Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 02300

 

 

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/02300

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Г-д холбогдох,

 

24,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, хариуцагч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ишүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Дби 2016 оны 06 сарын 10-даар Завхан аймгийн Сонгино суманд 135 км замд цемент зөөж байгаа С.Ггэх энэ залуутай уулзсан. Би 8 залууг нэг баг болгон ахлаад 2016 оны 06 сараас 10 сар хүртэл зөөсөн нийт үнэ 53,798,000 төгрөгийн ачааг тээвэрлэсэн. Бидэнд шатахуун, хоолны мөнгө, тээврийн хөлж гэж эхлээд өгч байсан ч мөнгөө бүрэн өгөөгүй. 2016 оны 12 сарын 19-нд дүнгээ шахаад тооцоогоо хийе гээд 2 талаасаа бичээд гарын үсэг зурсан баталгаажуулсан. Ингээд мөнгөө нэхэхэд өгөөгүй. 2018 оны 09 сарын 15-нд ахин тооцоогоо шинэчилсэн. Үүнийг нэхэмжлэлд хавсаргасан байгаа. 2018 оны сүүл болоход шүүхдэж байгаад аваарай чи гэсэн. 2019 оны 01 сарын 19-нд очиж нотариатаар орж баталгаа хийж авсан. Нотариат 2019 оны 04 сарын 01 гэхэд төл гэж хэлсэн. Төлөхгүй бол алданги авах юм байна шүү гэж хэлсэн. Энэ хүн одоо удахгүй мөнгө өгөх гэж байна гээд намайг 3 жил мэхэлж байна. Надад компаниас мөнгө авах ёстой гээд байсан. Тэгэхээр нь үнэхээр компани нь өгөхгүй байгаа юм байна гэж бодоод компанитай нь очиж уулзтал компанийн захирал нь гэж Хятад хүн байсан. Тэр хүн энэ хүнийг 2016 онд тээврийн мөнгөө бүгдийг нь аваад явсан. 2017 онд дахин тээвэр хийсэн. Тэр мөнгөө 2018 оны сүүлээр авчихсан. Одоо энэ хүн компаниас нэг ч төгрөг авахгүй гэсэн. Би 8 жолооч ахлаад явсан. С.Гтээврийн хөлсний үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгөөгүй байж байтал нэг жолооч нь үхэл хагацал тохиолдлоо гэхээр нь 10,000,000 төгрөг зээлж аваад тэр хүнд өгсөн. С.Г2 дахь удаа гаргасан баталгааны доор зээлийн хүү 2,526,000 төгрөгийг өгье гэж гарын үсэг зурсан. Би банкнаас авсан зээлээ төлж чадахаа болиод хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж банкны зээл төлсөн. Тээврийн хөлсний үлдэгдэл барагдуулахаар 2019 оны 01 сарын 29-ний өдөр хийгдсэн төлбөр барагдуулах гэрээний дагуу 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс хоногийн 0.1 хувийн алданги тооцохоор тохирч баталгаажуулсан. Тээврийн хөлсийг 1 сарын дараа өгнө гэж хэлсэн ч төлөөгүй байгаа. Үүнээс алданги 4,800,000 төгрөг болсон. Алдангийн тооцоо нь 20,000,000*0.1=20000 төгрөг, 20000*180 хоногт 4,800,000 төгрөг. Банкнаас авсан 10,000,000 төгрөгийн зээлийн хүү 2,526,000 төгрөг, Хамт ажилласан хүмүүс надаас мөнгө нэхсэн. Хүүг нь С.Гтөлөхөөр зөвшөөрсөн. Зээлийн хүү 2,526,000 төгрөгийг би өөрөө төлсөн. Үүнээс хойш С.Гнадад 500,000 төгрөг, 300,000 төгрөг өгсөн тул 24,800,000 төгрөгийг С.Г-ээсгаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч С.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Гминий бие нь Шинжиан Шинфа ХХК-д даргын жолооч, менежерээр ажиллаж байсан ба тус компани нь 2016 онд Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяанаас Завхан аймгийн Сонгино сум чиглэлийн авто замын барилгын ажил гүйцэтгэж байсан. Би иргэн Л.Д-тэйачаа тээвэрлүүлэх тухай гэрээ огт байгуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл түүнтэй эрх зүйн харилцаа үүсгэж байгаагүй. Харин Шинжиан Шинфа ХХК-ийн захирал Сун Гуанг Чен нь 2016 оны 06 дугаар сард уг замын барилгын ажилтай холбогдуулан Налайхаас Сонгино сум чиглэлд машин олж цемент ачуулах үүрэг даалгаврыг надад өгч байсан ажил үүргийн хуваарийн дагуу би уг ажлыг зохион байгуулж байсан. 2016 оны 06 дугаар сард Л.Дөөрөө надтай таньдаг хүнээрээ холбогдож танай компани Завхан аймгийн Сонгино сумд ачаа ачих ажил гарсан юм байна, Надад 10-аад машин байгаа. Танаа компанийн ачааг ачиж өгье гээд анх надтай холбогдсон. Тухайн үед энэ миний хувийн ажил биш, компанийн ажил гэдгийг Л.Дсайн тайлбарлаж хэлж өгсөн. Уг ажлыг Л.Днь хийж гүйцэтгэхээр тохирсны дагуу урьдчилгаа хөлсийг компаниас гаргаж өгөөд үлдэгдэл мөнгийг 3 сарын дараа компаниас мөнгө орж ирэхээр өгнө гэдгийг хэлж тохиролцсон. Компаниас мөнгө орж ирэх бүрд жолооч нарт тодорхой хэмжээгээр мөнгийг хувааж шилжүүлж өгч байсан бөгөөд Л.Д2017.05.06-нд 600,000, 2017.06.09-нд 8,000,000, 2017.07.27-нд 10,000,000, 2017.09.06-нд 5,000,000, 2017.10.26-нд 5,000,000, 2017.11.14-нд 500,000, 2018.02.02-нд 5,000,000, 2018.08.09-нд 300,000, 2019.04.11-нд 500,000 төгрөгийг тус тус өгсөн. Тээврийн явцад 27-67 дугаартай авто машин 45тн цемент ачаад 33,7тн цемент буулгасан. Дутуу 11,3 тн цемент мөнгөн дээр 11.3тн x 170,000=1,921,000 төгрөгийн ачаа дутаасан. Ингээд нийт 39,200,000 төгрөг өгсөн. Нийт өгөх ёстой 53,798,000-39,200,000=14,598,000 үүнээс дутаасан ачааны 1,921,000 төгрөгийг хасаад 12,677,000 төгрөгийн үлдэгдэл тооцоо байсан. Энэ тооцоог би биш компани хийх ёстой.

