Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2686

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух Долоод овогт ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* давхарт оршин байрлах ******* ХХК /РД: *******/-д холбогдох,

 

дүүргийн 11 хороо, Зайсангийн ам хаягт орших орон сууцны хотхоны ны тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., Д., хариуцагчийн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 09 сарын 27-ны өдөр иргэн С. нь Могул скай ХХК-тай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дүүргийн 11 хороо, Зайсангийн ам хаягт орших орон сууцны хотхоны ны тоот 4 өрөө сууцыг бариулсан. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн С., Х.*******, " ХХК-ийн хороонд 1В/-Н дугаартай Эрх шилжүүлэх гэрээ гэрээ байгуулж, дээрх орон сууцтай холбоотой асуудлаар аливаа шаардах эрх иргэн С.ээс нэхэмжлэгч Х.******* надад шилжиж ирсэн билээ. Түүнчлэн мөн өдрөө Х.******* би орон сууц захиалагчийн эрх үүргээ баталгаажуулж Могул тоун ХХК-тай 1В/09 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ийнхүү тухайн орон сууцтай холбоотой шаардах эрх, орон сууц захиалгаар бариулах гэрээтэй холбоотой аливаа маргаан үүсээгүй билээ. ******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/52 дугаартай албан бичгээр эрх хүлээн авагч Х.******* орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба түүнд эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохоос татгалзах зүйлгүй гэсэн бичгийг НШШГГ-т ирүүлсэн байдаг. Улмаар орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхээр эрх байгууллагад хандахад уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан. Тодруулбал, ХУ, БГ, СХД-ийн ИХАШШ-ийн 2015.01.26-ны өдрийн 00925 дугаар шийдвэрээр Могул скай ХХК-аас 107,838,776 төгрөгийг гаргуулж, Цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Могул скай ХХК-д бүртгэлтэй байсан дүүргийн 11 хороо, Зайсангийн ам хаягт орших " орон сууцны хотхоны ны тоот 4 өрөө сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Улмаар энэ тухай тодруулахад НШШГГазраас шүүхэд нэхэмжлэл гарган Х.*******ыг тоот 4 өрөө сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон шийдвэр авч ирвэл уг орон сууцыг шилжүүлнэ гэсэн тайлбарыг өгсөн болно. Мөн 2015.01.26 өдөр иргэний шүүхийн дээрх шийдвэр гарсан байхад С. болон ******* ХХК-ийн холбогдох этгээд нь эрхийн зөрчилтэй нөхцөл байдлыг мэдсээр байж, Х.******* надад орон сууцыг 2016.10.24-ний өдөр шилжүүлсэн. Энэхүү үйлдлийг хууран мэхэлсэн, залилсан шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Иймд овогтой ******* намайг дүүргийн 11 хороо, Зайсангийн ам хаягт орших орон сууцны хотхоны ны тоот 4 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь анх 2014 онд байрыг ашиглалтад өгсөн. Би 2016 оны УИХ-н сонгуулиар нэр дэвшиж байсан. Уулзалтын үед гэж хүн танилцаад сонгуульд дэмжсэн. Улмаар ээс манай хүү байр авах болсон гэсэн. 2016 оны 10 сард байр авах боллоо гээд очиж үзсэн. Байраа гэрээгээр нь шилжүүлж авсан. Компаний хувь лизингээр явдаг юм байна, компанитай уулзаад гэрээ хийлээ гэсэн. Гэрчилгээг нь нэгдсэн журмаар гарна гэсэн гэж хэлсэн. Банканд өртэй тул яваандаа гарна гэсэн. Гэвч 2 жил болоод гараагүй тул уулзах болсон. Захирлыг нь олох гээд олдохгүй байсан. Гэтэл хариуцагч нь өөрийн өрөндөө барьцаалсан байна гэдгийг мэдсэн. Захирал Болд нь тэгж байгаад болно гэдэг байсан. Хариуцагч нь олон айлын байрыг барьцаанд тавьсан байсан. Ингээд цаашдаа яах вэ гээд гээд өмгөөлөгчтэй нь уулзсан. Энэ үед өмгөөлөгч нь хариуцагчаас мөнгө авч чадахгүй шүү Цахилгаан түгээхтэй уулз гэсэн. Уулзах үед шинэ дарга нь асуудлыг шийдэгдээгүй байгаа юм уу, уг байрыг суллаж өгөхийг гуйж явж байсан гэсэн. Бид хариуцагчаас бэлэн мөнгөө л гаргуулна, хүний худалдаж авсан байрыг авахгүй, мөн мөнгөн дүн нь таарахгүй байгаа гэж хэлж байсан. Бидний зүгээс олдохгүй байсан тул сахиж байгаад нягтлан бодогчтой нь уулзсан. Энэ үед захиралтай уулзъя, асуудлыг шийднэ гэж гэж хамгийн сүүлд байрыг чинь буцааж авч чадна гэхээр нь тэг тэг бидний өгсөн мөнгийг хэзээ өгөх вэ гэсэн. Эргээд өмгөөлөгчтэй уулзахад хариуцагчийг мөнгө өгч чадахгүй ийм асуудал ярьж байгаа олон хүн байгаа гэсэн. Захирал Болдыг хоригдож байгаад гарсан, олон хүнийг хохироосон гэсэн. Хариуцагчийг мөнгөгүй болсон юм уу гэхээр дахиад өөр барилгууд бариад байдаг юм. Мөнгөө ч авч чаддаггүй, гэрчилгээгээ ч авч чадахгүй байгаа юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэнээр л шүүхээр явж байгаа тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Дулаанд холбогдохгүй их удсан. Тухайн үед мөнгийг нь өгье, гэхдээ байрны гэрчилгээтэй сольж өгнө гэсэн. Гэтэл гэрчилгээгүй зөвхөн мөнгө авах гээд байсан юм. Ингээд мөнгө ч аваагүй, гэрчилгээ ч гаргаагүй. Гэтэл энэ үед өрөндөө барьцаалсан тул олон жил зугтсан байдаг. Үүнээс гадна бид машин төлбөртөө өгөхөөр тохироод өгөх гэтэл бас л олдохоо байсан. Анхнаасаа барьцаанд тавьсан гэдгээ хэлээгүй. Үүнийгээ хэлээд ярилцсан бол зохицуулж болох байсан. Гэрчилгээ гарахгүй байсан тул арга буюу мөнгөө авья гэж бичгийг өөрсдийнх нь хэлсэнээр бичиж өгсөн. Гэвч хариуцагч талаас албан ёсоор үүнийг хүлээж авсан зүйлгүй, зөвхөн цаг хожих зорилготой юм. Бид одоо хүртэл уг байранд амьдарч байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж буй 4 өрөө орон сууцыг худалдаж авсан нэхэмжлэгч нь сэтгэл ханамжтай бус байгаа. Хариуцагч нь бусдад барьцаалахдаа Иргэний хуулийн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 156.1-д заасныг зөрчсөн. 156.2-д зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Эдгээр шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус юм. 180 саяыг төлөөд дотор нь амьдарч байгаа байрыг бусдад барьцаална гэдэг хууль зүйн үндэслэлгүй. Үлдэгдлийг төлсөн ч гэсэн барьцаанаас гараад нэхэмжлэгчийн өмчлөлд шилжинэ гэдэг нь эргэлзээтэй. 70-80 хувийг төлсөн өмчлөгчийн эрх зөрчигдөж байна. Үлдэгдлийг төлье гэхээр авах хүн олдохгүй зугтаадаг. Үүнийг нэг талаас харахад эрүүгийн гэмт хэрэг харагдаж байна. Байрыг шударгаар эзэмшиж сууж байгаа хүнд компаний төлбөр хэрхэн хамаарах нь ойлгомжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй тул түр барьцаанд тавьсан гэдэг. Ийм байж болохгүй. Нэхэмжлэгч нь үлдэгдэл 51 саяыг төлөхийг зөвшөөрч байна. Иймд эвлэрэх бололцоо гарч ирж болох юм. Нэхэмжлэгч нь үлдэгдлийг төллөө гэхэд байр манайд ирнэ гэдэгт эргэлзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2016 оны 10 сард эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Улмаар захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулсан. Үүний 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь дулаанд холбогдсоноос хойш 1 сарын дараа үлдэгдэл төлбөрийг төлнө гэж заасан. Уг үүргээ биелүүлээгүй байдаг. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь гэрээнээс татгалзах тухай хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай өмгөөлөгчийг ингэж хэлсэн гэж байна. Энэ талаар хэрэгт баримт байхгүй. Эвлэрэх боломжгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2016.10.24 өдрийн гэрээ байдаг. Энэ гэрээний 4.1-д зааснаар өмчлөлд шилжүүлэх талаар заасан. Иргэний хуулийн 112.1-д зааснаар үнийг бүрэн төлснөөр өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангах хууль зүйн үндэслэл байхгүй. 2018.12.20 ны өдөр мөн гэрээнээс татгалзсан байдаг. Уг бичгийг хийж өгсөн талаар маргаагүй. Энд зааснаар байраа авахгүй мөнгөө авъя гэсэн. Иймд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл нь үндэслэлгүй. Мөн 180 000 000 төгрөг төлсөн болох нь тодорхой байгаа. Уг байр нь барьцаанд бүртгэгдээд НШШГГ-т маргаантай байгаа тул одоо өмчлөгчөөр тогтоох хууль зүйн боломж байхгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлсон бол эвлэрэх боломжтой юм. Нэхэмжлэгч нь өөрөө шаардлагаа нотлох үүрэгтэй. Хариуцагч талаас энэ шаардлагын хүрээнд эвлэрэх боломжгүй. Шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлдог. Хэрэг нь шударга эзэмшигчийн талаар яриагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудал яригдаагүй, хэрэгт энэ талаар байхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь  дүүргийн 11 хороо, Зайсангийн ам хаягт орших орон сууцны хотхоны ны тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ХХК нь гэрээ байгуулагдаж, 180,000,000 төгрөгний урьдчилгаа төлбөр төлсөн талаар маргаагүй боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.******* нь иргэн С.тэй 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1В/-н дугаар эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 5 дугаар тал/ Уг гэрээгээр С. нь маргаж буй ны тоот 4 өрөө орон сууцны талаар хариуцагч ******* ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1В/09 дугаар захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүргийг нэхэмжлэгч Х.*******ад шилжүүлэх, нэхэмжлэгч Х.******* нь 231,385,000 төгрөгний төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. Улмаар дээрх эрх шилжүүлэх гэрээний дагуу зохигчид мөн өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 1В/09 дугаар гэрээг байгуулсан. /хэргийн 6-8 дугаар тал/ Энэхүү захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 2016 оны гэрээ байгуулагдах үед маргаж буй тоот орон сууц ашиглалтад орсон байсан, эрх шилжүүлэгч С. оршин сууж байсан ба түүний төлсөн урьдчилгааг нэхэмжлэгч буцаан төлж, үлдэх төлбөрийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон гэж зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар тайлбарлаж байна. Эдгээр үйл баримтын талаар хэн аль нь маргахгүй байна. Үүнээс дүгнэвэл зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон ёсоор төлбөр төлөх үүргийг хүлээнэ.

Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох зохицуулалттай.

Зохигчийн хооронд байгуулагдсан 1В/09 дүгээр гэрээний 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь үлдэгдэл 51,385,000 төгрөгийг орон сууц төвийн дулааны шугаманд холбогдсоноос 1 сарын дотор төлөхөөр тохиролцсон байна. Улмаар уг нь 2018 оны 09 дүгээр сард төвийн дулааны шугаманд холбогдсон болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ цаг хугацааны талаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үлдэгдэл төлбөр 51,385,000 төгрөгийг төлөөгүй байгаа тухай тайлбар гаргаж, шалтгааныг төлбөрийг төлсөн ч гэсэн орон сууцыг өөрийн өмчлөлд авах боломжгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч хэлсэн гэж тайлбарлаж байна. Мөн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байсан, өөрөөр хэлбэл хариуцагч, түүний эрх бүхий албан тушаалтан хүлээн авдаггүй гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь нэхэмжлэгч буюу худалдан авагчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд худалдагч буюу хариуцагч нь хуулийн этгээд байх тул дээрх 1В/09 дүгээр гэрээний 2.6-д зааснаар үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой байжээ.

Мөн гэрээний 4.1-д төлбөрийг бүрэн төлсөнөөр орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д нийцэж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь маргаж буй орон сууц бусдад барьцаалагдсан ба энэхүү барьцааны гэрээ нь хуульд нийцээгүй гэж тайлбарлаж, маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагад барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээнээс татгалзаж, гүйцэтгэлийг буцаан гаргуулах агуулга бүхий хүсэлтийг хариуцагчид гараар бичиж, гаргасан байх бөгөөд энэ баримтыг бичсэн болохоо зөвшөөрч байна.

 

Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэл гаргахад илүү төлсөн байх тул тогтоосон хэмжээнээс илүү хэсгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох  дүүргийн 11 хороо, Зайсангийн ам хаягт орших орон сууцны хотхоны ны тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,385,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.