Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2020/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн иргэн Ц.*******баатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга болон Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01, 07-ны өдрийн нийт 23 актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******баатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Ш, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Н., Б., Н., Д., А., хариуцагчийн өмгөөлөгч Д., Э., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******баатар нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Биеийн тамир, спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10, 17/02/11, 17/02/17/03/12, 17/02/17/04/13, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/03/17, 17/02/17/04/18, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/30, 177/02/17/03/31, 17/02/17/04/32, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/33 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.*******баатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Засаг дарга Ц. нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн Б/23 тоот Ц.*******баатарт сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгох, Ц.*******баатар миний биеийг Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Ц.*******баатарт сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэсэн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10, 17/02/11, 17/02/17/03/12, 17/02/17/04/13, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/03/17, 17/02/17/04/18, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/30, 177/02/17/03/31, 17/02/17/04/32, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/33 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******баатар даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. 2019 оны 5 сарын 1-ний өдөр Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт 22 төрлийн акт тавигдсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хуулийн дагуу дээд шатны байгууллагуудад нь хандсан. Акттай холбоотой гомдлоо анх Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга т гаргасан. дарга 16 тоот актыг хүчингүй болгоод бусдыг нь хэвээр үлдээсэн. Ингээд бид Монгол Улсын сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Хүрэлбаатарт 2019 оны 5 сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу дээрх 22 актыг шалгасан талаар Монгол Улсын сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Хүрэлбаатараас тайлбар ирүүлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Ц.*******баатарыг 2019 оны 5 сарын 27-ны өдөр Б/23 тоот Архангай аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтаар төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халаад байгаа. Гэтэл Биеийн тамир спортын газрын даргын албан тушаал нь төрийн жинхэнэ алба юм уу? үйлчилгээний алба юм уу? яг аль албанд хамаарч байгаа гэдэг хуулийн заалтаа ойлгохгүйгээр ажлаас халсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т Боловсрол шинжлэн ухаан эрүүл мэнд соёл урлаг спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал бол төрийн үйлчилгээний албан тушаал. Тэгэхээр субъектээ зөв тодорхойлолгүйгээр, хуулиа буруу хэрэглэж ажлаас халсан байна. Хөдөлмөрийн харилцаа үүссэн байгаа учраас Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах ёстой. Хоёрдугаарт, 2014-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил илэрсэн учраас 23 актаа тавиад ажлаас чөлөөлсөн байгаа. Гэтэл энэ нь 2014-2018 он. Үүнтэй адил 2019 оны 1 сарын 4-ний өдөр Б/02 тоот захирамжаар *******баатарыг ажлаас халсан. Халахдаа санхүүгийн дотоод аудитаас Биеийн тамир спортын газрын 2018 оны үйл ажиллагааг дүгнэсэн шалгалтын дүнг үндэслэж ажлаас нь халсан. Ингээд нэхэмжлэгч нь ажлаас халсан уг захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандахад 2019 оны 4 сард эргүүлээд ажилд нь томилсон. Ингэж ажилд нь томилохоосоо өмнө 2019 оны 3 сард Биеийн тамир спортын газарт шалгалт оруулсан. Шалгалт оруулж ажилд нь томилчихоод өмнө нь ажлаас чөлөөлсөн заалтаа бариад дахиад чөлөөлсөн. Үндсэндээ 1 үндэслэлээр 2 удаа ажлаас нь чөлөөлж болох уу? шалгалтыг дахин давхардуулж хийгээд байж болох уу? Захирамжийн бас нэг алдаа нь 2019 оны 5 сарын 1-ний өдрийн 24 актыг бүгдийг нь тавьж нэхэмжлэгчийг ажлаас халсан. Гэтэл 24 акт тэр чигтээ *******баатарын гаргасан зөрчил биш. 24 актаар 137.8 сая төгрөгийн төлбөр тавьсан. Тэгснээ 16 дугаар актаа өөрсдөө хүчингүй болгосон. Ингээд 23 актыг бүгдийг нь захирамжийнхаа үндэслэлд оруулсан. Ийм захирамж гаргаж энэ албанд тасралтгүй 33 жил ажилласан хүний эрхийг ноцтой зөрчсөн захиргааны акт гаргасан. Энэ нь нэгдүгээрт, хуулийг буруу хэрэглэсэн, хоёрдугаарт, тухайн субъектэд ямар ч хамааралгүй актуудыг үндэслэж хариуцлага хүлээлгэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчтэй хамааралтай актууд нь 4 акт байгаа. Тухайлбал 10, 12, 15, 26 тоот актуудыг *******баатарт хамааруулж болохоор байгаа. Биеийн тамир спортын газарт тавигдсан 24 актыг сангийн яаманд гомдлоор хүргүүлж хянуулсан. Үүнээс *******баатарт хамааруулж болох дээрх 4 актаас 10 дугаартай актыг хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх гэсэн хариу ирсэн. Учир нь цагдаа, хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх ёстой асуудлыг Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба ямар ч үндэслэлгүйгээр шалгаж акт тогтоосон байсан учраас хуулийн байгууллагаар шалгуулах гэж ялгаж ирүүлсэн. 12 дугаартай актыг хүчингүй болгосон. 15, 26 дугаартай актуудыг засч өөрчлөлт оруулсан байдаг. Эндээс үзэхээр *******баатарыг яг аль актаар буруутгаад байгаа нь ойлгомжгүй байна. Хэн нэгний алдааг хэн нэгэн дээр тохож болохгүй. *******баатар, нараас сангийн яаманд гаргасан уг гомдлын дагуу түүнийг шийдвэрлэж ирүүлсэн хариуг харахаар зарим актыг хүчингүй болгож, зарим актад өөрчлөлт оруулах, дээрээс нь акт гаргахдаа зөрчсөн хууль тогтоомжуудыг нь нэг бүрчлэн заасан хариу ирсэн байна. Засах хэдэн актуудыг Санхүүгийн хяналт дотоод аудитаас зассан болж ирүүлсэн, хүчингүй болгуулсан нь яасан нь мэдэгдэхгүй байгаа юм. Ингээд миний бие хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу сангийн яам руу тухайн хүчингүй болгосон гэх актын хариу болгож гаргаж ирсэн албан бичгүүд нь захиргааны актыг хүчингүй болгох эрх хэмжээ байгаа юм уу? үгүй юм уу? гэдэг талаар тайлбар авахаар явуулсан. Сангийн яамнаас гомдлыг шалгаж ирүүлсэн албан бичгээ заавал дагаж мөрдөх ёстой. Энэ үүрэг даалгавар бол хуулийн дагуу заавал биелүүлэх эрх хэмжээтэй гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Мөн дээрээс нь тухайн актуудыг тогтоохдоо аж ахуйн нэгж, компани, иргэн дээр төлбөр тогтоосон байгаа. Гэтэл актаар тавигдсан төлбөрийг төлүүлэх үүргийг Биеийн тамир спортын газрын дарга, нягтлан бодогч нарт өгсөн. Тэгээд актын төлбөр тавигдсан хүмүүстэй нь уулзахаар тавигдсан актуудаа мэдэгдээгүй, хэлээгүй байдаг. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуульд заасан оролцох, сонсох, мэдэгдэх зарчим хэрэгжээгүй байна. Дээрх актуудад ийм алдаанууд гарсан. Мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хүчин төгөлдөр болоогүй зөрчлийг хамаатуулж оруулж ирсэн байна. Иймд *******баатарыг ажлаас халсан тухайн захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар хяналт шалгалт хийхдээ санхүүгийн хяналт шалгалтын төлөвлөгөөг урд онд нь гаргаж батлуулдаг. Уг төлөвлөгөөнийхөө дагуу хяналт шалгалтыг явуулсан. Хяналт шалгалтыг явуулахдаа Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 05 тоот удирдамжийн дагуу хийсэн. Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл нь Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, дотоод аудитын дүрэм болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, 107 дугаар тушаалаар батлагдсан санхүүгийн стандарт, аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын албаны дүрэм зэргийг үндэслэж явуулсан. Хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Биеийн тамир спортын газрын 2014-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н., дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б., санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дотоод аудитор А., дотоод аудитор Д., Н. нарын бүрэлдэхүүнтэйгээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-г үндэслэж шалгалтыг явуулсан. Хяналт шалгалт хийгээд нэгдсэн танилцуулгаа гаргасан. Танилцуулгаар шалгалтын зорилго нь Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, албаны даргын баталсан удирдамжийн дагуу Биеийн тамир спортын газрын 2014-2018 оны үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаа хийх явцад бид өмнөх оны санхүүгийн бичиг баримтуудыг шинжлэн судалсан. Тухайн үед төсвийн захирагч байсан нь манай албанд өргөдөл гаргаснаар шалгалтын явцад энэ асуудлыг эргэж хянаж үзэж акт тогтоосон. Мөн өмнө тавигдсан актуудад ямар зөрчил илэрч байгаа талаар судалж үзсэн. 2011-2012 оны үйл ажиллагаанд 2013 онд хяналт шалгалт хийгээд 19.5 сая төгрөгийн акт тогтоогдож байсан. Үүнээс 7.5 сая төгрөгийг нь барагдуулсан, 11.9 мянган төгрөгийг барагдуулаагүй байсан. Шалгалтын явцад бид аймгийн Санхүүгийн хяналт шалгалт аудитын албанаас хийгдэх хяналт шалгалтын удирдамжийг 2019 оны 3 сарын 25-ны өдөр тус газрын нийт ажилтан албан хаагчдад танилцуулж нэгдсэн хурал хийж, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах зарыг тус байгууллагын ажлын байр, зарлалын самбар дээр байршуулсан. Шалгалтын явцад тус газрын 2014-2018 оны удирдлагын шийдвэрүүд, санхүүгийн үйл ажиллагааны анхан шатны үндсэн баримтууд, батлагдсан орон тоо, цалингийн сан, төсөв, гүйцэтгэл тайлан баланс, ерөнхий дэвтэр, журналууд болон холбогдох баримтуудыг үндэслэн хяналт шалгалтыг явуулсан. Биеийн тамир спортын газрын цанын бааз дээр очиж машин, эд хөрөнгийг бодитоор үзэж агуулахад байгаа болон ашиглагдаж байгаа эд хөрөнгө бараа материалыг газар дээр нь очиж тооллого хийж тоног төхөөрөмж, бараа материалын үнэ, үзүүлэлт, чанар байдлыг үзэн зах зээлийн үнэтэй харьцуулан нүдээр үзэж тогтоосон. Тооллогоор 2016 онд тендерээр худалдан авсан спорт хувцас, хэрэглэлийг нэг бүрчлэн тоолж гарал үүслийг нь тогтоосон. Эх голомтын илч ХХК, Эрдэнэт булганы цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани, Өрнөх цэнхэр ХХК, Ар ануд ХХК, Нуурын толгой ХХК болон харилцагч байгууллагуудтай нь худалдан авсан бараа материал, ажил үйлчилгээний талаар тооцоо нийлж үндсэн баримтыг гаргуулан тайлбар авч ажилласан. Тус газрын холбогдох ажилтан албан хаагчтай тухай бүр уулзаж тайлбар, тодруулга, санал хүсэлтийг хүлээн авч, зарим албан хаагчдаар банкны хуулгыг авчруулан цалингийн дүнтэй нь тулгаж ажилласан. Нягтлан бодогч нь дуудсан хугацаанд ирж тайлбар тодруулга өгөлгүй ажил цалгардуулж цаг хугацаа алдагдуулсан. Хяналт шалгалтаар төсвийн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээ, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлт зэргийг хууль тогтоомж, заавар журамтай нийцүүлэн шалгасан. Шалгалтын явцад холбогдох албан тушаалтныг байлцуулан хууль тогтоомж холбогдох дүрэм журмын хүрээнд удирдамжинд заагдсан асуудлуудыг хамруулан шалгаж тухай бүр менежер, санхүү бүртгэлийн ажилтан нарт мэргэжлийн ажилтан нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Шалгалтаар тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тэмдэглэл, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлж, нэгдсэн танилцуулга, нэг бүрчилсэн акт, албан шаардлага, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар зөвлөмж өгч ажилласан. Актуудаа эхнээс нь ярья. Аймгийн Биеийн тамир спортын газар нь төсвийг зөв зохистой удирдаж ажиллагаагүй, батлагдсан төсвөөс хэтрүүлэн өр авлага үүсгэсэн, анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн, ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг буруу тогтоож олгосон, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг шаардлагын түвшинд зохион байгуулаагүй, худалдан авах ажиллагааг хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар зохион байгуулсан зэрэг ноцтой зөрчил дахин давтан гаргаснаас нийт 98.5 сая төгрөгийн төлбөр зөрчил илэрсэн. Үүнд 10 дугаар актын хувьд Их талын гэгээ компанитай бид шалгалтын явцад утсаар ярьсан. Тэгэхэд бид нар сүүлийн 2 жил Монголд байгаагүй, манайх тийм үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн тайлбарыг утсаар өгсөн. 10 дугаар актыг хуулийн байгууллагад шилжүүлчихсэн байгаа. Одоогоор эцсийн шийдвэр нь гараагүй байгаа.

Төсөв захирагч нь тухайн төсвийг нэг, хоёрдугаар гарын үсэг зурж зарцуулж байгаагийн хувьд төсвөө зөв зохистой зарцуулах ёстой байсан учраас төсөв захирагчид хариуцуулж акт тавьсан. Тендерийн хорооны гишүүд гэх хүмүүстэй уулзахад тендер явагдсан эсэхийг мэдэхгүй өөрөө гардан зохион байгуулсан. Бид нараар дараа нь баримтан дээр гарын үсэг зуруулдаг. Бид нар юуг нь ч мэдэхгүй гарын үсэг зурдаг гэж хэлж байсан. Яагаад та нар гарын үсгээ зураад байдаг юм бэ? гэхэд гарын үсгээ зурахгүй бол дараа нь цалин хөлстэй ярина гээд дарамттай байдаг. Тийм учраас өөрийнх нь бүрдүүлсэн тендерийн материалуудад бид гарын үсэг зурж өгсөн гэж хэлж байсан. Иймээс бид тендерийн үйл ажиллагааг нь хуурамч гэж үзээд байгаа юм.

15 дугаар актын хувьд усан сэлэлтийн 2 багшид цалин хөлс олгосон асуудлаар акт тавьсан. Манай аймагт усан бассейн барьж байгаа, одоогоор ашиглалтанд ороогүй байгаа. Ямар ч бассейн байхгүй байхад усан сэлэлтийн багш нар ажилд авч ажиллуулж цалинжуулсан байсан. Яагаад багш нар авсан талаар нь тодруулахад дарга нар шахсан гэж хэлсэн. Орон тоогүй байхад усан сэлэлтийн багш авч ажиллуулж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан учраас акт тогтоосон. 11 тоот акт дээр , *******баатар нар нь бүлэглэн Биеийн тамир спортын газрын 2011-2015 оны төсвөөс 10.3 сая төгрөг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт өмнө нь холбогдож байсан. Уг хэрэгт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн прокурорын 2017 оны 1 сарын 25-ны өдрийн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгах мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг үүсэхээс өршөөлөөр чөлөөлсөн боловч захиргааны акт хүчин төгөлдөр байгаа тул төлөх ёстой байсан. Тэгтэл актаа төлөөгүй байсан учраас дахин акт тавигдсан гэв.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 12 дугаар актын талаар тайлбар гаргая. Энэ нь 2016 оны өмгөөлөгчийн хөлс 500.0 мянган төгрөг, 2017 онд ажлаас халагдаад буцаж орохдоо өмгөөлөгчийн хөлсөнд 2,0 сая төгрөг өгсөн, цалин хөлс нь 2.370.0 мянган төгрөг авсан байсан. Өмгөөлөгчийн хөлсийг төсвийн байгууллагаас олгох боломжгүй. Нэхэмжлэгч өөрөө өмгөөлөгчийн хөлсөө төлөх ёстой байсан. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д нэхэмжлэгчийн өөртөө хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс гэм хорын шууд хохирол гэж үзэхгүй. Учир нь өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хөлс төлж эрх зүйн туслалцаа авах нь тухайн хүний эрхийн асуудал юм. Харин үүнийг төсвөөс төлөхгүй гэсэн заалт байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэсэн заалтыг үндэслэж актаа тавьсан. Тэгэхээр т нийтдээ 5.0 сая гаран төгрөгний акт гарсан. Актыг яагаад *******баатар дарга дээр тавьсан гэхээр *******баатар дарга нэгдүгээр гарын үсэг зурсан, *******баатар даргын гаргасан актаар ажлаас халагдаж шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа орсон, ыг төсвөөс хохиролгүй болгосон. т учирсан хохирлыг төсвөөс барагдуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд зааснаар төсөвт учруулсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр байгаа. ыг ажлаас халсан хүн нь *******баатар дарга учраас акт тавьсан. Хоёрдугаарт, Өмгөөлөгчийн хөлсийг төсөвт байгууллага төлөхгүй. Эхнийх нь өмгөөлөгч д 500.0 мянган төгрөг төлсөн гэж байгаа боловч ын дансанд ороогүй, цаашаа олгосон эсэх нь тодорхойгүй. Дараа нь 2,0 сая төгрөг өмгөөлөгчид төлсөн гэх боловч мөн л цаашаа олгосон эсэх нь тодорхойгүй, мөнгө шилжүүлсэн баримт байдаггүй. Мөн цалин хөлсийг олгох талаар шүүхийн шийдвэрүүдэд дурдаагүй байхад *******баатар дарга тушаал гаргаж 2.196.0 мянган төгрөг олгосон. Ингэхдээ 170.0-аад мянган төгрөгийг илүү олгосон байдаг. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа 12 дугаартай актыг Сангийн яам хүчингүй болгосон, шүүхийн шийдвэрээр мөнгөө авсан, 2016-2017 оны баримтыг давхардуулж шалгасан гэж байна. Гэтэл манай албанаас өмнө нь 2016-2017 оны баримтыг иж бүрэн шалгаагүй, гомдлын дагуу түүвэрчилж шалгасан байсан. Тэгэхээр тухайн үед санхүүгийн бүх баримт, үйл ажиллагаа шалгагдаагүй учраас өмнө нь энэ зөрчил тогтоогдоогүй. Ажлаас үндэслэлгүй халсан тухайн байгууллагын дарга өөрөө хохирлыг барагдуулах ёстой, нөгөө талаас өмгөөлөгчийн хөлсийг төсвөөс төлөх ёсгүй, төсвийг хохироосон учраас акт тавьсан.

17 дугаар актын хувьд Биеийн тамир спортын газрын 2014-2018 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд бага тушаалын буюу жижүүр, үйлчлэгч, жолооч нарын 11 хүнд хоолны мөнгө 2.024.000 төгрөгийг дутуу олгосон байсан. Тухайлбал: Ээлжийн ажилд гардаг манаач нарын хоолны мөнгийг нэлээд дутуу олгосон байсан. Ээлжийн ажилтай хүмүүс 16 цаг гараад амардаг. Амарч байгаа хугацааг нь ажилласнаар тооцож үндсэн цалинг нь олгодог. Энэ талаар Хөдөлмөрийн хуулийг тайлбарласан дээд шүүхийн тайлбар дээр байгаа. Тийм учраас тэр хүний хоолны мөнгийг бас бүтнээр нь өгөх ёстой. Цалинг нь бүтэн өгч байгаа л бол хоолны мөнгийг нь мөн л бүтнээр нь тооцож өгөх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар тэдгээр ажилтнуудын хоолны мөнгийг нөхөж олгуулахаар акт тавьсан. Нөгөө талаас шалгалт хийж байх явцад манаач нар нь бид нар хоолны мөнгөө дутуу авдаг, манай ажилтнууд бүтэн авдаг энэ байдлыг шалгаж өгөөч гэж санал гаргасан. Тэгээд шалгаж үзэхэд тэдгээр ажилтнуудын гараагүй үеийнх нь хоолны мөнгийг нь хасч олгосон байсан. Амарсан цагаа биеэр эдэлж байгаа болохоос ажлаа хийгээгүй, ажлаа тасалсан биш учраас хоолны мөнгийг нь төсвөөс буцаан олгуулахаар акт тогтоосон. Акт тавигдсан талаар дүнгийн хурлын үеэр мөн танилцуулсан. Ер нь цалин бусад нэмэгдлүүдийг бодолтыг нягтлан бодогч бодож гаргадаг учраас дарга, нягтлан бодогч хоёрт акт тавьсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ ажиллаагүй өдрүүдэд нь хоолны мөнгийг нь хасч олгосон гэж тайлбар гаргасан. Гэхдээ энэ нь ажиллаагүй биш өмнө ажилласан цагаа нөхөж биеэр эдэлж байгаа учраас ажлын өдөрт хамрагдана. Тийм учраас хоолны мөнгийг олгох ёстой байсан гэв.