2019 оны эхээр Л.Днь надтай уулзаж: Тээвэр хийсэн 2 авто машин Илч хангай ХХК-ийн машин байгаа юм надаас мөнгө нэхээд байна, Илч хангай компанид чи бид 2-ийн дунд хийгдсэн гэрээ байх шаардлагатай байна. Уг гэрээгээ үзүүлж харуулах хэрэгтэй байна гэж хэлсний дагуу 2019 оны 01 дүгээр сард төлбөр барагдуулах утгатай дүр үзүүлж хийсэн гэрээ-г байгуулсан. 2017 оноос Шинжиан Шинфа ХХК-ийн үйл ажиллагаа нь алдагдсанаар жолооч нарын мөнгийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй. Тухайн үед Л.Днь 3-4 удаа компани дээр ирж мөнгөө нэхэж байсан бөгөөд дээрх нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа болно.

Иймд миний бие энэ асуудлыг жинхэнэ хариуцагч биш байх тул надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Днь хариуцагч С.Г-д холбогдуулан ачаа тээврийн хөлс, алданги нийт 24,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ачаа тээвэрлэлтийн гэрээ Л.Дболон Шинжиан Шинфа ХХК-ийн хооронд байгуулагдсан. Би хариуцах этгээд биш гэж маргажээ.

  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Л.Днь хариуцагч С.Г-тэй2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Тооцоо нийлсэн акт, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Тээврийн хөлс төлөх гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ зэргийг бичгээр байгуулжээ.

 

Хариуцагч С.Гнь ...Шинжиан Шинфа ХХК-д даргын жолооч, менежерээр ажиллаж байсан, тус компани нь 2016 онд Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяанаас Завхан аймгийн Сонгино сум чиглэлийн авто замын барилгын ажил гүйцэтгэж байсан. Би иргэн Л.Д-тэйачаа тээвэрлүүлэх тухай гэрээ огт байгуулж байгаагүй. Шинжиан Шинфа ХХК-ийн захирал Сун Гуанг Чен нь 2016 оны 06 дугаар сард уг замын барилгын ажилтай холбогдуулан Налайхаас Завхан аймгийн Сонгино сум чиглэлд машин олж цемент ачуулах үүрэг даалгаврыг надад өгч байсан ажил үүргийн хуваарийн дагуу би уг ажлыг зохион байгуулж байсан гэж тайлбарласан ч түүнийг ...Шинжиан Шинфа ХХК-д даргын жолооч, менежерээр ажиллаж байсан талаар, Шинжиан Шинфа ХХК болон Л.Днарын хооронд ачаа тээврийн талаар хэлцэл хийгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хариуцагч нотлолж чадаагүй байна.

 

Харин С.Гнь Л.Д-тэйачаа тээвэрлүүлэхээр тээврийн хөлсийг 1 тонн цемент 90,000 төгрөг, жолоочийн хоолны мөнгө, бензин шатахууныг тусд нь тооцох талаар харилцан тохиролцож, ачааг тээвэрлүүлж, төлбөр тооцог хийж байсан нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлд заасан ачаа тээвэрлэлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Хариуцагч ачаа тээврийн хөлс нийт 53,798,000 төгрөг төлөхөөс 34,900,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлсөн, ачаа тээвэрлэлтийн явцад 1,921,000 төгрөгийн ачаа дутагдсан, үүнийг тээврийн хөлснөөс хасч тооцохоор тохиролцсон талаар талууд маргаагүй. Эдгээрээс тооцвол хариуцагч тээврийн хөлсний үлдэгдэл 16,477,000 төгрөг төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хөлсний тооцоог барагдуулахаар харилцан тохиролцож, Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээ нь талуудын хооронд өмнө үүссэн аваа тээврийн гэрээний үүргийг баталгаажуулсан баримт болох бөгөөд ачаа тээврийн гэрээ байгуулахдаа талууд алдангийн талаар тохиролцоогүй тул уг баримтыг үндэслэн алданги шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Харин Хаан банкин дахь нэхэмжлэгч Л.Д-ийн Зээлийн дансны хуулга, зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хөлс төлөх гэрээ зэрэг нотлох баримтаар хариуцагч тээврийн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийн зээл авч, 1,820,311.21 төгрөгийн хүү төлөх зардал гарсан, үүнийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн нь нотлогдож байна.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид нэмэлтээр гарсан 1,820,311.21 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу хариуцагч хариуцна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, хуулийн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид тээврийн хөлс 16,477,000 төгрөг, нэмэлт зардал 1,820,311.21 төгрөг нийт 18,297,311.21 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд хариуцагч С.Г-ээс18,297,311.21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,502,689 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу хариуцагч С.Г-ээс18,297,311.21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,502,689 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Д-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г-ээс249,436 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР