Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/222

 

 

 

 

 

 

     2023          02            16                                      2023/ШЦТ/222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М.............л даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.М..............рж ,

хохирогч М.Я..............шийн өмгөөлөгч Э.Батжаргал,

шүүгдэгч Б.Т...............р, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0072 10473 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б.............гийн Т...............р, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1998 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “....................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т...............р нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Депогоос хойш явдаг автобусны буудлын орчим хохирогч М.Я..............штэй хүн автомашинаар мөргөсөн гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч М.Т...............р нь зүрхний хэм алдалт өвчтэй байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн орчим хамтран амьдрагч М.М.............лын хамт “Халдварт Зүүн салаа” чиглэлийн автобусанд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудал дээр ертөнцийн зүгээр зүүн талд нь буусан байна. Улмаар хамтран амьдрагчийн хамт явган хүний зохицуулдаггүй гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч явж байхад хохирогч М.Я..............ш нь эсрэг урсгалын нэгдүгээр эгнээнд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй Toyota маркийн Fielder загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам хөндлөн гарч явсан шүүгдэгчийн хамтран амьдрагч М.М.............лыг тээврийн хэрэгслийн урд хэсгээр (камерын бичлэгийн цагаар) 11 цаг 20 минут 41 секундэд мөргөж унагажээ.

Энэ үед шүүгдэгч М.Т...............р нь гартаа барьсан эд зүйлээ хаяад 11 цаг 20 минут 42 секундэд тээврийн хэрэгслийн араас гүйж хохирогч М.Я..............шийн эрүүл мэндэд халдаж биед нь хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан 11 цаг 20 минут 53 секундэд буцаж хамтран амьдрагч дээрээ ирсэн үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагч, болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч М.Я..............шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аав М..............ржийн эзэмшлийн .............. улсын дугаартай машиныг гуйж аваад... найз А..............рийн хамт явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Депогийн автобусны буудлын орчимд гарц дээр нэг эмэгтэйг санаандгүй байдлаар мөргөсөн. Гэтэл хажуугаас нэг эрэгтэй хүн машины хаалгыг онгойлгож миний цамцнаас зуурч улмаар миний хамар хэсэг рүү 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт: “...би тоормослоод аваараа татаад бүсээ тайлах хооронд энэ ах хаалга татаад миний хамар луу цохисон. Эхнэр дээрээ очоод түргэн дуудаач ээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дахь тал),

 

- Шүүгдэгч Б.Т...............рийн мөрдөн шалгах ажиллагаанд

Гэрчээр өгсөн: “...Миний бие хамтран амьдрагч Б.М.............лын хамт 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр орой 21 цагийн үед “Зүүн салаа” чиглэлийн автобуснаас Депогийн хойш явдаг буудал дээр буусан. Тэгээд 2 эгнээ замын эхний урсгал буюу хойшоо явах чиглэлийн гарч дуусаад хотын төв рүү явах чиглэлийг хөндлөн гарсан. Тухайн үед би хамтран амьдрагчийн хамт гарцаар гарсан. Тэгээд хотын төв рүү явах урсгалыг гараад явж байтал 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл надад зам тавьж өгсөн. Тэгтэл 1 дүгээр эгнээнд явж суудлын машин гэнэт хурдтай орж ирсэн бөгөөд манай эхнэр миний урд алхаж явж байсан учир уг машин миний эхнэрийг мөргөж газарт унагасан. Тухайн үед би хоёр гартаа юм барьсан явсан ба түүнийгээ газарт хаяж урагш явсан машины жолооч дээр очсон. ...Би ...”Чи хүн дайрчихлаа” гэж орилж машинаас буулгах зорилгоор 2-3 удаа заамдаж угзарч байснаа санаж байна. ...Тухайн үед би маш ихээр сандарч, дотор давчдаж, түргэн дуудуулах зорилгоор очиж заамдаж халдсан... Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа угзарч байснаа санаж байна. Заамдаж улмаар машинаас буулгах зорилгоор татсан байх гэж бодож байна. ...Би хохирогчийг 4 удаа цохисон гэдгээ санахгүй байна. Заамдаж угзарч байснаа санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Яллагдагчаар өгсөн: “...Миний бие эхнэрийг мөргөсөн байсан учир ууртай, зарим зүйлийг санахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

Шүүгдэгчээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...эхнэртэйгээ “Зүүн салаа” чиглэлийн автобуснаас буугаад явж байсан. Зам хөндлөн гараад явган хүний гарцаар гарах гэж байгаад эхний урсгалаар гарсан. Дараагийн урсгалаар гарахад эхний машин зам тавьж өгөөд дараагийн машин манай эхнэрийг мөргөсөн. Би хоёр гартаа юм барьсан байсан. Тэгээд цочиж сандарсан үедээ машины араас очоод хаалгыг нь онгойлгоод санаатайгаар хүний биед халдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 156-157 дахь тал),

 

- Гэрч Б.М.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Т...............рийн хамт 22 цагийн үед автобуснаас буугаад зам хөндлөн гарсан юм. Гарах үед цагаан өнгийн тээврийн хэрэгсэл намайг мөргөөд унагаасан. Тэр үед би ухаан алдаж унасан бөгөөд нэг сэрэхэд манай найз Т...............р тусламж гуйгаад хажууд сууж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

- Гэрч Г.А..............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллоос урагш явж байгаад Депогийн автобусны буудлын ойролцоо байх гарц дээр нэг эмэгтэйг манай найз Я..............ш тээврийн хэрэгслээр мөргөж унагаасан ба унасны дараа дараагаар хамт явж байсан эрэгтэй нь гүйж ирээд жолооч талын хаалгыг татаж онгойлгон манай найз Я..............шийн нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 243 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн 2363 дугаар дүгнэлтэд

“....1. М.Я..............шийн биед хамрын нуруу, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх баримт (хавтаст хэргийн 22-25 дахь тал),    

 

- Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэний эмнэлгийн дүгнэлт” гэх албан бичигт: “...Өвчтөний овог: Боржигон, Эцэг, эхийн нэр: Б.............г, Нэр: Т...............р... Бодит үзлэг... Одоогийн өвчний түүх: Анх 2012 онд зүрх гэнэт дэлсэж зүрхний тоо 180 хүрч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж сайжирсан. 2015 онд дахин зүрх дэлсэж зүрхний цохилтын тоо 200 хүрч эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр манай оронд эмчлэх боломжгүй тул гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Дүрс оношилгооны шинжилгээ: Эхокг: Зүрхний хөндий тэлэгдээгүй, хана зузаараагүй... ЭКГ: Зүрхний ховдлын дээрх цохилтын тоо олшрох... Эмчилгээний комиссын шийдвэр: Эрүүл мэндийн сайдын 119 дүгээр тушаалын Г-13 заалтыг үндэслэн гадаад улсад эмчлүүлэхээр шийдвэрлэв...” гэх баримт (хавтаст хэргийн 223-224 дэх тал),

- Эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэлийн маягтад: “...Эцэг, эхийн нэр Б.............гийн Т...............р... илгээсэн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ....Хүлээн авах байгууллага. УГЭ-хэм алдагдал... хавсарсан онош: Хэм алдагдалтай...” гэх баримт (хавтаст хэргийн 225-226 дахь тал),

- Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн албан бичигт: “...Б.............г овогтой Т...............р нь ... тус эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээллийг E-Healt программаас шүүж үзэхэд 2019 оноос хойш тус эмнэлгийн Зүрхний эмчийн хяналтад Ds: Пароксизмт тахикарди /ICD10-I47/ оношоор үзлэг оношилгоонд хамрагддаг болохыг тодорхойлов...” гэх баримт (хавтаст хэргийн 247 дахь тал),

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг СD нь... нийт 48 секундийн бичлэг байх бөгөөд 06 секундэд эрэгтэй эмэгтэй 2 хүн зам гарч байгаа дүрс бичигдсэн байв. ...тухайн замаар гарч буй хоёр хүн хэсэг зогсох ба 2 дугаар эгнээний машин зам тавьж өгсний дараагаар 2 хүн зам хөндлөн гарах үйлдэл хийж байв. Гэтэл 1 дүгээр эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл бичлэгийн 00:18 секундэд урд явж байсан хүнийг мөргөж унагаасан нь бичлэгт тусгагдсан байв. Араас нь хамт явж байгаа дүрс харагдаж байлаа. ...бичлэгийн 00:22 секундэд хамт явж байсан эрэгтэй мөргөсөн тээврийн хэрэгслийн араас явсан ба 00:32 секундэд унасан хүн дээр буцаж ирж байгаа дүрс бичигдсэн байв...” гэх баримт (хавтаст хэргийн 240-242 дэх тал)  зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

 Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоодог тул үүнд зааснаас өөр үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдоггүй билээ.

Тиймээс Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхой заажээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Т...............р нь зүрхний хэм алдагдах өвчний улмаас  хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч М.Я..............шийн замын хөдөлгөөнд болгоомжгүй оролцон хамтран амьдрагч Б.М.............лыг тээврийн хэрэгслээр мөргөсөн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүжүүлээгүй буюу гэмт хэрэг гэж тооцоогүй байна.

Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”, 11.2 дугаар зүйлд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн тохиолдолд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээхээр зохицуулсан бөгөөд дээрх тохиолдлыг буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хууль тогтоогч гэмт хэрэгт тооцоогүй буюу эрүүжүүлээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тогтооно.” гэж хууль ёсны зарчмыг тогтоосон Эрүүгийн эрх зүйн онолд “Эрүүгийн хуульд заагаагүй бол үйлдэл, эс үйлдэхүй нийгэмд аюултай байлаа ч гэмт хэрэг болохгүй, гэмт хэрэг үгүй бол ял үгүй” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онол зарчимд нэгэнт тогтсон байдаг.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 14 дүгээр тогтоолд “...Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан" гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ.

Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно...” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.Т...............рийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан болох нь

- Хохирогч М.Я..............шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гарц дээр нэг эмэгтэйг санаандгүй байдлаар мөргөсөн. Гэтэл хажуугаас нэг эрэгтэй хүн машины хаалгыг онгойлгож миний цамцнаас зуурч улмаар миний хамар хэсэг рүү 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт: “...би тоормослоод аваараа татаад бүсээ тайлах хооронд энэ ах хаалга татаад миний хамар луу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дахь тал),

- Шүүгдэгч Б.Т...............рийн мөрдөн шалгах ажиллагаанд

Гэрчээр өгсөн: “...Би ...”Чи хүн дайрчихлаа” гэж орилж машинаас буулгах зорилгоор 2-3 удаа заамдаж угзарч байснаа санаж байна. ...Тухайн үед би маш ихээр сандарч, дотор давчидсан... Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа угзарч байснаа санаж байна. Заамдаж улмаар машинаас буулгах зорилгоор татсан байх гэж бодож байна. ...Би хохирогчийг 4 удаа цохисон гэдгээ санахгүй байна. Заамдаж угзарч байснаа санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Яллагдагчаар өгсөн: “...Миний бие эхнэрийг мөргөсөн байсан учир ууртай, зарим зүйлийг санахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

Шүүгдэгчээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Тэгээд цочиж сандарсан үедээ машины араас очоод хаалгыг нь онгойлгоод... халдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 156-157 дахь тал),

- Гэрч Г.А..............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мөргөж унагаасан ба унасны дараа дараагаар хамт явж байсан эрэгтэй нь гүйж ирээд жолооч талын хаалгыг татаж онгойлгон манай найз Я..............шийн нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 243 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2 хүн зам хөндлөн гарах үйлдэл хийж байв. Гэтэл 1 дүгээр эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл бичлэгийн 00:18 секундэд урд явж байсан хүнийг мөргөж унагаасан ...бичлэгийн 00:22 секундэд хамт явж байсан эрэгтэй мөргөсөн тээврийн хэрэгслийн араас явсан ба 00:32 секундэд унасан хүн дээр буцаж ирж байгаа дүрс бичигдсэн байв...” гэх баримт (хавтаст хэргийн 240-242 дахь тал)

- Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн албан бичигт: “...Б.............г овогтой Т...............р нь ...2019 оноос хойш тус эмнэлгийн Зүрхний эмчийн хяналтад Ds: Пароксизмт тахикарди /ICD10-I47/ оношоор үзлэг оношилгоонд хамрагддаг болохыг тодорхойлов...” гэх баримт (хавтаст хэргийн 247 дахь тал) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Б.Т...............рийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн болон өмгөөлөгчдийн дүгнэлт нь шүүхээс тогтоосон эрх зүйн дүгнэлтээр үгүйсгэгдсэн болно.

 

1.5. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг “...гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

1.6. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0072 10473 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тэмдэглэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төлдөр болмогц шүүгдэгч Б.Т...............рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг шүүгчийг туслахад даалгав.

Харин хэрэгт зам тээврийн осолтой холбоотой, эд мөрийн баримтаар тооцогдсон CD ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Б.............гийн Т...............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 0072 10473 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Т...............р нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т...............р нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Я..............шийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Цагаатгах тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин Т...............р болмогц шүүгдэгч Б.Т...............рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.М.............Л