Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* дугаар байранд оршин байрлах ******* СӨХ /ГД:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* дугаар байр 3 тоотод оршин суух Боржигон овогт Баатарын /РД:/-д холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 480,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардалд 6,000 төгрөг, нийт 486,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******" СӨХ нь *******, 6-р хороо, 13-р хороололд байрлах*******-р байрны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж байна. Тус орон сууцны 3 тоотод байрлах Сууц өмчлөгч Б. нь 2017 оны 10 сараас 2019 оны 5 саруудын нийтийн зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, нийтийн эзэмшлийн цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр 480,000 төгрөгийг СӨХ-д төлөөгүй байна. Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу 480,000 төгрөгийг СӨХ-д төлөх үүрэгтэй байна. Мөн Б.гийн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас бусад оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааны зардал /нотариатын хөлс болон бусад/ нийт 486,000 төгрөг болсон тул уг мөнгийг нэмж нэхэмжилж байна. Тиймээс Б.гаас нийт 486,000 төгрөгийг гаргуулж ******* СӨХ-д олгож өгнө үү.

СӨХ-ны төлбөрт 408 000 нэхнэ. Үлдэх хэсгээс татгалзаж байна. Хариуцагч нь 2017 оны 10 сараас хойш мөнгөө төлөхөө больсон. 2019 оны 5 сар хүртэл нэхэмжлэл гаргасан. 2014 оноос СӨХ-г хүлээж авсан. 1 давхрын нэг айлаас сард 24,000 төгрөг авахаар болсон. Хариуцагчийнх 1 давхарт байдаг. Удирдах зөвлөл үүнийг баталсан. Айлуудаас мөнгөө авч дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцан ажилладаг. Айлууд мөнгөө өгөхгүй болохоор хүндрэлтэй болдог. Хариуцагч нь өмнө нь төлдөг байсан боловч дээрх хугацаанд СӨХ-н төлбөрийг төлөөгүй. Иймд энэ мөнгийг гаргуулна гэв.

 

Хариуцагч Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б. нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол,******* дугаар байрны 3 тоотод 2013 оны 10 сараас эхлэн өөрийн өмчлөлийн байранд оршин сууж эхэлсэн бөгөөд 2013 оны 10 сараас 2017 оны 10 сар хүртэл орон сууцны болон СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь хийж байсан. Манайхыг анх нүүж ирэхэд байрны подвалийн давхарт ноосон эдлэл угаадаг угаалгын цех байсан ба цех ажиллаж байх үед гэр байнгын чийгтэй байсан учраас СӨХ-д гомдол гаргасны дагуу тус угаалгын үйл ажиллагаа явуулдаг цехийг нүүлгэсэн. Гэвч хэсэг хугацааны дараа модоор сийлбэр дурсгалын зүйл хийдэг хүмүүс подвалийн давхарт орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Модон эдлэлийн бага оврын үйлдвэрлэл явуулж байх үед манай гэрт байнга будаг лак үнэртэн, мөн гэрт янз бүрийн жижиг хорхой шавж гарч ирдэг. Манайх бага насны 2 хүүхэдтэй учир будаг лакаас аллерги өгч биеэр нь юм туурч байсан. Бид гэрийн хорхой шавжийг устгах гэж зун болгон 2-3 удаа хор цацаж ариутгал хийсэн. Энэ байдлаа ******* СӨХ-ны дарга Л.д подвальд байрлах цехийг гаргахыг хүссэн боловч хүлээж аваагүй одоог хүртэл подвальд хүмүүс шөнө оройн цагаар юм хийж байгаа болно. Манай гэр бүлийн хүн 2-3 удаа цехийн хүмүүстэй уулзаж нөхцөл байдлыг хэлсэн ч манайхаас шалтгаалах зүйл байхгүй гээд хүлээн зөвшөөрдөггүй байсан. Нарлаг СӨХ-ны даргатай маргалдан шаардлага тавихад хүлээн зөвшөөрдөггүй байдлаас болж бид СӨХ-ны төлбөрөө өгөхөө больсон. Манайх нэг давхарт байрладаг ба орцоор ороод хамгийн эхний хаалга тусгайлсан 2, 3, 4 гэх мэт тусдаа давхрын талбай гэх зүйлгүй байрны бүх л иргэд орцоор орж манай үүдээр өнгөрдөг талбай байхгүй учраас нийтийн эзэмшлийн тог, цахилгаан, цэвэрлэгээний үнэд сарын 24,000 төгрөг төлөх нь их гэж үзсэн. Мөн подвалийн давхрын модон эдлэлийн цехийн үйл ажиллагааг зогсоох бүр гаргах шаардлагуудын дагуу 2017 оны 10 сараас эхлэн СӨХ-ны төлбөрийг өгөөгүй байгаа болно. ******* СӨХ нь 2013-2017 онуудын хооронд байрны гаднах талбайн тохижилтыг хийдэг байсан боловч сүүлийн жилүүдэд нэмж хийсэн зүйлгүй жижүүрүүд нь байнга солигддог зундаа хогийн бункерын үнэр нь үнэртэж, гадаа талбай нуль шарилжтай байдаг болсон. Манай гэр бүлийн зүгээс ******* СӨХ-ны дарга Л.тэй уулзаж СӨХ-ны нэг сарын төлбөрийг 15,000 төгрөгөөс 20,000 төгрөг болгох санал тавихад өмнөх төлбөрөө 2,3 хэсэг болгоод таслаад өгье гэж хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Бидний зүгээс подвалийн давхарт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг гаргах, СӨХ-ны төлбөрийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газраас гаргасан шийдвэрийн дагуу төлбөрийг төлөх шаардлага гаргасан. Жич: Подвалийн давхарт байгаа хүмүүстэй дахин уулзах гэтэл хаалгаа тайлж өгөөгүй бүр хаалганыхаа бариулыг зориуд хугалсан. Шөнө оройн цагаар үе үе шоудаж дуу чимээ гаргадаг. Мөн ойролцоогоор 25 литр баллонтой газ хэрэглэдэг нь шөнө оройн цагаар болон байх, байхгүй үед тэсэрч дэлбэрэх аюултай байна. Хаалгаа тайлдаггүй учир гадна талаас нь зургийг нь авсан болно.

Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Манайх 2014 онд байранд нүүж орсон. 2017.10 сар хүртэл төлж байсан. 2017 оны 10 сараас хойш төлбөрөө төлөөгүй. 2017.10 сар хүртэл СӨХ ажлаа хийдэг байсан. Энэ үеэс ажил нь суларсаар ажлын чанар муудсан. Мөн манайх 1 давхар бөгөөд зоорийн давхарт үйлдвэр ажилласнаас болж гэрийн хаалга шал гажсан. Улмаар ноосны үйлдвэрийг гаргасан. Гэтэл модны үйлдвэр орсон. Манайд будаг үнэртдэг болсон ба манай охины биеэр юм туурдаг болсон. Эмчид үзүүлэхэд гадны нөлөөтэй гэсэн. Гэрт модны хорхой гүйх болсон. Бид энэ талаар СӨХ-д удаа дараа хэлсэн боловч арга хэмжээ аваагүй. Манай үүдэнд нийтийн эзэмшлийн манайд ногдох талбай байхгүй тул СӨХ-н төлбөрийг багасгах талаар ярьсан боловч тохиролцоогүй. Манай үүдээр бүх хүн гарч ордог. СӨХ нь нийтийн эзэмшлийн талбайд хүн амьдруулдаг. Иймд төлөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 480,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардалд 6,000 төгрөг, нийт 486,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалын төлбөрөөс 72,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал 6,000 төгрөг, нийт 78,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 408,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч Б. нь СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй, зоорийн давхарт модон эдлэлийн үйлдвэрлэл явагдаж байгаагаас хохирол учирсан, манайд нийтийн эзэмшлийн талбайгаас ногдох хэсэг байхгүй, манай гэрийн хаалганы урдуур бүх хүн явж цахилгаан шатанд суудаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Баянзүрх дүүргийн*******,*******,******* дугаар байрны 1 дүгээр давхар, 3 тоот хаягт оршин суудаг гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тус байрны 1 давхарын оршин суугчаас сар тутам СӨХ-ны төлбөрт 24,000 төгрөг авахаар ТУЗ шийдвэрлэсэн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй. Гэвч хариуцагч нь дээрх үйл баримтын талаар маргахгүй байх бөгөөд 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 24,000 төгрөгний төлбөрөө төлж байгаад түүнээс хойшхи хугацаанд төлөөгүй гэж тайлбарлаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар зохигчийн мэтгэлцээгүй үйл баримтын талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлын өөрт ногдох хэсгийг СӨХ-д төлөх үүрэгтэй байна.

Дээрхээс хариуцагч нь СӨХ-ны төлбөрт сар бүр 24,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд 2019 оны 05 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд нийт 20 сарын төлбөрт нийт 480,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь СӨХ-г үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэдэггүй гэж маргаж байх боловч энэ талаар баримтгүй бөгөөд энэхүү маргаан нь уг СӨХ-ны гишүүдийн хурлаар шийдвэрлэх асуудал юм. Түүнчлэн зоорийн давхарт жижиг үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаагаас хариуцагч, түүний гэр бүлд хохирол учирсан бол үүнийг нотлон холбогдох байгууллагад хандах, хохирол нэхэмжлэх эрх нээлттэй байна. Үүнээс гадна барилгын хийц буюу хариуцагчийн орон сууцны гадна талын хаалга болон орцонд байрлах цахилгааны шатны хаалганы байрлал нь анх барилгыг барихад батлагдсан зураг төслөөс өөрөөр хийгдсэн, тодруулбал барилгын батлагдсан зурагт өөрчлөлт орж хариуцагчийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Эдгээрээс хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх дээрх үндэслэл нь СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Мөн хариуцагч нь СӨХ-ны үйл ажиллагаа буюу дундын эзэмшлийн талбайд жижиг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсанаас хохирол учирсан гэж тайлбарлах боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 78,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, үлдэх хэсэг болох 408,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.