20 дугаар актын хувьд ээлжийн амралт, цалин давхардуулж олгосон 4.382.775 төгрөгийн акт тавигдсан. Ээлжийн амралтыг 2017 3 сард олгосон тушаал гарсан. Нэр бүхий 3 хүн тухайн сарын цалин, ээлжийн амралтын мөнгө, хоолны мөнгөө давхардуулан авсан байсан. Ээлжийн амралт бодогдсон тухайн сард цалин бодогдох ёсгүй. Тэгээд тэр жилдээ аль нэг сар дээр нь цалин авахгүй хоцроосон сар байна уу гэхээр байгаагүй. 2015, 2018 онуудад бас ийм үйлдэл гарсан. Нийт 2.661. 332 төгрөгийг аар төлүүлэхээр акт тавьсан. гэдэг үйлчлэгчид 3 сард ээлжийн амралт олгох тушаал гарсан байхад 3 сарын ээлжийн амралт, хоолны мөнгийг давхардуулж олгосон. Мөн 8 сард 9 хоногийн цалинг илүү олгосон байсан. т нийтдээ 1.216.238 төгрөгийн акт тавигдсан. *******баатар даргад 2017 оны 9 сард ээлжийн амралт олгохдоо цалинг давхардуулж олгосон, урьдчилгаанаас 304,0 төгрөг суутгаад зөрүүн дээр нийлээд 505.0 мянган төгрөг олгосон байсан.

Нэхэмжлэгч талаас 20 дугаартай актыг Сангийн яам хүчингүй болгосон гэж тайлбарласан. Тухайн жилд 12 сар цалингаа аваад ээлжийн амралтаа авах тохиолдол байдаг. Магадгүй энэ сард амрах байтал цаг үеийн шинжтэй асуудлаас болоод амарч чадаагүй байж болно. Энэ тохиолдолд 12 сар цалингаа аваад ээлжийн амралтаа авч болно. Энэ тохиолдолд нягтлан бодогч ийм ажил гарлаа гээд хүсэлтээ өгөөд байгууллагын дарга нь тушаалаа гаргаад цалинг нь олгож болно. Гэтэл тийм шийдвэр байхгүй байхад өөрөө өөртөө цалин олгосон байсан. Ийм үйлдэл 2015, 2017, 2018 онуудад гарч байна гэдэг нь *******баатар дарга тэр бүр тооцооллыг хянаагүй байна гэсэн үг юм. нь ын бэр дүү нь юм байна лээ. Өөрөөр хэлбэл тай хамаарал бүхий этгээд байгаа гэв.

Япон улс руу явж тэмцээнд оролцсон зардалд 2.670.000 төгрөг зарцуулсан байсан. Энэ зардалд бид акт тавьсан. Зардлын үндэслэлээ Монголын мастеруудын биеийн тамир, спорт хорооны ерөнхийлөгч ын 2017 оны 10 сарын 10-ны 1/67 тоот албан бичиг гэж тайлбарлаж байгаа. Энэ албан бичигт үндэслээд байгууллагын дарга нь 2017 оны 10 сарын 17-ны өдрийн А/48 дугаар тушаалаар нягтлан бодогч ын Япон улсын Тотори мужид зохион байгуулагдах олон улсын гранд гольфийн тэмцээн семинарт оролцуулахаар замын зардлыг нь олгосон байдаг. Монголын мастеруудын биеийн тамир, спорт хорооны ерөнхийлөгч гэдэг хүнээс аймгийн Засаг даргад ийм албан бичиг ирсэн эсэхийг тодруулахад ирээгүй талаар тодорхойлолт хийж өгсөн. Монголын мастеруудын биеийн тамир, спорт хорооны ерөнхийлөгч аас ирүүлсэн гэх энэ бичгийн жинхэнэ эх хувь нь байдаггүй. Эх хувийг нь би хайгаад олоогүй. Яагаад эх хувийг нь хайсан гэхээр нь Архангай аймгийн сумын иргэдийн Хурлын төлөөлөгч. Ирсэн бичигт ыг аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч гэсэн байдаг. Манай аймгийн иргэдийн Хуралд гэдэг төлөөлөгч байхгүй. Мөн тамга нь скайнердсан эсвэл канондсан бололтой байсан. Дээр нь бичсэн бичиг нь Архангай аймгийн Засаг дарга танаа гэж бичсэн байсан. Тийм учраас энэ бичиг хуурамч гэдэг нь нотлогдсон. 23 дугаар актын хувьд Өрнөх цэнхэр компаниас 693.000 төгрөгийн цемент авсан 414000 төгрөгийн цемент нь ашиглагдаагүй байсан. Анхан шатны баримтыг нь харахаар орлогын падаан дээр нь 36 шуудай цементийг авсан гээд гарын үсгээ зурсан байдаг. Тэгэхээр нь ээс танайх ийм их цементээр юу хийсэн юм бэ? гэж асуухад би энэ цементийг бууж байхыг нь мэдэхгүй, нягтлан гарын үсэг зур гээд зуруулсан гэж хэлсэн. Бараа материал, барилгын материалын тайланг нярав гаргаагүй нягтлан бодогч программ дээрээсээ хэвлэж гаргаад няраваараа гарын үсэг зуруулаад бүгдийг нь зарлагадсан байсан. Тэгээд шаардах хуудсыг нь байна уу гээд үзэхээр 414.0 мянган төгрөгийн шаардах хуудас нь байхгүй байсан. Мөн энэ талаар ээс тайлбар авсан байгаа. Миний хувьд тэй ах дүүгийн харилцаатай хүмүүс биш, манай ээжийн хамаатны хүүхэд. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй.

25 дугаар актын хувьд урьдчилгаа цалин олгоод суутгаж аваагүй байсан. Энэ зөрчил 2011, 2012 оны үйл ажиллагааг шалгаж байхад гарч байсан нь дахин давтан гарсан ийм зөрчилд акт тавьсан. 2017 оны хувьд , нар, 2018 онд нэр бүхий 4 хүнд урьдчилгаа цалинг нь олгочихоод суутгаж авалгүй шууд зарлага хийгээд авлага үүсгэлгүй хаасан байсан. Энэ зөрчилд 927.737 төгрөгийн акт тавигдсан. Энэ бол нягтлан бодогчийн өөрийнх нь ур чадварын асуудал. 26 дугаар актын хувьд *******баатар дарга нь 2017 оны 1 сарын 26-ны өдрийн Б/08 тоот тушаал гаргаж өөртөө 100.000 төгрөгийн урамшуулал авсан байсан. Гэтэл байгууллагын дарга өөртөө тушаал гаргаж мөнгө авах боломжгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч тушаал гаргаж олгох ёстой. Энэ талаарх баримт 2 дугаар хавтасны 80-90 дүгээр хуудаст байгаа. 27 дугаар актын хувьд нягтлан бодогч нь Улаанбаатар хотод томилолтоор ажилласан гэх 81.500 төгрөгийн томилолтын зардалд акт тавьсан. Учир нь нь 2017 оны 8 сарын 3-наас 8-нд Боловсрол соёлын газар, 8 сарын 4-нөөс 8-нд Боловсрол соёл шинжлэх ухааны яаман дээр ажилласан гэж томилолт авсан байсан. Тэгэхээр 2 өөр газар ажилласан гэх боловч он, сар, өдрүүд нь давхцаж байсан учраас томилолтын зардлын зөрүү болох 81.500 төгрөгт акт тавьсан. Сангийн яам руу явуулж шалгуулахдаа 2 өөр томилолтын баримт өгч явуулж шалгуулсан байна лээ. Би өөрт байсан баримтаа нотлох баримтаар өгсөн байгаа. 28 дугаар актын хувьд гэрэл цахилгааны төлбөртэй холбоотой 63.850 төгрөгийн акт тавьсан. Шалгалтын явцад гэрэл цахилгааны төлбөртэй холбоотой шилжүүлэг болон нэхэмжлэхийг нь тооцож үзэхэд 144.000 төгрөгийн зөрүү гарсан. Тэгээд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компани дээр очиж үзэхэд 77.000 төгрөг нь цанын бааз дээр зун бөхчүүд байрлаж байгаад гэрэл цахилгаан хэрэглэсэн гээд шилжүүлсэн байсан. 63.850 төгрөгнөөс 61.000 төгрөг нь айл өрхийн цахилгааны төлбөр, 850 төгрөг нь айлын зурагтны мөнгө, 1500 төгрөг нь айлын хогны мөнгө байсан. Тийм учраас акт тавьсан. Үүнийг онцолж үзсэн учир нь өмнө нь спорт хорооны 2011-2012 оны баримтыг шалгахад нягтлан бодогч , гэрлийн байцаагч хоёртой холбоотойгоор 10.0 сая төгрөгийн гэрлийн мөнгөний залилан гарсан. Үүнийг *******баатар дарга мэдээгүй байсан. Үүнээс гадна нь өөрийнхөө аавын болон нөхрийнхөө аавын гэрлийн мөнгийг төлсөн байсан. Ингээд залилан хийсэн тул ажлаасаа халагдаад шүүхдээд эргэж ажилдаа орсон. Энэ актын төлбөрийг төлөөгүй байсан учраас дахин акт тогтоогдсон.

31 дүгээр актаар бага тушаалын ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг бууруулж тушаал гаргаж цалинг нь дутуу олгож хохироосон байсан. Мөн алба хаагчдын үндсэн цалинг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн доод жишгээр илүү тооцож олгосон нийт 22 хүнтэй холбоотойгоор 2.476.851 төгрөгийн акт тогтоогдсон. 1 дүгээр хавсралтаар 3 хүнд буцаан олгох цалин 1.070.000 төгрөг, 2 дугаар хавсралаар 1,406.2000 мянган төгрөгийг илүү олгосон байсан. Ингээд цалинг зарим хүнд илүү олгосон, зарим хүнд дутуу олгосон байсан. Сангийн яамнаас уг актыг хянаж үзээд хүчинтэй гэж үзсэн гэв.

Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 13 дугаар актын хувьд нийт 1.766.000 төгрөгийн төлбөрийн акт байгаа. Нэхэмжлэгч талаас энэ актыг Сангийн яам хүчингүй болгосон гэж ярьж байна. Хүчингүй болгоогүй. Бид хяналт шалгалтын явцад эд хөрөнгийг тооллого хийсэн. Тэгэхэд 350.0 мянган төгрөгийн зургийн аппарат, гандболын багшаар ажиллаж байсан багшийн ашиглаж байсан 1.2 сая төгрөгийн үнэтэй Canon камер, 2018 онд Их талын гэгээ компаниас 4 ширхэг нормын хувцас тооллогын явцад дутагдсан. Үүн дээр 1.766.000 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан. Шалгалтын хугацаанд дээрх бараа материалуудыг акталж устгасан зүйл байгаагүй. 350.0 мянган төгрөгийн зургийн аппаратыг хаана байгаа болон акталж устгасан эсэх талаар нягтлан бодогчоос асуухад тайлбар хэлж чадаагүй. Canon камерын хувьд гандболын багшаар ажиллаж байсан нь ажлаас гарах үедээ авч явчихаад буцааж өгөөгүй юм байдаг. 4 ширхэг 198.0 төгрөгний хувцас хэрэглэлийн хувьд нэг бүрчлэн тоолж үзэхэд 24 ширхэг байх ёстойгоос 20 ширхэг гарч ирсэн. Тийм учраас нийтэд нь 1.766.000 төгрөгийн төлбөрийн акт тавьсан.

30 дугаар актын хувьд Биеийн тамир спортын газарт жирэмсний амралттай хүний оронд түр тушаалаар ажиллаж байсан гэдэг хүнтэй холбоотойгоор акт тавигдсан байгаа. нь 2013 онд жирэмсний амралттай хүний оронд түр тушаалаар ажилд ороод 2014 оны 6 сард өмнөх ажилтан нь ажилдаа ороход 6 сард ажилласан цалин, амралтын мөнгөө аваад тооцоо дууссан байдаг. Гэтэл 2014 оны 11 сарын 14-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар ажилтнуудад түлээний хөнгөлөлт олгохдоо т 87.500 төгрөгийн түлээний хөнгөлөлт олгохоор, мөн Засгийн газрын 332 дугаар тогтоолын дагуу цалингийн зөрүү гэж 99.811 төгрөг, нийт 187.311 төгрөгийн цалин олгосон зөрчилд акт тавьсан. Нэхэмжлэгч тал уг актын талаар тайлбар гаргахдаа т актыг танилцуулаагүй гэж тайлбарлаж байна. Шалгалтын хугацаанд актыг т танилцуулсан. Тухайн үед амралтаа аваад аймагт байхгүй байж байгаад Улаанбаатар хотоос ирсэн өдрөө манай ажил дээр ирсэн. Тэгээд актыг танилцуулахад би энэ мөнгийг аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш та дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараа аваад ирээрэй гэхэд авчирсан. Тэгээд шалгаж үзэхэд тухайн төлбөрөөр тогтоогдсон 187.311 төгрөгийг авсан байсан. Дүнгийн хурал дээр мөн энэ актын талаар танилцуулж байсан гэв.

Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнө нь шалгалт хийхдээ зөрчлөөр илрүүлээгүй мөртлөө дараа нь тус онуудыг давхардуулж шалгаад акт тавьсан гэж тайлбарласан. Үүн дээр тайлбар гаргая. 2018 оны 10 сард хийгдсэн шалгалтын дүнг бид хүргүүлсэн. Энэ дүнгийн тайлангийн нэгтгэлийн хэсэгт батлагдсан удирдамжид тусгагдсан тодорхой асуудлуудаар үйл ажиллагааны удирдлага менежмент, дотоод асуудал, дүрэм журам зэргийг голчлон анхаарсан ба санхүүгийн үйл ажиллагаа иж бүрэн хамрагдаагүй болохыг тэмдэглэж байна гэж тусгаж өгсөн. Тухайн үед тодорхой асуудлуудыг түүвэрлэн шалгаснаас санхүүгийн иж бүрэн шалгалт хийгээгүй. 14 дүгээр актын хувьд хувь хүний орлогын албан татвартай холбоотой хөнгөлөлтийг давхардуулсан эдлүүлсэн гэсэн үндэслэлээр акт тогтоосон. Хуучин шатлалаар хөнгөлөлт эдэлж байх үед нэг хүн жилийн 84.0 мянган төгрөг, сарын 7000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж цалингаас чөлөөлж өгдөг байсан. Биеийн тамир спортын газар нь цалингаас 7000 төгрөгөө чөлөөлсөн хэрнээ хоолны хөнгөлөлтийн цалингийн цэсийг тусад нь бодоод дахин 7000 төгрөгийг чөлөөлсөн байсан. Үүнтэй холбоотойгоор 2.9 сая төгрөгийн акт тогтоосон. Тухайн үед шалгалтын дүнгийн хурлаар байгууллагын бүх ажилчдыг хамруулж тавигдсан актуудыг нэг бүрчлэн танилцуулсан. Хэргийн материалд хурлын тэмдэглэл, хуралд суусан хүмүүсийн зураг байгаа.

18 дугаар актын хувьд ашиглалтанд ороогүй усан бассейны барилгын халаалтын зардлыг төлсөн байсан учраас акт тавьсан. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д байнгын ашиглалтанд ороогүй барилгыг халаалт, цэвэр бохир, цахилгаанаар хангаж болохгүй гэж заасан. Энэ дагуу акт тавьсан. Мөн акт тавьсан талаар тухайн компанид танилцуулаагүй, сонсох ажиллагаа хийгдээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбартаа дурдсан. Гэтэл тухайн үед бид нарт ямар ч гэрээ контракт үзүүлээгүй, нягтлан баримт хайж байснаа гэнэт гүйж гараад Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Мөнхбатаар яриулаад акт битгий тавиач төлөх ёсгүй зүйлээ төлчихсөн юм гэж хэлүүлсэн ийм нөхцөл байдал үүсч байсан. Актыг яагаад дарга, нягтлан бодогчид тавиад байна гэхээр дарга, нягтлан бодогч хоёр гүйлгээг хянаж байж 1, 2-р гарын үсэг зурж гаргаж байгаа учраас тавьсан. 19 дүгээр актын хувьд Биеийн тамир спортын газрын өрөө засварлах ажлыг хийлгэхээр Нуурын толгой компанитай 2018 оны 5 сарын 11-ний өдөр АРБТСГ02/2018 тоот гэрээ байгуулсан байдаг. Шалгалтын явцад харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн баримтуудыг нь үзэхэд Өрнөх цэнхэр компаниас баахан барилгын материал авсан ба спорт хорооны баримтан дээр тухайн компанийн тамга, гарын үсэг байгаа боловч авсан бараа материалын нэр төрөл зөрөөд байсан. Тэгээд няравыг нь дуудаж асуухад манай засварт орсон бараа материалууд байна гэж хэлсэн. Мөн шалгалтын явцад Нуурын толгой компаниас тодорхойлолт авахад мөнгө шилжээд орсны маргааш нь НӨАТ-ын 10 хувийг авсан гэдэг тодорхойлолтыг өгсөн. Тэгээд яагаад танай компаниас авсан бараа материалын нэр төрөл зөрөөд байгаа юм бэ? гэж асуухад манайхаас авсан бараа материалуудыг задалж бичих гэсэн юм гээд хоосон падаан авсан гэж хэлсэн. Яасан гэхээр Өрнөх цэнхэр компаниас хоосон падаан аваад барааны нэр төрлийг өөрчилж бичиж баримтандаа хавсаргасан байгаа юм. Эдгээр нөхцөл байдлууд гэрчүүдийн мэдүүлгүүдээр мөн нотлогдоно. Мөн уг засварын ажлыг нягтлан бодогч ын нөхөр хийсэн болох нь шалгалтын явцад мэдэгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр хуурамч бичиг баримт үйлдэж хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан.

21 дүгээр акт нь 2018 оны 12 сард гэрэл цахилгааны хөлсийг урьдчилан төлж санхүүгийн тайланд тусгаагүйтэй холбоотойгоор тавигдсан 1.069.398 төгрөгийн акт байгаа. Шалгалтын явцад цахилгаан эрчим хүчээр хангадаг байгууллагатай тооцоо нийлэхэд илүү төлөлттэй байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн аккруэль суурийн дагуу мөнгийг орсон үед нь зарлагыг гарсан үед нь бүртгэнэ гэсэн зарчимтай. Гэтэл Биеийн тамир спортын газар илүү төлсөн мөнгөө данс бүртгэлдээ тусгаагүй байсан. Дараагийн нэг зүйл нь Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлд төсвийг 2 жил дамжуулан зарцуулахыг хориглоно гэж байгаа. Гэтэл спорт хороо өмнөх оны төсвийг дараа онд дамжуулан зарцуулсан байсан учраас бид акт тавьсан.

31 дүгээр актын тайлбар дээр нэмж хэлэхэд Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны 9 сарын 05-ны өдрийн Б/41 тоот тушаалаар ЗГ-ын тогтоолыг үндэслэж цалинг нэмэхдээ эмнэлгийн салбарын ажилчдын ангилал зэрэглэлээр тогтоогоод, үүнтэй холбоотойгоор 1.4 сая төгрөгийг илүү олгосон байсан зөрчилд акт тавьсан. Актыг шалгалт дууссаны дараа тухайн үед ажилтнуудад танилцууулсан. 32 дугаар актын хувьд шалгалтын явцад Биеийн тамир спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэдэг хүнээс Биеийн тамир спортын газар нь хэд хэдэн газруудад өр төлбөртэй төлбөрөө барагдуулах талаар байгууллагууд шаардаад байна, шалгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсний дагуу холбогдох газруудад нь очиж тооцоо нийлж тодруулсан. Ингэж тодруулах явцад тухайн байгууллагууд нэхэмжлэх падааныг нягтлан бодогч т гаргаад өгчихсөн гээд зарлагын баримтыг үзүүлж байсан. Бид энэ талаар аас тодруулж асуухад уг асуудлыг хүлээн зөвшөөрч байсан. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн аккруэл суурийн дагуу мөнгийг орсон үед нь зарлагыг гарсан үед нь бүртгэнэ гэсэн зарчим алдагдсан. Мөн хуулийн 14, 18 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн байсан учраас тус актыг тавьсан гэв.

Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 24 дүгээр актын хувьд Биеийн тамир спортын газар нь УАЗ фургон автомашинтай. Автомашиндаа ашиглагддаггүй сэлбэг, түлш худалдаж авсан байсан 140.000 төгрөг болон жанамны ремен худалдаж авсан 80.000 төгрөг, нийт 220.000 төгрөгний акт тавьсан. Сангийн яамнаас дээрх актын үнийн дүнг тооцож засаж тавь гэсний дагуу аймагт байдаг орос машины сэлбэг зардаг 2 дэлгүүрээр орж үнийн судалгаа хийгээд жанамны ремен авсан гэх 80.000 төгрөгнөөс 8000 төгрөгийг хасч 72.000 болгож зассан. Ингээд 212.000 төгрөгийн акт тавигдсан. Жанамны ремен бол 80.000 төгрөгөөр авах сэлбэг биш. Актыг гэдэг жолоочид танилцуулаагүй гээд байгаа нь шалгалтын хугацаанд жолоочийг дуудсан боловч Архангай аймагт байгаагүй учраас түүний аав нь ирж байсан гэв.

29 дүгээр актын хувьд Биеийн тамир спортын газрын даргын 2015 оны Б/19 дүгээр тушаалаар ын сургалтын төлбөрийг төлсөн тушаал гаргасан байсан. Тушаалын үндэслэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.8-г үндэслэсэн байсан. Хөдөлмөрийн дотоод журам дахь 10.8 дахь заалтыг үзэхээр аймагт амьдарч байгаа тамирчин тив дэлхийн олимпийн тэмцээнд оролцох, байгууллагын ажлаар мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дотоод, гадаадын сургалтанд хамрагдах бол төсвийн боломжоос хамааран 200.000-1.000.000 төгрөг олгоно гэж заасан. Гэтэл ын хувьд мэргэжил дээшлүүлээгүй, өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй хүн байгаа. 2015 онд мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтанд суусан төлбөрөө байгууллагаас төлүүлсэн мөртлөө Удирдлага менежментийн академи гэх хувийн академид сурсан төлбөрөө байгууллагаас мөн төлүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн гэсэн үндэслэлээр сургалтын зардалд авсан 812.000 төгрөгт акт тавьсан гэв.

33 дугаар акттай холбогдуулж 2010 оны баримтыг яагаад үзэх болсон талаар эхлээд тайлбарлъя. Манай албаны 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 05 тоот удирдамжийн 5.13-т өргөдөл, хүсэлтийн дагуу он харгалзахгүй судалж шийдвэрлэх талаар тусгасан байгаа. Шалгалт хийгдэж байсан тухайн үед Биеийн тамир спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан оос өргөдөл ирүүлсэн. Уг өргөдөлд жудо бөхийн дасгалжуулагчийн 2010 оны 9, 10, 11 сарын цалин гаргаж авсан гэсэн байсан. Үүний дагуу бид 2010 оны баримтыг үзэх гэтэл баримт байхгүй гэсэн шалтгаанаар үзүүлээгүй. Яагаад байхгүй болсон талаар хэрэгт авагдсан тайлбар дээрээс харахад 2010 оны санхүүгийн баримтыг нягтлан бодогч аваад буцааж хүлээлгэж өгөөгүй талаар бичсэн байна лээ. Тухайн үед баримт байхгүй гээд үзүүлээгүй. Тэгээд жудо бөхийн дасгалжуулагчаар 2010 онд ажиллаж байсан гэх тэй уулзаж энэ талаар тодруулахад 2010 оны 9, 10, 11 саруудын цалинг Биеийн тамир спортын газраас аваагүй нь үнэн болно гэж тодорхойлолт хийж өгсөн. Энэ баримт 3 дугаар хавтаст хэргийн 224-225 дугаар хуудаст байгаа. Тухайн үед нь Гурван тамир коллежид багш дасгалжуулагчаар ажиллах тушаал нь гарчихсан байсан байдаг. Энэ актыг танилцуулаагүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгч талаас өгөөд байна. Шалгалтын явцад сүүлрүүгээ нягтлан дуудаад ирэхээ байсан. Хувийн утсаар ч дуудсан, албаны утсаар ч дуудсан. Утсаа авахаа байгаад ирэхээ байсан. гэдэг хүний цалинг аль дансанд хийж авсан нь тодорхойгүй болсон гэв.

Хариуцагч улсын байцаагч нарын өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 23 акттай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг актууд 2019 оны 5 сарын 1-ний өдөр тавигдаж хурлаар танилцуулагдсан. Акттай холбогдуулан гомдол гаргахдаа Архангай аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны даргад 2019 оны 5 сарын 9-нд 48 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч гомдол гаргасан байдаг. Энэ гомдлын хариуг 2019 оны 5 сарын 15-ны өдрийн 79 дүгээр албан бичгээр өгсөн байдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шалгуулсан байгууллага аж ахуйн нэгжийн эрх баригч албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэж заасан. Санхүүгийн хяналт аудитын албанд гаргасан гомдлыг хууль тогтоомжид заасны дагуу гомдлоо гаргасан байна гэж үзнэ. Үүнээс хойш гомдлын хариуг 2019 оны 5 сарын 15-ны өдөр өгсөн. Шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 8 сарын 16-ны өдөр гаргасан. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг 30 хоногийн дотор гаргах ёстой байсан. Энэ хугацаа хэтэрсэн байгаа. Нэхэмжлэгч нь шүүхэд анх 2019 оны 5 сарын 27-нд нэхэмжлэлээ гаргахдаа актуудыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй. Мөн 6 сарын 12-нд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад бас байгаагүй. Ингээд 2019 оны 8 сарын 16-нд эдгээр актуудыг хууль бусад тооцуулах шаардлагатайгаар орж ирсэн. Тэгснээ хүчингүй болгох шаардлагаа бас 2020 оны 5 сарын 8-нд өөрчилсөн. Дарааллаар нь харахаар 2019 оны 5 сарын 1-нд акт гарсан, 5 сарын 9-нд гомдол гаргасан, 5 сарын 15-нд гомдлын хариуг өгсөн, 2020 оны 5 сарын 8-нд актуудыг хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа бараг 1 жилээр хэтэрсэн байна. Тэгэхээр энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын шийдвэр Төсвийн тухай хуулийн зарчмуудыг хэрэгжүүлж ажиллагаагүй гэдэг үндэслэлээр гарсан байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна гэж заасан. Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16.5-д заасан заалтууд болон зарчмуудыг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулна. Үүн дээр Төсвийн тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны төсвийн хэмнэлтийн горимд шилжиж ажиллах тухай албан бичгээр өгсөн үүрэг, Засгийн газрын 2017 оны төсвийн сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар, Засгийн газрын 2018 оны төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, Ерөнхий сайдаас аймаг, нийслэлийн иргэдийн Хурлын дарга нарт семинараас өгсөн үүрэг даалгавар, Төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах тухай Архангай аймгийн Засаг даргын 2015 оны албан даалгавар зэрэг холбогдох бүх хууль, тогтоомж, дүрэм журамд төсвийг хэмнэж ажиллах, зориулалтын дагуу зарцуулах үүрэг чиглэл өгсөөр байтал энэ бүхнийг зөрчиж мэргэжлийн байгууллагын шалгалтаар 23 төрлийн актаар 98.5 сая төгрөгийн төлбөр тогтоогдсон байгаа. Мөн Төсвийн тухай хуулийн 6.4.8-д төсвийг зохистой удирдаж, өр авлага үүсгэхгүй байх гэж заасан. Мөн хуулийн 6.6.1-д төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө эсхүл дээд шатны төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байна. *******баатар даргын хувьд аймгийн Засаг даргаас өгсөн, үүрэг албан даалгавруудыг биелүүлж ажиллаагүй болох нь улсын байцаагч нарын актаас харагдаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд эрх, үүргийг нь тусгайлан зааж өгсөн байгаа. Тухайлбал тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах ажлыг аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэж заасан. Хэлэлцэгдэж байгаа актуудын ихэнх нь нягтлан бодогчид хамааралтай мэт харагдаж байгаа боловч хянах үүргийг тухайн байгууллагын удирдлага хүлээдэг. Тэгэхээр аймгийн Засаг даргын захирамж нь *******баатар даргыг Төсвийн тухай хуулийн 16.5.2-д заасан батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдан зохион байгуулж зарцуулалтанд хяналт тавина гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэж үзсэн. *******баатар дарга төсвийн хөрөнгийг удирдан зохион байгуулж зарцуулалтанд хяналт тавих үүрэгтэй байтал байгууллагын төсвөө үр ашиггүй, хэмнэлтгүй, зориулалтын бусаар, зарим тохиолдолд идэж ашигласан ийм үйлдэл гаргасан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж байгаа. Энэ үүргээ мөн биелүүлээгүй. Мөн хуулийн 16.5.6-д төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх гэж байгаа. Миний мэдэхээр Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын одоо ажиллаж байгаа дарга, нягтлан хоёр сүүлийн 10 жил хамт ажиллаж байгаа. Энэ хугацаанд манай албанаас 2 удаагийн хяналт шалгалт, 1 удаагийн дотоод аудит орсон. Хяналт шалгалт аудит орох бүрт өмнөх зөрчлүүд нь дахин давтан гардаг байсан одоо ч гарч байгаа. Энэ байдлыг анхаарч үзэх нь зүйтэй юм. Дараагийн асуудал нь нэхэмжлэгч талаас эдгээр актуудтай төсвийн шууд захирагч яагаад хамааралтай юм бэ? гэж тайлбартаа дурдаж байсан. Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар хүлээсэн үүргийн биелэлтээ өөрийн дээд шатны байгууллага, албан тушаалтны өмнө хариуцаж байгаа учраас байгууллагын төсөвтэй холбоотой бүх асуудлыг хариуцах ёстой. Тийм учраас байгууллагын дарга, нягтлан бодогч нар нь эдгээр актуудад хамааралтай болж байгаа юм. Дараагийн нэг зүйл нь акттай холбоотой Сангийн сайдаас ирүүлсэн бичигт тайлбар хийе. 2019 оны 4 сард манай албанаас батлагдсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Ингээд 2014-2018 оны үйл ажиллагаа хамрагдаад нийт 24 актаар 138.5 сая төгрөгийн төлбөр тавигдсан. Энэхүү актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэж аймгийн Биеийн тамир спортын газрын даргаас хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийн дагуу нэг актыг чөлөөлсөн. Нийт 138.5 сая төгрөгийн актаас 23 төрлийн актыг хүчинтэй гэж үзээд актыг хэвээр баталгаажуулсан. Нэхэмжлэгч талаас Сангийн сайдад хүсэлт гаргасан байсан. Хүсэлтийг Сангийн яам хянаад манай албанд 2019 оны 8 сарын 5-ны өдрийн албан бичгийг 2019 оны 8 сарын 30-ны өдөр ирүүлснээр бид танилцсан. Энэ албан бичгийг албаны бүх улсын байцаагч нар, аудиторуудыг цуглуулж даргын зөвлөлийн хурал хийгээд бүх актуудын талаар ярилцаад яамнаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх шаардлагатайг нь хэрэгжүүлээд, огт үндэслэлгүй гэж үзсэн зүйлүүдээ хариу тайлбараар бичиж хүргүүлсэн. Энэ хариу тайлбартаа Биеийн тамир спортын газрын 2014-2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхдээ гарын үсэггүй, буцах хаяггүй өргөдлийг үндэслэж хийсэн гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар мөн хяналт шалгалтыг хараат бус шударгаар явуулаагүй гэдэгт, мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, сонсох ажиллагааг ажлын хэсэг зохион байгуулж ажиллаагүй гэдэгт хариу тайлбараа бичиж хүргүүлсэн. Ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах ажлын хувьд шалгалтын явцад манайх дарга нягтлан хоёрыг цаг тутамд дуудаж асууж, танилцуулж байсан. Сүүлдээ дуудаад ирэхгүй болохоор нь аймгийн Засаг даргад танилцуулсан, цагдаагийн байгууллагад хүртэл хандсан. Ийм зүйл болсон. Нэгэнт ажил хийж байгаагийн хувьд илэрхий алдаанууд байсан. Тэр алдаануудаа хүлээн зөвшөөрөөд 5, 6-н актыг засаж залруулаад хариугаа албан ёсоор Биеийн тамир спортын газарт албан бичгээр хүргүүлсэн. Сангийн яамнаас гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10, 11, 19, 32 дугаартай актуудыг зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлүүл гэсний дагуу дээрх 4 төрлийн актыг цагдаагийн байгууллагад шилжүүлээд шалгуулж байгаа. Сангийн яамнаас 2019 оны 8 сард ирсэн, 2020 оны 6 сард ирсэн бичгүүд нь нэгдүгээрт, албан бичгүүд биш, хоёрдугаарт нэхэмжлэгч талаас тухайн захиргааны акттай холбоотой баримтуудаа захиргааны байгууллагад өгсөн процесс ажиллагаа явагдаж байгаа ийм нөхцөлд дээрх шийдвэрүүд ирснийг үндэслэлгүй гэж үзсэн. Ийм учраас улсын байцаагч нар акттай холбоотой тайлбаруудаа тавьсан. Ерөнхийд нь нэгтгээд хэлэхэд тухайн байгууллага болон төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяа аймгийн төрийн байгууллагуудад манай албанаас тухайн байгууллагуудын үйл ажиллагааг нь сайжруулах, зөвлөмж, чиглэл өгөх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулаад зайлшгүй зөрчил, төлбөр илэрсэн бол акт тогтоогоод явж байхад удаа дараа өмнөх зөрчлүүд нь давтан гарч ирээд энэ байгууллагын үйл ажиллагаа огт сайжрахгүй байгаа юм. Тухайлбал өөр байгууллагуудад шалгалт хийгээд явж байхад тухайлбал Цэнхэр сумын Соёлын төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад нягтлан бодогч нь Цэнхэр сумын Соёлын төвийн харуулаар аавыгаа ажиллуулаад 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний 4.5 сая төгрөгийг Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсөвт тусгаад дараа жил нь 4.4 сая төгрөг нөхөж олгосон байсан. Энэ асуудлыг Биеийн тамир спортын газрын акттай холбогдуулан цагдаагийн газарт өгсөн одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа. Энэ бүхний эцсийн дүнд үзэхэд бид хууль тогтоомжийн дагуу актаа тавьсан байхад хууль бус байна гэж хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцээд байгаа нь ойлгомжгүй байна. Аймгийн хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяаны 172 байгууллага байдаг. Өнөөдрийн шүүхийн шийдвэр яаж гарахыг Архангай аймгийн төрийн байгууллагууд бүгд хүлээж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш: 2016 онд аймгийн Тамгын газрын удирдлагууд шинээр ажлаа хүлээж авсан. 2017 оны 1 сарын 25-нд аймгийн Прокурорын газраас манай Тамгын газрын дарга ын нэр дээр гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай албан бичиг ирсэн. Түүний дагуу *******баатар даргатай уулзсан байх гэж би бодож байна. Түүний дараа 2018 оны 11 сарын 1-ний өдөр аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас Засаг даргын нэр дээр бичиг ирсэн. Энэ албан бичигт өнөөдрийн яригдаад байгаа шалгалт, актуудын талаар нөхцөл байдлыг дурдаад аймгийн Биеийн тамир спортын газрын үйл ажиллагаанд анхаарч холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг хүргүүлсэн байсан. Биеийн тамир спортын газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын нэг. Аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн шууд захирагч нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Энэ гэрээнд Төсвийн тухай хууль тогтоомж болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг хэрхэн дагаж мөрдөж ажиллах тухай тодорхой заагдсан байдаг. Гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн төсвийн шууд захирагчид төсвийн ерөнхийлөн захирагч хариуцлага тооцож ажилласан. Анхан шатны шүүх хурал өнөөдөр явагдаж байна. Маш олон төсвийн байгууллага, төсвийн шууд захирагч нар энэ шүүх хурлаас ямар шийдвэр гарахыг хүлээж, харж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатыг дамжиж явах зохицуулалт байдаггүй. Тухайн захиргааны актын талаар дээд шатанд нь гомдол гаргах, тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай. Гэтэл энэ тохиолдолд эхлээд Санхүүгийн хяналт аудитын албаны даргад хандаад хариугаа аваад нэлээд хугацаа өнгөрсний дараа Сангийн сайдад хандсан, хариу авсан байдаг. Тэгэхээр Сангийн сайдаас гарсан хариуг хуулиар тогтоосон журмыг зөрчиж гарсан гэж ойлгож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасныг баримтлан Сангийн сайд хариу өгсөн гэж тайлбарлаад байгаа. Захиргааны актыг хянаж үзээд 5 төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэтэл Сангийн сайдын гаргаж байгаа шийдвэр нь дээрх 5 төрлийн шийдвэрийн алинд нь ч багтаагүй. Үүнийг залруулах шаардлагатай, үүнийг өөрчлөх шаардлагатай гэсэн тайлбар маягийн зүйл байгаад байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд Сангийн сайдын албан бичиг нийцэж гараагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д дээд шатны захиргааны байгуулагын шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд хандана гэж заасан. 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргах зохицуулалттай. Үүнийг зөрчсөн нэхэмжлэл гарсан байдал улсын байцаагч нарын акт дээр гараад байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээж авах, шийдвэрлэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй.

Ц.*******баатар даргад сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 тоот захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй захирамж. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч үйлчилгээний албан тушаалтан гэж буруу тайлбарлаж байна. *******баатар дарга бол үйлчилгээний албан тушаалтан биш, түүнийг аймгийн Засаг дарга агентлагтай зөвшилцөж өөрийнхөө захирамжаар томилж байгаа. Энэ хүнийг ажиллуулахад ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд үйлчилгээний албан тушаалтан гэж хэнийг хэлэх талаар маш тодорхой заасан. Тэгэхээр энэ харилцаан дээр хөдөлмөрийн гэрээ байхгүй, энэ хүнийг зөвшилцөж захирамжаар томилж, захирамжаар халж байгаа учраас нийтийн эрх зүйн хэм хэмжээний хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа нийтийн эрх зүйн маргаан юм. Тийм учраас захиргааны хэргийн шүүх захиргааны акт гэж үзээд нийтийн эрх зүйн хүрээнд маргааныг шийдвэрлэх гэж байгаа гэдгийг хэлмээр байна. Гэхдээ төрийн албаны харилцаа учраас хөдөлмөрлөх үндсэн харилцаан дээр суурилж байгаа гэдэг нь ойлгомжтой. Засаг дарга өөрийнхөө шийдвэрийг үндэслэхдээ Авилгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн байгаа. нь зөвхөн эрүүгийн эрх зүйн асуудал биш нэлээд өргөн хүрээтэй. Авилгын тухай хууль бол авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх захиргааны гол хууль тогтоомж байгаа. Авилгын асуудал бол зөвхөн эрүүгийн эрх зүйн асуудал байдаггүй, Монгол Улсын хууль тогтоомж дунд онцгой байр суурь эзэлдэг нэлээд өргөн хүрээтэй харилцаа байдаг. Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасныг *******баатар дарга зөрчсөн. Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглосон байгаа. Авилгын зөрчилтэй энэ нөхцөл илэрвэл зөрчил гаргасан албан тушаалтныг Авилгын эсрэг хуулийн 33.1.3-д зааснаар албанаас нь халах шийтгэл хүлээлгэхээр байгаа. Төрийн албаны тухай хуулин 38 дугаар зүйлийн 4 дэх заалт 3 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийг ногдуулах шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр заалтыг зөрчсөн байдал, ерөнхий зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн байдлыг нь харгалзан үзэж аль нэгийг нь ногдуулах хуулийн зохицуулалттай байгаа. *******баатар даргад энэ сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Тамгын газрынхаа хүрээнд ярилцаж бусад байгууллагын үйл ажиллагаа, тухайн байгууллагын үйл ажиллагаа зэргийг харьцуулах болон бусад олон асуудлуудыг үндэслэж байж захирамжаа гаргасан байдаг.

Миний хувьд энэ шийтгэлийг хуулиас хэтэрсэн, хуулийн хэм хэмжээг хэтрүүлсэн, тухайн нөхцөл байдалдаа тохироогүй шийтгэл юм уу гэж бодож байтал *******баатар дарга олон жилийн өмнөөс энэ зөрчлийг гаргаж байсан, гаргаж байгаа зөрчилдөө дүгнэлт хийдэггүй, ухамсарладаггүй, гэм буруугаа хүлээдэггүй, эрүүгийн хэрэгт холбогдож өршөөгдсөн ийм зүйлүүд гарч ирээд байгаа юм. Тийм учраас энэ шийтгэлийг ногдуулахдаа Засаг дарга үндэслэл бүхий байдлаар сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж үзэж байгаа. Энэ олон актууд энэ хүн хуулийг дээдлэхгүй байгаа, засрахгүй байгаа, ухамсарлахгүй байгаа гэдгийг харуулж байгаа учраас Засаг даргын захирамжид үндэслэгдэх гарцаагүй шаардлага байсан гэж үзэж байна. Тийм учраас Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******баатар нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн Б/23 тоот Ц.*******баатарт сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарт холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10, 17/02/11, 17/02/17/03/12, 17/02/17/04/13, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/03/17, 17/02/17/04/18, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/30, 177/02/17/03/31, 17/02/17/04/32, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/33 дугаар актуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгчээс Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргад гомдол гаргаж, 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 79 дүгээр албан бичгээр хариу авсан. Энэ нь урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан шийдвэр юм. Уг 79 дүгээр албан бичгийг хүлээж авснаас хойш тус хуулийн 14.2 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын гаргасан актыг хүчингүй болгуулахаар 2019 оны 08 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр хүлээн авахаас татгалзах байсан гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын үйл ажиллагааг Дотоод аудитын дүрмээр нарийвчлан зохицуулсан тул уг дүрмийг баримтлах ёстой. Дүрмийн 4.5, 11.1 дэх хэсэгт улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэсний дагуу Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагч болох Сангийн Сайдад гомдол гаргасан, хугацаа хэтрүүлээгүй гэж маргажээ.

