Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ЦШТ/389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа,  

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч О.Үүрцайх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар  сарын 25-ны өдөр ******* аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэл шинжээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт ******* аймаг ******* сумын 1 дүгээр баг 110-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ хорооллын байрны тоотод хохирогч Б.*******тэй “хүүхдээ усанд оруулсангүй, тусалсангүй” гэх асуудлаар маргалдаж, улмаар гараараа цээж хэсэгт нь түлхсний улмаас хохирогч Б.э хана толгойгоороо мөргөж, биед гавал ясны шугаман хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.э мэдүүлэхдээ:  “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би найз ******* болон түүний хүүхэд Ананд нарын хамт ******* дүүргийн 8 дугаар хороо Шинэ хороолол байрны тоотод байж байтал ******* хүүхдээ усанд оруулъя гэхээр нь би усанд оруулах юм бэлдээд жижиг өрөөнд орчихсон. Тэгтэл ******* гэр орноо янзал гэсэн ба тухай үед би жижиг өрөөнд байсан босох гэж байтал орж ирээд над руу орилж хэрүүл хийгээд миний баруун зүүн хөл рүү өшиглөөд өлгүүрээр цохиод намайг түлхсэн чинь би толгойгоороо хана мөргөөд газар унасан. Тэгтэл миний толгой эвгүй болоод ёолсон чинь ******* ор өшиглөөд хана цохиод байсан.

Тэгээд би унтаад маргааш өглөө нь босох гэхэд миний толгой өвдөөд байхаар нь би толгой өвдөөд байна гэтэл ******* наад толгой чинь хөдөлчихсөн биз гэж хэлсэн. Тэгснээ ******* хүүхдээ салхилуул гэхээр нь би хүүхдээ аваад гадаа гартал толгой эргээд эвгүй болсон ба тэгтэл ******* яагаад буцаад ороод ирэв гээд маргалдсан. Тэгээд би гэрээс гараад томографикт харуулаад 2 цагийн хариугаа автал та одоо шууд гэмтэл рүү яв шууд хэвтэхээр байна гэж хэлсэн. Тухайн үед миний дагз яс хугарсан байна гэж хэлсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед учирсан гэмтлийн ******* хана мөргүүлж учруулсан. Би одоо *******гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.Б.ийн биед гавал ясны шугаман хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.6.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

- Өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ хорооллын байрны тоотод хохирогч Б.*******тэй “хүүхдээ усанд оруулсангүй, тусалсангүй” гэх асуудлаар маргалдаж, улмаар гараараа цээж хэсэгт нь түлхсэний улмаас хохирогч Б.э хана толгойгоороо мөргөж, биед гавал ясны шугаман хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч О.Үүрцайх нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...манай үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.Шүүгдэгч Н.******* нь өөрийн үйлдлээс үүсэх үр дагаврыг ухамсарлаж шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн обьектив болон субьектив талын гэмт хэргийн шинжийг хангаж буй нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.э мэдүүлэхдээ:  “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ... ******* гэр орноо янзал гэсэн ба тухайн үед би жижиг өрөөнд байсан босох гэж байтал орж ирээд над руу орилж хэрүүл хийгээд миний баруун зүүн хөл рүү өшиглөөд өлгүүрээр цохиод намайг түлхсэн чинь би толгойгоороо хана мөргөөд газар унасан. Тэгтэл миний толгой эвгүй болоод ёолсон чинь ******* ор өшиглөөд хана цохиод байсан.

Миний биед учирсан гэмтлийн ******* хана мөргүүлж учруулсан. Би одоо *******гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.Б.ийн биед гавал ясны шугаман хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.6.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, Өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Б.э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Ц.*******гаас нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэх...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд төлүүлж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******д 11,000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 11,000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.*******д оногдуулсан 11,000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