Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 02874

 

 

 

 

 

      2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/02874

Улаанбаатар хот

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Э, М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 2 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн хүү Сыг эх Д.Эгийнх нь асрамжид байлгасушай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Д.Э нь М.Боос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Баянгол дүүрийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж Өнөр хотхоны 39 дүгээр байрны 177 тоот хаягт байрлах, 87,5 метр квадрат талбай бүхий орон сууцыг Д.Э, Б.С нарын өмчлөлд үлдээж, Д.Эгээс 32 333 333 /гучин хоёр сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулан М.Бт олгож, М.Боос 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулах Д.Эгийн шаардлагыг, Д.Эгээс 174 000 000 нэг зуун далан дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай М.Бийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Д.Эгийн төлсөн 1 219 000 төгрөг, М.Бийн төлсөн 1 027 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Боос 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаруулан Д.Эд олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН