Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, ******* дүүргийн прокурорын газраас ******* овогт  *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2307000000125 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *******-т галч ажилтай, ам бүл-3, ээж, дүүгийн хамт ******* дүүргийн 2 дугаар хороо ******* тоотод оршин суудаг, Урьд:

Багануур, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Багануур, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 ******* овогт *******ийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах заалны баруун талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.*******тай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисны улмаас биед нь дээд уруул, баруун хацрын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах заалны баруун талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.*******тай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисны улмаас биед нь дээд уруул, баруун хацрын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн: “...Би өглөө ажлаасаа буугаад дэлгүүр орж тамхи авах гээд явж байтал нэг хүн таараад ганц юм уух уу гэхээр нь уучихсан. Тэгээд халуураад айлд ороод архи уугаад сууж байтал гаднаас шал согтуу хүн орж ирээд ууцыг чинь чанаж өгсөн биз дээ нэг шил архи, 10.000 төгрөгөөр нэгж хийж өгөхгүй яасан юм гэсэн. Би танд архи авч өгсөн, таны дугаарыг мэддэггүй гэтэл чи ингэж худлаа ярьдаг байхгүй юу гээд намайг 2, 3 удаа зөөлөн цохисон. Тэгээд би орой ажилтай гээд явж байтал заалны тэнд суучихсан, согтуу араас элдвээр хэлээд байхаар нь би согтуудаа тэрхэн зууртаа ойлгохгүй очоод цохичихсон юм. Д.*******т тухайн өдөр 50.000 төгрөг, уржигдар 100.000 төгрөг өгсөн. Эмнэлгээр явах уу гэж асуухад явахгүй, одоо гайгүй гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ийн өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ийн гэрт очсон. *******, , , нар архи уугаад сууж байсан. Бид 5 архийг нь хувааж ууж дууссан. *******, , нар гараад явсан. Би гэр рүүгээ явж байгаад ******* заалны хажууд явган сууж байсан. Хажуугаар ганцаараа явж байсан. Удалгүй ******* явж байхаар нь би хөөе гээд дуудсан. ******* хүрээд ирсэн. Би чи цагаан сараар ууц чануулаад 20,000 мянган төгрөг, гар утсанд 10,000 төгрөгийн нэгж хийж өгнө гэсэн яасан ба гээд асуусан. Чи юу гээд хуцаад байгаа юм бэ гээд уурлаад миний баруун хацар хэсэгт баруун гараараа хоёр удаа цохисноо яваад өгсөн. Би заалны хана түшээд зогсож байгаад гэр рүүгээ яваад нүүрээ угаасан чинь цус гараад болохгүй байсан. Би ийн гэрээс 16 цаг болж байхад гарсан. Намайг ******* дүүргийн 2 дугаар хороо, талд байхад ******* цохисон...” гэх мэдүүлэг  /хх-ийн 43 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ийн өгсөн: “...Бид 5 архиа хувааж ууж дуусгаад *******, бид гурав ийн гэрээс гарсан. дэлгүүрийн өмнө зогсож байсан чинь явсан. Би гэр рүүгээ заалны хажуугаар ганцаараа явж байсан чинь ******* ах заалны хажууд явган сууж байсан. ******* араас явж байснаа ******* ах руу очсон. Тэгээд юм яриад зогсож байсан. Эргээд харсан чинь ******* цаашаа явж байсан ******* ах заалны хана түшээд зогсож байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/,

Ч.*******ын согтуурал шалгасан тэмдэглэл /2.45% согтолтын зэрэгтэй/ гэрэл зураг /хх-ийн 4 дэх тал/,

******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас “баруун талын завж цуурсан” /хх-ийн 14 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №127 дугаартай:

1. ийн *******ийн биед дээд уруул, баруун хацрын салстад шарх гэмтэл  тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.******* нь хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд дээд уруул, баруун хацрын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №127 дугаартай: “ийн *******ийн биед дээд уруул, баруун хацрын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ч.******* нь хохирогч Д.*******тай цагаан сараар ууц чануулсан мөнгөө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа 2 дараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “дээд уруул, баруун хацрын салстад шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч Д.*******т мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндийн хохиролд 150.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан, хэрэгт цугларсан хохирогч Д.*******ийн мэдүүлэг, гэрч С.ийн мэдүүлэг, согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас, шинжээчийн 127 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим ******* дүүргийн 2-р хороонд байрлах заалны баруун талд согтуурсан үедээ хохирогч *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж, түүний биед дээд уруул, баруун хацрын салстад шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, цаашид гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  Шүүгдэгч Ч.*******ын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, тогтсон орлоготой, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.....” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогч *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч, шүүгдэгч, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл алга байна. Шүүгдэгч Ч.*******ын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг зэргийг харгалзан торгох ялын санал оруулсантай маргах зүйл алга байна. Прокуророос тавьсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох саналтай санал нэг байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкцын дээд хэмжээ нь 1.500.000 төгрөгийн торгох ял бөгөөд прокуророос тавьж байгаа торгох ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн торгох ялыг хэсэгчилж төлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн цалин орлоготой холбогдуулан хэсэгчлэн төлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Өмгөөлөгчийн зүгээс тухайн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэх санал, дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгч Ч.******* нь торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Ч.******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /хх-ийн 27 дахь тал/ ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг санал болгосныг шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь маргаагүй, шүүгдэгч Ч.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнд улсын яллагчийн санал болгосон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн саналын хүрээнд 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.0000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БАЯСГАЛАН