Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй

            Улсын яллагч П.Даваасүрэн,

Иргэдийн төлөөлөгч Э.Түвшинтөгс,

Хохирогч ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч (0746), (3320),

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 00-р баг 0-000 тоотод оршин суудаг, урьд 0000 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, *******-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 0000 оны 00 дугаар сарын -ний өдрийн 00 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оноож оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнссэн, *******-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, *******-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ялаар, аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх ******* овогт ******* ******* (РД:000000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын 0 дугаар багийн нутаг “” гэх газарт оршин суух ынхаас ноолуур авах гэж очихдоо иргэн ОчиБ.Эрдэнэ-ртой “ноолуурын хэмжээнээс буюу 2 кг зөрсөн” гэх шалтгаанаар маргалдан дайрч ална гэж машин механизм ашиглан /Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр/ мөргөн биед нь хөнгөн хохирол, дахин арагшаа ухрах үйлдэл хийж хохирогч ыг гэртэй хавсран дайрч хүндэвтэр хохирол санаатай учруулж, мөн дахин ухрах үйлдлийг хийж иргэн ын гэрийн үүдэн хэсэг рүү тээврийн хэрэгслээр дайрч, эд зүйлийг нь гэмтээн 1.202.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                            

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.                                                                               

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт

Нэг. Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт оршин суух ынхаас ноолуур авах гэж очихдоо иргэн той “ноолуурын хэмжээнээс буюу 2 кг зөрсөн” гэх шалтгаанаар маргалдан дайрч ална гэж машин механизм ашиглан /Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр/ мөргөн биед нь хөнгөн хохирол, дахин арагшаа ухрах үйлдэл хийж хохирогч ыг гэртэй хавсран дайрч хүндэвтэр хохирол санаатай учруулж, мөн дахин ухрах үйлдлийг хийж иргэн ын гэрийн үүдэн хэсэгрүү тээврийн хэрэгслээр дайрч, эд зүйлийг нь гэмтээн 1.202.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо.         Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Хохирогч өгсөн: “...2022 оны 05 сарын 02-ны өдөр гэртээ аавтайгаа, дүүтэйгээ гурвуулаа цуг байсан. Тэр өдөр би хашааны ажил хийж байхад манай гэрт 1 хар жижиг машин ирсэн. Хэн ирснийг нь мэдээгүй. Хашааны ажилдаа улайраад аав дүү хоёр харин гэртээ байсан. Тэгээд жоохон байж байгаад аав гарч ирээд ах чинь ирлээ ноолуур авъя гэж байна гэж над руу орилж байсан. Тэгэхээр нь за та орж бай би жоохон байж байгаад оръё гэсэн. Хашааны дээвэр янзалж байгаад гэртээ яваад орсон чинь ах ирсэн байсан. Тэгээд ноолуур авна гэхээр нь жоохон ядарсан байсан болохоор хэвтэж амарч байтал ах хил аваад ир гэхээр нь жоохон гайхаж байгаад хилийг нь авчирч өгсөн. Хилийн авчирч өгөөд ноолуурыг нь хиллэхэд 2 кг ноолуур дутахаар нь өөрт нь 2 кг дутаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь би хил дээр ажилладаг хүн биш гэхээр нь миний ноолуураас 2 кг дутаж байна. Ээж ноолуур хилэлчихээд явсан гэхэд над руу уурлахаар нь за за сүүлийн ноолуур та ав ав хэрүүл маргаан хэрэггүй. Ажлаа ч дийлэхгүй байна гээд ноолуураа өгөөд мөнгийг нь аваад жоохон амраад хэвтэж байсан чинь аавтай хоёулаа цуг архи уух уу гэхээр нь аав та бие чинь тааруу байгаа хүн дагаж явж архи ууж болохгүй шүү. Тийм асуудал байхгүй гэж аавд хэлсэн. Тэндээс ах над руу чи юун хайр яриад байна аа, ах нь шоронгийн хүн хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг үг мэдэх үү чи гэхээр нь би тийм үг мэдэхгүй гэж хэлээд хэвтэж байсан чинь чи ноолуур гаргаад машинд хийчих гэхээр нь би ноолуурыг нь хийгээгүй дуугүй гараад явсан. Тэгээд би хашааны дээврийн ажлаа хийж байсан чинь аав ах 2 гарч ирээд машин дээр нь ноолуур хийж байгаа харагдсан. Тэгээд байж байсан чинь над руу орилж байсан. Халхын нутагт гэж хүн таних уу? гээд тэгэхээр нь юу ч дугарахгүй байж байсан чинь над руу унь бариад ирж байх шиг байсан. Тэгээд миний хөл дундуур цохих шиг болсон. Та яаж байна гээд хашаан дээрээс үсэрч буугаад та согтуу байх шиг байна. Нэг бол энд унтаж амар нэг бол гэртээ харь гээд машин руу нь сугадаад хүргээд өгсөн чинь би явахгүй гээд эргэж хараад намайг 2 цохиод авсан. Дахиад цохих гэхээр нь гарыг нь зөрүүлж барьж аваад хойно нь хажуугаар нь зөрүүлж барьж байгаад хойшоо бөгсөөр нь суулгаад та больж үз тантай хэрүүл маргаан хиймээргүй байна. Яагаад агсраад байгаа юм гэхэд орилж байгаад буу байна буу байна гээд тойроод гүйгээд байсан. Тэгж байгаад машиндаа суугаад явсан. Суугаад жоохон хөдлөөд явсан. Хонины хотон дотор эргээд над руу чиглээд хүрээд ирсэн. Яг үрүүлээ хөдөлгөөд над луу чиглээд тулаад ирэхэд нь би гараараа тулсан чинь хойшоо саваад ойчсон. Тэгээд аав ирээд гараас татаж байх шиг байсан. Тэгээд ахиад харсан чинь хойшоо ухарч байгаад бид хоёрыг чиглээд ирэхээр нь аавыг холд гээд гэр лүү гүйгээд орсон чинь гэр лүү миний араас машины хамар нь гэр мөргөөд ороод ирсэн. Тэгээд дүүгээ харсан чинь орон дээр суусан байх шиг байсан дүүгээ наашаа гарч ирж болохгүй шүү гэж хэлээд эргээд харсан чинь машин дахиад ирж байсан. Тэгсэн чинь аав урдуур нь гүйж ороод бүдрээд унах шиг болсон. Тэгээд гүйж гараад аавыг хойшоо татаж оруулах гэж байсан чинь амжаагүй машины хамар гэр хоёрын дунд аав хавсрагдсан. Та зүгээр үү гэсэн чинь би зүгээр ээ гээд орилж байсан. Тэгэхээр нь машины хамар дээгүүр нь үсэрч гараад үрүүл талаар нь очиход хойшоо ухраад хашаа мөргөсөн. Тэгээд урагшлаад хаазлаад над руу дайраад эргэхэд нь эргээд над руу чиглээд ирэхэд нь би хашаа луу гүйгээд гарсан. Тэгээд хотон дундуур 2, 3 эргэж ална гэж орилж байгаад явсан ийм л юм болсон...” гэх мэдүүлэг,

2.Шүүгдэгч *******ын өгсөн: “...2022 оны 05 сарын 23-ны өдөр аймгийн суманд байж байгаад сумын “” гэдэг газар айлаас ноолуур авахаар очсон. Ноолуурын авах гэж ороод ноолуураа хиллээд хилийн зөрүүнээс болж маргаан гарсан. Маргаан гараад машинаа асаагаад явах гэсэн урд тулчхаад явуулахгүй байсан. Хилийн зөрүү гарлаа гээд авсан мөнгөө цацчихаад тэгээд хэрүүл болоод явах гэсэн явуулахгүй байж байгаад копут нь дээр гараараа тулчхаад тэгээд урагшаагаа болоход арагшаагаа унасан. Тэр давчуу газар болохоор хажуугаар нь гарах гэсэн аав нь хаанаас ч юм бэ ороод ирсэн. Аав нь гупэрт шүргүүлэх шиг болсон би анзаараагүй. Тэр их давчуу газар болохоор дараад гарах гэсэн гэрийг нь шүргээд хаалгыг нь мөргөсөн. Ухарч байгаад өвөлжөөнд нь арын гэрлээ хагалаад тэгээд эргээд доошоо уруудаад яваад өгсөн. Иймэрхүү зүйл болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ, хууль бус зүйл үйлдэл гаргасандаа харамсаж байна. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан хүндэтгэн хүлээн авна. Тохирох зүйл ангиар нь зүйлчилж өгнө үү?... гэх мэдүүлэг, 

Мөрдөн шалгах ажиллагаанд:

3. Хохирогч ын: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг "" гэх газарт өвөлжөөндөө өөрийн хүү , 5 настай хүү нарын хамт байсан юм. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед манай гэрт ноолуур авч байсан залуу хар өнгийн суудлын жижиг машинтай ноолуур байна уу гэж ирсэн юм. Тэр үед тухайн үед тэр хүн ганцаараа явсан бөгөөд архи уучихсан бага зэргийг халамцуу байсан. Тэгээд манайд байсан 12 кг ноолуурыг тухайн залууд өгөхөөр хиллэсэн чинь 2 кг зөрсөн юм. Тэгээд тухайн ноолуураа авахаар болоод би машинд нь ачиж өгсөн юм. Манай гэрт ноолуураа авахаар ярилцаж байхдаа манай хүү ыг нэлээд захирангуй маягтай гарч машинаас хил авчир гээд байсан бөгөөд манай хүү хилийг нь авчирч өгсөн юм. Тэгээд ноолуур ачиж өгсний дараа манай хүү руу уурлаад орилоод байсан юм. Тухайн үед малын өвөлжөөн дээр ажил хийж байсан юм. Тэгээд хашаан дээр байж байхад нь тухайн залуу унь барьж очоод цохих шиг болсон юм. Тэгээд манай хүү хашаан дээрээс буугаад тухайн залууг аваад машинд нь хүргэж ирсэн юм. Тэгтэл нөгөө залуу ын толгой орчим руу нь 2 удаа цохисон. Тэгээд манай хүү рүү дайраад уурлаж байгаад буудна гээд машиныхаа хаалга үүдийг онгойлгоод юм хайж байгаад машиндаа суугаад асаагаад хөдөлсөн юм. Тэгснээ эргэж ирээд руу чиглээд явсан юм. Тухайн үед гэрийн үүдэн дээр байсан бөгөөд шууд ирээд Эрдэнэ-Очрыг мөргөөд унагаасан юм. Тэгэхээр би ыг босгоод байж байтал нөгөө машин ухарч байгаад дахиад ыг мөргөхөөр хөдөлсөн юм. Тэгтэл гэр лүү гүйгээд ортол араас нь гэр мөргөөд гэр цөм дайраад орсон юм. Тэгээд дахиад ухарч байгаад гэр рүү чиглээд хөдлөхөөр нь гэрт жоохон хүүхэд байгааг санаад машины урдуур болиулах санаатай гүйсэн гэрийн хаалга орчимд бүдэрч унахад тухайн ирээд намайг гэрийн хана хаалгатай хавсраад мөргөсөн юм. Тухайн үед намайг мөргөхдөө миний цээжний зүүн хэсэг орчим руу мөргөсөн байсан. Тэгээд мөргөчхөөд нөгөө машин ухарсан юм. Тэгээд намайг манай хүү татаад босгож байсан юм. Тэгээд тэрнээс хойш миний ухаан балартаад юу болсон талаар санахгүй, мэдэхгүй байгаа юм. Тэнд хэрэлдэж маргалдаад байсан асуудал байхгүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг ноолуур авахаар ирсэн байсан залуу уусан байсан. Өөр архи уусан хүн байгаагүй. Өөрийгөө шорон оронд орсон гээд байх шиг байсан. Яг юу яриад байсныг нь санахгүй байна. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Надад ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, эмч эмнэлгийн хяналтад байдаггүй. Миний зүүн талын 4 хавирга хугарсан цуурсан, өвдөгний яс хугарсан, 2 хөл зулгарсан байсан.

Би гомдолтой байна. Миний өөрийн бие эрүүл мэнд муу байгаа дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм. Би машинд мөргүүлснээс хойш Улаанбаатар хотод MBG нэртэй хувийн эмнэлэгт 10 гаран хоног хэвтэн эмчлүүлсэн байгаа. Эмчилгээний зардал, замын зардлууд, шинжилгээ өгсөн зардлуудыг нэхэмжилж байна. Мөн дахин эмчилгээ хийлгэхэд зардал гарч болзошгүй тул гарах зардал мөнгөө нэхэмжилж байна. Одоогоор миний тооцоогоор 1.650.000 төгрөг гарсан байгаа хойшид гарах зардлыг мэдэхгүй байна. Одоогоор миний зүүн хөл зүүн авирга зовиуртой ажил төрөл хийж чадахгүй байгаа Бургасан 6 ханатай гэр бөгөөд аваад 2 жил болж байгаа шинэ гэрийн хана юм. Мөн нарсан банзаар хийсэн хаалгатай бөгөөд мөн 2 жил болж байна. Хулдаас нь 2022 оны 01 дүгээр сард авч дэвссэн шинэ шахуу хулдаас байсан. Гэрт энэ гурван эд зүйлээс өөр эвдэрсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хавтас хэргийн 18-19-р тал), 

4. Хохирогч ын: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Тухайн мэдүүлэг дээрээ нэмж ярих, дахин мэдүүлэг өгч зүйл байхгүй. Би гомдолтой байна. Миний өөрийн эмчилгээнд бол толгойн зураг авхуулсан байгаа. Ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй. Тухайн зургийг 150.000 төгрөг, эм тариа 70.000 төгрөгийн зардал. Замын зардалд 420.000 төгрөг зарцуулсан байгаа мөн гэрийн хаалга 550.000, хулдаас солиход 250.000 төгрөгөөр авч сольсон байгаа нийт 1.440.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Манай аавд д учирсан зардал нь тусдаа байгаа. Одоогоор миний биед ямар нэгэн зовиур гэмтэл шарх байхгүй. Хойшид эмчилгээ хийлгэх шаардлагагүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 22-р тал),

5.Иргэний нэхэмжлэгч : “...Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны хавар Улаанбаатар хотын "     " техникийн захаас 18.200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед миний өөрийн нэр дээр авсан байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сард мөнгөний хэрэг болоод ББСБ-д 8.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьчихсан юм. Зээл авахдаа эзэмшигчийн нэрийг ББСБ-ын нэр дээр болгосон юм. Түүнээс миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Зээлийн эргэн төлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусах юм. *******тай гэр бүлийн харилцаатай, бид 2002 гэр бүл болоод тэрнээс хойш хамт амьдарч байна. 11 сараас 19 насны 3 хүүхэдтэй. Би тэр талаар мэдсэн. Би тухайн тээврийн хэрэгслээр бага насны 2 хүүхдээ цэцэрлэгт зөөвөрлөдөг, ойр зуурын ажил амьдралдаа байнга хэрэглэдэг тул өөрийн тээврийн хэрэгслийг авч үлдэх хүсэлтэй байна. Ѳөр гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна... гэх мэдүүлэг (хавтас хэргийн 32-р тал),

6.Гэрч ын: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар гэртээ малын хашаагаа янзлаад байж байтал манай гэрт хар өнгийн ДАР гэсэн серитэй улсын дугаартай приус-30 маркийн машин ирээд гэрийн гадаа ирсэн юм. Тухайн үед нь хэн гэдгийг нь таниагүй юм. Тэгээд аав гэрээс гарч ирээд ах чинь ноолуур авна гэж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрт орж бай гэж хэлчхээд араас нь орсон юм. Тухайн ах нэлээд халамцуу архи уучихсан байсан. Манайд сүүлийн хэдэн ямааны бага зэрэг ноолуур байснаа өгчихдөг юм билүү гэж бодсон юм. Тэгээд гэрт ороод би газар хэвтэж байгаад манай дүүгийнх ямаагаа самнаж байгаа ноолуурыг нь авсан юм уу гэхэд аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь банди минь гараад машинаас хил аваад ир гэж хэлэхээр нь яагаад тэгж хэлдэг юм болоо гэж бодож байгаад гарч машинаас нь хилийг авах гэхэд машинд нь ямар ч ноолуур байгаагүй юм. Тэгээд жоохон үлдэгдэл ноолуураа өгөх гээд хиллүүлсэн чинь 2 кг зөрчихсөн юм. Тэгээд би “таны хил зөрөөд байна. ээж хиллээд явсан” гэж хэлсэн чинь “би хилэн дээр ажилладаг хүн биш” гээд уурлангуй байхаар нь “за за ах сүүлийн жоохон ноолуур юм чинь” гээд өгөөд мөнгөө авсан юм. Тэгээд би гэрт хэвтэж байтал нөгөө ах аавыг төв явж архи ууя гэхээр нь би “аав ядруу бие нь муу байгаа, би малд явуулахгүй өнөөдөр амрааж байна, мал төллөх цагаар зав зай алга байна. Та хүн дагаж явж болохгүй шүү биеэ хайрлаарай” гэж аавд хэлсэн юм. Тэгсэн чинь гэх ах “чи юун хайр майр гээд байна аа ах нь шоронгийн хүн шүү хайр нь дотроо хал нь гадна гэдэг үгийг мэдэх үү” гэж хэлж байсан. Тэгээд жоохон байж байтал нөгөө гэх ах намайг банди минь юундаа хэвтээд байгаа юм гарч ноолуур машинд хий гэхээр нь би огт дугаргахгүй гараад явчихсан юм. Тэгээд гадаа алхаж байхад ах бос ноолуур машинд хий гээд чанга ярьж байгаа нь гэр дотор сонсогдсон юм. Тэгээд би малын хашаан дээрээ юм хийж байхад аав ноолуурыг нь машинд нь хийж байсан. Тэгтэл нөгөө ах надруу орилоод “халхын нутагт гэж таних уу, чи муу яагаад дугарч ядаад томроод байна” гэж байсан. Тэгээд нэг харсан чинь унь барьчихсан надруу ирж байгаа харагдсан. Тэгээд ирэнгүүтээ миний хөлрүү булчин орчим руу 1 удаа цохисон юм. Тэгэхээр нь би хашаан дээрээ үсэрч буугаад та настай хүн байна жоохон юм уучихсан байна хүнтэй маргаж яахав дээ таньтай маргах шаардлага алга байна харьж амар эсхүл энд унтаад яв” гэж хэлээд сугадаад машин дээр нь хүргэж өгсөн чинь намайг эргэж хараад 2 удаа шанаа, толгой орчимд цохисон юм. Тэгээд дахиад цохих гэхээр нь гарыг зөрүүлээд ар нуруугаар нь тэврээд хойшоо суулгаад яагаад байгаа юм бэ гэхэд ална гээд орилоод байсан юм. Тэгээд тавьчихсан чинь чамайг буудаж ална гээд машинаа тойроод хаалга үүдийг нь онгойлгоод юм хайгаад байх шиг байсан. Тэр үед аав боль юун буу вэ гээд дундуур ороод байсан. Тэгтэл машиндаа суугаад хонины хашааны тэнд очиж эргээд надруу чиглээд хаазлаад хөдөлсөн юм. Би тухайн үед гэрийн хаалганаас 3-4 метр орчим зайтай зогсож байсан юм. Тэгээд над руу чиглээд ирэх үед нь би 2 тийшээ болоод зайлах гэсэн чинь миний хөдөлгөөнийг дагаад рулиэ дараад байсан юм. Тэгээд би арай дайрчихгүй байлгүйдээ гээд зогсож байсан чинь тулаад ирэхээр нь 2 гараараа кобудан дээр нь дараад тулсан чинь би хойшоогоо саваад нуруу хэсгээрээ унасан юм. Тэгээд нэг харахад аав намайг гараас татаж байсан. Тэгээд нөгөө машин руу хартал нөгөө машин дахиад надруу хөдөлж байхаар нь аавыг гараараа түлхэж холдуулаад өөрөө босоод гэр рүүгээ гүйгээд орсон чинь араас хаалга хана хамаад гэр дайраад ороод ирсэн юм. Тухайн машин хаалга эвдээд машины хамар хэсэг нь гэрт ороод ирсэн байсан. Тухайн гэрт манай 5 настай бага дүү Буян-Аривжих байсан болохоор гараад ирж магадгүй гэж би гэрт орсон юм. Тэгээд би дүүгээ гэрээс гарч ирж болохгүй шүү наана сууж байгаарай гэж хэлчхээд гэрийн хаалгаар хартал нөгөө машин дахиад хаалга руу чиглээд ирж байтал цаанаас урдуур орилж ирээд гэрээс 2 алхам зайтай явж байгаа бүдрээд уначихсан юм. Тэгээд би машин ирэхээс өмнө татаж босгох гээд хувцаснаас нь татсан боловч босгож амжаагүй хагас суугаад байдалтай байхад нь нөгөө машин жолооч талын гупер хэсгээрээ аавын цээж орчим руу мөргөж гэрийн зүүн ханатай хавсарч наалдуулсан юм. Тухайн үед аавын баруун хөл машины доогуур харагдаж байсан, зүүн хөл нь харагдаагүй. Би баруун талд нь байсан болохоор харах боломж байхгүй байсан юм. Тэгээд аавыг амьд уу гэхэд амьсгаатай байхаар нь машины хамар дээгүүр үсрээд хаалга талруу нь очих гэтэл нөгөө машин ухраад ар талаараа хонины хашаа мөргөсөн. Дахиад над руу явах гэхээр нь машины бөгс тал руу нь гүйгээд гарсан чинь дахиад надруу чиглээд ирэх гэхээр хонины хашаан дээр гарсан чинь урд гуперээрээ хашаа 1 удаа шүргээд хашаан дотор 2 тойроод чамайг ална гэж орилж байгаад яваад өгсөн юм. Тэр үед аавыг гэртээ ороорой гэж хэлэхэд мөлхөөд орж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 34-35-р тал),

7. Яллагдагч *******ын: “...Урьд нь би мэдүүлэг өгөхдөө ерөнхийдөө болсон асуудлыг ярьсан байгаа. Тэр мэдүүлэг дээр яриагүй зарим нэг зүйлүүд байгаагаа нэмж тодруулж яримаар байна. Анх намайг ноолуур авахаар тэдний гэрт очих үед нь хүү ын ноолуураас 2 кг-г түрүүлж нууж авч зараад мөнгийг нь авсан. Тэгээд тухайн ноолуураас нь 2 кг дутсан. Тэр ноолуур нь ын ноолуур байсан юм байна лээ тэгээд ноолуурын хил дутаад тухайн маргаан эхэлсэн. Тэгээд намайг хилэн дээр ажилладаг гээд байхаар нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд явах гэтэл явуулахгүй хоргоогоод машины хаалга үүд татаад миний цүнхтэй мөнгийг татаад байсан. Тэгээд машины хамар дээр 2 гараараа тулчхаад явуулахгүй гээд байсан. Тэгээд ухраад явах гэхээр аав нь ардуур хойгуур гүйгээд байсан болохоор ухарч болохгүй байсан юм. Тэгээд ыг машины цонхон дээр ирэх үед тойрч гарах гэж байгаад гэрийг нь мөргөөд зогссон. Тэр үед гэх аав нь өөрөө ирээд машинд мөргүүлсэн. Уг нь би гэх хүнтэй огт маргаагүй. Тэр хүнийг дайрна гэж хөөгөөгүй бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгээд миний цүнхтэй мөнгөнөөс мөнгө авсан тэгэхээр нь би зогсоод мөнгөө авъя гэсэн чинь өөдөөс мөнөгө ав гээд цацаад ална гээд ирэхээр нь би яваад өгсөн юм. Тэгээд очиод мөнгөө тоолсон чинь 1200000 төгрөг дутсан байсан. Сүүлд уулзахдаа тухайн мөнгийг хохиролдоо тооцчих гээд хэлсэн. Огт тийм зүйл болоогүй. Би ыг дайрч ална гэж хөөгөөгүй Банк бус санхүүгийн байгууллагаас 2020 онд зээлээр худалдаж авсан. Одоо банк бусын нэр дээр байгаа. Би гэр шүргэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад тухайн хүмүүсийг алах санаа зорилго байгаагүй. Би той маргах үед машины хамар дээр гараа тавьчхаад явуулахгүй хоргоогоод байсан үед би мөргөөгүй. Мөргөхгүйн тулд тойрч гарах үйлдэл хийхдээ гэр шүргэсэн тэр үед гарч ирээд мөргүүлсэн юм. гарч ирснийг би огт хараагүй. Би тай ямар ч маргаан хийгээгүй байхад өөрөө машины урдуур орж ирж мөргүүлсэн. Би гэрт нь бага насны хүүхэд байгаа гэдгийг мэдээгүй. Намайг анх гэрт орох үед хүүхэд байгаагүй. Хэрэв тухайн хүмүүсийг алах санаа зорилго байсан бол ыг шууд дайраад гарах байсан байх, надад тийм зорилго байгаагүй, дайрахгүйн тул тойрч байгаад гэр шүргэсэн. Тийм би учраас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би тухайн хүмүүсийн гэр эд зүйл эвдэрсэн тул учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Одоогоор 1200000 төгрөгийг төлсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дугаар хуудас),

 

8.Шинжээч : ...Тухайн үүсэн гэмтэл болгон хүчний үйлчлэлээр үүснэ. Тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед тухайн гэмтлүүд нь үүсэх боломжтой ба олон удаагийн гэдэг нь ын биед учирсан гэмтэл тус бүр дээр хүч үйлчилсний улмаас үүсэж байгаа тул олон удаагийн гэж тайлбарласан. Энэ нь авто машинд мөргөгдөх үед цээжний гэмтэл авто машины урд хамар хэсэгт мөргүүлэхэд үүсэн байх боломжтой бол тойго ясны хугарал нь мөн авто авто машины өөр эд ангид мөргөгдөх, шүргэгдэх, дайрагдах үед гэмтэл учирч байгаа юм... гэх мэдүүлэг  /2-р хх-ийн  94-95 хуудас/

9.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №0000 гаартай: “...1.ын биед тойг ясны хугарал, зүүн 8,9,10,11-р хавирганы цуурал, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” Шинжээч эмч (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №6997 дугаартай: “...1.ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” Шинжээч эмч (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

11. “” ХХК-ны шинжээч 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” “шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

“..."Тоёота Приус-30" маркийн 00000 ДАР улсын дугаартай үзмэн ягаан өнгийн суудлын автомашины (№ 0000000 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2011 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2021 онд Монгол улсад орж ирсэн. ZVW00000 тоот арлын дугаартай)

Үнэлгээнд хамрагдсан дээрхи автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны байдлаар 15000 000=00 (Арван таван сая) төгрөгийн үнэлгээтэй байна....” гэх дүгнэлт (хавтас хэргийн 61-р тал),

12. “” ХХК-ны шинжээч 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” “шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

“...монгол гэрийн хаалга 1ш, бургасан хана 2ш, шалны хулдаас 14м...”

Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны байдлаар 1.202.000=00 (Нэг сая хоёр зуун хоёр мянган) төгрөгийн үнэлгээтэй байна....” гэх дүгнэлт (хавтас хэргийн 71-р тал),

13.2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 8-11-р тал),

14.******* аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл (хавтас хэргийн 13-15-р тал),

15.Шүүгдэгчийн хувийн байдлыг хувийн байдлыг тодорхойлох баримтууд (хавтас хэргийн 91-106-р тал) зэрэг болно.   

   Дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч П.Даваасүрэн яллах дүгнэлтээ дэмжиж:  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.2, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч , нар нь: ...хохирогч нь гэрт хүүхэд байгааг санаад гэрлүүгээр гүйх явцдаа өөрөө бүдэрч унаад машинд дайрагдсан, *******ын үйлдэл нь руу чиглээгүй, ыг алах шалтгаан нөхцөл байхгүй. Өөрөө болгоомжгүйгээр мөргүүлсэн тул Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйл байж болохоор нөхцөл байдал бий болсон. Өөрөөр хэлбэл ыг алахаар завдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн энэ хуулийн заалтыг баримтлаад ыг алах сэдэл санаа зорилго тогтоогдохгүй байна гэж үзээд хохирогч ын зүйлчилсэн зүйлчлэлд *******ыг холбогдолгүй гэж үзэж байна. ын хувьд машины копудан дээр гараараа тулаад арагшаа унасан байдаг. Шүүгдэгч хэрэв хүний алах санаа зорилготой байсан бол гүйцээгээд алах боломж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-т энэ гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байдаг. Иймд бид ийм зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. ...анх *******ыг прокурор хөнгөн зүйл ангиар холбогдуулж шалгаж байсан. Хувийн байдлыг нь харгалзаад хүн алахаар хүн байна гэж дүгнээд хүнд зүйл ангиар яллаж байгаа нь шударга ёсны зарчмыг алдагдуулж байна. ...Завдалтын шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж заасан. Энэ хүний үйлдлийг хэн нэгэн хүн зогсоох эсвэл хохирогч өөрөө зогсоох эсвэл хийж буй үйлдлийнхээ хүчнээс хохирогч илүү зогсоох эсвэл энэ хүн өөрөө хийж байгаа үйлдлээ гүйцээчихлээ гэж зогсоох ч юм уу тийм зүйлийг завдалт гэж ойлгоно. *******ын үйлдэлд ямар ч завдах үйлдэл байхгүй. Хэрэв завдалт гэж үзэж байгаа бол энэ хүн тэгвэл завдах үйлдлээ өөрөө таслан зогсоогоод байна. ...Иймд энэ хэрэгт маш олон эргэлзээтэй зүйлүүд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү... гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэж байна.

