Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 02279

 

 

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/02279

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: УБХБ ХХК/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ж Ж ХХК /РД:00000/,

 

НШШГГ-ын2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож, санал болгох ажиллагаа явуулахын өмнө эд хөрөнгийн үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч УБХБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийдвэрийн дагуу Ж Ж ХХК 970,417,765 төгрөг гаргуулж УБХБ ХХК-долгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу НШШГГ-тявагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 703 дугаартай шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхой ажиллагаа явуулж 2016 оны 06 дугаар сард төлбөр төлөгчийн 3 үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт тооцон Улаанбаатар хотын банкинд өгөх ажиллагаа хийгдсэн. Ийнхүү шилжүүлж авсан хөрөнгүүдийг Улаанбаатар хотын банк 2016 оны 08-11 дүгээр саруудад бусдад худалдан борлуулсан. Гэтэл төлбөр төлөгч нь хөрөнгийг төлбөрт тооцон өгөх ажиллагааны шийдвэрт гомдол гаргаж, 2017 оны 01 дүгээр сард Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар төлбөрт тооцож өгөх ажиллагааг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Уг магадлалд НШШГГ-тхяналтын журмаар гомдол гаргаагүй. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2 жил гаруй хугацааны дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлбөрт тооцон өгөх ажиллагааг дахин үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргасан буюу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4/9615 дугаартай мэдэгдэл гаргасан.

Анх 2016 онд төлбөр тооцож өгөх ажиллагаа хийсэн үнэлгээгээр дахин ажиллагаа явуулж тухайн үеийн үнэлгээгээр бүхэлд нь зөрүүг нь гаргаж өгөх байдлаар мэдэгдэлдээ шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр мэдэгдэлд төлбөр авагч Улаанбаатар хотын банк дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсгийг үндэслэн гарсан гэж үндэслэх хэсэгт дурсан боловч уг хэсэгт барьцаалуулагч төлбөр авагчийн барьцаанд байгаа хөрөнгийг шилжүүлэн өгөхөд энэ хуулийн заалтыг ашиглахаар байгаа. Санал болгох ажиллагаа явагдах өдрийн байдлаар хөрөнгө барьцаалуулагч төлбөр авагчийн барьцаанд байгаа гэдэг нөхцөлийг анхаараагүй. 3 хөрөнгө бүгд гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн. Барьцааны эрх дуусгавар болсон нөхцөл байдалтай байсан. Мөн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5 дахь хэсэгт хөрөнгийг энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон үнэлгээгээр төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага харилцан тохиролцсон үнэлгээгээр шилжүүлэх тухай мэдэгдэлдээ дурдсан. Энэ нь бүгд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дахь хэсэгт заасан шинжээчийн үнэлгээ байхгүй нөхцөл байдалтай зөрчилдөж байгаа. 2016 онд хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад шүүхээс хүчингүйд тооцсоны үр дагаврыг буцаагаад арилгахдаа тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаас 2017 оноос мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг дангаар нь хэрэглэхдээ ганцхан дордуулсан заалтыг хэрэглээд бусад процессыг нь хангахгүйгээр явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчим, хуулийн агуулгад нийцэхгүй гэж үзэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 4.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх, талуудын хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим энэ ажиллагааны явцад хөндөгдсөн гэж үзэж байгаа. Мөн хуульд заасны дагуу 2019 оны 04 сарын 15-ны өдрийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрх төлбөр авагчид байсан. Гэвч энэ боломжоор хангалгүйгээр 2019 оны 04 сарын 17-ны өдөр санал болгох хурал дээрээ шийдвэрээ гардуулаад цаашаа ажиллагаа явагдсан. Улаанбаатар хотын банк анх 900,000,000 гаруй сая төгрөгийн өр барагдуулахаар шүүхэд хандсан. Яг өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон төлбөр төлөгчийн зүгээс энэ 700,000,000 төгрөгөө барагдуулж чадаагүй байгаагаас 900,000,000 сая төгрөгийг барагдуулан авч чадаагүй. Нийтдээ 1,600,000,000 төгрөгийн өр төлбөр төлөөд дуусах нь хуульд нийцнэ гэж НШШГГ-түзэж байна гэж харж байна. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан төлбөр авагч нь өөрөө эцэстээ хэн нэгний санаанаасаа бодож гаргаж ирсэн тооны дагуу зөрүү төлж, өр төлбөрөө барагдуулж авахын тулд ийм хэмжээний мөнгө төлөх болоод байгаа. Бид 900,000,000 төгрөгийн өр төлбөрөөс нийтдээ 200,000,000 гаруй төгрөгийг авсан хөрөнгөөс барагдуулсан. Бусад нь бодитоор барагдаагүй. 700,000,000 төгрөгийн өр төлбөр байж байгаа. Ингээд дээрээс нь 700,000,000 төгрөгийн өр төлбөр дээрээ 1,600,000,000 төгрөгийн өр төлбөр төлөх ёстой гэж шийдвэр гүйцэтгэх газар үзэж байгаа. Тухайн үеийн хууль тогтоомжоор төлбөр авагч хөрөнгийн үнэлгээнд ямар нэгэн гомдол гаргадаггүй зохицуулалттай байсан. Үүнийхээ хүрээнд тухайн үед төлбөр төлөгч маань 2 дахь дуудлага худалдаанд оруулах үнээ бодоод хөрөнгийн үнийг хэт хөөрөгдөөд өөрийнхөө санаанд орсон тоогоо бичээд ороод ирдэг байсан. Үүн дээр нь төлбөр авагч гомдол гаргадаггүй хуучийн хуулийн зохицуулалт байсан. Шинэ хуульд шилжсэний дараагаар бидэнд ямар нэгэн бодитой үнэлгээ хийх боломжийг өгөхгүйгээр анхны үнэлгээгээр тооцож эд хөрөнгө өгөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд НШШГГ-ын2019 оны 04 сарын 17-ны өдрийн санал болох ажиллагааг хүчингүй болгож, санал болгох ажиллагааг дахин явуулахын өмнө эд хөрөнгийн үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр Ж Ж ХХК-иас970,414,765 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банкинд олгох, хариуцагч сайн дураар шийдвэрийг эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, 34а тоотод орших, 316,4 м.кв талбайтай амрагчдын орон сууц, Баянгол дүүргийн 8 хороо, 8 байр 160 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 4 хороо, Бага тойруу 18 байр 58 тоот орон сууц болон өргөтгөлийн цайны газрын болон дэлгүүрийн А, Б хэсэг болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ж Ж ХХКнь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохиролцсон нийт 2,650,000,000 төгрөгийн үнийн 70 хувиар буюу 1,855,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 5 сарын 22-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааг 2015 оны 06 сарын 19-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Жинстийн жимс ХХК-ний захирал Д.О Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд үл хөдлөх хөрөнгийн үнэлсэн үнэ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 17-ны өдрийн 19988 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлэхээр захирамжилсан. Дээрх нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 36572 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж, 19988 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2015 оны 10 сарын 16-ны өдөр гаргаж 2015 оны 10 сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэн талуудад мэдээлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 33877 дугаар захирамжаар 703 дугаар шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний 101/шш2016/00456 дугаар шийдвэрээр үл хөдлөх хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээ болон уг үнэлгээгээр явагдсан анхны албадан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Ж Ж ХХК-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 02-ны өдрийн 417 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 сарын 10-ны өдрийн 001/хт2016/00490 дугаар тогтоолоор анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/203, 6/204, 6/205 дугаар үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоол үйлдэн талуудад мэдэгдэж, 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт дуудлага худалдааг зохион байгуулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасны дагуу төлбөр авагч Улаанбаатар хотын банкинд 2016 оны 06 сарын 14-ний өдөр төлбөрөө тооцон авахыг санал болгосон. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01118 дугаар шийдвэрээр 2016 оны 06 сарын 10-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, санал болгох комиссын 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 93 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 207 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд санал болгон шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж 2019 оны 04 сарын 17-ны өдрийн санал болгон шийдвэрлэх хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч Улаанбаатар хотын банкнаас харилцан тохиролцсон үнэлгээ 2,650,000,000 төгрөгийн зөрүү 1,679,142,244 төгрөгийг гаргуулж төлбөр төлөгч Жинстийн жимс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж Ж ХХК-ийнтөлөөлөгч Д.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс энэ зээлтэй холбоотой улс оронд үүсээд байсан хүнд нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлоо төлөх гэж удаа дараа нэхэмжлэгчид хүсэлт тавьж үзсэн. Шүүхээс гадуур харилцан тохиролцох хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Энэ үед би өөрийнхөө хөрөнгийг хурдан зарж борлогдох шинэ байгаа үл хөдлөх хөрөнгө дээрээ зах зээлийн үнийн дүнгээс 70-80 хувиар бага үнэлж өгсөн. Үнийг Иргэний хуулийн дагуу гаргасан. Хууль зөрчиж хаа хамаагүй үнэ хэлж оруулаагүй. Би үнийг тухайн үеийн ханшаар хуулийн дагуу үнэлсэн. Тийм учраас би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шүүхээр хэрхэн шийдвэрлэдэг. Түүгээр л шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УБХБ ХХК нь НШШГГ-тхолбогдуулан НШШГГ-ын2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож, санал болгох ажиллагаа явуулахын өмнө эд хөрөнгийн үнэлгээ хийх буюу дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр Ж Ж ХХК-иас970,414,765 төгрөгийг гаргуулж, УБХБ ХХК-долгох, хариуцагч сайн дураар шийдвэрийг эс биелүүлбэл зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, 34а тоотод орших, 316,4 м.кв талбайтай амрагчдын орон сууц, Баянгол дүүргийн 8 хороо, 8 байр 160 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 4 хороо, Бага тойруу 18 байр 58 тоот орон сууц болон өргөтгөлийн цайны газрын болон дэлгүүрийн А, Б хэсэг болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Ж Ж ХХКнь УБХБ ХХК-д970,414,765 төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхийн шийдвэрийг алдан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ-т2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.

