.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд зам дээр А.Бтэй бүлэглэн, иргэн Т.Бг, мөн ганцаараа Ц.Үыг зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан,

А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд зам дээр Г.Гтай бүлэглэн, иргэн Т.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч, хохирогч Ц.Ү хохирогчоор “...манай ах Биндэръяа тэр залууд аятайхан яваачээ, зүгээр яваач пизда минь гэж хэлсэн чинь нөгөө залуу юу гэнээ хоёр пизда минь гэж хэлээд бид хоёрын урдуур машинаа шахаж тавиад бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод яасан гэнээ 2 пизда минь гэхээр нь чи одоо яах гэж байгаа юм бэ гэж хэлээд хаалгаа хаах гэтэл тэр залуу намайг шууд цохиод авсан. Тэгээд бид хоёр цагдаа дуудсан юм байх гэж бодоод хүлээж байтал гэнэт хойноос 3 залуу гарч ирээд намайг шууд унатал цохисон. Тэгээд би газар унасан байдалтай байхад миний толгой руу өшиглөөд байсан. Манай ахыг нэг бүдүүн залуу бариад бусад нь зодож байсан бөгөөд тэр дундаа анх муудалцаж байсан залуу л ерөөсөө зогсохгүй зодоод байсан. Манай ах зодуулж байхдаа миний хамар хугарчихлаа гэхэд нөгөө залуучууд зогсохгүй зодоод байсан. Тэгэхээр нь би гүйж очоод ахыгаа тэр залуучуудаас салгаад та нар болиочээ хүн аллаа гээд салгасан. Миний толгой болон хэвлий хэсэгт маш их өшиглөсөн. Намайг анх муудалцсан залуу болон түүний дуудаж ирсэн залуучууд бүгд зодсон...” /хх-12-14, 15-16/,

шүүгдэгч, хохирогч Ц.Ү яллагдагчаар “...нэг мэдсэн машины хаалга онгойгоод үл таних залуу намайг цохиод авсан. Би зодож цохиогүй, бас ахыг зодож цохисныг бас мэдэхгүй байна. Харин намайг Ганбаатар хамар руу нэг удаа, уруул руу нэг удаа цохисон...” /хх-107-108/,

шүүгдэгч, хохирогч Т.Б хохирогчоор “...би уурлаад эвтэйхэн яваач пизда минь гээд дээрх машины жолоочид хэлсэн чинь жолооч нь миний урдуур машинаараа дарж зогсон бууж ирээд баруун урд талын буюу Үнэнбатын талын хаалгыг татаж онгойлгоод орж ирээд манай дүүг ямар ч шалтгаангүйгээр шууд нүүр рүү нь цохиод уруулыг нь сэтэлчихсэн. Ингээд тэр залууг машинаа холдуул гээд юм яриад зогсож байтал хойноос 3 хүн ирээд бид хоёрын толгой, тархи руу шууд цохисон. Анх маргалдсан залуу гүйж ирээд шууд нүүр рүү цохиод хамар хугалчихсан. Миний ар дагз хөндүүр болсон, хамар хугарсан байгаа. Надад учирсан гэмтлийг анх надтай маргалдсан, машин жолоодож явсан залуу учруулсан...” /хх-8-9, 10-11/,

шүүгдэгч, хохирогч Т.Б яллагдагчаар “...Машины хаалгыг онгойлгон манай дүү Үнэнбатыг цохисон. Гэнэт толгой руу нэг хүн цохисон. Өндөр, шар туранхай залуу нь толгой руу цохисон. Ингээд зодоон үргэлжлэх явцад би Ганбаатарын хамар руу цохисон бөгөөд дараа өндөр бүдүүн залуу намайг хойд талаас ямар ч хөдөлгөөнгүй болтол тэврээд авсан. Тэгтэл Ганбаатар гүйж ирээд миний хамар руу цохисон. Би Ганбаатарыг цохиж зодож цохисон нь үнэн. Мөн Ганбаатар намайг зодож, цохисон нь үнэн. Ганбаатарын найзууд дундаас дунд зэргийн өндөртэй, шар царайтай, туранхайвтар залуу араас ирээд толгой руу цохисон. Харин бүдүүн өндөр залуу нь сүүлд араас тэвэрч байгаад Ганбаатараар цохиулсан. Намхан жижиг залууг би сайн хараагүй, сайн санахгүй байна. Үнэнбат нэг ч зодоонд ороогүй. Намайг зодолдож байхад Үнэнбат газар уначихсан байсан. Харин Үнэнбатыг зодооны эхэн үед Ганбаатар нүүр рүү нь 1, 2 удаа цохисон бөгөөд сүүлд нь өндөр, шар царайтай, туранхай залуу бие рүү өшиглөж байсан...” /хх-111-114/,

шүүгдэгч, хохирогч Г.Г хохирогчоор “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа гараад гэрлүүгээ явж байтал хажуу талд явж байсан автомашин баруун талаас шахаж миний арын дугуйг шүргэсэн. ...шаардлага тавихад урд сууж байсан залуу шууд гэдэс рүү тийрсэн. Ингээд биеэ хамгаалаад буцаагаад нөгөө залууг цохиод, барилцаж авсан. Гэтэл цаад талд байсан жолооч нь миний малгайтай цамцнаас татаад цохиж зодож эхэлсэн. ...миний хамар руу цохисон учраас учраас би зөрүүлээд нүүрэн тус газар нь цохисон. ....Би барьцалдаж аваад жолоочийн эсрэг талд сууж байсан залуугийн нүүр рүү нь цохисон. Мөн жолоочийг намайг цохихоор нь буцаагаад нүүр рүү нь цохисон...” /хх-17-22, 23-24/,

            шүүгдэгч, хохирогч Г.Г яллагдагчаар “...урьд сууж байсан залуу шууд намайг хөлөөрөө жийсэн. ... яагаад жийгээд байгаа юм бэ гээд цохисон. ...тэр хоёр толгой тархи руу маш олон удаа цохиж эхэлсэн. ...би дүүтэй барилцаж байгаад газар унагаасан. ... миний хамар руу маш хүчтэй цохисон. ...би буцаагаад нүүрэн тус газар нь цохисон. Ингээд удалгүй цагдаа хүрээд ирсэн. Ах гэх залуу нь миний хамрыг хугалсан мөн нүүр толгой руу маш олон удаа цохисон. Харин дүү нь гэх залуу миний хөмсөг сормуусыг сэтэлсэн. Мөн нүүр, толгой, цээж рүү маш олон удаа цохисон...” /хх-117-121/,

 шүүгдэгч, хохирогч А.Б гэрчээр “...Ганбаатарыг зодож байсан хоёр залуугийн нэг нь намайг цохисон бөгөөд миний подволкийг урж танхайрсан учраас би ганц, хоёр түлхээд одоо болиочээ гэж хэлээд намхан залууг тэвэрч болиулсан...” /хх-25-27/,

            шүүгдэгч, хохирогч А.Б яллагдагчаар “...би тус өдөр Нарантуул зах болох ажлаасаа тараад өөрийн туслах Ууганаатай хамт лангуугаа хааж байсан. Тэгтэл ажлын газрын залуу Ганбаатар над руу залгаад би зодуулчихлаа, нүднээс цус гараад байна, ирээд машин бариад эмнэлэг хүргээд өг гэсэн. ...Ингээд тус газар очтол Ганбаатарыг хоёр залуу зодоод байж байсан. ...би нэг залууг араас нь татаад боль гэж хэлсэн. Тэгтэл ах нь гэх залуу намайг эргэж хараад нэг цохисон бөгөөд би дахиад түлхсэн чинь дахин цохисон. Тэгэхээр нь миний дургүй хүрээд буцаагаад ганц, хоёр цохисон ба бид барилцаад тэнд зууралдсан. ...Би дүүд нь огт гар хүрээгүй. Харин ахыг нь ганц, хоёр удаа цохисон. Гэхдээ нүүр рүү цохиогүй, бие рүү цохисон. Мөн гараараа хүзүүнээс нь бугуйлдсан...” /хх-124-127/,

            гэрч М.Ууганбаярын “...Би Ганбаатар, Билгүүн хоёрыг танина. Нарантуул зах дээр хамт ажилладаг. Би Билгүүний лангуун дээр ачаа зөөдөг. Харин Ганбаатар ойрхон лангуу ажиллуулдаг. Бид хамт ажиллаад 4 гаруй жил болж байна. ...Билгүүн яарсан байдалтай дагаад гүйгээрээ гэж хэлсэн. ...Биднийг очиход 3 хүн зодолдож байсан. Ингээд Билгүүн бид хоёр очиж салгасан. Удалгүй цагдаа ирээд Ганбаатар, жолооч хоёрыг аваад явсан. Дараа нь Билгүүн бид хоёр лангууруугаа явж цөөн хэдэн бараа гаргаж лангуугаа хаагаад гэртээ харьсан. ...Би Ганбаатартай зодолдож байсан хоёр залууг огт танихгүй. Жолоочийн дүү гэх залуугийн уруулын дотор тал жаахан сэтэрч, бага зэргийн цус гарсан байсан. Жолооч хамраа барьсан байсан ба цус гарсан байсан. Ганбаатарын хамараас мөн адил цус гарсан байсан ба хөмсөг болон дээд зовхи сэтэрсэн байдалтай байсан...” /хх-28-30/,

            гэрч Т.Бат-Эрдэнийн “...Намайг очиход Ганбаатарын хөмсөгнөөс цус гарсан байсан бөгөөд Ганбаатар болон нөгөө талын хоёр залуу хоорондоо барьцалдаад байсан. Харин миний зүгээс зүс таних хоёр залуу салгаад байж байсан. ...Ганбаатартай зодолдсон гэх хоёр залуугийн намхан махлаг нь миний урдуур гүйж очоод Ганбаатарын хамар руу нь гараараа цохисон. Ганбаатар хамраа дараад тонгойсон бөгөөд нөгөө залуу дахин цохих гэсэн. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод нөгөө цохисон залууг тэврээд боль гээд болиулсан. Ингээд намайг тэр залууг тэвэрч байхад Ганбаатар өндийгөөд тэр залуугийн хамар руу нь мөн гараараа цохисон. Тэгэхээр нь би салгаад тус зодооныг болиулаад явлаа хэмээн тэр газраас явсан...” /хх-31-32/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Т.Бгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсэг, баруун шилбэний урд, доод хэсгүүдэд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 7580 дугаартай дүгнэлт /хх-33-34/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.Үын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 7550 дугаартай дүгнэлт /хх-38/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.Үын биед баруун 1 хавирга хугарсан гэх гэмтэл тогтоогдсонгүй...” гэх 868 дугаартай дүгнэлт /хх-45-46/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.Гын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний хараа бууралт /0.15/, баруун хөмсөг, зовхинд шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үүсгэгдсэн шинжтэй гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид баруун нүдний хараа бууралт ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад, хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх 7592 дугаартай дүгнэлт /хх-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ү, Т.Б, Г.Г, А.Б нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Ү, Т.Б, Г.Г, А.Б нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар Т.Б, Г.Г нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, А.Б, Ц.Ү нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж ял шийтэлийг ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч, хохирогч Г.Г, А.Б нарын өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэж нотлох хангалттай нотлох баримт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан гэрчийн мэдүүлгээс А.Б нь гэмт хэрэг үйлдээгүй нь харагдаж байна. Иймд А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Ц.Ү, Т.Б, Г.Г, А.Б нар нь харилцан зодолдсон болох нь тогтоогдсон, түүнчлэн А.Бий яллагдагчаар өгсөн “...Миний дургүй хүрээд буцаагаад ганц, хоёр цохисон ба бид барилцаад тэнд зууралдсан, ...ахыг нь ганц, хоёр удаа цохисон...” /хх-127/ гэх мэдүүлэг нь хохирогч Т.Бгийн “...3 хүн ирээд бид хоёрын толгой, тархи руу шууд цохисон...” /хх-8-9, 10-11/ гэх мэдүүлэгтэй тохирсон ба дээрх мэдүүлгүүд нь шүүгдэгч, хохирогч Ц.Ү, Г.Г, гэрч М.Ууганбаяр, Т.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7580, 7550, 868, 7592 дугаартай дүгнэлтүүд зэргээр А.Бий үйлдсэн гэмт хэрэг давхар нотлогдсон, уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Г.Г, А.Б нарын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж хуульчлан тогтоож өгсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б, Г.Г нарыг тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, А.Б, Ц.Ү нарыг тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж” гэж буруу, алдаатай бичсэнийг “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж” гэж зөв бичих нь зүйтэй байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/1537 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, А.Б нарын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М .ПҮРЭВСҮРЭН

 

                                   

                                    ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