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос шүүгдэгч *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт оршин суух иргэн ыг дайрч ална хэмээн машин механизм ашиглан мөргөн биед нь хөнгөн хохирол, мөн тухайн үйлдлийг дахин хийх явцдаа хохирогч ыг дайрч хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар, мөн үйлдлийг үргэлжлүүлэн иргэн ын гэр лүү нь тээврийн хэрэгсэлтэй дайрч орон 1.202.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар, хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан гэж   зүйлчилж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь: Шүүгдэгч *******, хохирогч нарын хооронд ноолуурнаас болж таарамжгүй харьцаа бий болсон бөгөөд ******* нь ын харьцаа хандлага нь үл ойшоосон байдалтай байсны улмаас ыг  “буудаж ална” гэж машинаасаа янз бүрийн юм хайж байгаад машинаа асаан хөдөлж  1 ыг очиж мөргөж унагаасан, 2 ахиад мөргөх гээд чиглээд ирэхэд нь босоод гэрлүүгээ гүйгээд ороход нь гэрийн үүдний хэсгийг нь дайрч мөргөж, эд зүйлийг нь гэмтээсэн, 3 дахин хаалга руу чиглээд ирж байхад нь аав нь болох хохирогч нь гэрт хүүхэд байгааг санан гэрлүүгээ орохоор гүйхдээ гэрийнхээ үүдэнд бүдрээд унахад нь машины урд талын гупер хэсгээрээ гэрийн хана, хаалгатай хавсарч цээжин хэсгээр нь мөргөсөн, 4 дахиад луу чиглээд ирэх үед нь хонины хашаан дээр гарсан чинь урд гуперээрээ хашаа 1 удаа шүргээд хашаан дотор 2 тойроод “чамайг ална” гэж орилж байгаад яваад өгсөн юм... гэх хохирогч болон хохирогч ын мэдүүлгээр шүүгдэгч ******* нь той хувийн маргааны  улмаас автомашинаар удаа дараагийн идэвхтэй үйлдлээр ыг дайрч алахыг завдсан болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ.

Хохирогч шүүгдэгчийг дахин автомашинаар дайрах гээд ирэхэд нь хонины хашаан дээр гарч зогссоноор шүүгдэгч *******ын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна.

Иймд  шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  зааснаар хүнийг алахыг завдсан гэм буруутай  гэж дүгнэв.

Харин шүүгдэгч  *******ын машинаар дайрах үйлдэл нь зөвхөн хохирогч луу чиглэсэн байх ба тай хэрэлдэж, маргалдаагүй, таарамжгүй байдал үүсээгүй, хохирогч шүүгдэгчийн үйлдлээс хүүхдээ хамгаалах зорилготойгоор машины урдуур гүйж орж  гэрийн ханатай цээжин хэсгээрээ хавсран дайруулж хүндэвтэр гэмтэл учирсан байна.

  Хохирогч ын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч машинаар гэрийн ханатай хавсруулан дайрсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******ын хохирогч ыг автомашинаар дайрсан үйлдэлд хүнийг алах гэсэн субьектив санаа тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснөөр хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогч ыг автомашинаар дайрсан үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэлийг  хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэв.

 Шүүгдэгч *******ын хохирогч  ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялтай гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд    зүйлчилж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч ыг  зугтаан гэртээ орох үед нь араас нь машинаар гэр рүү нь дайран орж гэрийн эд зүйлийг нь гэмтээж  1.202.000 төгрөгийг хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

Хохирогч , нарын гэрт учирсан 1,202,000 төгрөгийн хохирол нь шүүгдэгчийн тээврийн хэрэгслээр гэр рүү дайран орсон үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой тул *******ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч ын мэдүүлэг нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс илт зөрүүгүй, болсон үйл явдлын талаар дэс дараалалтайгаа тогтвортой мэдүүлдэг, хохирогч , нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, мөн хуульд зааснаар худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулж авсан мэдүүлгийн нотлох баримтыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн.  

Шүүгдэгч ******* өөрийн гэм буруугийн талаар: ...Ноолуураа хиллээд хилийн зөрүүнээс болж маргаан гарсан. Маргаан гараад машинаа асаагаад явах гэсэн урд тулчхаад явуулахгүй байсан. Хилийн зөрүү гарлаа гээд авсан мөнгөө цацчихаад тэгээд хэрүүл болоод явах гэсэн чинь явуулахгүй байж байгаад копутан дээр гараараа тулчхаад тэгээд урагшаа болоход арагшаагаа унасан. Тэр давчуу газар болохоор хажуугаар нь гарах гэсэн аав нь хаанаас ч юм бэ ороод ирсэн. Аав нь гупэрт шүргүүлэх шиг болсон би анзаараагүй. Тэр их давчуу газар болохоор дараад гарах гэсэн гэрийг нь шүргээд хаалгыг нь мөргөсөн. Ухарч байгаад өвөлжөөнд нь арын гэрлээ хагалаад тэгээд эргээд доошоо уруудаад яваад өгсөн.... гэж мэдүүлдэг ба хуульд заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслээр бусдыг дайрвал бие, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд аюул учрахыг, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж,  түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн  санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь хамгийн сүүлд хохирогч Б. луу чиглээд ирэх үед нь хонины хашаан дээр гарсан чинь урд гуперээрээ хашаа 1 удаа шүргээд хашаан дотор 2 тойроод “чамайг ална” гэж орилж байгаад яваад өгсөн... гэж хохирогч мэдүүлдэг ба шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхээс өөрөө сайн дураар татгалзаагүй, хохирогч нь өөрийгөө хамгаалж, малын хашаан дээр гарснаар тухайн үйлдэл таслан зогсоогдсон байдаг.     Иймд *******ыг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна

Иргэдийн төлөөлөгч гэм буруутай гэж дүгнэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

       Иймд дээрх байдлуудыг дүгнээд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдыг алахыг завдсан, хүний эрүүл мэндэд санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас “” ХХК-ын хөрөнгийн үнэлгээгээр хохирогч ын монгол гэрийн эд зүйлд “1.202.000” төгрөгийн хохирол, , нарын эмчилгээ, шатахууны зардалд 640.200 нийт 1.846.200 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч ******* нь бэлнээр 1.200.000 төгрөг, дансаар 3.000.000 төгрөг, нийтдээ хохиролд 4.200.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүх хуралдаанд оролцсон : ...Хохиролд 4.200.000 төгрөгийг *******аас авсан нь үнэн. Нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт  ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргах шатанд улсын яллагч: шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлж нийт, 8 жил 8 сар хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч : ... хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээр торгох ялын доод хэмжээг, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги дээр торгох ялын доод хэмжээг санал болгож байна. Улсын яллагчаас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-д заасныг журамлаж 8 жилийн хорих ял оногдуулж байна. Үнэхээрийн хүнд шийтгэлийг оногдуулж байна. Энэ хүн залуу хүүхэд насандаа алдаж эндээд харамсалтай нийгмээс тусгаарлаж байсан үйл баримтууд байгаа. 8 жилийн хорих ял оногдуулахад бага насны 1 настай, 3 настай хүүхдийн эцэгтэйгээ өсөх хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх нь харамсалтай байна. ...Хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байна. Гэвч 8 жилийн хорих ял гэдэг бол ял шийтгэлийг хатуу сонсгож байна. Өмгөөлөгч нарын зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, ар гэрийн хувийн байдлыг харгалзан үзээд нийгмээс тусгаарлах ял шийтгэл оногдуулмааргүй байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч : өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг харж үзээч. Тусгайлсан санал алга гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж,  гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн бусадтай хүндэтгэлгүй харьцсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба хорих ялын дээд хэмжээ болох 15 жилийн гуравны хоёроос хэтрэхгүй буюу 10 жилээс хэтрэхгүйгээр хорих ял оногдуулахаар байна.

 Гэвч гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгс үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялаас  ямагт бага байна гэж шүүх дүгнэж шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ял,  мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн *******ын нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь  гэмт хэрэг үйлдэхдээ Приус 30 маркийн 00000 ДАР улсын дугаартай автомашиныг ашиглан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг тээврийн хэрэгсэл иргэн өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.(1-р хх-ийн 32, 141 хуудас)

 Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт  зааснаар *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг өмчлөгч д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Мөн энэ хэрэгт дагалдаж ирсэн 1 ширхэг СD бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******т холбогдох хэргийг  Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүнийг алахыг завдах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт  заасан,  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тус тус тооцож, нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 жил 02 сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т зааснаар *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Приус-30 маркийн 23-70 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг өмчлөгч д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгосугай.

7. Энэ хэрэгт дагалдаж ирсэн 1 ширхэг СD бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

                                       ШҮҮГЧИД                          Г.САРАНТУЯА

                                                                                      Г.АЛГИРМАА