 

Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эд хөрөнгийн үнэлгээний талаар талуудын харилцан тохиролцсон үнэ 2,650,000,000 төгрөгөөр үнэлгээ тогтоож, эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 5 сарын 22-ны өдөр, 2 дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 06 сарын 10-ны өдөр зохион байгуулсан ч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа 2016 оны 06 сарын 14-ний өдөр болж төлбөрт тооцон шилжүүлж өгсөн байна.

 

Дээрх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж Ж ХХК хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00456 дугаар шийдвэр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар магадлал, Монгол Улсын Дээл шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2016/00490 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн байна. Мөн төлбөр төлөгч 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр явагдсан санал болгох ажиллаа болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01118 дугаар шийдвэрээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас санал болгох комиссын 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 93 дугаартай санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 207 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. Үүнтэй холбоотойгоор худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг дахин 2019 оны 04 сарын 17-ны өдөр явуулж, санал болгох ажиллагаанаас 10 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуул /2017 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч УБХБ ХХК-дүүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан эд хөрөнгийг шилжүүлэх, анх тогтоосон үнэлгээ 2,650,000,000 төгрөгийн зөрүү 1,679,142,244 төгрөгийг төлбөр авагчаас гаргуулж төлбөр төлөгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч УБХБ ХХК нь НШШГГ-т2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин үнэлгээ тогтоолгохоор ...2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тогтоосон эд хөрөнгийн үнэлгээнд үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан их хэмжээний өөрчлөлт орсон, ...үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн, ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэгдсэн зэргийг нөхцөл байдлыг үндэслэн хүсэлт гаргасан байх боловч НШШГГ-ынахлах шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 06 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална" гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн  55.5-д "Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж тус тус заасан.

 

НШШГГ-т2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эд хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 3 жил өнгөрсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэгдэж, санал болгох ажиллагааны үр дагавар өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болсон, эд хөрөнгөд их хэмжээний өөрчлөлт орсон байхад анх тогтоосон үнэлгээгээр санал болгох ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан дахин үнэлгээ хийлгэх төлбөр авагчийн эрхийг зөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд НШШГГ-ын2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгож, санал болгох ажиллагаа явуулахын өмнө эд хөрөнгөд үнэлгээ хийж, үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу НШШГГ-ын2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгож, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулахын өмнө эд хөрөнгөд үнэлгээ тогтоохыг хариуцагч НШШГГ-тдаалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч УБХБ ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР