| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /0966/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00 ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 62 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум ******* 1 дүгээр багт оршин суух, урьд
-******* аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 288 дугаар зүйлийн 288.1, 273 дугаар зүйлийн 273.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
-2000 оны 07 дугаар сарын 03-нд ******* аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн №108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар 11 хоногийн хорих ялаар,
-2003 оны 07 дугаар сарын 29 ний өдөр ******* аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 3/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, ******* овгийн (РД: )
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчтайгаа хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******х 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж, чирч дээр нь өвдөглөн сууж хоёр гараараа цохих, нүүрийг нь маажих зэргээр түүний биед дээд уруулд язарсан шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун зүүн хацар, эрүү, 2 чихний хөхлөг сэртэн, зүүн тохой, бүсэлхийд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн өнгөц гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас),
2.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),
3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),
4. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 37-р хуудас),
5. Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас),
6. аймгийн хэлтсийн Шинжээч 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 333 тоот дүгнэлт (хх-ийн 09-10-р хуудас),
7.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 11-12-р хуудас),
8.Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 13-14-р хуудас),
9.Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 18-26-р хуудас),
10.Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлэгээ (хх-ийн 27-33-р хуудас),
11.Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),
12.Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 53-54-р хуудас),
13.Хохирогч ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт (хх-ийн 195-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар байна.
Прокурорын газраас шүүгдэгч *******хийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч *******х нь /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хохирогч хувийн шалтгаанаар маргалдан, зодож эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, эрүү, 2 чихний хөхлөг сэртэн, зүүн тохой, бүсэлхийд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн өнгөц гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *******хөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын прокуророос яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч *******х хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-аар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******х хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн болох нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. (х.х-ийн 95-р хуудас)
Иймд Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг *******хөд мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******хөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******хийг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******хөд мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******хөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН