Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Ө.М..........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0305 41928 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ө..........рын М..........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .......................................... хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.М..........р нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан ...................... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Б.....................ж

той маргалдан улмаар түүнийг гараараа цохиж духанд нь няцарсан шарх, зүүн сарвуу, зүүн гуянд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны 1 дүгээр гудамжны 06 тоотод П.....................жийн Г.................т, Должинсүрэнгийн Х................л нар нь оршин суудаг байна.

2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дээрх тоотод шүүгдэгч Ө.М..........р нь П.Г.................ттай уулзахаар ирэхэд найз П.Г.................т нь Ө.Г................гтой согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхтай тааран улмаар гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Энэ үед Д.Х................лын найз С.Б.....................ж тэднийд ирснээр тэрээр дөрвүүлээ нийлэн  согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ийнхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа С.Б.....................ж, Ө.М..........р нар нь хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдан, Ө.М..........р нь С.Б.....................жийн эрүүл мэндэд халдаж духанд нь няцарсан шарх, зүүн сарвуу, зүүн гуянд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолтод: “...П.....................жийн Г.................т, ...Должинсүрэнгийн Х................л ...нь тус хорооны Зүүн салааны 1 гудамжны 6 тоот хаягт ...ам бүл 2 амьдардаг...” гэх баримт (хавтаст хэргийн 39, 40)

- Гэрч Д.Г................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хойд хашааны залуу Г.................агийнд ороод байж байтал М..........р гаднаас орж ирээд бид гурав 0.75 литрийн хараа нэртэй архи уусан. Тэгээд би 8 цагийн үед би ажилдаа явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

- Хохирогч С.Б.....................жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр болсон хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах танил Х................лын гэрт болсон...тухайн өдөр Х................л гэртэй байхгүй Х................лын төрсөн ах Г.................а, мөн үл таних жижиг биетэй М..........р гэх залуу байсан... тухайн өдөр би маш их согтуу байсан тул тодорхой сайн санахгүй байна. Нэг гялалзах шиг болохоор нь хутга байна гэж бодсон. Намайг яг юугаар цохисон талаар би тодорхой сайн санахгүй байна...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-12 дахь тал),

- Шүүгдэгч Ө.М..........рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр...Г.................агийн гэрт орсон. Тэгээд Г.................а, урд талын хашааны ах Г................г бид гурав 0_75 литрийн хараа нэртэй архи уугаад сууж байтал гаднаас С.Б.....................ж гэх залуу 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи бариад орж ирсэн. Бид дөрөв архи ууж дуусчхаад Б.....................ж гэх залуу шоронд байсан гээд томроод байсан. Бид хоёр маргалдаад миний нүүр хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би уурлаад бид хоёр зодолдож эхэлсэн. Би хаана нь хэдэн удаа цохисон эсэхээ санахгүй байна. Бид хоёр дээр доороо ороод зодолдсон...би С.Б.....................жийн нүүр хэсэгт 4-5 удаа цохисон хаан цохисон эсэхээ тодорхой санахгүй байна...” гэж (хавтаст хэргийн 35-36 дэх тал),

- Гэрч Б.С............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр...Баялаг төвийн худалдагч эгч залгаад аав чинь хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гараад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо .............

 

тоот гэртээ ирэхэд аав С.Б.....................ж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай дух болон зүүн хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11784 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Духны зүүн дээр ташаа 3х0.1см, оёдол тавигдсан зах ирмэг харьцангуй тэгш зүсэгдсэн шархтай. Орчиндоо овойж хавдсан, уг шархны доор 2.5х1см зүүн сарвууны ар хэсэгт 0.5х0.3см, зүүн гуяны дотор дунд 0.2х0.4см 3 ширхэг улаан ягаан өнгийн зулгаралттай, зүүн сарвууны ар хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. С.Б.....................жийн биед духанд няцарсан шарх, зүүн сарвуу, зүүн гуянд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Ө.М..........р нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.М..........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11784 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ө.М..........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч С.Б.....................жийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ө.М..........р нь хохирогч С.Б.....................жийн биед халдан духанд няцарсан шарх, зүүн сарвуу, зүүн гуянд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч С.Б.....................ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж гэмт хэрэг гарах шалтаг шалтгаан болсон байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.М..........р хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Б.....................ж энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд (хавтаст хэргийн 43 дахь тал) Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 209.000 төгрөгийг шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын 5 хоногийн завсарлага авч төлж барагдуулжээ. Иймд шүүгдэгч Ө.М..........рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

Харин улсын яллагчаас яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч С.Б.....................ж нь 100.000 төгрөг нэхэмжилсэн төлөгдөөгүй гэж дүгнэсэн байх боловч тухайн хохирогчид учирсан хохиролтой холбоотой баримтыг хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ө.М..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Ө.М..........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ө.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 59-69 дэх тал)зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М..........р гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ө.М..........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0305 41928 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ө..........рын М..........рын Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М..........рыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М..........рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.М..........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.МӨНХЗУЛ