Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2663

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Алагадуу овогт Банзрагчийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,,, тоотод оршин суух, Боржигон овогт Батхишигийн /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэгч Б.*******гийн дундын өмчөөс өөрт ногдох хэсэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.гийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 7,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Д., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* миний бие 2010 онд тэй танилцаж 2016 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Баянзүрх дүүргийн 28 -р хороо 3-р хэсэг 34-р гудамж тоот хоосон, муу модон 2 тал хашаатай газрыг Б.гийн тэтгэмжийн мөнгө болох 22.000. 000 төгрөгнөөс 12.000.000 төгрөгөөр худалдан авсан. 2016 оны 3 сард Б.гийн аав ээж ах нар нь ирж намайг хадаг тавьж гуйсан учир миний бие энэ хүнд итгээд өөрийн байдаг хураасан мөнгө төгрөг болон лангууныхаа эргэлтийн мөнгийг оруулж 13*7 харьцаатай байшин 90 мкв талбайтай байшин, 4*4 харьцаатай 16 мкв ажлын байр, 1 машины гаражийг төрсөн дүү болон гийн дүү нараар бариулсан.  өөрийн дүүдээ ажлын хөлсийг өгсөн ба миний дүү од нэг ч төгрөгний хөлс өгөөгүй тул би өөрөөсөө 2 сая төгрөгний ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл бага багаар төлсөн. Энэ хашаа байшинг барихад эмэгтэй дүү минь хашаанд манаач хийж настай ээж минь ажилчдын хоол хүнсийг хийж байшин барьсан хүмүүсийн хоол унд ,татах тамхи, бензин тос, тээврийн зардал зэрэг бүх зардлыг би гарсан. Намайг байх байхгүйд миний лангуун дээрээс яг өөрийн юм шиг байшин барих зардлыг авч байсан ба 2017 оны 6 сард ээжийг нь нас барахад хүртэл айл болгон гаргаж өгөх 1,5 сая төгрөгийг надаас авч өгч байсан. Миний бие энэ хүнийг олон нас ах хүн надад халамж түшиг болох байх гэж итгэж найдаад өөрийн олон жил эрхэлсэн ажлынхаа үр шим болох бүх мөнгө төгрөгөө энэ байшинд оруулсан. Гэтэл 2017 оны 7 сард байшин барьж дуусаад л Б.гийн ааш зан өөрчлөгдөж намайг болон 2 хүүг минь хөөж тууж эхэлсэн ба улмаар 2019 оны 1 сард Энэ миний хашаа, байшин та нарт хамаагүй новшнуудаа аваад миний байшинг сулла гээд нэг өдөр очсон чинь миний гэх бүх зүйлийг ялгаад тавьсан байсан. Би хашаа байшинд оруулсан мөнгийг өгчих гэхээр чамд ямар ч баримт байхгүй чи явдаг газраараа явж юм олж долоохийг чинь харья гэж загнаад хөөж гаргасан. Хань ижлээ алдсан 2 өнчин хүүхэдтэй ядарсан эмэгтэй намайг ашиглаж өөрийн нэр дээр авсан хашаанд байшин, ажлын байр, гараж бариулж өвөл нүүрс түлээгээ хүртэл авахуулчихаад өвлийн хүйтэнд намайг 2 хүүтэй минь гудамжинд гаргаж байгаа Б. гэх энэ хүнд маш их гомдож байгаа бөгөөд би тэр болгон энэ хүнд зарцуулсан мөнгө төгрөгийг баримтжуулаад байдаггүй байсан. Энэ байшинг босгоход зарцуулсан миний хүч хөдөлмөр хөрөнгө буюу байшингийн тал үнэ болох 20.000.000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна.

Хариуцагч нь худлаа ярьж байна. Байшинг бариад дотоод засал хийгээгүй байхад баримтаараа тооцоо нийлсэн. Ингэхэд надаас 9 сая гаран төгрөг гарсан талаар хариуцагчтай ярьж байсан. Дараа нь дотор засал хийж зөндөө материал дутахад цуг яваад би мөнгийг төлж авдаг байсан. Хариуцагчийн мөнгө нь 5 сард дууссан. Хэрэгт байгаа баримт нь тухайн үеийн баримт. Ингээд 7 сарын 5-6-ны үед байшингийн ажил дууссан. Ингээд нүүж орсон. Нүүх зардал бүгд надаас гарсан. Нүүж ороод цайллага хийхэд хариуцагч зээл аваагүй. Цайллаганы бүх мөнгийг би гаргасан. Хоолыг нь хүртэл хөлс төлж хүнээр хийлгэсэн. Энд 2 сая 300-400 мянган төгрөг гарсан. Үүнээс 250 000 төгрөгөөр тогооч хөлсөлсөн. Цайллаганаас 2 сая төгрөг орж ирсэнийг би гаргасан зардалдаа авсан. Үүнээс хойш хариуцагчийн ааш авир эвдэрч агсам тавьдаг, би цагдаа дуудахаар гараад явчихдаг байсан. Хөөдөг, 2 хүүхэд уруу дайрдаг. Хэд хэдэн удаа цагдаа дуудсан. 2019 оны 1 сард манай хүүхэд уруу агсам тавьсан байсан. Миний авч өгсөн гутлыг шидэж агсам тавьсан байсан. Тэгээд хүүхдийг маань хөөгөөд гаргасан байсан тул дүүгийнх уруугаа очсон. Хүүхэд уйлаад дуудсан. Дотоод засалд 4-5 сая төгрөг орсон. Үүнийг би гаргасан. Ажлын байрыг 2017 оны 9-10 сард барьсан. Үүний зардал болох материалын зардлыг би гаргасан. Үүнд 1 500 000 орчим төгрөг гаргасан. Гаражийг 2018 оны 8 сард барьсан. Зардлыг хувааж гаргасан. Надаас 700 000 төгрөг, хариуцагч нь төмрөө авсан байсан би дутууг нь гаргасан. Би бас панерь авч өгсөн. Энэ нь 700 000 төгрөгт орж байгаа. Байшинг манай дүү, хариуцагчийн дүү, хариуцагчийн дүүгийн найз нар барьсан. Энэ хүмүүст ажлын хөлсөнд 2 сая төгрөгийг хариуцагчийн дүү болон найзад нь өгсөн. Дүүдээ дараа нь цувуулж 2 сая төгрөг өгсөн. Энд зурагтыг 300 000 төгрөгөөр тооцож дүүдээ өгсөн. Ажлын байр болон гаражийг хариуцагч өөрөө барьсан тул ажлын хөлс гараагүй. Байшин барьж байгаа хүмүүст би тамхи зөөж өгдөг байсан. Тамхины үнэ нь 1 600 000 төгрөг болж би төлсөн. Хариуцагч нь мөн 2016 оны 6 сард автын осол хийж хүүхэд мөргөсөн. Тэгэхэд гарсан зардал болох 1 500 000 төгрөгийг би төлсөн. Байшинг барьсаны дараа цонхны хаалтыг би 450 000 төгрөгөөр авсан. Бас дээврээ эсгийгээр дулаалах эсгийний зардалд 350 000 төгрөгийг би гаргасан. 50 000 төгрөгөөр 7 боодлыг авсан. Дараа нь байшингийн үүдэнд битүү үүдний амбаар барьсан. Үүнийг барихад дээврийн төсөвт 195 000 төгрөг, бүргэд хаалганд хуучин хаалга 70 000 төгрөг, тээврийн хөлс 20 000 төгрөг, ханын материал болох элс хайрганд 150 000 төгрөг гарсан. Тоосгыг хариуцагч авсан. Дүүгээсээ 4 шуудай цемент авч надаар мөнгийг нь төлүүлсэн нь 40 000 төгрөг юм. Ингээд байшин ажлын байр гаражаас ногдох хэсэгт 20 000 000 төгрөг нэхнэ. Надад лангуу авч өгсөн зүйл байхгүй. 5, 6 дугаар лангуу нь хүний нэр дээрх лангуу. Захын удирдлага танд хамаагүй гээд тодорхойлолт өгөөгүй. Сард түрээсэнд нийлээд 398 000 төгрөг би төлдөг. 7 300 000 төгрөг гээд байгаа нь хариуцагч 2018 оны 4 сард манжуур явахдаа хэрэглэсэн мөнгө. Бас хуучин авгайдаа зарим хэсгийг нь өгсөн. Надад мөнгө өгсөн зүйл байхгүй. Амгалан зах дээр сул эзэнгүй лангуу байдаг гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2010 онд танилцаад дотно харьцаатай байсан. 2016 оны 3 сард хариуцагч нь бэр гуйлгасан. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран амьдарч эхэлсэн. 2017 онд хариуцагч нь тэтгэвэрт гарсан. Ингэхдээ тэтгэмж авсан тул хоорондоо ярилцаад өөрийн гэсэн хашаа байшинтай болох гээд хоосон хашаа худалдаж авсан. Үүний дараа дотор нь байшин, ажлын байр, гараж барьсан. Байшиндаа 2017 оны 7 сард орсон байсан. Энэ үеэс хариуцагч нь хөөж эхэлсэн. Дараа нь 2019 оны 1 сараас тусдаа амьдрах болсон. 2 хүүхдийг нь нүд үзүүрлэх болсон тул ээжийнх уруугаа нүүсэн. Өөрийн зүйлийг авах гээд очиход хаалганы цоожоо сольсон байсан. Бид хашааг нь яриагүй, харин дотор нь барьсан зүйлд миний хөдөлмөрийн үр шим орсон тул өөрт ногдох хэсэгт 20 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар үнэлгээ гарсан тул 20 саяын нэхэмжлэлээ дэмжиж байна. Шаардлагаа дэмжинэ. Өмнөх хурал дээр хариуцагч нь хамтран амьдарсанаа хүлээн зөвшөөрсөн. Иймд уг хөрөнгө нь дундын хөрөнгө. Хариуцагч нь хэт үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Байшин барихад тийм бага зардал гардаггүй, материалын зардал маш их ордог. Нэхэмжлэгч нь хариуцагчид итгээд хамтран амьдарсан. Улмаар өөрсдийн гэсэн орон гэртээ болох гэж хашаа авч байшин барьсан. Тухайн үед энэ хүнийг сална, явна гэж бодоогүй тул баримтыг бүрэн бүрдүүлээгүй. Зарим баримт нь шаардлага хангахгүй байна. Амгалан захад түрээсийн төлбөр өгөөд 6 сая төгрөгөөр лангуу авах шаардлага байхгүй. 7 сая төгрөгийг аваад эхнэр хүүхдэд нь өгсөн гэдэг нь үндэслэлтэй. Улмаар Энхжаргалд өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 119.2, 119.3-т зааснаар хууль зүйн үндэслэл гаргаж байна. Сөргийн хувьд нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Лангууг түрээсэлдэг болохоос худалддаг зүйл биш гэв.

 

Хариуцагч Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Боржигон овогтой Б. миний бие 2010 онд Б.*******тай танилцаж, уулздаг байсан ба 2013 оны 12 сард Амгалан захаас орой авахаар очиход архи уусан байсан ба элдэв муу үгээр дуудан хөөгдөж салсан. 2015 оны 8 сард эргэж эвлэрэн 2016 оны 3 сард миний аав ээж гуйж байсан. 2016 оны 10 сард цэргийн гавъяаны тэтгэвэрт гарч сарын тэтгэвэр 680,000 төгрөг, 36 сарын цалин 29,400,000 төгрөг авч 2017 оны 4 сард Баянзүрх дүүргийн , 3-р хэсэг, 34-р гудамж, тоот хашааг 12,000,000 төгрөгөөр худалдан авсан. Иргэн М.Даваажаваас 10x7 хэмжээтэй 2 давхар палкан барилгыг 3,500,000 төгрөгөөр авсан. Үндсэн байшин 7x9, галын өрөө 3x3 хэмжээтэй байшинг миний дүү Ц. би болон Б.*******гийн дүү н. нар барьсан. Б.******* өөрийн дүү н.ыг туслуулахаар авчирсан ба ажлын хөлс гэрээ хэлцэл хийгээгүй, дүүдээ мөнгө өгч байхыг би хараагүй. Б.*******гийн дүү н.Майцэцэг нь нөхөр 2 хүүхдийн хамт Ургах наран хотхонд хүний хашаанд амьдардаг, нөхөр нь хөдөө ажилладаг учраас хол газар 2 хүүхэдтэй хэцүү байна. Тиймээс хашаанд буулгаж байсан. Миний дүү Ц. би болон хүү н. нарын хоолыг хааяа хийж өгдөг байсан. Тамхи бензин хоол хүнс тээврийн зардал надаас гарч байсан. 2017 оны 06 сарын 13-нд ээж нас барахад зургаан хүүхэд нь 700,000 төгрөг гаргаж байсан. Би Б.*******тай болж бүтнэ гэж их тэвчдэг байсан. Хөгшин зөнөг хүнийг хэлж болохгүй үгсийг надад хэлдэг. Хайр халамжгүй, хоолоо хийдэг, хувцасыг чинь угаадаг, гэр орон цэвэрлэдэг авгайгаа ав, би чамаар ууж идэхээ заалгахгүй гэдэг байсан. 2 хүүхэд нь гэрт юу ч хийдэггүй, гэр орныхоо бүх ажлыг би хийдэг байсан. Муудалцах гол шалтгаан нь архи ууснаас үүдэлтэй, өөрөө дүү нараа дуудсан эд хогшлоо авч явдаг байсан. Дүү нар болон 2 хүүхэд нь ээжийгээ өмөөрч намайг зодох гэж дайрч байсан. Б.******* нь зодох, үг хэлээр доромжлох, хэрүүл хийх зэргээр намайг байнга зовоодог. Б.******* нь 10-р хороо, 1 хэсэг, улаанхуаран******* тоот хашаанд 2 талаас ордог байшин мөн Улиастайд дүү н.Цэвэлмаагийн хашаанд 2,300,000 төгрөгөөр худалдан шинэ гэр байдаг түүндээ одоо амьдарч байгаа. 2017 онд уг хашаа байшин 1 нийт өртөг нь 29,502,000 төгрөг болсон. 2017-2018 онд би гараж, ажлын өрөө, галын өрөөг босгоход 2,740,500 төгрөг, нийт бүх объектийн өртөг нь 32,242,500 төгрөг болсон Б.******* нь Амгалан захын чихрийн 1 лангуутай байсан. 2018 оны 2 сард н.Энхжаргалын эзэмшиж байсан чихрийн 5,6 номерын лангууг барааны хамт Б. миний бие тэтгэврийн зээлээр худалдан авч Б.*******д өгсөн. Бараа материалын баримтыг байшин барьж байх үед тэр болгон авч байгаагүй. Тухайн үед авч байсан вакуум цонх, нам даралтын тогоо, радиаторын баримтыг Б.*******д хадгалуулж байсан. Барилгын материалын 18 ширхэг байх ёсгүй. Байшин барилгад орсон материалыг өөрийн гар ноорогноос хуулж бичив. Иймд би Б.*******гийн нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны цагаан сараар нэхэмжлэгчийг гуйж авсан нь үнэн. 2016 оны 10 сард нэхэмжлэгчийн хамар хашаанд 1 жил амьдарсан. Уг хашааг өөрийн хуучин эхнэрийн том охинд өгсөн. 2017.6.25 өдрөөс хойш маргаж байгаа хашаанд амьдарсан. Нэхэмжлэгчтэй больё бүтээе гэж хичээсэн. Гэтэл нэхэмжлэгч нь архи ууж агсан тавьдаг. Ажил дээр хүргэж өгдөг, очихоор агсан тавьдаг. Дүү нь хүртэл над уруу дайрч довтолдог байсан тул тусдаа амьдрах болсон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хашаа авахад 2017.3.26 өдөр надад 23 сая төгрөг байсан. 12 саяаар хашаа, 4 саяаар палкан байшин авсан. Ингээд 7 сая төгрөг үлдсэн. Үүнээсээ материал аваад 5 сарын үед мөнгө дууссан. Ингээд *******гаас 3 сая орчим төгрөг материал болон бусад зүйлд орсон. Нэхэмжлэгч нь лангуу ажиллуулаад дахиж мөнгө гаргах боломжгүй тул би тэтгэврийн зээл 2017.6.24 өдөр авсан. Ингээд цонх, пар, нам даралтын зуух гэсэн 3 зүйлд баримт байдаг. Өөр зүйлд баримт байхгүй. Энэ баримт *******д байх ёстой. Ингээд 7 сарын 1-ний өдөр гэхэд байшиндаа орсон. 9 сарын 27-нд дахиад 2 сая төгрөгний зээлийг байрны цайллага хийх гэж авсан. Цайллагаа хийсэн. Зарим зүйлд нь мөнгө хүрээгүй тул архи, хонины мах зэргийг зээлээр авсан. Цайллагад өгсөн мөнгөөр нь зээлээ дарсан. 11 сарын 22-нд сүлжээний бизнесд орох гэж 2 400 000 төгрөгний зээл авсан. Сүлжээндээ нэхэмжлэгчийн дагагч болж би өөрийн нэрээр орсон. 2018.2.23 өдөр 7 300 000 төгрөгний зээл авсан. Энэ нь нэхэмжлэгчтэй цуг ажилладаг Энхжаргал лангуугаа өгнө гэсэн тул авах зорилготой. 2 лангуугаа 6 саяаар, барааг нь 1,3 сая гээд Энхжаргалд бэлнээр 7 300 000 төгрөг өгсөн. Өнөөдөр энэ хүн надаас 20 саяыг нэхэж байгаа, би 7,3 саяыг нэхэж байгаа. Би хүү нэхээгүй. Энэ бүх мөнгийг би босгож байшин бусад зүйлийг барьсан. Нэхэмжлэгчээс 3 сая орчмыг авсан. Дээрх 3 баримт л нэхэмжлэгчид байсан бөгөөд бусад баримт нь өөр баримт. Би цуг явж авдаг байсан тул баримт байхгүй. Үүдний амбаар гэж ярьлаа. Үнэлгээн дээр хамтдаа ороод явсан. Миний зарцуулсан мөнгө нь анх байшин барихдаа 72 мкв байсан. Би 6*10 хэмжээтэй байшин буулгаж авчирч барьсан. Байшинг сунгахад манай аавын өгсөн 1 сая төгрөгийг нэхэмжлэгч авсан. Би тэр үед жолооч хийгээд цалин авдаг байсан. Мөн би хүнд ажил хийж өгөөд давхар мөнгө олдог байсан. Дээвэр дулаалгын мөнгийг аавын өгсөн мөнгөөр Солонгос хуучин хөнжил авсан. Надад анх 29 сая төгрөг байсан ба үүнээс нэхэмжлэгчийн найзын дүү зээлж байсан, лангууны бараа авч өгч байсан. Би авгай хүүхэддээ мөнгө өгч байгаа. Би Энхжаргал гэдэг хүний гэрийн гадаа өгсөн, ингэхэд нэхэмжлэгч цуг явсан. Ажлын байрыг байшингийн үлдсэн палкаар барьсан. Гадна талаар нь шавардсан. Байшингийн дээврийг авахад цуг төмрийг нь авсан байсан. Гаражийг би нодлин барьсан. Ингэхдээ өөрийн авсан цалин, тэтгэврийн зээл авч барьсан. Гаражийн мөнгөнд 1 800 000 төгрөг би гаргасан. Манай дүү хүртэл 500 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч тал шүүхэд худлаа хэлээд байна. Би авсан мөнгөө үнэнээр нь хэлсэн. Харин нэхэмжлэгч авсан мөнгөө хэлэхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундын өмчийн талаар ярьж байна. Иргэний хуулийн 108-р энэ асуудлыг зохицуулдаг. Гэтэл яригдаж байгаа дундын өмчлөгчийн асуудал боломжгүй. Учир нь өмчлөл бүртгэгдээгүй. Харин оруулсан хөрөнгөө нотолбол тэр хэсгээ шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгч нь өөрөөс нь яг хэдэн төгрөг оруулсан гэдгээ тайлбарлаж чадахгүй байна. Хэрэгт өгсөн баримт нь шаардлага хангахгүй, засвартай, нэмж бичсэн, хэн авсан нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэл нотлогдохгүй байна. Хамтын амьдралтай байхад бие биедээ шилжүүлсэн мөнгийг тооцох боломжгүй. Маргаж буй эд хөрөнгийг дундын өмч гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэлийн үндэслэл нотлогдсон зүйлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөргийн хувьд лангууг худалдаж авсан биш харин өөрийн түрээсэлж байгаа лангууг эзгүйд ашиглах эрх олгож шагнал маягаар өгсөн мөнгө юм. Гэрч энэ талаар тайлбарласан ба нэхэмжлэгч талаас энэ талаар асуугаагүй. Иймд Иргэний хуулийн 496.2-т зааснаар 7 300 000 төгрөг шаардах эрхтэй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь дундаа хамтран өмчлөх өмч гэх Баязүрх дүүрэг,*******,,, тоот хаягт байрлах байшин, ажлын байр, гаражаас өөрт ногдох хэсэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б. нь дундын өмчлөлийн гэх эд хөрөнгөд нэхэмжлэгч 3,000,000 орчим төгрөг зарцуулсан, бусад хэсгийг би өөрийн хөрөнгө болон зээлээр санхүүжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар нэхэмжлэгчид Амгалан захад байрлах 2 ширхэг худалдааны талбай /лангуу/-н эрхийг барааны хамт худалдан авч өгсөн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 7,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оноос 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан талаар маргаагүй. Ийнхүү хамтын амьдралтай байх хугацаанд Баязүрх дүүрэг,*******,,, тоот хаягт байрлах хашааг худалдан авч, улмаар дотор нь хувийн сууц, ажлын байр, гараж барьсан байна. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг барихад зохигч хэн аль нь өөрийн хуваарьт хөрөнгөнөөс тодорхой хэсгийг зарцуулжээ. Энэ үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй. Иймд эдгээр эд хөрөнгө нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлтэй. Улмаар уг эд хөрөнгө нь салгаж үл болох буюу үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд зохигчид хамтран өмчлөх боломжгүй талаар тайлбар гаргасан тул нэхэмжлэгч өөрийн ногдох хэсгийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар шүүхээс томилсон шинжээч барилгын төсөв, хөрөнгөний үнэлгээний Бэсгэ ХХК нь 91 мкв хувийн сууцыг 36,996,960 төгрөг, 14.6 мкв ажлын байрыг 1,681,804 төгрөг, 19.2 мкв гаражийг 2,284,800 төгрөг, нийт 40,890,451 төгрөгөөр үнэлжээ. Зохигчид энэ үнэлгээг үгүйсгэж маргахгүй байна.

Мөн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьсан дээрх хаягт байрлах хашааг хариуцагч нь 12,000,000 төгрөгөөр авсан бөгөөд хувийн сууцыг барьсан үндсэн материал болох палк /барилгын зүсмэл модон материал/-г 4,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэхүү тайлбарыг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн. Уг тайлбар нь хариуцагчийн Хаан банк дахь дансны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гүйлгээний хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 2 дугаар хавтас 4 дүгээр тал/

Хувийн сууцыг барьж ашиглалтад оруулсан хугацааг нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэж тайлбарласан бол хариуцагч нь мөн оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэж тайлбарласан. Харин ажлын байрыг нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, хариуцагч нь 28-ны өдөр, гаражийг нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр, хариуцагч нь 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус ашиглалтад оруулсан гэж тайлбарласан. Гэвч зохигч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлоогүй.

Иймд зохигчид хувийн сууц болон ажлын байр барих материал холилдсон гэж тайлбарлаж байх тул хувийн сууц болон ажлын байрыг барихад зарцуулсан зардал нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд, харин гаражийг 1 сарын хугацаанд барьсан гэж тайлбарласан тул зарцуулсан зардал нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацаанд зарцуулагдсан гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгийг бий болгоход зарцуулсан материалыг бараа материалын захуудаас худалдаж авсан бөгөөд холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх ба харин хариуцагч нь энэ талаарх баримт байхгүй гэж тайлбарласан.

Улмаар нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримт тус бүрийг нэг бүрчлэн судлаад дараах байдлаар зарим хэсэг нь тухайн эд хөрөнгөд зарцуулагдсан гэж үзэхээр байх боловч бусад хэсэг нь зарцуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Үүнд:

         2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж тайлбарласан тул маргаж буй эд хөрөнгийг зардалд тооцох үндэслэлгүй, /хэргийн 1 дүгээр хавтас 10 дугаар тал/

2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 33900 төгрөг

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 100,000 төгрөг

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 70,000 төгрөг

2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 75,500 төгрөг

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 35,000 төгрөг, 

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 150,000 төгрөг

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 725,000 төгрөг,

2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрий зарлагын баримт, нийт үнийн дүн 1,600,000 төгрөг

         36,000 төгрөгний баримт нь хэдийгээр огноо бичигдээгүй боловч эд хөрөнгийг бий болгоход гарсан зардал гэж үзэхээр байна, /хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар тал/

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 23,500 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 250,000 төгрөг

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 2,200,000 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн кассын орлогын ордер, нийт үнийн дүн 120,000 төгрөг

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 140,800 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 688,000 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 164,100 төгрөг

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 19,000 төгрөг

2017 оны 06 дугаар 06-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 3,200 төгрөг

2017 оны 06 дугаар 22-ны өдрийн НӨАТ-ын баримт, нийт үнийн дүн 324,000 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 300,000 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 100,000 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 1,007,000 төгрөг нь хариуцагч худалдан авсан байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, //

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 434,000 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 304,000 төгрөг

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 64,000 төгрөг

2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримт, нийт үнийн дүн 100,000 төгрөг, машины урд шил нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралгүй, 

Дээрх үндэслэлээр маргаж буй эд хөрөнгийг бий болгоход зарцуулагдсан байх боломжтой бараа материалын нийт дүнг тооцвол 3,028,100 төгрөг болж байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг 3,000,000 орчим төгрөгний төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчаас 3,028,100 төгрөг гаргуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,971,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Амгалан зах дахь худалдааны талбай нь бусдад худалддаг зүйл биш харин түрээсийн гэрээний дагуу ашигладаг болох нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58/13 дугаар түрээсийн гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 108/17 дугаар түрээсийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 141/14 дугаар түрээсийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58/13 дугаар түрээсийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 180-196 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч нь Амгалан захад сул худалдааны талбай байдаг гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргахгүй байна. Улмаар н.Энхжаргал гэгчид худалдааны талбай болон барааны үнэнд нийт 7,300,000 төгрөг төлсөн гэх хариуцагчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал хариуцагч нь бараа хүлээж авсан болон төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй ба баримт үйлдээгүй гэж тайлбарласан.

Түүнчлэн хэдийгээр гэрчүүд худалдааны талбайд зориулж төлбөр төлсөн гэж тайлбарласан боловч уг мэдүүлэг нь дамжмал шинжтэй, өөрөөр хэлбэл хариуцагчаас сонссон гэж тайлбарласан бөгөөд гэрчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч Б.гээс 3,028,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,971,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.*******д холбогдох 7,300,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 257,950 төгрөг, хариуцагчийн 131,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.