Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

иргэний хариуцагч Б.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2307000000100 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******т ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим , *******ийн зүүн талын замаар Тоёота приус 41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад уулзвараар зүүн гар тийш хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 15.9 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота приүс 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хэсгийг мөргөж, тус тээврийн хэрэгслийн зорчигч М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Д.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажилтай байсан. Эхнэрийн дүү түгжрэл болчихлоо эмнэлэгт эм аваад хүрээд ир гэсэн. 02 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд цагаан сар болоод ажил дээрээ жоохон айраг аваад очсон байсан. Тэрийгээ уучихсан байж байтал эмнэлэг рүү эм аваачиж өгөхөөр болсон. Тэгээд ийм зүйл болсон.” гэв.

Иргэний хариуцагч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Д.*******ийн төрсөн хүү. Тухайн үед би Монголд байгаагүй. Солонгос улсад байж байгаад Монголд 03 дугаар сарын 3-ны өдөр ирсэн. Ирсэн даруйдаа хохирогч талтай юу болсон, хохирол төлбөр хэрхэн төлөх талаар утсаар ярьсан. Цагдаагаас дуудахад очиж болсон хэргийнхээ талаар ярьсан. Би 4.000.000 төгрөг гаргасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газрын үзлэг,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/, хэргийн газрын бүдүүвч хийсэн тэмдэглэл /хх-16/, иргэний нэхэмжлэгч Б.ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-24/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-110/, хохирогчийн хууль ёсны төлөлөгч М.гийн мэдүүлэг /хх-15/, М.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-16-18/, М.гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-21/, 2931 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38-39/, 2933 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-42-43/, 1166 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-67-69/, мөрдөгчийн лавлагаа /хх-72-73/, жолоочийн бүртгэлийн лавлагаа /хх95-96/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-88/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-99-106/, хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /хх-118/, хохирол төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн талаарх тэмдэглэл /хх-120/, хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл /хх-123/, ийн даргын тодорхойлолт, тэтгэврийн зээл авсан тухай баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Тоёота приус 41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа  , *******ийн зүүн талын уулзварыг туслах замаас зүүн гар тийш нэвтрэх үйлдэл хийх дээ  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн ... тээврийн хэрэгсэл жолоодох”; мөн дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас зүүнээс баруун тийш чиглэлтэй төв замаар яваа Тоёота приүс 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хэсгийг мөргөж зорчигч М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хх-3-10/,

  1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ын “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар хот орох зорилгоор Налайх дүүргээр өнгөрч явах гээд 16 цагийн үед гэрээсээ гарсан. нд байрлах зүүн бүсийн Таван толгой Түлшний уулзварыг өнгөрч явахад дараагийн уулзвар дээр цагаан өнгийн Toyota Pnus 40 маркийн машин дээшээ өгсөөд явж байхыг харсан. Би хурдаа хасаад явж байсан чинь тухайн машин уулзвар хүрэхээс өмнө хурдаа хассан. Би тоормоз дээрээсээ хөлөө аваад явах гэтэл уг машин уулзвар өнгөрөөд огцом зүүн гар тал руу дарж миний машины баруун талыг мөргөсөн. Машин хурдтай явж байсан тул замын зүүн тал руу эргэж эсрэг урсгал даваад замаас гарч цасанд суусан байдалтай зогссон. Миний доод, дээд талд тус тус 1 шүд хагарч хугарсан байдалтай, мөн эрүү хөндүүрлэж өвдөж байсан. Түргэн тусламжийн эмч нар хүрч ирээд эхнэр, хүүхдийг аваад явсан. Эмнэлэгт очиход хүүхдийн баруун хөлийн шагай хэсэг болон савхан яс нь гэмтэж хугарсан юм шиг байсан...,

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: ...Тээврийн хэрэгслийг 2022 онд 25.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үеийн осолд орсон тээврийн хэрэгслийг яллагдагч Д.*******ид өгсөн. Хохирол үнэлгээгээр 18.000.000 төгрөг гарсан. Нийт гарах эмчилгээний зардал, тээврийн хэрэгслийн хохирол нийлээд 24.500.000 төгрөгөөр хоорондоо тохирсон. Энэ хохирол дээр хүүхдийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тул гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

           /хх-24/

 

  1. Гэрч, хохирогч М.гийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М ы “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед нөхөр Б.ын эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус 30 маркын тээврийн хэрэгсэлтэй нь охин /2 настай/ хамтаар явж байсан. Би ганцаараа машины хойд суудал дээр суучихсан. охин маань машины урд талд жолоочийн хажуу талын суудал дээр бас унтаад явж байсан. Тэгтэл гэнэт түс тас гэсэн чимээ гараад манай машин өөр машинд мөргүүлээд замаас гарчихсан байсан. Манай охин их уйлаад зогсохгүй байсан учраас охиноо тэврээд тайвшруулахаар оролдсон...,

Шүүхийн хэлэлцүүлэгт: ...хүүхэд 21 хоног гипстэй байсан. Одоо гипсээ авчихсан зүгээр байгаа. Хохирол төлбөр төлөгдсөн цаашид нэхэмжлэх зүйлгүй. Би өөрөө төгсөх курсын оюутан. Дараа долоо хоногоос улсын шалтгалтууд эхэлж байгаа тул гэм буруугийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Хохирол төлбөрт 24.500.000 төгрөгийг авсан. Одоо уг гэмт хэрэгтэй холбоотой ямар ч асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-17-18/

 

  1. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх Анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2931 дугаартай “М.гийн биед баруун шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хх-38-39/,

 

  1. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 1166 дугаартай “******* гэж хаягласан цусанд промилли 1,6 спирт илэрсэн. Цусан дэх 1.6 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна." гэх дүгнэлт,

/хх-67-69/

 

  1. Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тоёота Приус 41 маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а, ...15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх ундэслэлтэй байна.” гэх магадалгаа,

/хх-72-73/

 

  1. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23/458 дугаартай албан бичиг, жолоочийн лавлагаа, мэдээлэл,

/хх-95-96/

 

  1. Шүүгдэгч Д.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа,

/хх-88/,

 

  1. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд,

/хх-99-106, 148-149/

 

  1. Хохирол барагдуулсан тухай тэмдэглэл, хохирол төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн талаарх тэмдэглэл

/хх-118, 120/,

 

  1. Мастер үнэлгээ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ДД26040198 дугаар үнэлгээний тайлан

/хх-52-61/

 

  1. Ино марк мастер ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23/02/_117_ дугаар дүгнэлт,

/хх-62-65/

 

  1. Хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл /хх-123/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:, а ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн ... тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. тус тус зөрчиж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож иргэн К.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон ба хүнд зэргийн гэмтэл учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх Анагаах ухааны шинжилгээний шинжээч эмчийн 2931 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүх хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослоор тогтоосон акт, хэргийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч Б.а, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М. нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний 2931,2933,1166 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим , ийн зүүн талын замаар тоёото приус 41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад уулзвараар зүүн гар тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохыг хориглосон заалт болон 17.9 дүгээр зүйлд заасан зөрчлүүдийг зөрчиж тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун талыг мөргөж зорчигч Б.гийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас учирсан 24.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул бусдад төлөх төлбөргүй...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч Д.******* нь хэрэг маргаан гарсан өдрөөс хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруутай холбоотой хохирол төлбөрийг нөхөн төлсөн...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Тиймээс шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.гийн бие махбодод хүндэвтэр, тээврийн хэрэгслийн хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1т заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1 дэх хэсгийн 2т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгчийн хувьд тэтгэвэр тогтоолгосон хэдий ч эрхэлсэн тодорхой ажилтай, тогтсон орлоготой. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаанд Налайх дүүргийн 1,5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх тус тус саналтай байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1т заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1 дэх хэсгийн 2т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Хэргийн газраас зугтсан зүйл байхгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргээс гадагш зорчихгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна..” гэх дүгнэлт, тайлбар зэргийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд:, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар нь шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг ны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр , Уурхайчдын 8 дугаар гудамжны 454 тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 8 хугацаагаар хүлээлгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