Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 11

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.ГГолд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр   

                                 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоо   

                                 Нарийн бичгийн дарга Э.УрГилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ..... дугаарт хэргийн шүүгдэгч:

С.Ц

Ц.Т нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлс‎эн эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

 

Шүүгдэгч С.Ц, Ц.Т нар нь ялтай байдал дуусаагүй байхдаа давтан үйлдлээр, бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр .... оршин суух иргэн У.Эы гэрт буюу орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч түүнд 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгчдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ... оршин суух иргэн Ж.Бын амбаараас буюу агуулах саванд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч түүнд 400 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ... оршин суух иргэн О.Еийн гэрт буюу орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч түүнд 830 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сард ... оршин суух Б.Бгийн гэрт буюу оронд байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч түүнд 1 115 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч С.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ халамцуу байж байхад Т манай гэрт ирсэн. Ттай цуг ..... худалдааны төвийн тэр хавиар хүмүүсээс мөнгө асууж хэдэн төгрөг олоод 0,33 граммын архи худлдаж аваад Ттай хувааж уучихаад гэр рүүгээ буцаад явсан. Яын хажууд талын 2 давхар ..... руу ороод Т дээшээ гараад би нэг давхарт үүдэнд үлдсэн. Гарч ирээд танайх руу явья гээд гарсан би санаанд ороогүй манай гэрт очсон нэг савхин куртик ээжид өгөөд хадгалуулж байх шиг байсан. Би халамцуу байсан хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Бын гэрт орж багцаагаар сайн мэдэхгүй байна 40 битоны тал хавьцаа борц байсан байх тэр борцийг авч ... үүдэнд аваачиж 20000 төгрөгөөр зарсан. 2016 оны 03 дугаар сард Еийн гэрт орж 42 инчийн зурагт авсан. Би тэр зурагтыг ганцаараа авч таксинд суугаад аймгийн төв руу орж ... төвийн үүдэнд ирээд зарах гэсэн чинь хагархай зурагт авахгүй гэхээр нь хойшоо авч явж дэлгүүрийн үүдэнд очиход наад зурагтыг чинь сэлбэгэнд 10.000 төгрөгөөр авья гэхээр нь өгчихсөн. 2016 оны 03 дугаар сарын 26-нд Бгийн гэрээс зурагт хөргөгч хоёр аваад зурагтыг нь М хөгшний хамаатны залууд 20000 төгрөгөөр зарсан хөргөгчийг нь Цгэдэг хөгшинд 25000 төгрөгөөр өгсөн гэв.

 

Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 12 сарын 30-нд Цтай төвд таарч 0,33 граммын архи хувааж уусан. Надад 5000 төгрөг байсан тэр мөнгөөр ганц шил архи авчих санаатай явж байгаад Я дэлгүүр рүү ороод архи байхгүй болохоор нь ... руу ороод дэлгүүр байхгүй гэхээр нь хаалга татсан чинь айл байхаар нь ороод савхин куртик, гар утсыг нь авсан. Тухайн үед Ц согтолттой байсан мэдээгүй. Савхин куртикыг нь айлд аваачиж хадгалуулаад гар утсыг нь таньдаг хүндээ 30000 төгрөгөөр тавьсан гэв.

 

            Шүүгдэгч С.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 0,33 л Хараа архи авч ганцаараа уучихаад ... худалдааны төвийн гадаа очсон чинь Т халамцуу таарсан ... Т хоёулаа гараад ... руу хоёулаа орсон би 1 давхарт үлдсэн Т дээшээ 2 давхар руу гарсан. Т удаагүй савхин куртик сугадаад гараад ирэхдээ бараа байна гэж хэлсэн. ... Т савхин куртик, цагаан өнгийн гар утас аваад ирэхээр нь хулгайнд эд зүйл гэдгийг мэдэж байсан. Би нэгэнт авчихсан болохоор зарчихъя гэж хэлсэн. ... гоос гараад хар өнгийн савхин куртикийг нь манай ээж Бд хадгалж бай  гэж хэлээд өгсөн чинь ээж амбаартаа хийчихсэн. ...Т бид 2 цагаан өнгийн гар утсыг нь аваад төв рүү гараад Г.Гтай уулзаад гар утас авах уу гэсэн чинь хулгайн юм биш биз дээ гэж асуухаар нь хулгайн юм биш гэж хэлээд 35000 төгрөгөөр зарсан.

... Би Сайншанд сум 4-р баг 60-н гэрээс одоо хаягийг нь бол мэдэхгүй нэг айлаас орж 42 инчийн ТСL маркийн телевизор авсан. ...Би тухайн үед нилээн согтолттой байсан. Тэрийг  хаана аваачсанаа бол мэдэхгүй байна. ...Би тэр телевизорыг ганцаараа явж авсан.

... Би ганцаараа мөн 2016 оны 02 дугаар сарын дундуур ... гэрээс зүүн тийш хоёр хашааны цаанаас нэг айлаас орж борц авсан. Би хэдэн кг байсан талаар мэдэхгүй. Би тэр борцыг ... үүдэнд нэг танихгүй хүнд 20000 төгрөгөөр зарсан.

...Би харин ... гаас нэг айлаас 2016 оны 03 дугаар сарын дундуур хөргөгч, телевизор хоёр авсан. Би хөргөгчийг холбооны байранд Агаа гэх нэг хөгшин эмэгтэйд 25000 төгрөгөөр зарсан. Харин телевизорыг төмөр замд М гэх хөгшин эмэгтэйгийн хамаатны нэг залууд 20000 төгрөгөөр зарсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-171-172, 181-183/,

 

            Шүүгдэгч Ц.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Цтай уулзахаасаа өмнө жаахан архи уучихсан халамцуу байсан, Ц бас халамцуу байсан. ... Цтай хоёулаа ... нэртэй зоогийн газар руу ороод 2 давхарт нь гартал нэг хаалга байсан татаж үзтэл онгорхой байсан ороод үзтэл хүн байхгүй юм шиг болохоор нь том өрөө рүү нь ортол ширээн дээр нь цагаан өнгийн Sку нэртэй мэдрэгчтэй гар утас байсныг би аваад кармаалсан бас орон дээр нь эрэгтэй хүний савхин куртик байсныг куртикныхаа дотуур өмсөөд Цыг дагуулаад гарсан. ... Архины мөнгө олох л гэж хулгай хийсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-174-175/,

 

Хохирогч У.Эы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 12-р сарын 30-ны өдөр 14 цагийн үед би гэрээсээ гараад Sку нэртэй зоогийн газар луу орчихоод 15 минут орчим хоол идчихээд буцаад гэртээ ирэхэд гэрийн гал тогооны өрөөнд тохоод тавьчихсан байсан хар өнгийн эрэгтэй савхин куртик, цагаан өнгийн Sку нэртэй мэдрэгчтэй гар утсаа цэнэглээд гал тогооны өрөөнд газар тавьчихсан байсан чинь алга болчихсон байхаар нь би цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаа ирж камер шүүж үзээд явсан. Би тухайн үед хаалгаа цоожлолгүй хаагаад гарсан байсан. ....гар утас болон савхин куртикээ бүрэн хүлээж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-70-71/,

 

Хохирогч О.Еийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 01-р сарын 08-ны өдрөөс УлаГ хот руу ажил хийхээр явсан. Манай гэрт хүн үлдээгүй. ... 2016 оны 03-р сарын 26-ны өдөр манай ээж Д над руу залгаад танай гэрт чинь хулгай орж телевизор залгуур 2 алдагдсан байна гэж хэлсэн. TCL маркийн 42 инчийн хар өнгийн телевизор байсан. Залгуур нь шар өнгийн 50 метрийн урттай залгуур байсан. Би 2014 оны 01-р сард 1200000 төгрөгөөр авч байсан. ...Би тэр хүнийг төлбөрийн чадвар байхгүй, мөн гэр орон байхгүй гэж байгаа учир тэр хүнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-85-87/,

 

Хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 02-р сарын 29-ний өдөр манай байшингийн үүдний амбаарын цоожны даруулгыг хөшиж эвдээд үүдний амбаарын цаад талын өрөөнд хэц татаад дүүжилчихсэн байсан борцыг хулгайч ороод бүгдийг нь авчихсан байсан. ... би Ц гэж хүнээс хохирлын мөнгө гэж 100000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-73-76/,

 

Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын сүүл 4-р сарын эхээр байх манай гэрт хулгай орж 2 хаалгатай орос хөргөгч, телевизор, төмөр пийшин, будаа агшаагч, жижиг орос дрилл, 25-ын тогоо зэрэг эд зүйлсүүд алдагдсан байсан. ...энэ хөргөгч болон телевизор минийх мөн байна. Би эд зүйлээ хүлээн авсан. Харин будаа агшаагч, дрилл, пийшин, 25-ын тогоо ,40 литрийн цагаан өнгийн бетон зэргийг хүлээж аваагүй. Дээрх эд зүйлийнхээ оронд 50000 төгрөг авсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-78-80/,

 

Гэрч Б.Жы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 12-р сарын 31-ний шөнө УлаГаас ирсэн. ...2016 оны 01-р сарын 05-ны өдөр шиг санаж байна би амбаараасаа буузны мах оруулах гээд ортол хар өнгийн савхин куртик байхаар нь ээжээс энэ юун савхин куртик амбаарт байгаа юм бэ гэж асуусан чинь Т надад хадгалуулсан юм аа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-97-98/,

 

Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 12-р сарын 30-ны үдийн хойно шиг санаж байна Т гэдэг зүс харж байсан залуу согтуу манай гэрт ирээд хар өнгийн савхин куртикийг надад та энийг хадгалж бай гэж хэлчихээд удалгүй яваад өгсөн. Би тэр савхин куртикийг өөрийнх нь юм байх гэж бодоод амбаартаа хийчихсэн. ... дараахан буюу он гарсны дараа цагдаагийн хүн Тыг хамт дагуулж манай гэрт ирээд надад хадгалуулсан савхин куртикийг нь аваад явсан гэсэн мэдүүлэг /1-р хх-99-100/,

 

Гэрч Ж.ГГын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 12-р сарын 30-ны 15 цагийн үед ... зах дээр явж байтал Т надтай таарч уулзаад Sky нэртэй цагаан өнгийн гар утас 30000 төгрөгөөр авах уу гэхээр нь би тухайн үедээ мөнгөтэй байсан болохоороо худалдаад авчихсан юм. Он гарсны дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна Т надтай уулзаад гар утсаа нэхээд хүн нь гар утсаа нэхээд байна гэхээр нь би буцаагаад Тт өгчихсөн юм. ... Тухайн үед Таас хулгайн гар утас гэдгийг нь мэдэлгүй авчихсан, гар утас худалдан авсан 30000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-101-102/,

 

Гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2016 оны 03-р сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд хүүгийнхээ гэрт ирэхэд манай гэрийн хүүгийн цоожны цүүг татаж онгойлгосон байсан. Гэр дотор нь орж үзэхэд 42 инчийн хар өнгийн нимгэн хавтгай телевизор, шар өнгийн дамартай залгуур хулгайд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-88-89/,

 

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 02-р сарын 29-ний өдөр манай нөхөр борц алдагдсан байна гэж над руу залгасан. Би тухайн үед ...Эргэл зах дээр зарж байж магадгүй гэж бодоод Бг ээж Цгаасаа асуугаадах гэж хэлсэн. Бгийн ээж нь Эргэл зах дээр мах зардаг юм. Тэгээд би асуулгатал урт гарт хочит Ц гэх хүн борц зарна гээд Эргэл зах дээр явж байсан гэж хэлсэн. ...Тэр борцыг үхрийн гуя, ууцаар хийсэн. Тэр борц ойролцоогоор 10 кг орчим болох байх гэсэн мэдүүлэг /1-р хх-122-123/

 

Гэрч Ү.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 онд хүйтэн байх үед, тэр үед цагаан сар өнгөрсөн байсан, ямар ч байсан гал түлж байсан, гадаа хүйтэн байсан. Ц, Т 2 манай гэрт 0,75 гр Ерөөл архитай ирчихээд цуг хувааж уучихаад явсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би орой гэртээ харих үед манай хүүхэд Б надад манай багш өдөр гэрээсээ борцоо алдсан гэж ярьж байсан. Би өдөр Эргэл зах дээр 12-13 цагийн үед 40-н бетонтой борц зарна гээд хүмүүс явж байсан тэр үед урт гартЦ нь борц авах уу гэж ... махны дэлгүүрээр орж ирээд гараад явсан гэж хэлсэн. Манай хүүхдийн багш нь Б гэж хүний эхнэр байдаг юм. ... цонхоор харахад 40-н бетоны дунд хавиар байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 126-127 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч С.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 3-р сарын сүүлээр эмээ Мын гэрт байж байх үед гаднаас нэг хүн хар өнгийн телевизор бариад орж ирсэн. Тэгээд тэр телевизороо зарна гэж байсан. Тухайн үед 20000 төгрөгөөр зарна гэхээр нь би 20000 төгрөг өгөөд тэр хар өнгийн Panasoniс маркийн телевизорыг авсан. ...Би тэр телевизорыг нь буцаагаад өгч,  20000 төгрөгөө бэлнээр нь авсан. ... гэсэн мэдүүлэг  /1-р хх-82-83/,

 

Гэрч Ш.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 03-р сарын 24-ний өдөр би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаад 16 цаг 30 минутын орчим Missouri дэлгүүрийн үүдээр машинтай явахад урт гарт хочтой Ц согтуу нэг танихгүй залуутай хар өнгийн суурьтай багцаагаар нилээн сүүлийн үеийн хавтгай телевизор барьчихсан явж байсан. Би машинтай хажуугаар нь өнгөрөөд явчихсан юм  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ...намайг 2016 оны 03-р сарын сүүлээр Сайншанд сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Art shop шашны эдлэлийн дэлгүүр дээрээ сууж байхад 18 цагийн орчим дэлгүүрийн үүдэнд ... хар хувцастай согтуу хүн хар өнгийн 42 инчийн нимгэн зурагт барьчихсан байсан. Би та юун зурагт барьж яваа юм бэ гэхэд энэ зурагтыг зарах гэж байгаа юм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-108/,

 

Гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би одоо өдөр сарыг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед ямар ч л байсан хүйтэн байсан. ...Ц нь нэг хөргөгч бариад ороод ирсэн. Эгчээ надад мөнгөний хэрэг болоод байна. Би ээжийнхээ хөргөгчийг аваад ирлээ. Надад 25000 төгрөг хэрэг болоод байна гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь тухайн үед чи надад тэгвэл 30000 төгрөг болгоод өгөөрөй гэсэн. Тэгэхэд Ц би 7 хонохгүй өгнө гэж хэлээд надаас 25000 төгрөг аваад би оронд нь хөргөгчийг аваад үлдсэн. Тэгээд Ц хөргөгчөө ирж аваагүй. ...Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-120-121/,

 

”Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-130, 136, 141/,

Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-38-42, 60-64, 2-р хх-47/,

Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл болон эд мөрийн баримтаар  тооцсон тогтоол /1-р хх-65-67/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх- 52/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 214, 2-р хх 11/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Ц, Ц.Т нар нь ялтай байдал дуусаагүй байхдаа давтан үйлдлээр, согтуугаар, бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр .... оршин суух иргэн У.Эы гэрт буюу орон байранд нэвтэрч Sky маркийн, цагаан өнгийн гар утас, ‎эрэгтэй хүний савхин куртик зэр‎эг эд зүйлсийг хулгайлан авч түүнд 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Цын ... Т хоёулаа гараад ... руу хоёулаа орсон би 1 давхарт үлдсэн Т дээшээ 2 давхар руу гарсан. Т удаагүй савхин куртик, цагаан өнгийн гар утас аваад ирэхээр нь хулгайнд эд зүйл гэдгийг мэдэж байсан ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Тын ... Би Цтай хоёулаа ... нэртэй зоогийн газар руу ороод 2 давхарт нь том өрөө рүү нь ортол ширээн дээр нь цагаан өнгийн Sку нэртэй мэдрэгчтэй гар утас байсныг би аваад кармаалсан бас орон дээр нь эрэгтэй хүний савхин куртик байсныг куртикныхаа дотуур өмсөөд Цыг дагуулаад гарсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч У.Эы ... гэрийн гал тогооны өрөөнд тохоод тавьчихсан байсан хар өнгийн эрэгтэй савхин куртик, цагаан өнгийн Sку нэртэй мэдрэгчтэй гар утсаа цэнэглээд тавьчихсан байсан чинь алга болчихсон ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Жы ... хар өнгийн савхин куртик байхаар нь ээжээс энэ юун савхин куртик амбаарт байгаа юм бэ гэж асуусан чинь Т надад хадгалуулсан юм аа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, гэрч Х.Бийн ...  Т согтуу манай гэрт ирээд хар өнгийн савхин куртикийг надад та энийг хадгалж бай гэж хэлчихээд удалгүй яваад өгсөн. Би тэр савхин куртикийг өөрийнх нь юм байх гэж бодоод амбаартаа хийчихсэн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Ж.ГГын ... ... зах дээр явж байтал Т надтай таарч уулзаад Sky нэртэй цагаан өнгийн гар утас 30000 төгрөгөөр авах уу гэхээр нь би тухайн үедээ мөнгөтэй байсан болохоороо худалдаад авчихсан юм ... гэсэн мэдүүлэг , хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т, Ц нарын хамтдаа айл руу орж эд зүйл авч байгаа бичлэг бүхий баримтаар,

 

шүүгчдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ... оршин суух иргэн Ж.Бын амбаараас буюу агуулах саванд нэвтэрч 10 кг борцыг хулгайлан авч түүнд 400 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Цын  ... Сайншанд сум ......  нэг айлаас орж борц авсан. Би хэдэн кг байсан талаар мэдэхгүй. Би тэр борцыг ... үүдэнд нэг танихгүй хүнд 20000 төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Бын ... 2016 оны 02-р сарын 29-ний өдөр манай байшингийн үүдний амбаарын цоожны даруулгыг хөшиж эвдээд үүдний амбаарын цаад талын өрөөнд хэц татаад дүүжилчихсэн байсан борцыг хулгайч ороод бүгдийг нь авчихсан байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Цгийн ... Эргэл зах дээр 12-13 цагийн үед 40-н бетонтой борц зарна гээд урт гартЦ нь борц авах уу гэж ... махны дэлгүүрээр орж ирээд гараад явсан гэж хэлсэн ... цонхоор харахад 40-н бетоны дунд хавиар байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эын ... 2016 оны 02-р сарын 29-ний өдөр манай нөхөр борц алдагдсан байна гэж над руу залгасан. Би Эргэл зах дээр мах зардаг Цгаас асуулгатал урт гарт хочитЦ гэх хүн борц зарна гээд Эргэл зах дээр явж байсан гэж хэлсэн. ... Тэр борцыг үхрийн гуя, ууцаар хийсэн ойролцоогоор 10 кг орчим болох байх гэсэн мэдүүлгүүдээр,

 

шүүгдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ... оршин суух иргэн О.Еийн гэрт буюу орон байранд нэвтэрч ТСL маркийн, 42 инчийн телевизор, шар өнгийн уртасгагч залгуур зэр‎эг эд зүйлсийг хулгайлан авч түүнд 830 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Цын ... Би Сайншанд сум 4-р баг 60-н гэрээс одоо хаягийг нь бол мэдэхгүй нэг айлаас орж 42 инчийн ТСL маркийн телевизор авсан. ...Би тухайн үед нилээн согтолттой байсан. Тэрийг  хаана аваачсанаа бол мэдэхгүй байна. ... гэсэн мэдүүлэг, хохирогч О.Еийн ... 2016 оны 03-р сарын 26-ны өдөр манай ээж Д над руу залгаад танай гэрт чинь хулгай орж телевизор залгуур 2 алдагдсан байна гэж хэлсэн. TCL маркийн 42 инчийн хар өнгийн телевизор байсан. Залгуур нь шар өнгийн 50 метрийн урттай залгуур байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дын ...би 2016 оны 03-р сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд хүүгийнхээ гэрт нь орж үзэхэд 42 инчийн хар өнгийн нимгэн хавтгай телевизор, шар өнгийн дамартай залгуур хулгайд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Нгийн ... Би 2016 оны 3-р сарын сүүлээр эмээ Мын гэрт байж байх үед гаднаас нэг хүн хар өнгийн телевизор бариад орж ирсэн. Тэгээд тэр телевизороо зарна гэж байсан. Тухайн үед 20000 төгрөгөөр зарна гэхээр нь би 20000 төгрөг өгөөд тэр хар өнгийн Panasoniс маркийн телевизорыг авсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Эын ... Missouri дэлгүүрийн үүдээр машинтай явахад урт гарт хочтой Ц согтуу нэг танихгүй залуутай хар өнгийн суурьтай багцаагаар нилээн сүүлийн үеийн хавтгай телевизор барьчихсан явж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мын ... Art shop шашны эдлэлийн дэлгүүр дээрээ сууж байхад 18 цагийн орчим дэлгүүрийн үүдэнд ... хар хувцастай согтуу хүн хар өнгийн 42 инчийн нимгэн зурагт барьчихсан байсан. Би та юун зурагт барьж яваа юм бэ гэхэд энэ зурагтыг зарах гэж байгаа юм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлгүүдээр,  

 

Шүүгдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сард ... оршин суух Б.Бгийн гэрт буюу оронд байранд нэвтэрч хөргөгч, телевизор, пийшин, будаа агшаагч, жижиг дрилл, 25 литрийн тогоо зэрэг эд зүйлсийг хулгайлан авч түүнд 1 115 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч С.Цын ...Би харин ... гаас нэг айлаас 2016 оны 03 дугаар сарын дундуур хөргөгч, телевизор хоёр авсан. Би хөргөгчийг холбооны байранд Агаа гэх нэг хөгшин эмэгтэйд 25000 төгрөгөөр зарсан. Харин телевизорыг төмөр замд М гэх хөгшин эмэгтэйгийн хамаатны нэг залууд 20000 төгрөгөөр зарсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын сүүл 4-р сарын эхээр байх манай гэрт хулгай орж 2 хаалгатай орос хөргөгч, телевизор, төмөр пийшин, будаа агшаагч, жижиг орос дрилл, 25-ын тогоо зэрэг эд зүйлсүүд алдагдсан байсан. ... энэ хөргөгч болон телевизор минийх мөн байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ц нь нэг хөргөгч бариад ороод ирсэн. Эгчээ надад мөнгөний хэрэг болоод байна. Би ээжийнхээ хөргөгчийг аваад ирлээ. Надад 25000 төгрөг хэрэг болоод байна гэж надад хэлсэн. Ц би 7 хонохгүй өгнө гэж хэлээд надаас 25000 төгрөг аваад би оронд нь хөргөгчийг аваад үлдсэн. Тэгээд Ц хөргөгчөө ирж аваагүй ... гэсэн мэдүүлгүүд болон эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Ц, Ц.Т нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд болон агуулах саванд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ц нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2014.06.06-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэгдэж биечлэн эдэлж байгаад 2015.11.05-ны өдрийн 206 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 26 хоногийн хорих ялаас, шүүгдэгч Ц.Т нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2014.10.22-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөнийг хүндэд багтаан нийт 2 жил 3 сар хорих ялаар шийтгэгдэж биечлэн эдэлж байгаад 2015.11.05-ны өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 сарын хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.   

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Э, Ж.Б, Б.Б нар нь алдагдсан эд зүйлсээ буцаан авсан, хохирогч О.Еэ нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн ба хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.   

 

Шүүгдэгч С.Цын цагдан хоригдсон 84 хоног, шүүгдэгч Ц.Тын цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт ‎эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СD 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.  

 

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүллээ. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь;

  1. Шүүгдэгч С.Ц, Ц.Т нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сар хорих ял, Ц.Тт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч Ц.Тт 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цын цагдан хоригдсон 84 хоног, шүүгдэгч Ц.Тын цагдан хоригдсон 50 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц, Ц.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                   Х.ГГОЛД