| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
2023 05 22 2023/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.У-т холбогдох эрүүгийн 2304000630041 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч Д.А
Шүүгдэгч А.У нар оролцов.
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Г аймгийн хотод төрсөн, , настай, боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “.....” ажилтай, ам бүл, , хүүхдийн хамт Багануур дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, овгийн А-н У /РД: /.
Яллагдагч А.У нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.О- Багануур дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод гэртээ архи буюу согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэн согтуурсан үедээ маргалдаж нүүрэн тус газарт алгадаж, зүүн гарын дээд булчин хэсэгт хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч А.У-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны дугаар сарын -ны орой цагийн үед манай гэрт манай найз эхнэртэйгээ хамт ирсэн бөгөөд бид нар 2 шил архи хувааж уусан. Тэгтэл манай О-ын утсанд мессеж ирэхээр нь би “хэн бэ?” гэсэн чинь харуулахгүй байхаар нь маргалдаж байгаад хацар луу нь 2 удаа алгадчихсан. Хүүхдээ аваад хот руу явна гээд байхаар нь гар луу нэг удаа өшиглөсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа 4 сартай охинтой. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай нөхрийн найз эхнэртэйгээ манайд ирсэн юм. Би найзых нь эхнэртэй хамт вино уусан, манай нөхөр найзтайгаа архи уусан. Миний утсанд мессеж ирсэн чинь нөхөр “хэн юм бэ?” гэхээр нь би нөгөө мессежээ устгачихсан. Тэгтэл чатаар дуудлага ирсэн бөгөөд манай хуучин нөхөр байсан. Тэгтэл У наадахаа блокло гэсэн. Тэгэхээр нь би “үгүй” гэсэн чинь Ууганбаатар миний нүүр лүү 2 удаа алгадсан. Би хот руу явна гэсэн чинь миний зүүн талын гар луу 1 удаа өшиглөсөн. Бид хоёр хамт амьдраад 1 жил болж байна, гэрлэлтээ батлуулаагүй, надад гомдол санал байхгүй. Өмнө нь манай нөхөр намайг зодож цохьсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9, 12-13/
Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2023 оны дугаар сарын --ны өдөр нөхрийн найз У-д очсон. Би У-н эхнэртэй вино уусан, манай нөхөр найзтайгаа архи уусан. У О хоёр хувийн асуудлаас болоод маргалдаад байсан. Тэгээд нөхрийгөө сэрээгээд аваад гэр лүүгээ явсан. Миний хажууд цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 17/,
Гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны дугаар сарын -ны орой цагийн үед найз У-д очсон бөгөөд бид хоёр архи уугаад, манай эхнэр У-н эхнэртэй вино уусан. Тэгээд би нойр хүрээд унтсан бөгөөд унтаж байхад У эхнэртэйгээ маргалдаад байсан. Д намайг сэрэгээд бид хоёр тэднийхээс гараад явсан. Намайг байхад бол зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №09шэ/074 дугаартай: “Б.О-н биед зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх цус хуралт гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 29-30/,
Хохирогчийн нүүр болон зүүн гарын бугалга хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6/
Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...регистрийн дугаартай овгийн А-н У нь Багануур дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суудаг...” гэжээ. /хх-н 71-72/
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хх-ийн 68/
Шүүгдэгч А.У нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 76/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.У-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч А.У нь хохирогч Б.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.У нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн ..../ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч А.У нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.О-г “утсанд ирсэн мессежээ устгалаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт 2 удаа алгадаж, зүүн гарын дээд булчин хэсэгт өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би эхнэрээ 2 удаа алгадаж, гарын бугалга хэсэг рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.О-н мэдүүлсэн “У миний нүүр лүү 2 удаа алгадаж, зүүн талын гар луу 1 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Д, Б.А нарын “У эхнэртэйгээ маргалдаад байхаар нь гараад явсан” гэх мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №09шэ/074 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр болон зүүн гарын бугалга хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.У нь хохирогч Б.О-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.У-н дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол үүсгэсэн нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.У нь хохирогч Б.О-н биед зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.О “Би гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.У-г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс А.У-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн дотор төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
А.У “урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл, “” ХХК-нд ажилладаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч А.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.У-т нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овгийн А-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн А-н У-т 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг А.У-т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.У-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол А.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. А.У-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Б.О-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА