| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00197/И |
| Дугаар | 00416 |
| Огноо | 2019-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 00416
| 2019 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2019/00416 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-14 тоотод оршин суух, Хатгин овогт Б-ийн Б / /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-74а тоотод оршин суух, Цалинч овогт Х-ийн Б / /-д холбогдох,
5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 153/2019/00197/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хөгжимчин ажилтай. Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хөгжимчин ажилтай /Хамт ажилладаг/ Х-ийн Б нь надаас зээлээ хаачихаад буцааж өгнө гэж гуйгаад 2018 оны 12 дугаар сарын 06- ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөг зээлж авсан ба Зээл төлөх мөнгө хүрэхгүй байна зээлээ хаачихаад таны мөнгийг бөөнд нь эргүүлж өгье гэж гуйгаад 2018 оны 12 сарын 07-ны өдөр нэмж 5,300,000 /таван сая гурван зуун мянга/ төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэмж 11200,000,000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/-н төгрөг, бүгд 19,500,000 /арван есөн сая таван гурван зуу/-н төгрөг зээлж авсан.
Б нь надад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөг эргүүлж өгсөн.
Үлдэгдэл 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгийг эргүүлж өгөлгүй иргэн надыг хохироож байгаа тул Х.Боос 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу хариуцагч Х.Б, нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг бид дараах нөхцлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэг. Нэхэмжлэгч Б.Б нь 1,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 4,000,000 төгрөг нэхэмжилж байна.
Хоёр. Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Б.Бд 4,000,000 төгрөгийг 2020 оны 02 сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв хугацаандаа төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Х.Бод холбогдуулан 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сард багтаан нэхэмжлэгч Б.Бд төлөхөөр, нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Х.Боос гаргуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Эрдэнэчимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгт нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эвлэрэх, татгалзах эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 27 дугаар хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгнөөс 51,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 51,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Боос улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөгийн тал хувь болох 51,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Бд олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Х.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Бод холбогдох, 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сард багтаан нэхэмжлэгч Б.Бд төлөхөөр, нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Х.Боос гаргуулахаас татгалзан зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгнөөс 51,475 /тавин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 51,475 /тавин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Боос улсын тэмдэгтийн хураамж тал хувь болох 51,475 /тавин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