Ц.*******баатар нь 2019 оны 05 дугаар сарын 10- ны өдөр маргаж буй улсын байцаагчийн актуудыг хянуулахаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж[1], 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13/215382 дугаар албан бичгээр[2] хариу авсан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасантай нийцсэн тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэсэн шаардлагыг хангаж шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дээрх маргаан бүхий актуудтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг буруутгах боломжгүй байна. Энэ тохиолдолд Монгол Улсын Сангийн сайд буюу санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13/215382 дугаар албан бичгээр Ц.*******баатарт гомдлын хариу хүргүүлсэн байх тул мөн хугацаанаас тооцож 2019 оны 08 дугаар сарын 16-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд[3] аймгийн Биеийн тамир спортын газрын 2017-2018 оны үйл ажиллагаа /өмнөх онууд/-нд 2019 оны 06 сард хяналт шалгалт хийхээр төлөвлөгдсөн байна. Шүүх хуралдаан дээр хариуцагчаас 2019 оны 6 сард Биеийн тамир спортын газар шалгалт хийх төлөвлөгөөтэй байсан боловч урьд саруудад нь хөдөө сумуудад хийх байсан шалгалтын ажил хойшилсон тул ажлаа зохицуулж, Биеийн тамир спортын газарт 2019 оны 4 сард шалгалтаа хийсэн гэснийг буруутгах боломжгүй, энэ нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал байх тул заавал 6 сард шалгалтаа хийх байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Аудит, хяналт шалгалтын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар удирдамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын 2014-2018 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөхөөр тусгасан байх тул өмнөх онуудын санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх ёсгүй байсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хяналт шалгалтын танилцуулга[4] болон Биеийн тамир, спортын газар хийсэн дүнгийн хурлын тэмдэглэлээс[5] үзэхэд улсын байцаагч нар нь Биеийн тамир спортын газар дээр дүнгийн хурал хийж, тавигдсан акт, төлбөрийн талаар нэг бүрчлэн танилцуулсан байх тул актын талаар сонсох ажиллагаа хийгээгүй, төлбөр хариуцагч нарт мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэг. Архангай аймгийн Санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн актуудын тухайд:

1. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10 дугаар актын тухайд: Тус актаар[6] 2016 онд тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж техникийн шаардлага хангахгүй спортын хувцас хэрэглэл бэлтгэн 4 жил агуулахын үлдэгдэл болгож төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулснаас 32445000 төгрөгийн зөрчил төлбөр илэрсэн гэж үзэж Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ, 40.2 Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэсэн заалт, 20 дугаар зүйлийн 20.1.4 хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх, 20.2.5 дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах, 20.2.6 эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах, 2013 онд батлагдсан мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйл, Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн зарчим-ын заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд Их талын гэгээ ХХК-иар 32445000 төгрөгийг төлүүлж төсвийн орлогын Төрийн сан банкны 100010000955 тоот дансанд 2019 оны 06 сарын 25-ны дотор төвлөрүүлэхийг дарга Ц.*******баатар, нягтлан бодогч Ж. нарт хариуцуулсан. Төлүүлээгүй тохиолдолд Ц.*******баатар, Ж. нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул уг актын улмаас нэхэмжлэгч Ц.*******баатарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Уг тендерийн баримтыг Аудитын газраас 2016 онд шалгаад акт тогтоогоогүй байхад эднийх акт тавьсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Төлүүлээгүй тохиолдолд Ц.*******баатар, Ж. нараар төлүүлэх акт тавьж байгаа нь буруу. Ж: тухайн үед ажиллаагүй байхад акт тавьсан нь үндэслэлгүй. Их талын гэгээ ХХК-тай сонсох ажиллагаа хийгээгүй. Тендер явуулсан талаарх баримт байгаа. Чанарыг тодорхойлсон ямар нэгэн хэмжилтгүй байгаа гэж, хариуцагчаас Их талын гэгээ ХХК-тай утсаар ярихад манайх сүүлийн 2, 3 жил спортын хувцас хэрэглэл нийлүүлээгүй гэсэн. Тендерийн баримтад герман, франц улсад үйлдвэрлэсэн чанартай хувцас хэрэглэл нийлүүлнэ гэсэн байхад Хятад улсад үйлдвэрлэсэн, чанаргүй, зарим биеийн тамирын хувцсыг нь өмсөх боломжгүй хувцас нийлүүлсэн байсан. Хүлээж авсан эзэнгүй, нярав Б.ийн гарын үсгийг хуурамчаар зуруулсан байсан тул хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзсэн гэж маргажээ.

Тендер шалгаруулалтын товч агуулга гэх баримтаас[7] харахад орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар спортын хувцас, хэрэглэл худалдан авсан байх ба Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар[8] Спортын хэрэглэл материал худалдан авах гүйцэтгэлийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг Л., Б., Д., Э., Д. нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, тус газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн б/22 дугаар тушаалаар[9] биеийн тамир, спортын хэрэглэл материал нийлүүлэх нийлүүлэгчээр Их талын гэгээ ХХК-д 32445000 төгрөгөөр баталсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна гэж заасныг зөрчиж, Биеийн тамир спортын газар нь өөрөө захиалагчийн үүргийг гүйцэтгэсэн байна. Гэвч хариуцагч болох санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч /цаашид улсын байцаагч гэх/ акт тогтоохдоо дээрх байдлыг үндэслээгүй хуурамч бичиг баримт бүрдүүлж, чанаргүй бараа материал нийлүүлсэн гэж акт тогтоосон байна.

Гэрч Л.гийн мэдүүлэгт[10] ...2016 онд спортын хэрэглэл материал авах тендер явуулсан. Уг тендерт 3 компани оролцсон. Ирсэн материалыг аймгийн аудитын газраас шалгалт ороод бүгдийг нь шалгаж үзсэн. Ирсэн материал дотор чанарын шаардлага хангасан сайн ч юм байсан, муу ч юм байсан. Боксын, жудогийн зэрэг спортын хэрэглэл бол чанарын шаардлага хангаж байсан, спортын бэлтгэлийн хувцаснууд нь тухайн үеийн үнэтэй харьцуулахад чанар муутай байсан, спортын хэрэглэлийг тус газар одоо ч гэсэн хэрэглээд явж байгаа гэсэн мэдүүлэг болон Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагч буюу Сангийн сайд уг актыг хянаад: Биеийн тамир спортын газрын 2016 оны 05 сарын 23-ны өдрийн гэрээний дагуу Их талын гэгээ ХХК-д 32445000 төгрөг шилжүүлэн тус компаниас 2016 оны 03 сарын 23-ны өдөр зарлагын баримтаар 11 төрлийн 265 ш спортын хэрэглэл, хувцсыг Бараа материал хүлээлцэх акт-аар 3 сарын 24-нд нярав Б.т жагсаалтаар хүлээлгэн өгч тухайн өдөр нь нярав 22 тоот орлогын баримтаар аж ахуйн материалын дансанд бүртгэн авч, зарлагын баримтаар тайлан гаргасан байна. Үүнд: -25 ш 3125000 төгрөгийн таеквондогийн өмсгөл, 25 ш 875000 төгрөгийн цээжний хамгаалалт авсан боловч хэрэглэгдээгүй байна, боксын 5 төрлийн 4855000 төгрөгийн хэрэглэгдэхүүнийг боксын багш А.д картаар 2019 оны 04 сарын 02-нд хүлээлгэн өгсөн байна, ... 2016 онд нийт 20 ш 3780000 төгрөгийн бөхийн кимоно, 20 ш буюу 1150000 төгрөгийн бүсийг аймгийн спортын төрөлжсөн сургуульд, 2018 оны 12 сарын 15-ны өдөр Төвшрүүлэх сумын биеийн тамирын багш Ч.од, Хотонт сумын биеийн тамирын багш Б.т, сумын ЕБС, спортын сургуулийн багш Б.т тус тус хүлээлгэн өгчээ гэж дүгнэснээс үзэхэд Их талын гэгээ ХХК-иас нийлүүлсэн бүх хувцас хэрэглэлийг чанарын шаардлага хангаагүй, хэрэглэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй, хичнээн төгрөгний ямар хувцас хэрэглэл нь чанарын шаардлага хангахгүй байсан, хэдэн төгрөгний хувцас хэрэглэлийг ашиглаж, хэрэглэсэн талаар шалгаж дүгнэлт гаргалгүйгээр нийт үнийн дүнд төлбөр тавьсан нь бодит байдалд нийцээгүй байна. Тендерийн баримт материалыг үзэхэд хуурамчаар үйлдсэн байдал тогтоогдохгүй, хариуцагчаас Их талын гэгээ ХХК-ийн ямар албан тушаалтантай хэзээ утсаар ярьсан талаар тэмдэглэл хөтлөөгүй, тендерийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг шалгаж тогтоогоогүй, Б. нь Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 03 сарын 01-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар[11] ээлжийн амралттай, 2016 оны 04 сарын 12-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар[12] жирэмсний амралттай байсан нь тогтоогдож байх хэдий ч зөвхөн нярав Б. тендерийн хурлын тэмдэглэл болон хүлээж авсан баримтад гарын үсэг зураагүй гэдгээр тендерийн бичиг баримтыг хуурамч гэж үзсэн нь учир дутагдалтай /хуульд нийцэхгүй/ байна.

Зарим хувцсыг одоо хүртэл ашиглаагүй үлдэгдэлтэй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн байх хэдий ч хичнээн төгрөгний, хэдэн хувцас хэрэглэл ашиглагдаагүй байгааг тооцож дүгнэлгүйгээр нийт үнийн дүнд акт тавьсан нь буруу байна.

Архангай аймгийн Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын менежментийн захидлаар[13] цаашид Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг чанд мөрдөж, тендерийн баримт материалын гарын үсгийн иж бүрдлийг хангаж, хяналт тавьж ажиллахыг зөвлөмжилсөн байхад улсын байцаагч акт тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн зарчимд нийцээгүй байна. Аудитын газраас шалгаад зөвлөмж өгсөн байхад эднийх акт тавьсан нь буруу гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 150 дугаар албан бичгээр[14] дээрх актыг шалган шийдвэрлүүлэхээр аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн. Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 09-ны өдрийн 2/649 тоот албан бичигт[15] дээрх актаар тавигдсан 32445000 төгрөгийн зөрчлийг ЭХ-ийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурьдсан байна. Ийнхүү эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь энэхүү хэрэгт шууд ач холбогдолгүй, нэхэмжлэлийн хүрээнд захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах ба эрүүгийн журмаар шалгагдах ажиллагаа нь тусдаа бөгөөд захиргааны актын үндэслэл бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Ийнхүү дээрх акт нь хуульд нийцээгүй, төлбөрийн хэмжээ бодитой, актын үндэслэл тогтоогдоогүй байх тул уг актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/11 дугаар актын тухайд: Тус актаар[16] 2014 оны фитнесийн орлого 3391000 төгрөг, Адуучин удам ХХК-аас бэлнээр авсан гэрлийн мөнгө 2376096 төгрөг, нягтлан бодогч өөрийн гэрийн болон аавынхаа гэрлийн мөнгө, аж ахуйн нэгжийн гэрлийн мөнгийг байгууллагаас төлсөн 4563012 төгрөгийг төсөвт төвлөрүүлэлгүй бараа материал авсан гэж хуурамч баримт бүрдүүлсэн зөрчил илэрсэн гэж Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.6, 20.1.4, 20.2.5, 20.2.6-г үндэслэн 10330108 төгрөгийг Ж.аар төлүүлэхөөр акт тогтоосон.

Нэхэмжлэгчээс: 2011, 2012, 2013 оны баримтыг Мэргэжлийн хяналтын газар шалгаад 2013 онд акт тавьсан байхад дахиад акт тавьж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Одоо 10331000 төгрөгийн хөрөнгүүд бүгд хэрэглэгдэж байгаа. Тухайн үед 22 төрлийн хөрөнгүүдийг данс бүртгэлдээ тусган орлого авсан болно. Нэг зөрчил дээр давтан хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагчаас: Энэ актын барагдуулах талаар удаа дараа албан шаардлага, Засаг даргын албан бичиг хүргүүлсэн боловч төлж барагдуулалгүй харин ч ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Ж. өөрөө дур мэдэн 10,3 сая төгрөгийн эд зүйлсийг байгууллагадаа худалдан авсан гэж тайлбарласан боловч нягтлан бодох бүртгэлд энэ ажил гүйлгээг тусгаагүй, ямар эх үүсвэрээр, хаанахын хэнээс хэдэн төгрөгөөр авсан анхан шатны баримтгүй байсан. Дээрх авсан гэх хөрөнгөд Монголын цанын холбооноос орон нутагт 2015 оны цанын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, цанын төрөлд баг бүрдүүлэн оролцуулах үүднээс цанын ком хэрэгсэл олгосон, мөн 2013 онд яамнаас нэгтгэн гаргасан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг-ийг мөрдөн ажиллаж байгаа гэж тайланд дурьдсан боловч 2011 оны хуучин Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг 600,000 төгрөгөөр худалдан авсан гэх хуурамч үйлдлүүд баримтаар илэрч байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан гэжээ.

Санхүүгийн хяналтын ерөнхий байцаагч уг актыг хянаад: 2011 оны 01 сарын 05-ны өдөр сайн жолоо ХХК-иас зарлагын баримтаар нийт 9301000 төгрөгийн спортын эдлэл, тоног төхөөрөмжийг, 2011 оны 09 сарын 08-ны өдөр ХХК-иас нэхэмжлэлээр 600000 төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, 2011 оны 05 сарын 10-ны өдөр ХХК-ий зарлагын баримтаар 130000 төгрөгийн үнэтэй тойрогтой бор ширээ, 2011 оны 12 сарын 29-ны өдөр иргэн Д.ээс зарлагын баримтаар 300000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат нийт 10331000 төгрөгийн хөрөнгүүдийг авч тооллогын бүртгэлд илүү гарсан хөрөнгөөр бүртгэсэн байх бөгөөд аймгийн Аудитын газрын зөвлөмжөөр 2016 онд үнэ төлбөргүй хүлээн авснаар дансанд бүртгэжээ. Тус газарт 2014 онд хийсэн шалгалтаар 10331000 төгрөгийн хөрөнгийг авахдаа дансанд өр төлбөрөөр тусгаагүй, нийлүүлэгч байгууллагад үнийг төлөхдөө БТСГ-аас дулаанаар хангагч компанийн гэрэл цахилгааны төлбөр болон нягтлан бодогч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн хэрэглэсэн цахилгааны үнийг илүү шилжүүлсний зөрүү мөнгө, мөн фитнес, мандатын орлогыг дансанд тушаалгүй дээрх хөрөнгийг шууд бэлнээр зарцуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4, 13.6-г зөрчсөн гэж акт тогтоосон ч төлбөрийг барагдуулах талаар арга хэмжээ авалгүй энэ удаагийн шалгалтаар дахин төлбөрийн акт тогтоон нэг зөрчилд давхардуулан акт тогтоосон байна. Иймд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх талаар дүгнэлт гаргажээ.

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 02 сарын 10-ны өдрийн 03/08/026/30 актаар[17] 2011-2012 онд тамирчдын мандатын болон фитнесийн орлогыг зохих шийдвэргүйгээр хураан авч, данс бүртгэлд тусгаагүйтэй холбоотой 3391000 төгрөгийн төлбөр илэрсэн гэж Ц.*******баатар, Ж. нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

2014 оны 02 сарын 10-ны өдрийн 03/08/023/26 актаар[18] 2013 онд ААН, айл өрхийн гэрэл цахилгааны төлбөрийг төсвөөс төлж, төсвийг зориулалт бусаар зарцуулснаас 852838 төгрөгийг төлбөрийг Ж.аар төлүүлэхээр,

2014 оны 02 сарын 10-ны өдрийн 03/08/026/29 актаар[19] 2011-2012 онд хуурамчаар нэхэмжлэх үйлдэж төсвөөс хувийн компанийн болон айл өрхийн цахилгааны төлбөрийг төлсөнтэй холбоотой 3710212 төгрөгийг төлбөрийг Ж.аар төлүүлэхээр,

2014 оны 01 сарын 27-ны өдрийн 03/08/023/23 актаар[20] 2011-2012 онд Адуучин удам ХХК нь цахилгааны төлбөрийг бэлнээр төлсөн боловч борлуулалтын орлогыг тушаагаагүйгээс 1 хүнтэй холбоотой 2572695 төгрөгийн төлбөр илэрсэн гэж төлбөр хариуцагч борлуулалтын байцаагч, монтёр С.ээр 2572695 төгрөгийг төлүүлэн авч Мэргэжлийн хяналтын газрын төсвийн орлогын тоот дансанд төвлөрүүлэхийг Архангай аймаг дахь салбар Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК-ий захирал Н., нябо Г. нарт хариуцуулсан, 2014 оны 02 сарын 13-ны өдрийн 03/08/023/35 актаар[21] 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн хяналт шалгалт хийхэд Адуучин Удам ХХК-иас гэрэл цахилгааны илүү төлбөр авч айл өрхийн тооцоог хааснаас 794485 төгрөгийн төлбөр илэрч борлуулалтын байцаагч, монтёроор ажиллаж байсан С.ээр тус тус төлүүлэхээр акт тогтоож байжээ.

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Адуучин Удам ХХК-тай холбоотой халаалт, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 3058600 төгрөгийн төлбөр зөрчил, ЦТС-тай холбоотой гэрэл цахилгааны 3367000 төгрөгийн төлбөр зөрчил, Биеийн тамир спортын хороотой холбоотой 14425600 төгрөгийн төлбөр зөрчил нь тус газрын дарга, нягтлан бодогчийн хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой байна гэж дүгнэсэн байна. /Шалгалтын материалын 46-53-р х/

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 09-ны өдрийн 2/649 тоот албан бичигт[22] дээрх актаар тавигдсан 10330108 төгрөгийн зөрчлийг ЭХ-ийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурьдсан.

Архангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 сарын 09-ны өдрийн 03, 04 дугаар тогтоолуудаар[23] Ж., Ц.*******баатар, Б. нарт холбогдох эрүүгийн 201603000068 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 17-ны өдөр хянаад яллагдагч Ц.*******баатар нь бусадтай бүлэглэн тус аймгийн Биеийн тамир спортын газрын төсвийн хөрөнгөөс 10330108 төгрөгийг завшсан, Ж. нь 13392108 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн 150.2 дахь хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.

Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч нь 10331000 төгрөгийн бараа материалыг худалдан авсан гэж баримт[24] үйлдсэн байх бөгөөд хариуцагчаас тус Биеийн тамир спортын газар үнэгүй ирсэн зарим бараа, материалыг худалдан авсан мэтээр баримт үйлдэж, өмнөх актаар тавигдсан төлбөрийг төлсөн гэж хуурамч баримт бүрдүүлсэн гэж акт тавьсан байна.

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны актуудаар дээрх зөрчилд төлбөр тавигдсан байх бөгөөд хариуцагч нь өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй гэж үзсэн бол түүнийг барагдуулах талаар арга хэмжээ авах байтал дахин акт тогтоож 10331000 төгрөгийн төлбөр тавьсан нь нэг зөрчилд давхар хариуцлага ногдуулсан байна. Иймд 17/02/11 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

3. 2019-05-01-ний өдрийн 17/02/17/03/12 дугаар актын тухайд: Тус актаар[25] Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 331 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож нягтлан бодогч Ж.т 8 хоногийн цалин 310300 төгрөг, шүүгчийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр цалин хөлс олгох талаар дурьдаагүй байхад Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 08 сарын 14-ний өдрийн А/50 дугаар тушаалаар олгосон 2370000 төгрөг, 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр өмгөөллийн хөлс 500000 төгрөг, 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 590 дүгээр захирамжаар өмгөөллийн хөлс 2000000 төгрөг төсвөөс гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэж 2017 оны 06 сарын 27-нд төсвийн бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас ын дансанд 2000000 төгрөг олгосон боловч, байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр нэхэмжлээгүй, нягтлан бодох бүртгэлд өр авлагаар тусгаагүйгээс 5180300 төгрөгийн төлбөр илэрсэн гэж Иргэний хуулийн 498.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 103.2, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 7.5-д заасныг үндэслэн 5180300 төгрөгийг Ц.*******баатараар төлүүлэхээр акт тогтоосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Тухайн актыг ерөнхий байцаагч нь хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гарсан байгаа. 2016-2017 оны баримтыг давхардуулж шалгасан. Хүчин төгөлдөр болоогүй Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн гэж, хариуцагчаас өмгөөллийн хөлсийг төсвөөс олгох ёсгүй, Иргэний хуулийн 497.2-т өмгөөллийн хөлс орохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Иргэний хуулийн 498.5-д заасныг үндэслэж акт тавьсан гэж маргажээ.

Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагч уг актыг хянаад: Ж. нь 2016 оны 01 сарын 02-ноос 01-13 хүртэлх хугацааны 8 хоногийн цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 331 дүгээр захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, тус байгууллагаас нягтлан бодогч Ж.т 2016 оны 06 сард 8 хоногийн цалинд 310355 төгрөгийг олгосон байна. Ж. нь Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 04 сарын 27-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ня-богийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж мөн шүүгчийн 2016 оны 07 сарын 05-ны 388 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 08 сарын 14-ний А/50 дугаар тушаалаар 2196707 төгрөгийг 8 сарын 16-нд олгосон байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан заалттай нийцэж байна. Мөн Ж. нь Биеийн тамир спортын газраас 500000 төгрөгийн өмгөөллийн хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр өмгөөллийн хөлсөнд 500000 төгрөг, шүүгчийн 2016 оны 11 сарын 16-ны 590 дүгээр захирамжаар өмгөөлөгчийн хөлсөнд 2000000 төгрөг нийт 5180000 төгрөгийг Ж.ын хувийн харилцах дансанд шилжүүлсэн байна.

Улсын байцаагчийн актад бичигдсэн шүүхийн 338 дугаар шийдвэрийг үндэслэн зөрчил төлбөр тогтоосон байгааг тодруулж үзэхэд: уг дугаар бүхий шийдвэр гараагүй, мөн Биеийн тамир спортын газрын даргын А/50 дугаар тушаалаар 2196707 төгрөг олгосон байхад актад 2370000 төгрөгийг олгосон гэж эрх зүйн актын дугаар, мөнгөн дүнг буруу тооцон зөрчилтэй акт тогтоосон байна. Улсын ахлах байцаагчийн актаар тогтоосон зөрчлийн хугацаа, нөхцөл байдлууд нь 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулиас өмнөх үйлдлүүдэд акт тогтоосон байна. Мөн Шүүхийн байгууллагаас дээрх шийдвэрүүд гарсан байхад цалин хөлс, өмгөөллийн хөлсийг төлүүлэхээр акт тогтоосон нь ИХШХШТ хуулийн 120.1-д заасан Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно, 120.1.1-д энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, мөн МУ-ын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно, 32.1-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэсэн заалтын дагуу улсын ахлах байцаагчийн тогтоосон 17/02/17/03/12 тоот актыг хүчингүй болгох гэжээ.

Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 149 дүгээр албан бичгээр[26] дээрх актад аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 08 сарын 14-ний өдрийн А/50 дугаар тушаалаар олгосон 2196707 төгрөг, үндэслэлгүй нэмэгдүүлж олгосон 173293 төгрөг гэж өөрчлөлт оруулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 103.2-т зааснаар гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Ц.*******баатарын хууль бус шийдвэрийн улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан нягтлан бодогч Ж.т аймгийн Биеийн тамир спортын газраас нөхөн олговор олгосны улмаас уг захиргааны байгууллагад учирсан хохирлыг түүгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий актыг нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болоогүй байх үеийн нөхөн олговорыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж маргасан байна.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр[27] Архангай аймгийн Биеийн тамир спортын газраас 500000 төгрөг, 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 331 дүгээр шүүгчийн захирамжаар[28] 8 хоногийн цалин 310355 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 34139 төгрөг, 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр[29] Ж.ыг Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 590 дүгээр шүүгчийн захирамжаар[30] өмгөөллийн хөлс 2000000 төгрөг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна .

Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын 2016 оны 06 сарын цалин олгох хүснэгтээр[31] Ж.т 250388 төгрөг олгосон, тус газрын даргын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн а/44 дүгээр зардал гаргах тухай тушаалаар[32] өмгөөллийн хөлсөнд гарсан 515600 төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардлаас гаргаж олгохоор шийдвэрлэсэн байна.

Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 08 сарын 14-ны өдрийн а/50 дугаар тушаалаар[33] Ж.т олгох үндсэн болон нэмэгдэл цалин хөлс, хоолны хөнгөлөлтөнд 2196707 төгрөгийг цалин хөлсний зардлаас бодож олгохоор шийдвэрлэсний дагуу 2016 оны 08 сарын цалин олгох хүснэгтээр[34] Ж.т цалин 1579783 төгрөг, хоолны мөнгө 213550 төгрөг, нийт 1793333 төгрөг, 2016 оны 08 сарын цалин олгох хүснэгтээр[35] 116113 төгрөг тус тус олгожээ.

Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 08 сарын 02-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр[36] төрийн санд 380000 төгрөгийн /шүүгчийн 861 дүгээр захирамжийг биелүүлэх/ гүйлгээ хийсэн, мөн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр а/41 дүгээр шийдвэрийг биелүүлэх/ 135650 төгрөгийг, 2017 оны 01 сарын 02-ны өдрийн нэхэмжлэхээр[37] 2 сая төгрөгний, 2017 оны 06 сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр[38]2 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс Ж.т олгосон цалин хөлсний үнийн дүн дээр маргаагүй бөгөөд дээрх нөхөн төлбөрөөс Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд шүүхийн шийдвэр гарч олгогдсон өмгөөллийн хөлс 2000000 төгрөг, ажил олгогч өөрөө сайн дураар ажилгүй байсан хугацааны цалин гэж олгосон 2196707 төгрөгийг буруу шийдвэр гаргасан Ц.*******баатараар төлүүлэхээр акт тогтоосон нь зөв байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.*******баатарын шийдвэрээр төрийн албанаас хууль бусаар халагдсан Ж.т олгосон цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, улсын тэмдэгтийн хураамж зэргийг шүүхийн шийдвэрийг үндэслэн Архангай аймгийн Биеийн тамир спортын газраас төлснийг үндэслэн 4196707 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тогтоогдсон нөхөн төлбөр 983293 төгрөгийг хасч хүчингүй болгох нь зүйтэй байна.

4. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/13 дугаар актын тухайд: Тус актаар[39] 2014 онд төсвийн хөрөнгөөр худалдан авсан зургийн аппаратыг данс бүртгэлд тусгаагүй, дутагдуулсан 351700 төгрөг, 2017 онд гандболын дасгалжуулагч Т. ажлаас гарах үедээ 1216300 төгрөгийн үнэ бүхий canon маркын камерыг хувьдаа завшиж дутагдуулсан, 2018 онд Их талын гэгээ ХХК-иас тендерээр авсан ажилчдын нормын хувцас 4 ш дутагдсан 198000 төгрөг, нийт 1766000 төгрөгийн төлбөр зөрчлийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоосон.

Нэхэмжлэгчээс: 351700 төгрөгийн самсунг маркын зургийн аппарат нь байсаар байтал тайлбар авалгүй шууд акт тавьсан. Мөн канон маркын аппаратыг аймгийн Засаг даргын төрөл гандболын дасгалжуулагчаар ажиллаж байсан Т. нь хариуцан тэмцээн уралдааны зургийг авч байгаад гэнэт нэг өдөр зургийг аппаратыг хүлээлгэж өгөлгүй сураггүй алга болсон. Нярав Б. нь аймгийн Цагдаагийн газар өргөдөл өгсөн боловч цагдаагийн газар нь шалгаагүй. Энэ аппаратыг Т.ээр төлүүлэх шийдвэр гаргахгүй дарга, нягтлан бодогч нараар төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь аймгийн Засаг даргын ойрын төрөл садан болохоор ийм шийдвэр гаргаж байна гэж үзэж байна.

Ажилчдын нормын хувцсыг 4 дутсан гэж дарга, нягтлан бодогч, нярав нараар хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр нь үндэслэлгүй юм. Нярав тоолж хүлээж авах ёстой. Тоолоогүй бол тухайн албан хаагчийн хариуцлагагүй буруутай үйлдэлд тухайн буруутай этгээд нь хариуцлага хүлээх ёстой байхад хамааралгүй нягтлан, даргад бусдын хүлээх ёстой хариуцлагыг хүлээлгэж байгаа нь тухайн актыг үндэслэлгүй болохыг харуулж байна гэж маргажээ.

Соёл спорт аялал жуулчлалын Яамнаас 2014 онд хөрөнгө оруулалтаар өгсөн Канон маркын 1216300 төгрөгийн зургийн аппаратыг 2014 оны 7 сарын 07-ны өдрийн 0001 тоот орлогын баримтаар[40] үндсэн хөрөнгийн машин тоног төхөөрөмжийн дансанд орлогод авчээ. Тус газрын дасгалжуулагчаар ажиллаж байсан Т. 2017 онд ажлаас чөлөөлөгдөхдөө уг зургийн аппаратыг эд хариуцагч няравт хүлээлгэн өгөөгүй, мөн Их талын гэгээ ХХК-иас нийт 24706000 төгрөгийн спортын өмсгөл хувцсыг хүлээн авч, 198000 төгрөгийн 4 ширхэг хувцас дутагдаж байгаа гэдэгт нэхэмжлэгч маргаагүй бөгөөд байгууллагын эд хөрөнгийг шууд хариуцагч нярав бараа материалыг хүлээж аваагүй, хариуцлагагүй хандсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Данс бүртгэлд тусгаагүй гэх 351700 төгрөгийн зургийн аппаратыг 2014 оны тооллогын бүртгэл, эд хариуцагч нярвын аж ахуйн материалын тайлантай тулган үзэхэд 2013 оны жилийн эцсийн болон 2014 оны эхний үлдэгдлээр дансанд бүртгэгдсэн байна. Санхүүгийн хяналтын ерөнхий байцаагчийн албан бичигт уг зургийн аппаратыг 2014 оны эхний хагас жилийн тооллогын комиссын актад актлах хөрөнгийн жагсаалтыг гарган, саналыг Орон нутгийн Өмчийн албанд хүргүүлж, тус албаны 2014 оны 11 дүгээр сарын 10-ны 138 тоот албан бичгээр акталж, данснаас хасах зөвшөөрөл олгосны дагуу данснаас хассан байхад төлбөр болгон тогтоосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байх ба хариуцагч энэ талаар маргахгүй байх тул 17/02/17/04/13 тоот актын төлбөрөөс 351700 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

5. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/14 дугаар актын тухайд: Тус актаар[41] 2016-2018 онуудад хүн амын орлогын албан татварыг дутуу суутган тооцсоноос 2995850 төгрөгийн төлбөр зөрчил илэрлээ. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 18.1.1, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 22.1.4, Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4.2, 20.2.7-г зөрчсөн гэж үзээд хавсралтаар тооцсон 2992850 төгрөгийг нэр бүхий ажилчдаар төлүүлэхээр акт тогтоосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Холбогдох хүмүүстэй сонсох ажиллагаа хийгээгүй, 2014-2018 оны баримтуудыг давхардуулж шалгасан, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийг буцаан хэрэглэсэн гэж, хариуцагчаас хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт 7000 төгрөгийг цалингаас болон хоолны мөнгөнөөс давхар хөнгөлсөн нь буруу гэж маргажээ.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2019-09-13-ны өдрийн 149 дүгээр албан бичгээр дээрх актын тогтоох хэсэгт ...2992850 гэсэн бичиглэлийн алдааг хавсралтаар 2995850 төгрөг гэж тооцсон байна.

Архангай аймгийн Аудитын газрын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн Аудитын гэрчилгээгээр[42] Биеийн тамир спортын газрын 2016 оны санхүүгийн байдал, ажил гүйлгээнүүд холбогдох хууль журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэж дүгнэсэн, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн актуудаар хувь хүний орлогын албан татвар суутган тооцсонтой холбоотой санал дүгнэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давхардуулж шалгасан гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хувь хүний орлогын албан татварыг суутгасан, суутгаагүй талаар, үнийн дүнгийн талаар маргаагүй холбогдох хүмүүст мэдэгдээгүй сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргасан бөгөөд энэ үндэслэлээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд дээрх актыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

6. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/15 дугаар актын тухайд: Тус актаар[43] Усан бассейн ашиглалтад ороогүй байхад усан сэлэлтийн багшаар Б., усан сэлэлтийн дасгалжуулагчаар А. нарыг 2016 оны 03 сараас 09 сар хүртэл томилон ажиллуулснаас 7016822 төгрөгийн төлбөр зөрчил илэрлээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.8 заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд 7016822 төгрөгийг төсөв захирагч Ц.*******баатар, нягтлан бодогч Ж. нараар төлүүлэхээр акт тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс: 2016 оны 06 сард усан бассейн ашиглалтад орохоор төлөвлөгдсөн ба тухайн усан спорт нь эрсдэлтэй, бэлтгэгдсэн багш, дасгалжуулагчгүйгээр ажиллах боломжгүй учир урьдчилан тухайн багш дасгалжуулагчийг бэлтгэх шаардлага үүссэн. Үүний дагуу усан сэлэлтийн 2 багшийг сургалт, семинарт хамрагдуулах зорилгоор 2016 оны 03 сард ажилд томилох тушаал гаргасан. Гэвч Биеийн тамир спортын газраас үл шалтгаалан 2016-06 сард тухайн усан бассейн нь ашиглалтад оролгүй хойшилсоор 9-р сар болсон. Ингээд 2 багшийг ажлаас чөлөөлсөн. Тухайн 2 багш нь сургалт, семинарт хамрагдаж бэлтгэгдэж байсан хугацааны цалин нь олгогдсон гэжээ.

Ө., А. нарыг Биеийн тамир спортын газрын даргын 2016-03-07-ны өдрийн Б/15, Б/16 дугаар тушаалаар[44] усанд сэлэлтийн багш-дасгалжуулагчаар түр томилж, цалинг ТҮ-6-1 шатлалын 496912 төгрөгөөр тогтоон, цалинжуулсан болох нь Биеийн тамир спортын газрын 2016 оны 03 сараас 09 сар хүртэлх цалингийн хүснэгтээр[45] тогтоогдож байна.

Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/49 тоот тушаалаар[46] дээрх ажилтнуудыг чөлөөлсөн байх бөгөөд барилга ашиглалтад ороогүй байхад зардал гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 5.1.3-г зөрчин төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байх тул акт үндэслэлтэй байна.

Санхүүгийн хяналт аудитын албаны 2019-09-13-ны өдрийн 149 дүгээр албан бичгээр актад дурьдсан Ө.ийн овгийн үсгийг буруу бичсэнийг засаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэснийг хасч зассан байна. Усан бассейн ашиглалтад орсон тохиолдолд мэргэжлийн шаардлага хангаж байгаа хүнийг шууд томилох, эсхүл ажилд томилсны дараа дадлагажуулж сургах боломжтой байхад батлагдаагүй орон тоонд томилж ажиллуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэсэнтэй нийцээгүй байна. Иймд улсын байцаагчийн дээрх акт үндэслэлтэй байна.

7. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/17 дугаар актын тухайд: Тус актаар[47] Жижүүр, үйлчлэгч, бичиг хэрэг, жолооч нарт хоолны мөнгийг дутуу бодож олгосон 11 хүнтэй холбоотой 2024000 төгрөгийн төлбөр зөрчил илэрсэн нь Төрийн албаны тухай хуулийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, Байгууллагын дотоод журмын 10.7-д заасныг зөрчсөн гэж үзээд 2024000 төгрөгийг холбогдох хүмүүст нөхөн олгохыг Ц.*******баатар, Ж. нарт хариуцуулсан байна.

Нэхэмжлэгчээс: 2014, 2016, 2017 онуудад жижүүр, жолооч, бичиг хэрэг, үйлчлэгч нарт тухайн хоолны мөнгийг олгохдоо ажилласан өдрөөр нь тооцон олгодог байсан. Жижүүрийн тухайд 2 өнжөөд нэг гардаг ээлжийн ажилтан.Ээлжинд гараагүй буюу ажиллаагүй хугацаанд хоолны мөнгийг олгох боломжгүй. Жолооч Н. нь 2014 оны эхний 3 сарын байдлаар жижүүрт гарч байсан учир гараагаар нь тооцож хоолны мөнгийг олгосон. Үйлчлэгч Н. бичиг хэрэг Б. нар нь тухайн үед ажиллаагүй, чөлөө авсан учир хоолны мөнгийг олгоогүй. Энэ нь төсвийн тухай хуульд зааснаар төсвийг хэмнэлттэй, үр ашигтай байлгах, Засгийн газрын 2014 оны Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолыг тус тус баримталж ажилласан гэжээ.

Санхүүгийн хяналтын ерөнхий байцаагч: Актад дурьдсан ажилчдад ажиллаагүй чөлөөтэй, өвчтэй, жижүүрүүдийн 48 цаг амарсан хугацааны хоногийг тооцон хоолны мөнгийг тус тус хасаж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 49.1, Байгууллагын дотоод журмын 10.7 заалттай нийцэж байгаа тул актыг хүчингүй болгох гэжээ.

Биеийн тамир спортын газрын 2014 оны 1 сарын цалин олгох хүснэгтээс[48] харахад Ж. 11 хоног, Н. 10 хоног, Л. 10 хоног 2014 оны 2 сарын цалингийн хүснэгтээс[49] харахад Ж. 20, Н. 20, Л. 20 хоног, 2014 оны 3 сарын цалингийн хүснэгтээс[50] харахад Ж. 9 хоног, Н. 6 хоног, Л. 16 хоног, 2016 оны 4 сарын цалингийн хүснэгтээс[51] харахад Э. 10 хоног, Ж. 10 хоног, 2016 оны 5-р сарын цалингийн хүснэгтээс[52] харахад Э. 10 хоног, Ж. 10 хоног, Г. 11 хоног, 2016 оны 06-р сарын цалингийн хүснэгтээс[53] харахад Э. 10 хоног, Ж. 10 хоног, Г. 10 хоног, 2016 оны 07 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[54] харахад Э. 10 хоног, Ж. 10 хоног, Г. 11 хоног, 2016 оны 08 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[55] харахад Ж. 11 хоног, Г. 10 хоног, 2016 оны 09 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[56] харахад Ж. 10 хоног, Г. 10 хоног, 2016 оны 12 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[57] харахад Ж. 10 хоног, 2017 оны 01 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[58] харахад Ж. 21 хоног, Ж. 10 хоног, Б. 18 хоног, Ж. 11 хоног, 2017 оны 02 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[59] харахад Ж. 10 хоног, Ж. 9 хоног, 2017 оны 04 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[60] харахад Х. 16 хоног, 2017 оны 05 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[61] харахад Ж. 11 хоног, Ж. 11 хоног, Х. 19 хоног, 2017 оны 06 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[62] харахад Ж. 10 хоног, 2017 оны 07 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[63] харахад Ж. 6 хоног, 2017 оны 09 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[64] харахад Ж. 20 хоног, 2017 оны 10 сарын хоолны мөнгө олгох хүснэгтээс[65] харахад Б.******* 22 хоног, Ж. 16 хоног, Ж. 16 хоног тус тус ажилласан болох нь тогтоогдож байх бөгөөд хоолны мөнгөний үнийн дүн дээр талууд маргаагүй байна.

Биеийн тамир спортын газрын хөдөлмөрийн дотоод журмын[66] 10.7-д Албан хаагчдад хоолны мөнгийг өдрийн 4000 төгрөгөөр...ажлын өдрөөр тооцон төсвийн нөөц боломжоос хамааран сар, улиралд тооцон олгоно гэж заасан байх тул дээрх 17/02/17/03/17 дугаар акт нь хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд дээрх актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

8. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/18 дугаар актын тухайд: Улсын комисс хүлээж аваагүй ашиглалтад оруулаагүй барилгын 2018 оны халаалтын хөлсийг төсвөөс төлсөнтэй холбоотой 10198742 төгрөгийг төлбөрийг гүйцэтгэгч аж ахуйн нэгжээр төлүүлэхээр тогтсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ЭБО сервис компанитай сонсох ажиллагаа хийгээгүй, оролцоог хангаагүй, дулаан цахилгаанаар хангах 3 талын гэрээтэй байсан гэж, хариуцагчаас ашиглалтад ороогүй барилгын гэрэл, цахилгааны мөнгийг төсвөөс төлсөн нь Барилгын тухай хуулийн 48.2-г зөрчсөн гэж маргажээ.

Эх голомтын илч ХХК-ийн 371 тоот нэхэмжлэхээр[67] Биеийн тамир спортын газраас 2018 оны 12 сарын халаалтын хөлс 9271584 төгрөг, НӨАТ 927158 төгрөг, нийт 10198742 төгрөг нэхэмжилж, 2018 оны 12 сарын 23-ны төлбөрийн хүсэлтээр[68] 10198742 төгрөгийг халаалтын зардал гэж төлсөн болох нь тогтоогдож байна.

Хүүхэд залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах ажлын гэрээний хугацаа сунгах 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнээс харахад тухайн барилга бүрэн ашиглалтад ороогүй, барилга угсралтын гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сунгагдсан болох нь тогтоогдож байна.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэж заасныг зөрчиж байнгын ашиглалтад ороогүй барилгын халаалтын хөлсийг төлсөн нь буруу байх бөгөөд хариуцагчаас акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

9. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/19 дугаар актын тухайд: Тус актаар[69] Нуурын толгой ХХК-тай биеийн тамир спортын газрын өрөө засварлах ажил хийлгэхээр 2018-05-11-ны өдрийн АРБТСГО2/2018 тоот гэрээ байгуулсан боловч тухайн компаниар засварын ажлыг хийлгээгүй хуурамч гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон. Уг компанийн дансанд шилжүүлсэн 9950000 төгрөгийг нягтлан бодогч Ж. нь бэлнээр гаргуулан авч, хувьдаа завшсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4, 13.1, Авлигын эсрэг хуулийн 7.1.6, мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж 9950000 төгрөгийг Ж.аар төлүүлэхээр акт тогтоосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Нуурын толгой компанитай ажлын гэрээ байгуулж, 2018 оны 05 сард засвар үйлчилгээ хийлгэсэн. 2017, 2018 оны баримтыг 2018 оны 10 сард шалгасан мөртлөө зөрчил гээгүй. 2019 онд давхардуулан шалгаж акт тавьсан. Ажлын хөлсийг нь тооцолгүй акт тавьсан нь ойлгомжгүй спорт заалны дотор өрөөнүүд, коридорын засварын ажлыг хийх 9950000 төгрөгийн гэрээ байгуулсан. Данс бүртгэлд зөрүүтэй тусгагдсан зүйл байхгүй гэжээ.

Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай Б/21 дүгээр тушаалаар[70]хөлөгт тоглоомын танхим, ажилчдын амралтын өрөө, тамирчдын сургалтын өрөө, үүдний коридорын өрөөг засварлуулахаар Нуурын толгой ХХК-тай 9950000 төгрөгөөр барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.

2018 оны 05 сарын 11-ний өдөр Биеийн тамир спортын газрын өрөө засварлах ажлын гэрээг[71] Биеийн тамир спортын газрын дарга Ц.*******баатар, Нуурын толгой ХХК-ийн захирал С.Адъяажаргал нар байгуулсан байна.

Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны 06 сарын 04-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар[72] засварын ажлыг хүлээж авах комиссыг Д., Э.*******, Б. нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Засварын ажлыг хүлээж авах комиссын 2018 оны 06 сарын 08-ны өдрийн АРБТСГ02/2018 дугаар актаар[73] өрөөнүүдийн засварын ажлыг бүрэн, чанартай хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзжээ.

Нуурын толгой ХХК-ийн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн нэхэмжлэхээр[74] засварын ажлын 9950000 төгрөгийг нэхэмжилж, 2018 оны 06 сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 9950000 төгрөгийг Нуурын толгой ХХК-д шилжүүлсэн байна. Нуурын толгой ХХК-ийн 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 10 дугаар албан бичигт Биеийн тамир спортын газрын дотор өрөөнүүдийн засварын ажлын материалын зардал 9950000 төгрөг 2018 оны 06 сарын 27-нд Нуурын толгой ХХК-ийн дансанд орж, 2018 оны 06 сарын 27-ны өдөр зарлага гарч 10%-н НӨАТ-ыг суутган нягтлан бодогч Ж.т бэлэн өгсөн гэжээ.

-Гэрч Адъяжаргал ...Гэрээ байгуулсан, засварын ажлыг гүйцэтгэсэн, засварын ажлыг гүйцэтгээд тухайн байгууллагад хүлээлгэж өгөөд 2018 оны санхүүгийн тайланд бүх баримт нь орсон байгаа. Уг гэрээний өртөг 9950000 төгрөг байсан. Тухайн үед Биеийн тамир спортын газрын нягтлангийн нөхөр, нөхрийнх нь аав нар манай компанид ажилладаг байсан. Засварын ажлыг 3-4 хүн хийсэн байх. Нягтлангийх нь нөхөр манайд пракет байгаа, та арай хямдхан үнээр авах уу гэж асуусан. Тэгээд цалин болон паркетных нь мөнгийг эхнэр т өгсөн. Биеийн тамир спортын газраас шилжүүлсэн мөнгөнөөс суутган тооцох татвараа хасаад ажилласан хүндээ цалинг нь өгсөн гэж

-Гэрч Д. ...өрөөний засварын ажил хийгдсэн. Манай нягтлан бодогчийн нөхөр 2-3 хүний хамт хийсэн. ...Засварын ажлыг албан ёсоор хүлээж аваагүй, хийсэн засварын ажилтай бол танилцсан. Актыг бид нар бичээгүй, гарын үсэг л зурсан, засварын ажлын гүйцэтгэлийн баримт юм байна л гэж бодсон, комиссын гишүүнээр орсон талаараа мэдээгүй гэж тус тус мэдүүлснээс үзэхэд Биеийн тамир спортын газар дээрх засварын ажил хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Өрнөх цэнхэр ХХК-иас авсан барилгын материал, байгууллагын орлогод авсан барилгын материалын үнийн зөрүү хэд байгаа, засвар хийгдсэн гэдэг нь тогтоогдож байх тул засварт хэдэн төгрөг зарцуулсан, /барилгын материал, ажлын хөлс гм/ 9950000 төгрөгнөөс зөрүү гарч байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр шууд нийт үнийн дүнд акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Хариуцагч акт тогтоохдоо Нуурын толгой ХХК-иар засварын ажил хийлгээгүй, хуурамч гэрээ байгуулж, уг компанийн дансанд шилжүүлсэн 9950000 төгрөгийг нягтлан бодогч Ж. нь бэлнээр гаргуулан авч хувьдаа завшсан гэж үзсэн байх бөгөөд энэ талаараа бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байна. Шүүхээс актын үндэслэлд дүгнэлт өгөхөөс засвар хийгдсэн эсэх, засварт хэдэн төгрөг зарцуулсан эсэхийг шалгаж тогтоохгүй юм. Иймд дээрх актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн актуудаар дээр засварын ажил хийсэнтэй холбоотой акт, дүгнэлт, зөвлөмж гаргаагүй байх тул нэхэмжэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 10 сард шалгасан мөртлөө зөрчил гээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нягтлан бодогч нь нийтийн албан тушаалтан байх ба Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч Ж. нь дээрх засварын ажлыг өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхрөөрөө хийлгэсэн байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж байх хэдий ч улсын байцаагч энэ үндэслэлээр акт тогтоогоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

10. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/20 дугаар актын тухайд: Тус актаар[75] 2015-2018 онд ээлжийн амралтын тушаал гарсан байхад ээлжийн амралтын мөнгийг тухайн сарын цалин хөлс, хоолны мөнгөтэй давхардуулан олгосноос 3 хүнтэй холбоотой 4382775 төгрөгийн төлбөр илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Авлигын эсрэг хуулийн 7.1.6-г зөрчсөн гэж үзээд Ц.*******баатараар 505205 төгрөг, Ж.аар 2661332 төгрөг, Т.ээр 1216238 төгрөг, бүгд 4382775 төгрөг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: 2017 оны баримтыг , нар үзэж шалгасан. Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагч актыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэжээ.

Санхүүгийн хяналтын ерөнхий байцаагчаас: Тус газрын нягтлан бодогч Ж., үйлчлэгч Т., дарга Ц.*******баатар нар нь актын хавсралтад дурдсан ээлжийн амралтын хугацаанд ажилласан нь тухайн хугацааны ажлын цагийн бүртгэлд байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д зааснаар удирдлагын шийдвэргүйгээр цалин, хөлсийг олгосон байна. Ээлжийн амралтаа тодорхой шалтгааны улмаас эдэлж чадаагүй ажилласан хугацааны цалин урамшуулал авсан нь хуулийн хүрээнд үндэслэлтэй байна. Давхардуулан олгосон цалин гэх 4162775 төгрөгийн төлбөрийг актаас хасч хүчингүй болгох, давхардуулан олгосон 220000 төгрөгийн хоолны мөнгийг буцаан төлүүлэхээр засах гэжээ.

Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 03 сарын 13-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/09 дүгээр тушаалын[76] хавсралтаар Ж. нь 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс 20 хоног, Т. нь 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс 15 хоног тус тус амрахаар байна.

Биеийн тамир спортын газрын 2017 оны 04 сарын цалингийн хүснэгтээр[77] Ж. 20 хоног, Т. 20 хоног ажилласнаар цалин, хоолны мөнгө авчээ.

2017 оны ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаар[78] Ц.*******баатар нь 2017 оны 09 сарын 18-ны өдрөөс 10 сарын 27-ны өдөр хүртэл 29 хоногийн амралт эдлэхээр байсан байна. 2017 оны 09 сарын 18-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр[79] Ц.*******баатарт 1825995 төгрөгний цалин, 60000 төгрөгний хоолны мөнгө[80] олгогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна гэжээ. Биеийн тамир спортын газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.6-д ...ээлжийн амралтаа захиргааны шийдвэрээр ажлын зайлшгүй шалтгаанаар биеэр эдэлж чадаагүй албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 31.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно гэж заасан байна.

Ж., Т. нар нь 2017 оны ээлжийн амралтаа ажлын зайлшгүй шаардлагаар биеэр эдэлж чадаагүй бол ажил олгогчийн буюу Биеийн тамир спортын газрын даргын, Ц.*******баатар нь аймгийн Засаг даргын шийдвэрээр мөнгөн урамшуулал авч болохоор байх ба эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, хичнээн төгрөгний урамшуулал олгогдох нь тодорхойгүй байхад цалин давхардуулж авсан нь хууль бус байна. Иймд улсын байцаагчийн дээрх акт үндэслэлтэй байна.

11. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/21 дүгээр актын тухайд: Тус актаар[81] Биеийн тамир спортын газар нь 2018 оны 12 сард гэрэл цахилгааны хөлсийг урьдчилан төлж санхүүгийн тайланд авлагаар тусгаагүйтэй холбоотой 1069398 төгрөгийг зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 43.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4.2-г зөрчсөн байна гээд уг мөнгийг 2019 оны батлагдсан төсвөөс гаргуулахаар акт тогтоожээ:

Нэхэмжлэгчээс: Гэрэл цахилгааны мөнгө 1069000 төгрөгийг санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагч хүчингүй болгосон. Тухайн гэрлийн 1069398 төгрөгийг төлбөрийн нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн. Урьдчилан төлсөн зүйл байхгүй. Тооцоо нийлсэн актаар өглөг авлагагүй гэж Цахилгаан шугам сүлжээний нягтлан бодогч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан гэжээ.

2019 оны 12 сарын 20-ны өдөр аймгийн Архангайн салбар цахилгаан түгээх станц ТӨХК-иас 1177068 төгрөгийн цахилгаан эрчим хүчний нэхэмжлэх[82] /цахилгаан тоолуурын заалттай/, мөн тухайн өдөр 1773 тоот нэхэмжлэхээр /тоолуурын заалтгүй/ 1291398 төгрөгийн цахилгааны төлбөр ирүүлснийг 2018 оны 12 сарын 23-ны өдөр 4 тоот төлбөрийн хүсэлтээр[83] нийт 2024466 төгрөгийг тус компанид гэрэл цахилгааны зардал гэж шилжүүлсэн байна. ЭБЦТС ТӨХК-ийн нягтлан бодогч нь аймгийн Биеийн тамир спортын газар нь 2018 оны 12 сарын 31-ний байдлаар 1069398 төгрөгний илүү төлөлттэй нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг[84] гаргаж өгсөн бөгөөд Биеийн тамир спортын газрын 2018 оны 12 сарын 31-ний байдлаарх авлагын тодруулгад[85] энэ талаар тусгаагүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4 Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ, 14.4.2 бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага гэснийг зөрчсөн байна.

Эрдэнэт Булганы ЦТС, Архангай аймаг дахь салбар ХХК-ийн нягтлан бодогч О.Дэлгэрзаяа нь шүүхэд тайлбар гаргахдаа[86] Спорт хороо нь 2018 оны 12 сард 1069398 төгрөг илүү шилжүүлж 2019 оны 01 дүгээр сарын цахилгааны төлбөр 923162 төгрөгийг суутгаж, үлдсэн 146236 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын цахилгааны төлбөр 1037275 төгрөгнөөс суутгаж тооцсон талаар тодруулсан байх хэдий ч улсын байцаагч нар нь Биеийн тамир спортын хорооны 2014-2018 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн байх тул 2018 оны байдлаарх зөрчилд акт тавьсныг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл Биеийн тамир спортын хороо нь 2018 оны 12 сарын 31-ний байдлаар цахилгааны төлбөр 1069398 төгрөгний илүү төлөлттэй байсан мөртлөө уг авлагыг дансанд тусгаагүй байсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 43.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4.2-г зөрчсөн байх бөгөөд энэ үндэслэлээр акт тавьсан нь үндэслэлтэй байна.

12. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/22 дугаар актын тухайд: Тус актаар[87] Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч Ч.ын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн Зардал хүсэх тухай 1/67 тоот албан бичгийг хуурамчаар үйлдэж Засаг даргын шийдвэр гараагүй байхад Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн А/48 тушаалаар Япон улсын Тотори мужид зохион байгуулагдах олон улсын гранд голфийн тэмцээн семинарт оролцуулахаар нягтлан бодогч Ж.т биеийн тамир, тэмцээн уралдааны зардлаас 2670000 төгрөгийг төсвөөс гаргуулсантай холбоотой зөрчил гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7, Засгийн газрын 147-р тогтоол, Авлигын эсрэг хуулийн 7.1.6, 7.1.7-г зөрсөн байна гээд уг мөнгийг Ж.аар төлүүлэхээр акт тавьсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагч уг актыг хүчингүй болгосон. Давхардуулж шалгасан. Бичиг баримт хуурамчаар үйлдээгүй. Хуурамчаар үйлдсэн талаарх хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байхад юуг үндэслэж ийм дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна. Байгууллагын дотоод журамд, Биеийн тамир спортын тухай хуульд Олон улсын болон тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан байдгийн дагуу байгууллагын даргад хүсэлт гарган, түүний дагуу тушаал гарч зардал мөнгө шийдвэрлэгдсэн гэж маргажээ.

Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/67 дугаар албан бичгээр[88] салбар хорооны гишүүн тамирчин аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат, Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч Ж. нарыг 2017 оны 10 дугаар сарын 19-24-ны өдрүүдэд Япон улсын Тотори мужид болох Олон улсын граунд гольфийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох тул ирэх, очих унаа, байр, хоолны зардал нэг тамирчинд 3200000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаарх хүсэлтийг ирүүлсэн байна.

Дээрх хүсэлтийг харгалзан Биеийн тамир спортын тухай хуулийн 16-р зүйл, байгууллагын дотоод журмын 10.8 дахь заалтуудыг үндэслэн Биеийн тамир, спортын газрын даргын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн А/48 тоот тушаалаар[89] Ж.ыг 10-р сарын 19-23-ны өдрүүдэд тэмцээнд оролцуулахад онгоцны зардал, хоол, байрны зардалд 2670000 төгрөг олгох, уг зардлыг биеийн тамир, тэмцээн уралдааны зардлаас гаргахыг зөвшөөрчээ.

Биеийн тамир спортын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь спортын холбоо, спортын клуб, биеийн тамирын арга хэмжээ, спортын тэмцээн, наадмыг ивээн тэтгэж болно гэж зохицуулсан байх бөгөөд Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 03 сарын 10-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар[90] байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба тус журмын 10.8-д аймагт ажиллаж байгаа тамирчин...тэмцээн уралдаанд оролцох бол төсвийн боломжоос хамааран санхүүгийн дэмжлэгийг олгоно гэж заажээ. Иймд дээрх зардлыг байгууллагын даргын шийдвэрээр тэмцээн уралдааны зардлаас гаргуулсныг төсвийг зориулалт бусаар зарцуулсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

13. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/23 дугаар актын тухайд: Тус актаар[91] 2017 онд барилгын материалын тайланд 36 шуудай цементийг санхүүгийн анхан шатны баримтгүй зарлагадсанаас 414000 төгрөгийн зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-г зөрчсөн гэж үзээд уг мөнгийг Ж.аар төлүүлэхээр акт тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Тухайн хөрөнгийг хариуцдаг эд хариуцагч нярав Б. нь баримтаа дутуу бүрдүүлж алдаа зөрчил гаргасан байхад нягтлан бодогчоор төлүүлэхээр акт тавьж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Өрнөх цэнхэр ХХК-ийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн зарлагын баримтаар[92] Биеийн тамир спортын газарт 3 тн цементийг 690000 төгрөгөөр худалдаж, Биеийн тамир спортын газрын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр[93] 690000 төгрөгийг тус компанид төлжээ.

2017 оны 10 сарын 11-ний өдрийн 2 шаардах хуудсаар[94] Цанын баазын засвар, шовгор барих ажилд жижүүр нийт 44 ш цементийг хэрэглэсэн байна.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 77 дугаар албан бичгээр[95] Архангай аймгийн Биеийн тамир спортын газраас энэ талаарх тайлбар, баримт ирүүлэхийг шаардсан байх бөгөөд Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 35 дугаар албан бичгээр[96] хариу ирүүлэхдээ 414000 төгрөгийн цементийг санхүүгийн анхан шатны баримт байхгүй зарлагадсан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Ийнхүү 414000 төгрөгийн цементийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүй байх тул акт тогтоосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй байна.

14. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/24 дүгээр актын тухайд: Тус актаар[97] Автомашинд өндөр үнээр, мөн ашиглагддаггүй сэлбэг худалдаж авсан 220000 төгрөгийн зөрчил нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Засгийн газрын 147-р тогтоолын 3.4-г зөрчсөн гэж үзээд жолооч Б.аар төлүүлэхээр акт тавьсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Жолооч Б.ад сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй учир төлөхгүй гэсэн. 2015 онд Төрийн Аудит, 2017 онд Санхүүгийн хяналт шалгалт шалгасан мөртлөө акт тавьсан. Зах зээлийн үнэлгээ байхгүй, шинжээчийн дүгнэлт гараагүй, яагаад өндөр үнэтэй гэж үзсэн нь ойлгомжгүй гэж маргажээ.

Мөнхтэлэг хангай ХХК-ийн 2015 оны 04 сарын 20-ны өдрийн зарлагын баримтаар[98] 80000 төгрөгний үнэтэй жанамны ремен, Ар сэлбэг ХХК-ийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн зарлагын баримтаар[99] 35000 төгрөгийн үнэтэй амортизаторын пүрш 4 ширхэгийг 140000 төгрөгөөр авч, 2015 оны 05 сарын 04-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр[100] Мөнхтэлэг ХХК-д, 2017 оны 06 сарын 08-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр[101] Ар сэлбэг ХХК-д сэлбэгийн үнийг төлсөн болох нь тогтоогдож байна. Улсын байцаагчид 80000 төгрөгөөр худалдан авсан жанамны ременийг зах зээлийн ханшийн үнээс дээгүүр авсан гэж 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 149-р албан бичгээр тэмдэглэх хэсэгт дурьдсан төлбөр зөрчлийн 220000 төгрөг гэснийг үнийн зөрүүг тооцож 212000 төгрөг гэж засвар оруулсан байна.

Мөн байгууллагын автомашинд хэрэглэгдэхгүй пүршийг авсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-г зөрчсөн байх тул акт тавьсан нь үндэслэлтэй байна.

15. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/25 дугаар актын тухайд: Тус актаар[102] 2017, 2018 онуудад урьдчилж олгосон цалинг суутган тооцохоор данс бүртгэлд тусгаагүй 927737 төгрөгийн зөрчил гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4.2-г зөрчсөн гэж үзэж 927737 төгрөгийг нэр бүхий ажилчдаар нөхөн төлүүлэхээр акт тавьсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Давхардуулж шалгасан, 6 хүнтэй сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргасан байна.

Өмнө нь Мэргэжлийн хяналтын санхүүгийн улсын байцаагчийн 2014 оны 02 сарын 10-ны өдрийн актаар[103] мөн 2011, 2012 онуудад цалингийн урьдчилгааг суутган тооцоо хийгээгүй зөрчил гаргаж 780000 төгрөгийн төлбөр тавигдаж байсан.

Архангай аймгийн Аудитын газрын 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 22/01ААГ/2015/01-ЗА дугаар актаар[104] Ж.ыг 2015 оны 3-р сард 786608 төгрөгийн цалинг урьдчилан авсан ба үүнийг дараа дараагийн сард суутгалгүй орхигдуулсан, нэмэгдэл болон ур чадварын нэмэгдлийг илүү тооцож авсан 796224 төгрөг, нийт 1532832 төгрөгийн зөрчил илэрсэн талаар акт тогтоож байжээ.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн актаар аймгийн Биеийн тамир спортын газрын 2017, 2018 оны үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийсэн байх бөгөөд өмнөх шалгалтаар илрээгүй зөрчлийг дахин шалгалт хийж илрүүлснийг буруутгахгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давхардуулж шалгасан, сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаснаас актаар тавигдсан төлбөрийн дүн, үндэслэл дээр маргаагүй байна. Иймд сонсох ажиллагаа хийгээгүй гэдгээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул улсын байцаагчийн актыг хэвээр үлдээх нь зөв байна.

16. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/26 дугаар актын тухайд: Тус актаар[105] Биеийн тамир спортын газрын дарга 2017 оны 01 сарын 26-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар өөртөө урамшуулал олгосноос 100000 төгрөгийн зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Авлигын эсрэг хуулийн 7.1.6-г зөрчсөн тул Ц.*******баатараар 100,000 төгрөг төлүүлэхээр акт тавьсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Дотоод журмын дагуу олгосон. 2017 онд шалгахдаа зөрчил гэж үзээгүй гэж маргасан.

Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар[106] Ц.*******баатар нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагнал хүртсэн тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.

Биеийн тамир спортын газрын даргын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар[107] хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба тус дотоод журмын 10-ын 3-т Төрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй ажилтанд ...төрийн дээд шагнал хүртэхэд 50000-100000 төгрөг олгоно гэж заасны дагуу 2017 оны 02 сарын 17-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр Ц.*******баатарт 90000 төгрөг олгогдсон байна.

Биеийн тамир спортын газрын дарга Ц.*******баатар нь өөрөө өөртөө тушаал гаргаж урамшуулал авсан нь Засгийн газрын 2016 оны 5 дугаар тогтоолоор баталсан мөнгөн урамшуулал олгох журамд нийцэхгүй байх бөгөөд хариуцагчаас Авлигын эсрэг хуулийн 7.1.6-г зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

17. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/27 дугаар актын тухайд: Тус актаар[108]Албан томилолтын зардлыг олгохдоо 2017 оны 08 сарын 03-08-ны өдрүүдэд 2 удаа албан томилолт бичиж огноог давхардуулан олгосноос 1 хүнтэй холбоотой 81500 төгрөгийн зөрчил илэрсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, Сангийн сайдын 2011 оны 132 дугаар тушаалаар батлагдсан Зардлын хэмжээг тогтоох тухай тушаалын 2-т Төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд байрны зардлыг зочид буудалд байрласан зам хоног, байрны зардлын нийт дүн нь улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчийн албан томилолтын зам хоног, байрны зардлын нийт хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгохыг төрийн болон төрийн өмчийн оролцоотой ААН, төсвөөс санхүүждэг байгууллагуудын эрх баригч нарт зөвшөөрсүгэй гэсэн заалтыг тус зөрчсөн байна гэж 81500 төгрөгийг Ж.аар нөхөн төлүүлэхээр акт тавьсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Ерөнхий байцаагч хүчингүй гэж үзсэн. 2017 оны баримтыг өмнө нь шалгасан гэж маргасан.

Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 149 дүгээр албан бичгээр баримтаар тогтоогдсон хавсралтгүй актад /хавсралт 1 хуудас/ гэснийг /хавсралтгүй/ гэж засварласан.

Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч ажилтай Ж.т 2017 оны 08 сарын 02-ны өдөр Усан бассейны төсөв хөрөнгө оруулалтын ажлаар 2017 оны 08 дугаар сарын 03-наас 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллахаар томилолт олгогджээ[109].

2017 оны 08 сарын 03-ны өдрийн мөнгө олгох хүснэгтээр[110] түүнд 180000 төгрөг олгогдсон байна.

Санхүүгийн хяналтын ерөнхий байцаагчаас: Нябо Ж.т 2017 оны 07 сарын 04-08-ны өдрийн хооронд Боловсрол Соёл Шинжлэх ухааны Яаманд 2018 оны төсөв, 2018 оны хөрөнгө оруулалтын төсвийн тооцоо, 2019-2020 оны төсвийн төслийг өгөх ажлаар 7 дугаар сарын 03-ны өдөр томилолтын хуудас олгосон байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд УБ хотод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт 2018 онд ашиглалтад орох Усан бассейны төсвийн төслийг хүлээлгэн өгөх ажлаар 5 хоног ажиллах №04 томилолтын хуудсыг 2017 оны 08 сарын 02-ны өдөр олгон, зохих ажилласан байгууллагууд нь баталгаажуулсан байна. Дээрх томилолтын зардлууд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 180000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 177500 төгрөг ХААН банкны 513500013 тоот дансаар шилжигдэн хувийн харилцах дансанд тус тус орсон байна. Актаар тогтоосон зөрчил болох 2017 оны 8 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд 2 удаа албан томилолт бичин огноог давхардуулсан гэж үзсэн нь нотлогдохгүй байх тул актыг хүчингүй болгохоор дүгнэсэн байна.

Хариуцагчаас Ж.т 2017 оны 7 сард 2 дахин томилолт олгогдсон гэж маргаж байх боловч энэ талаарх баримтыг бүрдүүлээгүй, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн томилолтын хуудас гэх баримт нь хуулбар хувиараа нотлох баримтын шаардлага хангаагүй байсны зэрэгцээ хяналт шалгалтын материалд энэ талаарх баримтыг хавсаргаагүй байх тул Ж.ын 2 дахин томилолтын мөнгө авсан гэх зөрчил нь тогтоогдохгүй байна. Иймд дээрх актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

18. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/28 дугаар актын тухайд: Тус актаар[111] 2017 онд байгууллагын гэрэл цахилгааны зардлыг шилжүүлэхдээ айл өрхийн цахилгааны хэрэглээний төлбөрт 63850 төгрөг төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлий тухай хуулийн 13.7-д заасныг зөрчсөн гэж үзээд Ц.*******баатараар 31925 төгрөг, Ж.аар 31925 төгрөг тус тус төлүүлэхээр акт тавьсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Наадмын талбайн манаачаар ажиллаж байсан. Наадмын талбайн засвар хийхдээ манаачийнхаас тог авч гагнуур хийсэн гэж маргасан байна.

ЦЭХ-ний 2017 оны 12 сарын 19-ний нэхэмжлэхээр[112] 32768 төгрөг, мөн 31470 төгрөгийн цахилгааны мөнгө бичигдэж, нэхэмжлэлээр 2017 оны 12 сарын 19-ны өдөр шилжүүлсэн байна.

Эрдэнэт Булганы ЦТС, Архангай аймаг дахь салбар ХХК-ийн нягтлан бодогч О.Дэлгэрзаяа нь шүүхэд тайлбар гаргахдаа[113] ...наадмын талбайн сахиул Гантөрийн цахилгааныг байцаагч нь салгасан байсан тул цахилгааны мөнгө 61650 төгрөг, хог 1500 төгрөг, телевиз 850 төгрөг, нийт 64000 төгрөгийг тухайн сарын албаны цахилгааны төлбөр дээрээ дарга, нябо хоёр нь нэмж шилжүүлж цахилгааныг нь залгуулсан талаар тодруулсан байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Наадмын талбайн засвар хийхдээ манаачийнхаас тог авч гагнуур хийсэн тул цахилгааны төлбөрийг нь төлсөн гэж маргаж байхад улсын байцаагч нар энэ талаар бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байх тул актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

19. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/29 дүгээр актын тухайд: Нягтлан бодогч нь 2015 онд Удирдлагын академид мэргэжлийн бус чиглэлээр суралцсан сургалтын төлбөрийг төсвөөс төлсөн 812000 төгрөгийн төлбөр зөрчил нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 7.1.7, Байгууллагын дотоод журмын 10.8-д заасныг зөрчсөн гэж Ц.*******баатар, Ж. нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: тухайн сургуульд сурсан төлбөрийг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тушаал гарган шийдвэрлэж өгсөн. 2015 онд аймгийн Төрийн аудитын газраас санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд акт төлбөр тавиагүй, зөрчил гэж үзэн албан шаардлага зөвлөмж хүргүүлсэн. Төрийн Аудитын газар нь тухайн асуудалд дүгнэлт өгч шийдвэрлэсэн байхад аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын газар нь давхардуулан шалгаж акт тогтоож байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Биеийн тамир спортын газрын даргын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр-ийг баталсан байх бөгөөд хавсралтын зорилт 2.2.3-т Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангахаар зохицуулсан байна. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д зааснаар төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах баталгаагаар хангагдахаар байна.

Биеийн тамир спортын газрын даргын 2015 оны 02 сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар[114] Ж.ыг Улс төр менежментийн академид суралцах хугацааны сургалтын төлбөрийн зардалд 812000 төгрөгийг хичээл, үйлдвэрлэл, практикийн зардлаас гаргасан нь хууль, журмыг зөрчөөгүй байх тул Төсвийн тухай хуулийн 6.4.1, 7.1.7-г зөрчсөн гэж акт тавьсан нь буруу байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалт нь төрийн албан хаагч ямар ч чиглэлээр суралцахыг хориглоогүй бөгөөд заавал мэргэжлийн чиглэлээр суралцах ёстой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд дээрх актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

20. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/30 дугаар актын тухайд: Тус актаар[115] 2014 онд Биеийн тамир, спорт аялал жуулчлалын газарт үйлчлэгчийн ажилд түр тушаалаар ажилласан хүнд ажиллаагүй байх хугацаанд нь цалин, түлээний хөнгөлөлт олгосон 187311 төгрөгийн зөрчил гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-г зөрчсөн гээд 187331 төгрөгийг үйлчлэгч Т.ээр төлүүлэхээр акт тогтоосон.

Нэхэмжлэгчээс: Т. нь 2014 онд үйлчлэгч нарын оронд түр хугацаагаар ажиллаж байгаад цалин хөлс, түлээний хөнгөлөлт авсан. Ажиллаагүй байхад нь цалин, түлээний хөнгөлөлт олгосон зүйл байхгүй. Энэ нь тухайн үеийн тушаал шийдвэр, холбогдох баримтуудаар тогтоогдоно гэж маргажээ.

Архангай аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 03 сарын 10-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар[116] байгууллагын зарлагын ажлыг үйлчлэгч Т.т хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Соёл спорт, аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 06 сарын 20-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар[117] баталсан ээлжийн амралтын хуваарын дагуу Т. 8 сарын 11-нээс 15 хоног амрахаар байсан байна.

Соёл спорт аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 11 сарын 14-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар[118] гэр болон төвлөрсөн халаалтгүй галлагаатай байшинд амьдардаг ажилтнуудад түлээ авахад нь зориулж түлээний хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж, Т.т 82500 төгрөг, мөн 2014 оны 11 сарын цалин олгох хүснэгтээр[119] Т.т 11 сарын цалин тус тус олгогдсон байна.

-Соёл спорт, аялал жуулчлалын газрын 2014 оны цагийн бүртгэлд Т. нь 8 сарын 01-04-ны өдрүүдэд, 9 сард бүртгэгдээгүй, 10 сарын 06-наас 10-ны өдрүүдэд ажилласнаар, 11, 12 саруудад ажилласнаар бүртгэгдээгүй байгаагаас үзэхэд ажиллаагүй хүнд цалин, түлээний хөнгөлөлт олгосон гэж акт тогтоосон нь зөв байна.

21. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/31 дүгээр актын тухайд: 2016-2018 онд байгууллагын ажилтнуудын үндсэн цалин хөлсийг тогтоохдоо албан тушаалын ангилалыг бууруулж, тооцооны алдаанаас албан хаагчдад 1070635 төгрөгийн цалингийн зөрүүг нөхөн олгох, албан хаагчдын үндсэн цалинг 2018 оны 9-12 саруудад Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгээр илүү тооцон олгосноос 22 хүнтэй холбоотой 1406216 төгрөгийг суутган авахаар зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 16.5.5, Засгийн газрын 2014 оны 332-р тогтоолын 4 дүгээр хавсралт, 2018 оны 264-р тогтоолын 7 дугаар хавсралтыг тус тус зөрчсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: 22 албан хаагчтай уулзаж сонсох ажиллагаа хийгээгүй, 2007 оны 354-р тогтоолтой нийцүүлж буцаан олгох үндэслэлгүй. Тухайн үед манайх Эрүүл мэндийн Яамны харьяанд байсан гэж маргасан.

Санхүүгийн хяналтын ерөнхий байцаагчаас /2-р хх-н 137-р х/: Тус газрын даргын тушаалаар 2018 оны 9-12 саруудад албан хаагчдын үндсэн цалинг Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгээр тогтоон олгосноос 1406216 төгрөгийн цалин илүү олгосныг буцаан суутган төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна. 3 хүний албан тушаалын ангиллыг бууруулж үндсэн цалин хөлсийг тогтоосныг хянахад МУ-ын ЗГ-ын 2007 оны 354 дүгээр тогтоолоор цахилгаанчны албан тушаалын ангилал зэрэглэл ТҮ-3-аар тогтоосон байхад БТСХ-ны даргын 2016-03-07-ны Б/19 тоот тушаалаар Г.ыг цахилгаанчнаар томилж 2016-2018 онуудад үндсэн цалинг ТҮ-1-ээр тогтоон цалинжуулснаас 872094 төгрөгийг дутуу олгосныг буцаан олгуулахаар акт тогтоосон нь үндэслэлтэй байна. Актад 2 хүнд ангилал зэрэглэлийг буруу тогтоосон гэсэн нь дасгалжуулагч Д.*******ыг ТҮ-6-3, К.Баттулгыг ТҮ-6-4-ын ангилал зэрэглэлд ЗГ-ын 2007 оны 354 дүгээр тогтоолтой нийцүүлж тогтоосон тул цалингийн зөрүүг буцаан олгуулах үндэслэлгүй байна. Иймд дээрх актад 2 хүнд 198541 төгрөгийн цалинг нөхөн олгуулахаар тогтоосныг хүчингүй болгох гэжээ.

Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 03 сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар[120] Г.ыг 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс эхлэн цахилгаанчнаар түр томилж, 2014 оны 10 сарын 11-ний өдрийн Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ доод жишгийг тогтоох тухай 332 дугаар тогтоолын ТҮ-1 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинг 371016 төгрөгөөр бодож олгохоор шийдвэрлэжээ. Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар цахилгаанчин нь ТҮ-3 зэрэглэлд хамаарч байх ба Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад зааснаар ТҮ-3 зэрэглэлээр цалинжиж буй албан хаагчийн цалин 1-р шатлал 402075 төгрөг байна. Иймд цахилгаанчин Г.ын 2016 оны цалингийн зөрүү 248472 төгрөг, 2017 оны цалингийн зөрүү 341649 төгрөг, 2018 оны цалингийн зөрүү 281973 төгрөг нийт 872094 төгрөг гэж тооцож акт тавьсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагчаас дасгалжуулагч багшаар ажиллаж байсан К.д ТҮ-6-4 зэрэглэлээр 2018 онд 85506 төгрөгний цалин илүү олгогдсон, дасгалжуулагч багш Д.*******т ТҮ-6-3 зэрэглэлээр 2018 онд 113035 төгрөгний цалин дутуу олгогдсон гэж акт тавьсан байх бөгөөд Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7-р хавсралтад зааснаар биеийн тамир, спортын байгууллагын дасгалжуулагч, багш ТҮ-6 зэрэглэлээр цалинжихаар байна. Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоол нь 2018 оны 09 сарын 01 хүртэл үйлчилсэн байх ба 2018 оны 09 сарын 01-нээс Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоол үйлчилж эхэлсэн байна. Засгийн газрын 2014 оны 332 тогтоолын 4-р хавсралтаар ТҮ-6 зэрэглэлийн 1-р шатлалд 496912 төгрөгний, 3-р шатлалд 510623 төгрөгний, 4-р шатлалд 535584 төгрөгний, Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоолын 7-р хавсралтаар ТҮ-6 зэрэглэлийн 1-р шатлалд 536664 төгрөгний, 3-р шатлалд 551473 төгрөгний, 4-р шатлалд 578430 төгрөгний цалин тус тус олгогдохоор байжээ. Хариуцагчаас дасгалжуулагч К.д 2018 онд 724296 төгрөгний цалин олгогдох ёстой байтал 85506 төгрөг илүү, дасгалжуулагч Д.*******т 2018 онд 551473 төгрөгний цалин олгогдох ёстой байтал 113035 төгрөг дутуу олгогдсон гэж акт тавьсан байна.

Биеийн тамир спортын газрын 2018 оны цалин олгох хүснэгтээр К.******* үндсэн цалинг 1-9 сар хүртэл 535584 төгрөгөөр, Д.*******ын үндсэн цалинг 510623 төгрөгөөр, 09 сараас К.******* үндсэн цалинг 603580 төгрөгөөр, Д.*******ын үндсэн цалинг 575450 төгрөгөөр тогтоож олгосон байна. Энэ нь Засгийн 2018 оны 264 дүгээр тогтоолд нийцээгүй байх хэдий ч хариуцагчаас дасгалжуулагч К.д 2018 онд 724296 төгрөгний цалин олгогдох ёстой байтал 85506 төгрөг илүү, дасгалжуулагч Д.*******т 2018 онд 551473 төгрөгний цалин олгогдох ёстой байтал 113035 төгрөг дутуу олгогдсон гэж цалингийн тооцооллыг буруу тогтоож акт тавьсан нь үндэслэлгүй байна. Иймд 17/02/17/03/31 дүгээр актын төлбөрөөс буруу тооцоолсон 198541 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн 22 албан хаагчийн цалинг Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгээр илүү тооцон олгосон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 5-р хавсралтаар Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоохдоо биеийн тамир, спортын байгууллагын албан хаагч нарыг хамааруулаагүй байх тул тэр үед манайх Эрүүл мэндийн Яаманд харьяалагдаж байсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээрх 17/02/17/03/31 дүгээр актын 2278310 төгрөгний төлбөр үндэслэлтэй байна.

22. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/32 дугаар актын тухайд: Тус актаар[121] 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр Аж ахуйн нэгж байгууллага, иргэнд өр төлбөр үүсгэж, нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтөлж, санхүүгийн тайланд тусгаагүй, төсвийг зөв зохистой удирдан ажиллаагүйтэй холбоотой 2614100 төгрөгийн төлбөр зөрчил илэрлээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.8, 43.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1, 14.4.3, 14.4.6-г зөрчсөн гэж үзээд 2614100 төгрөгийг төсөв захирагч нараар хувь тэнцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд төлүүлэхээр акт тогтоосон.

Нэхэмжлэгчээс: 2018 оны шилдэг тамирчдад 100 ширхэг бэлгийг худалдан авч тамирчдыг урамшуулсан. Д.*******гээс Биеийн тамир спортын газар нь бараа материал аваагүй, нягтлан бодогч Ж. нь хувьдаа авч өөрөө төлбөр тооцоогоо хийсэн байна. *******ээс авсан бараа материал болох 80000 төгрөгийн үнэтэй зургийг тус Биеийн тамир спортын газрын ажилчид Хэнтий аймагт туршлага судлахаар явахдаа авч туршлага судалж байгаа газартаа дурсгалын зүйлээр хадгалуулсан. Нярав нь нэхэмжлэл, зарлагын баримтыг нягтлан бодогч Ж.т хүлээлгэж өгөөгүйгээс тухайн гүйлгээ нь хийгдээгүй зэрэг санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлбэр дутуу хангасан зөрчил дээр төлбөрийн акт тавьж төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй. Төсөв захирагч нар гэж хэнээр төлүүлэх нь тодорхойгүй байна гэж маргажээ.

Санхүүгийн хяналтын ерөнхий байцаагчаас: Актаар тогтоосон 2018 онд иргэн Д.*******гээс авсан гэх 410500 төгрөгийн, иргэн Б.*******ээс 80000 төгрөгийн, Өрнөх цэнхэр ХХК-иас авсан 993600 төгрөгийн бараа материалыг авч тайланд тусгаагүй гэснийг үзэхэд байгууллагын санхүүгийн баримт, данс бүртгэлд тус тус тусгаагүй байна. Шалгалтыг хийсэн улсын байцаагчид ямар баримтыг үндэслэн төлбөр тогтоосон нь тодорхой бус байна. Иргэн Б.*******ээс байгууллагын ажилчид Хэнтий аймаг руу туршлага судлахаар явахад жаазтай зураг авсан, 1130000 төгрөгийн 100 бэлэг авч 2018 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдад нярав Б.ийн олгосон баримт, тус бэлгийг нийлүүлсэн Ар ануд ХХК-ийн 2019 оны 01 сарын 02-ны нэхэмжлэх, мөн 113 ширхэг 1130000 төгрөгийн зарлагын 1 тоот баримт, тухайн өдөр орлогод авсан 71 тоот баримт байх боловч нярвын тайланд болон өр төлбөрийн дансанд бүртгэгдээгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4 Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Улсын байцаагчид дээрх данс бүртгэл тусгаагүй, өр авлага үүсгээгүй материалыг үндэслэн тогтоосон нь тодорхой бус, гарсан зөрчлийг нотлох боломжгүй байх тул хуулийн байгууллагаар шалгуулах гэжээ.

Архангай аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны 2019-09-13-ны өдрийн 150 дугаар албан бичгээр дээрх актыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. /2-р хх-н 114-р х/

Биеийн тамир спортын газар нь 2019 оны 04 сарын 05-ны өдрийн Б.******* гэсэн зарлагын падаанаар[122] 2018 онд дурсамж 1 ш 30000 төгрөг, жаазтай зураг 1ш 50000 төгрөг, нийт 80000 төгрөгний бараа, 2019 оны 02 сарын 20-ны өдрийн зарлагын баримтаар Д.*******гээс нийт 410500 төгрөгийн бараа материал[123], 2019 оны 01 сарын 02-ны өдөр Ар Ануд ХХК-иас нийт 1130000 төгрөгийн бараа, материал[124], Өрнөх цэнхэр ХХК-иас 2018 оны 10 сарын 29-ны өдрийн зарлагын баримтаар[125] нийт 45000 төгрөгийн, 2018 оны 10 сарын 29-ны өдрийн зарлагын баримтаар[126] нийт 593000 төгрөгийн, 2018 оны 10 сарын 29-ны өдрийн зарлагын баримтаар[127] нийт 355600 төгрөгийн, 2018 оны 10 сарын 29-ны өдрийн зарлагын баримтаар[128] нийт 45000 төгрөгийн бараа материал тус тус авсан болох нь тогтоогдож байна.

Өрнөх цэнхэр ХХК-ийн 2018 оны 10 сарын 29-ны өдрийн нэхэмжлэхээр[129] материалын үнэ нийт 993600 төгрөгийг Биеийн тамир спортын газраас нэхэмжилжээ. Дээрх бараа материал нярвын тайланд болон өр төлбөрийн дансанд бүртгэгдээгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4 Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд дээрх Өрнөх цэнхэр ХХК-иас авсан бараа, материалын үнэ нийт 993600 төгрөг, иргэн Д.*******гээс авсан барааны үнэ 410500 төгрөг, нийт 1404100 төгрөгийн бараа, материалын үнийг холбогдох аж ахуйн нэгж, иргэнд төлүүлэхээр акт тавьсан нь үндэслэлтэй байна.

Өрнөх цэнхэр ХХК-ийн захирал ажилтай Д.******* 2020 оны 03 сарын 31-ний өдөр гэрчээр асуугдахдаа: ...Барилгын материалын үнийг аймгийн спорт хорооны данснаас шилжүүлсэн. Бас өмнө жил нийтийн нойл хийхэд хэрэглэсэн материалын мөнгийг өгөөгүй байж байгаад өнгөрсөн 7 дугаар сард Ж. нь ажлаа өгөхөөсөө өмнө төлсөн байгаа. Одоо тус байгууллагатай өр авлага байхгүй гэсэн мэдүүлэг[130] өгснөөс үзэхэд актын төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэж үзэхээр байна.

Харин 2018 оны шилдэг тамирчдад 100 ширхэг бэлгийг худалдан авч тамирчдыг урамшуулсан. *******ээс авсан бараа материал болох 80000 төгрөгийн үнэтэй зургийг тус Биеийн тамир спортын газрын ажилчид Хэнтий аймагт туршлага судлахаар явахдаа авч туршлага судалж байгаа газартаа дурсгалын зүйлээр хадгалуулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул уг төлбөрийг Биеийн тамир спортын газрын төсвөөс төлүүлэх байтал төсөв захирагч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төсөв захирагч нар гэж хэнийг хэлээд байгаа нь ойлгомжгүй гэж маргасан нь үндэслэлтэй байх тул дээрх актаас 1210000 төгрөгийн төлбөрийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

23. 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 17/02/33 дугаар актын тухайд: Тус актаар[131]Гурван тамир коллежид 2010 оны 09 сарын 01-ний өдөр 10/21 тоот тушаалаар ажилд орсон Б.т Биеийн тамир спортын газарт ажиллаагүй хугацаанд цалин бодсоноос 648444 төгрөгийн төлбөр илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4-г зөрчсөн гэж үзээд 648444 төгрөгийг Ц.*******баатар, Ж. нараар нөхөн төлүүлж төсвийн орлогод оруулахаар акт тогтоосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Энэ актыг хэргээс олж мэдсэн. Удирдамжинд 2010 оны баримт шалгах талаар заагаагүй. Сонсох ажиллагаа хийгээгүй, актанд гарын үсэг зураагүй байна гэж маргасан байна.

Хариуцагчаас хяналт шалгалтын явцад Б.ээс намайг ажиллаагүй байхад цалин бодогдсон байна гэсэн гомдол гаргасан. Удирдамжийн 5.13-т өргөдөл, хүсэлтийг он харгалзахгүй судалж шийдвэрлэхээр заасан тул 2010 оны баримтыг шалгасан гэж маргасан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар Б.ийн 2010 оны 03 сараас 11 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж төлөгдсөн байна.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар Хяналт шалгалтын удирдамж[132]аар аймгийн Биеийн тамир спортын газрын 2014-2018 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор хийсэн мөртлөө 2010 оны зөрчилд акт тогтоож байгаа нь үндэслэлгүй. Иймд дээрх актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар маргаан бүхий актуудаар тогтоосон зөрчил гаргасан нь нэгэнт тогтоогдсон, 2019 оны 04 сарын 25-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлээр зөрчил, төлбөрийг түүнд урьдчилсан байдлаар танилцуулсан байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн эсэхээс үл хамаарч тухайн нөхцөл байдлын үр дагавар өөрчлөгдөхгүй тухайн тохиолдолд хариуцагчийг маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс захиргааны актын үйлчлэл Ц.*******баатарт биш Б. гэдэг хүн рүү чиглэсэн байхад надад хамааруулж, намайг буруутай мэтээр хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би ажиллах хугацаандаа төсвөөс нэг ч төгрөг ашиглаагүй гэж маргасан.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.1-д төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах; 16.5.7-д байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах гэж тус тус зааснаас үзвэл, нярав, нягтлангийн ажил үүргээ гүйцэтгээгүйгээс үл шалтгаалж, санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын хариуцлагыг төсвийн шууд захирагч хүлээх тул Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарны 01-ны өдрийн зарим актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй

Хоёр: Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Биеийн тамир спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар[133] Ц.*******баатарыг ажлаас халахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэг, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10, 17/02/11, 17/02/17/03/12, 17/02/17/04/13, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/03/17, 17/02/17/04/18, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/30, 177/02/17/03/31, 17/02/17/04/32, 17/02/33 дугаар актууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/274 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн түүнийг аймгийн Биеийн тамир, спортын газрын 2014-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил илэрсэн, зөрчлийг арилгах талаар санаачлага гаргаагүй, үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй гэж буруутгажээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс: Биеийн тамир спортын газрын дарга нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байтал Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн нь буруу, Засаг дарга 2019 оны 01 сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар санхүүгийн зөрчил гаргасан гэж арга хэмжээ тооцож ажлаас халчихаад дахин 2019 оны 05 сарын 27-ны өдөр сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан нь нэг зөрчилд дахин давтан арга хэмжээ авсан гэж маргасан.

Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах...албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх хэдий ч түүний ажлын байрны тодорхойлолтоос[134] харахад тэрээр төрийн захиргааны ахлах түшмэлийн ТЗ-9 зэрэглэлд хамаарч ажиллаж байсан байна.

Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй өмнөх ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байсан байх тул төрийн үйлчилгээний албан тушаалтнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах; 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 6.6.1-д заасан төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх гэсэн зарчмууд болон 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; 16.5.5-д заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах; 43.5-д заасан Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.3, 43.1.5-д зааснаас бусад төсвийг хоёр төсвийн жил дамжуулан зарцуулахгүй гэсэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй болох нь улсын байцаагч нарын актаар тогтоогдож байх тул хариуцагчаас санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь үндэслэлтэй байна.

Архангай аймгийн Аудитын газрын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 05/55 ААГ-/2015/01-ЗА албан шаардлагаар[135] санхүү төсвийг зохисгүй удирдаж, удирдлагын дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй Биеийн тамир спортын газрын дарга Ц.*******баатарт хуулийн дагуу хариуцлага тооцохыг аймгийн Засаг даргад үүрэг болгож байжээ.

Архангай аймгийн Аудитын газрын 2016-02-25-ны өдрийн 75 дугаар албан бичгээр[136] Биеийн тамир спортын газар нь Хязгаарлалттай санал дүгнэлт авч байсан байна.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ц.*******баатарт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар захирамжийн үндэслэл болсон Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 17/00210, 17/02/11, 17/02/17/07/17, 17/02/17/04/19, 17/02/17/03/22, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/33 дугаар актуудыг, 17/07/17/03/12 дугаар актаас 983293 төгрөгний, 17/02/17/04/13 дугаар актаас 351700 төгрөгний, 31 дүгээр актаас 198541 төгрөгний, 32 дугаар актаас 1210000 төгрөгний төлбөрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ч үлдсэн актуудын тухайд Ц.*******баатар нь санхүүгийн зөрчил гаргасан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэсэн удирдан зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй, удирдлагаар хангаагүйгээс Биеийн тамир спортын газрын төсөвт хохирол учирсан нь тогтоогдож байх тул хариуцагч аймгийн Засаг даргаас түүнийг санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсныг буруутгах боломжгүй байна.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн зарим актуудаар 2014-2017 онуудын санхүүгийн зөрчлийг илрүүлсэн байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэнтэй нийцэхгүй байх хэдий ч 17/02/17/03/12, 17/02/17/04/13, 17/02/17/03/14, 17/02/17/04/18, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/04/25, 17/02/17/03/31, 17/02/17/04/32 дугаар актуудаар тогтоогдсон зөрчлүүд нь хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар[137] Биеийн тамир, спортын газрын санхүүгийн үйл ажиллагаанд удаа дараа зөрчил гарч, уг зөрчил нь өнөөг хүртэл арилаагүй, зөрчлийг арилгах талаар идэвх санаачлага гаргаж ажиллаагүй гэж үзэн Ц.*******баатарыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас халсан байх боловч, аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, үйлчлэлийг дуусгавар болгосон тул нэг зөрчилд дахин давтан арга хэмжээ авсан гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан аймгийн Засаг даргын Б/23 дугаар захирамж үндэслэлтэй байх тул түүний Биеийн тамир спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага хангагдахааргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1, 16.5.3, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5, 20.2.6, 20.2.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******баатараас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2019 оны 5 дүгээр сарын 01-ны өдрийн 17/02/10, 17/02/11, 17/02/17/07/17, 17/02/17/04/19, 17/02/17/03/22, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/33 дугаар актуудыг, 17/07/17/03/12 дугаар актаас 983293 төгрөгний, 17/02/17/04/13 дугаар актаас 351700 төгрөгний, 17/02/17/03/31 дүгээр актаас 198541 төгрөгний, 17/02/17/04/32 дугаар актаас 1210000 төгрөгний төлбөрийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/17/03/12 дугаар актаас 4197007 төгрөг, 17/02/17/04/13 дугаар актаас 1414300 төгрөг, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/04/18, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/30 дугаар актууд, 17/02/17/03/31 дүгээр актаас 2278310 төгрөг, 17/02/17/04/32 дугаар актаас 1404100 төгрөгний төлбөрийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6..4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 43 дугаар зүйлийн 43.5, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******баатарын нэхэмжлэлээс Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ц.*******баатарт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Биеийн тамир спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нараас 35100 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 179-187-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 188-200-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 46-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 51-71-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 72-83-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 84-86-р хуудас

[7] 3-р хавтаст хэргийн 111-р хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 131-р хуудас

[9] 3-р хавтаст хэргийн 138-р хуудас

[10] 3-р хавтаст хэргийн 206-р хуудас

[11] 3-р хавтаст хэргийн 191-р хуудас

[12] 3-р хавтаст хэргийн 193-р хуудас

[13] 2-р хавтаст хэргийн 213-р хуудас

[14] 2-р хавтаст хэргийн 114-115-р хуудас

[15] 5-р хавтаст хэргийн 202-р хуудас

[16] 1-р хавтаст хэргийн 89-90-р хуудас

[17] 5-р хавтаст хэргийн 152-р хуудас

[18] 5-р хавтаст хэргийн 163-165-р хуудас

[19] 5-р хавтаст хэргийн 166-р хуудас

[20] 5-р хавтаст хэргийн 181-182-р хуудас

[21] 5-р хавтаст хэргийн 185-р хуудас

[22] 5-р хавтаст хэргийн 202-р хуудас

[23] 5-р хавтаст хэргийн 214-220-р хуудас

[24] 3-р хавтаст хэргийн 8-р хуудас

[25] 1-р хавтаст хэргийн 92-94-р хуудас

[26] 2-р хавтаст хэргийн 100, 101-р хуудас

[27] 3-р хавтаст хэргийн 231-р хуудас

[28] 3-р хавтаст хэргийн 232-р хуудас

[29] 3-р хавтаст хэргийн 234-р хуудас

[30] 3-р хавтаст хэргийн 235-р хуудас

[31] 3-р хавтаст хэргийн 236-р хуудас

[32] 3-р хавтаст хэргийн 237-р хуудас

[33] 3-р хавтаст хэргийн 238-р хуудас

[34] 3-р хавтаст хэргийн 239-р хуудас

[35] 3-р хавтаст хэргийн 241-р хуудас

[36] 3-р хавтаст хэргийн 242-р хуудас

[37] 3-р хавтаст хэргийн 244-р хуудас

[38] 3-р хавтаст хэргийн 245-р хуудас

[39] 1-р хавтаст хэргийн 95-96-р хуудас

[40] 4-р хавтаст хэргийн 2-р хуудас

[41] 1-р хавтаст хэргийн 98-р хуудас

[42] 2-р хавтаст хэргийн 195-р хуудас

[43] 1-р хавтаст хэргийн 101-р хуудас

[44] 4-р хавтаст хэргийн 140, 141-р хуудас

[45] 4-р хавтаст хэргийн 143-157-р хуудас

[46] 4-р хавтаст хэргийн 142-р хуудас

[47] 1-р хавтаст хэргийн 107-р хуудас

[48] 4-р хавтаст хэргийн 159-р хуудас

[49] 4-р хавтаст хэргийн 161-р хуудас

[50] 4-р хавтаст хэргийн 162-р хуудас

[51] 4-р хавтаст хэргийн 40-р хуудас

[52] 4-р хавтаст хэргийн 44-р хуудас

[53] 4-р хавтаст хэргийн 46-р хуудас

[54] 4-р хавтаст хэргийн 50-р хуудас

[55] 4-р хавтаст хэргийн 53-р хуудас

[56] 4-р хавтаст хэргийн 58-р хуудас

[57] 4-р хавтаст хэргийн 71-р хуудас

[58] 4-р хавтаст хэргийн 74-р хуудас

[59] 4-р хавтаст хэргийн 77-р хуудас

[60] 4-р хавтаст хэргийн 86-р хуудас

[61] 4-р хавтаст хэргийн 90-р хуудас

[62] 4-р хавтаст хэргийн 93-р хуудас

[63] 4-р хавтаст хэргийн 96-р хуудас

[64] 4-р хавтаст хэргийн 103-р хуудас

[65] 4-р хавтаст хэргийн 105-р хуудас

[66] 5-р хавтаст хэргийн 35-р хуудас

[67] 4-р хавтаст хэргийн 177-р хуудас

[68] 4-р хавтаст хэргийн 178-р хуудас

[69] 1-р хавтаст хэргийн 112-р хуудас

[70] 4-р хавтаст хэргийн 180-р хуудас

[71] 4-р хавтаст хэргийн 181-184-р хуудас

[72] 4-р хавтаст хэргийн 185-р хуудас

[73] 4-р хавтаст хэргийн 186-р хуудас

[74] 4-р хавтаст хэргийн 195-р хуудас

[75] 1-р хавтаст хэргийн 115-р хуудас

[76] 4-р хавтаст хэргийн 206-207-р хуудас

[77] 4-р хавтаст хэргийн 84-86-р хуудас

[78] 4-р хавтаст хэргийн 218-р хуудас

[79] 4-р хавтаст хэргийн 217-р хуудас

[80] 4-р хавтаст хэргийн 103-р хуудас

[81] 1-р хавтаст хэргийн 118-р хуудас

[82] 4-р хавтаст хэргийн 224-р хуудас

[83] 4-р хавтаст хэргийн 225-р хуудас

[84] 5-р хавтаст хэргийн 196-р хуудас

[85] 4-р хавтаст хэргийг 226-р хуудас

[86] 5-р хавтаст хэргийн 61-р хуудас

[87] 1-р хавтаст хэргийн 120-р хуудас

[88] 5-р хавтаст хэргийн 7-р хуудас

[89] 5-р хавтаст хэргийн 8-р хуудас

[90] 5-р хавтаст хэргийн 37-р хуудас

[91] 1-р хавтаст хэргийн 122-р хуудас

[92] 5-р хавтаст хэргийн 15-р хуудас

[93] 5-р хавтаст хэргийн 17-р хуудас

[94] 5-р хавтаст хэргийн 18-р хуудас

[95] 3-р хавтаст хэргийн 99-р хуудас

[96] 3-р хавтаст хэргийн 104-р хуудас

[97] 1-р хавтаст хэргийн 125-р хуудас

[98] 5-р хавтаст хэргийн 23-р хуудас

[99] 5-р хавтаст хэргийн 21-р хуудас

[100] 5-р хавтаст хэргийн 22-р хуудас

[101] 5-р хавтаст хэргийн 20-р хуудас

[102] 1-р хавтаст хэргийн 128-р хуудас

[103] 5-р хавтаст хэргийн 148-р хуудас

[104] 2-р хавтаст хэргийн 204-р хуудас

[105] 1-р хавтаст хэргийн 131-р хуудас

[106] 2-р хавтаст хэргийн 89-р хуудас

[107] 5-р хавтаст хэргийн 25-р хуудас

[108] 1-р хавтаст хэргийн 133-р хуудас

[109] 5-р хавтаст хэргийн 52-р хуудас

[110] 5-р хавтаст хэргийн 54-р хуудас

[111] 1-р хавтаст хэргийн 135-р хуудас

[112] 5-р хавтаст хэргийн 58-р хуудас

[113] 5-р хавтаст хэргийн 61-р хуудас

[114] 5-р хавтаст хэргийн 73-р хуудас

[115] 1-р хавтаст хэргийн 139-р хуудас

[116] 5-р хавтаст хэргийн 78-р хуудас

[117] 5-р хавтаст хэргийн 79-р хуудас

[118] 5-р хавтаст хэргийн 80-81-р хуудас

[119] 5-р хавтаст хэргийн 82-р хуудас

[120] 5-р хавтаст хэргийн 84-р хуудас

[121] 1-р хавтаст хэргийн 144-р хуудас

[122] 5-р хавтаст хэргийн 95-р хуудас

[123] 5-р хавтаст хэргийн 96-р хуудас

[124] 5-р хавтаст хэргийн 97-р хуудас

[125] 5-р хавтаст хэргийн 98-р хуудас

[126] 5-р хавтаст хэргийн 99-р хуудас

[127] 5-р хавтаст хэргийн 100-р хуудас

[128] 5-р хавтаст хэргийн 101-р хуудас

[129] 5-р хавтаст хэргийн 102-р хуудас

[130] 4-р хавтаст хэргийн 199-р хуудас

[131] 1-р хавтаст хэргийн 147-р хуудас

[132] 2-р хавтаст хэргийн 58-60-р хуудас

[133] 1-р хавтаст хэргийн 2-р хуудас

[134] 5-р хавтаст хэргийн 238-р хуудас

[135] 2-р хавтаст хэргийн 198-р хуудас

[136] 2-р хавтаст хэргийн 196-р хуудас

[137] 1-р хавтаст хэргийн 8-р хуудас