| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/01402/И |
| Дугаар | 2354 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2354
| 2019 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2019/02354 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: И З ББСБ ХХК,
Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/02747 дугаар шүүгчийн захирамжаар 148,472,356 төгрөгийг гаргуулж Ингүүмэл Зоос ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрөөс өнөөдрийн байдлаар 69,303,080 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 79,169,276 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ингүүмэл Зоос ББСБ-тай шүүхийн шатанд бид эвлэрэхдээ СХД-ийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам 10В байрны 5 тоот /Ү-2201049753/ 1 өрөө байрыг 45,000,000 төгрөгөөр борлуулж 19,303,080 төгрөгийг И З ББСБ-ийнзээлийн төлбөрт эвлэрлийн гэрээний дагуу төлж чөлөөлүүлсэн. СХД-ийн 20-р хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам 10В байрны 43 тоот /Ү-2201049757/ 2 өрөө байрыг 112,390,000 төгрөгөөр борлуулж 50,000,000 төгрөгийг И З ББСБ-ийнзээлийн төлбөрт эвлэрлийн гэрээний дагуу төлж чөлөөлүүлсэн. 44,946,783 төгрөгийг төлж барагдуулаад СХД-ийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам 10В байрны 17 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр, 19,128,996 төгрөгийг төлснөөр СХД-ийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам 10В байрны 4 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцож энэ тухай тус шүүхийн шүүгчийн захирамжийн 3 дугаар хэсэгт тодорхой заасан атал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг хурааж дуудлага худалдаанд оруулахдаа хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон төлбөрийн мөнгөн дүнг эд хөрөнгийн үнэлгээ гэж үзэн нэхэмжлэгч миний эд хөрөнгийг дээрх үнээс 70 хувь хүртэл бууруулж дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг П.Г-ийгөвчтэй байх хугацаанд гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг хураан дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа огт хийгээгүй мөртлөө хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон төлбөрийн мөнгөн дүнгээр эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь илт хууль бус, хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн үйлдэл байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч НШШГг-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02747 дугаар захирамжаар П.Гангэрэлээс 148,472,356 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэхдээ барьцаа хөрөнгийн үнэлгээг дараах байдлаар харилцан тохиролцож тогтоосон. Үүнд: СХД-ийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамжны 10В байрны 33 тоот 67,19 м.кв 2 өрөө орон сууцыг 44,946,783 төгрөгөөр, СХД-ийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамжны 10В байрны 17 тоот 29.10 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 19,483,858 төгрөгөөр, СХД-ийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамжны 10В байрны 4 тоот 28.57 м.кв талбайтай орон сууцыг 19,128,996 төгрөгөөр үнэлж талууд харилцан тогтоосон.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүдийг 2019 оны 01 сарын 25-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 03 сарын 07-ны өдөр хураан авч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02747 дугаар захирамжийн захирамжлах хэсэгт заасан талуудын харилцан тохиролцсон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон.
Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд заагдсан талуудын харилцан тохиролцсон үнэлгээг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И З ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө дээр үнэлгээ тогтоогоогүй гэж маргаж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл болсон ганц баримт бичиг нь гүйцэтгэх хуудас. Гүйцэтгэх хуудас дээр юу гэж бичигдэнэ түүний дагуу ажиллагаа явагддаг. Түүнээс биш хуулиас давсан ажиллагаа явуулах үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнийг баталгаажуулсан гүйцэтгэх хуудас байна гэж заасан. Гүйцэтгэх хуудсаар үнэлгээг нь тогтоогоод, талууд үүргийн гүйцэтгэлээ тохирсон үнээрээ үнэлнэ гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээгээ тохирсон. Дээрээс нь гүйцэтгэх хуудас дээр үнэлгээ нь бичигдээд ирсэн байхад шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх хуудаснаас давсан үнэлгээ тогтоох шинжээч томилох үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэх хуудаст үндэслэгдэж явагддаг. Гүйцэтгэх хуудас дээр үнэлгээ тогтоогдоод ирсэн.
Нэг талаас үнэлгээг 70 хувиар тогтоосон гэж яриад байгаа. Гэтэл нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр гомдол гаргах 7 хоногийн хугацаагаа алдсан. Яаж алдсан бэ гэхээр хавтаст хэргийн 12 дугаар хуудаст 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/7728 дугаартай мэдэгдэх хуудсыг шийдвэр гүйцэтгэгч хүргүүлсэн. Энэ мэдэгдэх хуудсыг 85 дугаар хуудаст хүлээлгэж өгсөн. 12 дугаар хуудаст байгаа 4/7728 дугаартай мэдэгдэх хуудаст сая яриад байгаа объектуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу худалдлаа шүү гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлээ хэзээ хүлээлгэж өгсөн бэ гэхээр хавтаст хэргийн 85 дугаар хуудас дээр байгаа 4/7728 дугаартай мэдэгдэх хуудсыг хүлээлгэж өгсөн гэдэг дээр П.Ггарын үсэг зурсан байгаа. Энэ хүлээлгэж өгсөн он сар нь 3 дугаар сарын 28-ны өдөр. Уг хөрөнгийг дуудлага худалдаагаар үнэлгээний 70 хувиар зарлаа шүү гэдэг мэдэгдлийг зөвшөөрөөгүй бол 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан. Гэтэл гомдлыг 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл гомдол гаргах хугацаагаа 7, 8 хоногоор хэтрүүлсэн.
Үнэлгээг харилцан тохиролцоогүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилдог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцсон учраас шинжээч томилуулах шаардлагагүй байсан. Мөн гүйцэтгэх хуудаст заагдсан байсан учраас шинжээч томилох үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Гнь НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02747 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ингүүмэл зоос ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 169,661,626.44 төгрөгийн 21,188,905.49 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэгдэл 148,472,356.95 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 33 тоот, 67,13 м.кв, 2 өрөө, Ү-2201049755 дугаартай орон сууц 44,946,783.80 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 43 тоот, 68,12 м.кв, 2 өрөө, Ү-2201049757 дугаартай орон сууц 45,609,636.70 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 5 тоот, 28,83 м.кв, 1 өрөө, Ү-2201049753 дугаартай орон сууц 19,303,080.35 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 17 тоот, 29,10 м.кв, 1 өрөө, Ү-2201049759 дугаартай орон сууц 19,483,858.40 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 4 тоот, 28,57 м.кв, 1 өрөө, Ү-2201049752 дугаартай орон сууц 19,128,996.70 төгрөгөөр үнэлэгдсэн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэвч П.Гмөнгөн төлбөрийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүдийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хураан авч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02747 дугаар захирамж, болон 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00019 дугаар гүйцэтгэх хуудаст бичигдсэн ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 33 тоот, 67,13 м.кв, 2 өрөө, Ү-2201049755 дугаартай орон сууц 44,946,783.80 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 43 тоот, 68,12 м.кв, 2 өрөө, Ү-2201049757 дугаартай орон сууц 45,609,636.70 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 5 тоот, 28,83 м.кв, 1 өрөө, Ү-2201049753 дугаартай орон сууц 19,303,080.35 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 17 тоот, 29,10 м.кв, 1 өрөө, Ү-2201049759 дугаартай орон сууц 19,483,858.40 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10в байр, 4 тоот, 28,57 м.кв, 1 өрөө, Ү-2201049752 дугаартай орон сууц 19,128,996.70 төгрөгөөр үнэлэгдсэн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, гэснийг үндэслэн талуудыг эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцсоныг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан гэж үзэж, уг үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худдалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна. Энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч П.Г-д 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдэгджээ.
Нэхэмжлэгч П.Гнь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4/7728 дугаартай үнэлгээ тогтоосон мэдэгдэлтэй тухайн өдөр танилцсан байх боловч шүүхэд үнэлгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан эмнэлгийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн магадалгаагаар нэхэмжлэгч П.Г2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байсан нь нотлогдож байх тул түүнийг шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг үндэслэлгүй хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 11 дүгээ тал/
Зохигч албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02747 дугаартай захирамжид тусгагдсан үнээр тогтоосон нь үндэслэлтэй эсэхэд маргасан.
Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд албадан гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55.2-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заасан.
Эвлэрлийн гэрээнд талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцсон ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй.
Нөгөө талаар И з ББСБ ХХК нь П.Г-тэй 169,661,626.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төлөх төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа, төлбөрөөс төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөс ямар дүнгээр тооцож чөлөөлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, дээрх хуулийн зохицуулалт, зохигчдын тайлбараас дүгнэвэл 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4/7728 дугаартай үнэлгээ тогтоосон ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна.
Иймд НШШГг-ын2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан НШШГг-ын2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.Г-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР