Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2020/0009/З |
Дугаар | 118/ШШ2020/0013 |
Огноо | 2020-07-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 118/ШШ2020/0013
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
батлах тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн ******* даргын гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Завхан аймгийн ******* сумын сургуулийн барилга, спорт заалны барилга угсралтын ажлын гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага бүхий ХХК-ийн нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Завхан аймгийн ******* сумын сургуулийн барилга, спорт заалны барилга угсралтын ажил Тендерийн урилга-ын дагуу тендерт оролцож, тендер хүчинтэй байх хугацаанд буюу Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт зааснаар тус газрын 2020 оны 05-р сарын 29-ний өдрийн 326 дугаартай албан бичгээр тендерт шалгарсан талаарх дүгнэлтийг ирүүлсэн. Энэхүү дүгнэлтийн дагуу захиалагч болох Завхан аймгийн ******* даргын Тамгын газар 2020 оны 06-р сарын 30-ны өдрийн 6/798 дугаартай гэрээ байгуулах зөвлөмжийг манай компанид ирүүлсэн. Тус зөвлөмжийн заасан хугацаа болох 2020 оны 07-р сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэлийн баталгааг банкинд байршуулан баталгаа гаргах гэрээг банктай байгуулж тухайн өдрөө Завхан аймгийн ******* даргатай тус ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулахаар аймгийн ******* даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж. албан ёсоор хүлээлгэн өгсөн. Гэтэл Завхан аймгийн ******* даргын 2020 оны 07-р сарын 09-ны өдрийн 1/847 дугаартай албан бичгээр ...танай компанид олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна гэснийг зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү албан бичигт дурьдагдсан 2020 оны 05-р сарын 29-ний өдрийн албан бичиг нь гэрээ байгуулах зөвлөмж биш тендерт шалгарсан талаарх дүгнэлт юм. Харин Завхан аймгийн ******* даргын Тамгын газар 2020 оны 06-р сарын 30-ны өдрийн 6/798 дугаартай гэрээ байгуулах зөвлөмжийн дагуу гүйцэтгэлийн баталгааг банкинд байршуулан, ажил гүйцэтгэх гэрээг ******* даргад хүргүүлсэн. Мөн Завхан аймгийн ******* даргын 2020 оны 07-р сарын 09-ний өдрийн 1/847 дугаартай албан бичигт заасан ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29-р зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6 хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулна гэсэн заалтыг зөрчиж гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 22 хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 18 хоногийн дараа гүйцэтгэлийн баталгаа гаргаж ирүүлсэн байна гэх үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж байна. Учир нь манай компани Завхан аймгийн ******* даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын 2020 оны 06-р сарын 30-ны өдрийн 6/798 дугаартай гэрээ байгуулах зөвлөмжид заасан хугацаанд нь гүйцэтгэлийн баталгаагаа байршуулж, ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулахаар хүргүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29-р зүйлийн 29.2-т заасан заалтыг зөрчөөгүй бөгөөд 29.1 Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, мөн хуулийн 29-р зүйлийн 29.2 Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж тус тус заасан зохицуулалтаас харахад гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй байсан байна. Аймгийн ******* дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29-р зүйлийн 29.3 Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд манай компани дээрх заалтанд зааснаар гэрээ байгуулахаас татгалзсан зүйлгүй, тус хуулийн 20-р зүйлийн 20.7.2-т заасан нөхцөл буюу гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан зүйл байхгүй.
Завхан аймгийн ******* даргын 2020 оны 07-р сарын 09-ны өдрийн 1/847 дугаартай албан бичгийн дагуу манай компани нь 2020 оны 07-р сарын 16-ны өдрийн 248 дугаартай албан бичгээр Монгол Улсын Сангийн Яаманд хандсан бөгөөд 2020 оны 07-р сарын 20-ны өдөр тус яамны 51267416 дугаартай утсаар ...танай ирүүлсэн гомдолтой танилцаад манай байгууллага гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь Завхан аймгийн ******* даргад холбогдуулан гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Завхан аймгийн ******* сумын сургуулийн барилга, спорт заалны барилга угсралтын ажлын гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан.
2020 оны 07 сарын 22-ны өдөр аймгийн ******* даргатай Завхан аймгийн ******* сумын сургуулийн барилга, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо мэдсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь Завхан аймгийн ******* даргын гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Завхан аймгийн ******* сумын сургуулийн барилга, спорт заалны барилга угсралтын ажлын гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийг Завхан аймгийн ******* даргад холбогдуулан гаргасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заажээ.
газрын 2020 оны 05 сарын 29-ны өдрийн 326 дугаар албан бичгээр Завхан аймгийн ******* сумын сургуулийн барилга, спорт заалын ажилд ******* ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан талаар мэдэгдсэний дагуу Завхан аймгийн ******* даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/798 дугаар албан бичгээр гэрээ байгуулах зөвлөмж өгсөн байна.
2020 оны 07 сарын 22-ны өдөр Завхан аймгийн ******* дарга болон ******* ХХК-ийн хооронд БУ-56/2020 дугаартай Завхан аймгийн ******* сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга угсралтын ажлын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болох-оор зохицуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь Завхан аймгийн ******* даргад холбогдуулан гаргасан Завхан аймгийн ******* даргын гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Завхан аймгийн ******* сумын сургуулийн барилга, спорт заалны барилга угсралтын ажлын гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч аймгийн ******* даргаас 35100 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА